Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анужин,

Хохирогч, шүүгдэгч Х.**********   ,

Шүүгдэгч: *********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********    овогт *********-н ********* , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт **********-н ********** нарт холбогдох 2426000320131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн **********  суманд төрсөн, *** настай эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн **********  сумын *** дугаар багийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *********    овогт *********-н *********  /РД: *****************/,

Монгол Улсын иргэн, *********** оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн **********  суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, Өвөрхангай аймгийн **********  сумын *** дугаар багийн *********** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 01 дүгээр 09-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********-н ********** /РД:*************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********    нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн **********  сумын 5 дугаар багт байрлах “Стар” бааранд хохирогч Х.***********г цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Шүүгдэгч ********* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн **********  сумын 5 дугаар багийн нутаг байрлах Алтанхолбоо ресторанд хохирогч ***********-г зодож хөмсөгт шарх, нүдний дээд, доод зовхи, хацар, өвдөгт цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн эрүүгийн *************************** дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 12 дугаар сарын 25, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч *********    нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн **********  сумын 5 дугаар багт байрлах **********  бааранд хохирогч Х.***********г цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/, хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **********  сумын 5 дугаар багт байрлах **********  бааранд аймгийн Авто холбооны шинэ жил болж байсан. Би тухайн үед ********* гэх найзтайгаа уулзахаар ********** /**********/ гэх залуутай хамт очсон. Тэгээд би **********  баар дотор ганцаараа орчихсон хүмүүстэй уулзаад байж байтал хүмүүс баарны гадна танай найзыг зодоод байна гэж хэлэхээр нь гарсан. Гараад хартал баарны үүдэнд *********  ахтай таарсан. Таараад сайн уу гээд мэнд асуутал зүүн чих рүү тас хийгээд явчихсан. *********  ах намайг шалтгаангүй алгадсан. Ухаан балартаад би газарт унасан. Тэгээд цагдаа нар ирээд машин руугаа чирээд аваад явсан. Миний биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд үүссэн. Миний Iphone 15 pro max гар утасны арын хэсэг хагарсан. Мөн урд дэлгэц хоёр цөмөрч хагарсан байсан. Тухайн гар утас ямар ч ажиллах боломжгүй болж эвдэрсэн. Би хэн эвдсэн талаар бол сайн мэдэхгүй байна. Тухайн үед би **********  баарны үүдэнд байсан. Тухайн бааранд ороод *****************-тэй уулзаж байхдаа өмсөж явсан хар хөх өнгийн өмдний баруун талын халаасанд хийсэн. Түүнээс хойш гаргаж утсаа оролдоогүй. Гар утсаа төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 47-49 хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр **********  сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг **********  бааранд болсон асуудал байгаа юм. Би Өвөрхангай аймгийн авто спортын холбооны шинэ жилд 17 цагийн орчимд очсон. Тухайн баарны ертөнцийн зүгээр зүүн талын хамгийн урд талын ширээнд гарч орох хаалга руу хараад суусан. Тэнд баярын үйл ажиллагаа болж байхад 21 цагийн орчим **********  гэх залуу орж ирж байгаа харагдсан. Тэгээд үүдэнд хүмүүс харж байгаад шууд над дээр ирээд мэнд мэдээд бид хоёр ойр зуурын юм ярьж суусан. Би талбайн голд 10 орчим минут бүжиглэсэн. Тэгээд нойл орчихоод буцаад бүжгийн талбай дээр очсон чинь гадаа хүмүүс зодолдоод байна гэх шиг болохоор нь баарнаас гарсан. Цагдаа ирсэн байсан. Манай найз *********    **********-г  цохисон гээд цагдаа нар авч явж байсан. Би баарны гадаа яг юу болсон талаар харж чадаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу хэв журмын оройн эргүүлийн үүргийг ахлах ахлагч ********** , ахлах ахлагч **********    , дэд ахлагч **********   нарын хамт гүйцэтгэж байсан. 23 цагийн орчимд жижүүрийн “70194562” дугаарын утаснаас дэд ахлагч **********-н утсанд **********  бааранд хүмүүс орж ирээд шинэ жил үймүүлээд байна гэх утгатай дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу **********  баарны гадаа очиход үймүүлсэн гэх залуу нь 3 дугаар цэцэрлэгийн баруун талаар урагшаа гүйж байсан. Дэд ахлагч ********** , ахлах ахлагч **********     нар тухайн залуугийн араас очиж баарны гадаа авч ирсэн. Ажил руу авч явах гэсэн чинь тухайн залуу бааран дотор гадуур хувцсаа үлдээсэн. Авах шаардлагатай гэхээр нь би **********  баар луу ороод гадуур хувцсыг нь авах гэсэн боловч олоогүй. Тэгээд дэд ахлагч ************, ********* гэх залуугийн хамт баар луу ороод гадуур хувцсыг нь аваад баарны үүдэнд хэсэгт явж байтал *********  гэх залуу араас гарч ирээд шинэ жил үймүүллээ гээд ***********г гарнаас нь татаад нүүр лүү нь цохисон чинь хана мөргөөд шалан дээр унасан. Тэгээд *********  гэх залууг дэд ахлагч **********   холдуулаад би ********** гэх залууг баарнаас авч гараад машиныг нь унаад ажил дээр түрүүлж ирсэн. Тухайн үед **********   , *********  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ********** бид нартай баарны гадаа уулзах үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. *********  гэх залууд цохиулсны улмаас зүүн нүдэнд цус хурсан мөн улайсан байсан. *********  гэх залуугаас өөр хүн цохиж зодсон талаар хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу хэв журмын дагуу хэв журмын оройн эргүүлийн үүргийг ахлах ахлагч ********** , ахлах ахлагч **********    , дэд ахлагч **********  нарын хамт гүйцэтгэж байсан. 23 цагийн орчимд жижүүрийн “70194562” дугаарын утаснаас **********  бааранд хүмүүс орж ирээд шинэ жил үймүүлээд байна гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу **********  баарны гадаа очиход үймүүлсэн гэх залуу нь 3 дугаар цэцэрлэгийн баруун талаар урагшаа гүйж байсан. Тэгээд **********  баарны гадаа дэд ахлагч ********** ын хамт машинаас буугаад үлдсэн. Ахлах ахлагч ********** , ахлах ахлагч **********     нар тухайн залуугийн араас нь очиж баарны гадаа авч ирсэн. Ажил руу авч явах гэсэн чинь тухайн залуу бааранд гадуур хувцсаа үлдээсэн авах шаардлагатай гэхээр нь дэд ахлагч **********  гадуур хувцсыг нь авах гэж баар луу ороод ололгүй гарч ирсэн. Тэгээд дэд ахлагч ********** , ********** гэх залуугийн хамт баар луу ороод гадуур хувцсыг нь аваад баарны үүд хэсэгт явж байтал *********  гэх залуу араас нь гарч ирээд шинэ жил үймүүллээ гээд ***********г гарнаас нь татаад нүүр лүү цохисон чинь хана мөргөөд шалан дээр унасан. Тухайн үед ********** бид нартай баарны гадаа уулзах үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. *********  гэх залууд цохиулсны улмаас зүүн нүдэнд цус хурсан. Мөн улайсан байсан. *********  гэх залуугаас өөр хүн цохиж зодсон талаар хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байхад ********** орой 22 цагийн орчимд над руу залгаад гэрийн чинь гадаа ирсэн байна гэсэн. Тэгээд уулзсан чинь архи ууя гээд **********  баар луу орсон. Тэгээд **********  баар луу ороод архи зарахгүй хүлээн авалттай байна гээд гарч ирсэн. Намайг цагдаа дээрээс ирээд авчих гээд залгасан. Би бодохдоо Алтансарнай шинэ жил Алтанхолбоо ресторанд болсон. Түүн дээр асуудал гаргаад хүн дууд гээд цагдаагаас хэлээд би цагдаагийн газраас ирж аваад Богд зочид буудалд хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/, 

Насанд хүрээгүй гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тус өдөр **********  сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Арвайпаласд ангийн шинэ жилд ороод 23 цагийн орчимд тараад тухайн газраас найз Анандын хамт гарч байтал **********  гэх ах таараад суучих хүргээд өгье гэсэн. **********  ах саарал өнгийн приус-20 загварын машинтай явж байсан. Тэгээд бид хоёр машинд суусан. Тэндээс ялалт заалны цаашаа ертөнцийн зүгээр зүүн тийш яваад ************ ахыг гэрээс нь аваад Алтан холбоо гэх газар луу ороод гарч ирэхгүй болохоор нь ******* бид хоёр араас нь ороход нэг эгчтэй хэрэлдээд байхаар нь тэндээс салгаад гарсан. Тэгээд бид 4 машинд суугаад **********  баарны гадаа 00 цагийн орчимд очоод ******* бид хоёр машинд үлдээд тэр хоёр **********  баар луу орсон. Удалгүй ****** ах хүмүүстэй зодолдоод гараад ирэхээр нь би очоод ****** ахыг салгасан. Тэгээд дийлдэхгүй болохоор нь би буцаад машиндаа суусан. Удалгүй ********* ах 2-3 цагдаатай хамт ирж байгаа харагдсан. Цагдаа дээр ирээд байж байтал миний хажууд ********* ах сууж байхад нь би “Ахаа одоо бид хоёр яах юм. Бид хоёр явчих уу” гэж асуутал **********  ах “та хоёр одоо гэрчийн мэдүүлэг өгнө. Тэгэхдээ *********  гэх хүн намайг цохиж унагаасан миний утсыг эвдэлсэн” гэж яриарай гэсэн. **********  ах *********  гэх ахын биед бол халдсан зүйл байхгүй. *********  гэх ах **********  ахыг цохиод газар унасан. Тэгээд шууд цагдаа нар салгаад авч явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хохирогч Хүрэлбаатар овогтой ********** нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээ 30000 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээ 90000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдөр амбулаторийн үзлэг 15000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдөр амбулаторийн үзлэг 65000 төгрөг, нийт 200000 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/, 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 53 дугаартай:... ***********-н биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/,

            Шүүгдэгч ********** ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн **********  сумын **** дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 26 тоот тодорхойлолт /хх-ийн 89 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 90 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 91 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 хуудас/,

            Хохирогч ***********-н шүүхэд ирүүлсэн:... Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

            Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн:... *********    нь ***********-н эмчилгээний зардал 200000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт,

                        2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 63-64 хуудас/,

            2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2426000320131 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 65-66 хуудас/,

2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 119 хуудас/,

            2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 120 хуудас/ зэрэг нотлох баримтаар,

2. Шүүгдэгч ********* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн **********  сумын 5 дугаар багийн нутаг байрлах Алтанхолбоо ресторанд хохирогч ***********-г зодож хөмсөгт шарх, нүдний дээд, доод зовхи, хацар, өвдөгт цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 128 хуудас/, хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хуучин ажлын хүмүүс болох ************, *****************, *************, *************, Бямбасүрэн, *************** нарын хамт Алтан сарнай шинэ жилийн арга хэмжээнд орсон. Орой 00 цагийн үед талбайн голд бүжиглэж байгаад ажлынхаа Өлзийцогзолын хамтаар зургаа даруулах гэж байхад ********** ****************-г тэвэрч аваад янз бүр болоод байхаар нь ********* түлхэхэд “яасан сүртэй гичий вэ” гээд гартаа барьсан цаасаараа алгадахаар нь би “болиоч эмэгтэй хүн цохиод” гэж хэлтэл миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад аваад явахаар нь би ширээн дээрээ суусан. Гэтэл хорьж байсан хүмүүсээ тойрч гүйж ирээд миний зүүн шанаа руу цохиод баруун нүдний дээд хэсэг рүү нэг удаа, баруун шанаа хэсэг рүү цохисон. Би юугаар цохисон талаар нь мэдэхгүй байна. Миний баруун нүдний дээд хэсгээс цус гоожоод байхаар нь ширээ рүү түлхэхэд хүмүүс барьж аваад салгасан. Тэгээд цусаа тогтоогоод эмнэлэг явсан. Миний баруун хөмсөг сэтэрч судас тасарсан. 3 оёдол тавиулсан. 2 шанаа болон хамар хэсэг хөндүүртэй, толгой өвдөөд, зүүн гарын тохой хөндүүртэй, баруун өвдөг бага зэрэг хөхрөлттэй байгаа. Өөр ямар нэгэн гэмтэлгүй. Нилээн согтуу байсан. Орой шинэ жил эхэлсэнээс хойш ширээ дамжаад уугаад байсан. Би бага зэрэг согтолттой байсан. Тухайн үед **************, **************, **********, ******** нар байсан. Өөр бусад хүмүүсийг танихгүй. Манай эрхлэгчийг оролдсоноос болсон. Би гомдолтой байна. Эмчилгээний төлбөрөө нэхэмжлэнэ. Баруун талын хөмсөг сэтэрсэн. Хөмсөгний цаана байдаг нарийн судас тасарсан, баруун шанаа, зүүн шанаа, хамрын баруун хэсэг өвчинтэй, духны зүүн хэсэг хөхрөлттэй, толгой дүүрч өвдөж байгаа, шилэн хүзүү хөшиж байгаа, зүүн тохой баруун өвдөг хэсэгт хөхрөлттэй зүүн чихний омог хавдсан байсан. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Ариун санаа эмнэлэгт үзүүлж рентген зураг авахуулж эмчилгээ хийлгэсэн. Гадуур эмчилгээ бичүүлж шарх сорвины тос, шингэн залгуулах, толгойндоо искра гэх цахилгаан эмчилгээ хийлгэсэн. Цаашдаа толгой дүүрч өвдөөд байгаа учир нарийн шинжилгээ өгч “Сидармед” эмнэлэгт хэвтэхээр болсон. Эмнэлэгт үзүүлэх болон гадуур эм тариа тос зэрэгт нийт 130000 төгрөгийн зарлага гарсан. ********* нь тэр үйл явдлаас хойш надтай ахиж холбогдоогүй. Эмчилгээнд гарсан зардал мөнгийг барагдуулсан зүйл байхгүй. Эмчилгээнд гарсан зардал 130000 төгрөг болон “Сидармед” эмнэлэгт толгойны асуудлаар хэвтэн эмчлүүлэх 5 хоногийн төлбөрийг нэхэмжилнэ. Хэдэн төгрөгний зардал гарахыг мэдэхгүй байна. Эмнэлэгт үзүүлэх үеийн баримт байгаа, эм тариа хэрэглэсэн талаар баримтаа эм тариа авч байсан газраасаа дахин гаргуулна. Би ***********г цохиж зодсон асуудал байхгүй. Нэг удаа дал хэсэг рүү нь түлхсэн. Өөр цохиж зодсон асуудал үүсээгүй. Миний сэтгэцэд гарсан ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй. Миний эмчилгээнд гарсан болон гарах зардлыг барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 хуудас/,

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд Алтан сарнай шинэ жилийн арга хэмжээнд байгууллагаараа ороод шөнө 23 цаг 30 минутын орчимд бид нар бүжиглээд дэлгэцнийх нь хажууд *********** бид 2 зурагаа авахуулах гээд байж байхад тэр зодсон гэх залуу өмнүүр орж ирж камер хаагаад байсан. Тэгээд зураг авч байсан ажлын хүн холд гэхэд холдохгүй байгаад байсан. Би холд гэхэд муухай хараад барьж байсан цаас юмуу пиджакаараа цохих гэхээр нь би бултаад араас нь “чи болиоч” гэхэд намайг цохих гэхэд *********** барьж аваад “болио хөгшөөн” гээд түлхэхэд *********-г нэг удаа гараараа зүүн шанаа руу нь цохиод авсан. Тэгтэл *********** нөгөө залуугийн гэдэс хэсэг рүү цохих шиг болсон. Бид нар ширээндээ суугаад байж байхад нөгөө залуу өсгөгчний ард сууж байсан. Гэнэт нөгөө залуу үсэрч орж ирээд ***********-н баруун нүд рүү нь цохиод цус нь урсаад эхлэхэд тэр 2 барилцаж аваад хоорондоо зодолдох гэхээр нь бид нар салгасан. Өмнө нь тэр залуу *********-г олон удаа өдөөд байсан. Архи бариад бас манай ширээний охидуудыг шахаад байсан. Манай хажуу талын ширээнд байсан охидууд цусыг нь тогтоох гэж байхад нөгөө залуу зодох гээд алнаа гээд дайраад байсан. Шинэ жилд орж байсан хүмүүс бас манай байгууллагынхан байсан. Зүүн нүдний доод хэсэг нь хавдсан. Баруун нүдний дээд хөмсөг сэтэрсэн. Зодоон болсоны дараа хөл өвдөөд байна гэж байсан. Тухайн залуугийн хөл гар луу өшиглөөд байсан. Хувцас хунар болон биед нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Хэр зэргийн согтуу байсан талаар мэдэхгүй байна. *********** бага зэрэг л согтуу байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Намайг цохих гэхээр нь бултчихсан. Тухайн залууд боль гэж зөндөө хэлсэн. Тэр залуу ерөөсөө хүлээж аваагүй. *********-г өдөөд хоргоогоод байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 147 хуудас/,

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** гэх хүнтэй ********** ББСБ-д хамт ажилладаг байсан. *********** нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр ажилаасаа гарсан. 2023 оны 12 дугаар сарын 23-ны 19 цагийн орчимд Алтан сарнай шинэ жил дээр ********** гэх хүн манай ширээн дээр ирчихсэн эмэгтэй хүмүүсийг архиар шахах, тэвэрч авах зэрэг үйлдэл гаргаад нилээн согтчихсон байсан. Тэгээд *********** ***********г боль, эмэгтэй хүмүүсийг зүгээр байлга гэж хэлсэн. ********** хүмүүстэй маргалдаад л яваад байсан. Бид нар тайзны урд зурагаа авхуулах гээд зогсож байтал ********** манай эрхлэгчтэй маргалдаад янз бүрийн үйлдэл гаргаад байсан. Тэгээд манай эрхлэгч рүү ********** гар далайтал *********** болиулаад түлхсэн. Тэгтэл ********** *********** рүү дайраад байсан. Тэгээд ********** ***********г цохисон. Би яг яаж цохисныг бол хараагүй. Би цагдаа дуудах гээд байж байсан. ********** баруун нүднээс нь цус гараад буйдан дээр хэвтэж байсан. *********** ***********г цохиж зодсон асуудал гараагүй. Цааш нь түлхэх гээд ар нуруу хэсэг рүү нь л нэг удаа түлхсэн. Тэр залууг сайн танихгүй. Зүс таних төдий гэсэн мэдүүлэг /хх-ийн 149 хуудас/,

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө зөрчлийн хэрэг бүртгэгчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 23 цагийн орчимд 7032102 дугаарын утсанд “**********  сумын 5 дугаар баг, Алтан холбоо төвд зодоон болж байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн жолооч ахлах ахлагч болон миний бие уг дуудлаган дээр очиход ********** гэх залуу “би энэ хүнд зодуулчихлаа” гээд ********** гэх залуу руу заагаад цустайгаа холилдсон байдалтай баруун хөмсөгнөөс цус гоожсон байдалтай зогсож байсан. Тэгээд “эмнэлгийн яаралтай тусламсж руу яв” гэж хэлээд ********** гэх залууг цагдаагийн газарт авчирсан. Драйгер багаж үлээлгэхэд 1.69 хувийн согтолттой гарсан. Миний харснаар нүүр гар биед ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. Нүүр хэсэгт буюу духны хэсэгт улайлт байсан. Энэ нь харахад батга л харагдаж байгаа. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Маргааш нь буюу 12 дугаар сарын 24-ний орой бас зодоон хийсэн гэж хүмүүс ярьж байсан. *************-н баруун хөмсөг сэтэрсэн. Цус гарсан байдалтай байсан. Баруун нүдний эргэн тойронд бага зэрэг хөхрөлттэй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Ярьж хэлж байгаа зүйлээ хянах чадвартай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 151 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай:…*********** биед баруун хөмсөгт шарх, нүдний дээд, доод зовхи, хацар, өвдөгт цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 154-156 хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 176-182 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Иргэн ********* овогтой ********** нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээ 90000 төгрөгний зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-145-р хуудас/,

Шинжээч эмч Б.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Үзүүлэгч ***********-н биед 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэмтлийн зэрэг тогтоох үзлэг өөрийн биеэр хийсэн. Тухайн үед үзлэгээр зүүн нүд бүрэлзэнэ. Хараа муудсан, зүүн гуя өвдөнө гэсэн зовиуртай, хэсэг газрын үзлэгээр зүүн нүдний салстад цус харвалт, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд мөн мэдрэлийн үзлэгээр тархи доргилт илэрсэн. ********* нь 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө зодоон хийсэн талаараа яриагүй. Харин 2023 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд таньдаг хүнд зодуулсан талаараа ярьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 174-175 хуудас/,

            Шүүгдэгч *********** хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******** сумын **** дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 94 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 95 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96, 191 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 97, 189 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 190 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 хуудас/,

            Хохирогч ********** шүүхэд ирүүлсэн:... Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

            Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн:... ********* нь Л.***********-н эмчилгээний зардал 90000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч ********* нь эрүүгийн *********** дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 12 дугаар сарын 25, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч ****************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Миний Iphone 15 pro max гар утасны арын хэсэг хагарсан. Мөн урд дэлгэц хоёр цөмөрч хагарсан байсан. Тухайн гар утас ямар ч ажиллах боломжгүй болж эвдэрсэн. Би хэн эвдсэн талаар бол сайн мэдэхгүй байна. Тухайн үед би **********  баарны үүдэнд байсан. Бааранд ороод **************-тэй уулзаж байхдаа өмсөж явсан хар хөх өнгийн өмдний баруун талын халаасанд хийсэн. Түүнээс хойш гаргаж утсаа оролдоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 47-49 хуудас/,

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр **********  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг **********  бааранд болсон Өвөрхангай аймгийн авто спортын холбооны шинэ жилд 17 цагийн орчим очсон би тухайн баарны ертөнцийн зүгээр зүүн талын хамгийн урд талын ширээнд гарч орох хаалга руу хараад суусан. Тэнд баярын үйл ажиллагаа болж байхад 21 цагийн орчим ******* гэх залуу орж ирж байгаа харагдсан. Тэгээд үүдэнд хүмүүс харж байгаад шууд над дээр ирээд мэнд мэдээд бид хоёр ойр зуурын юм ярьж суусан. Тухайн үедээ надад нэг эвдэрхий гар утас гаргаж ирж үзүүлээд өчигдөр би шинэ жилд орж байхдаа утсаа эвдэлсэн гэж байсан. Гэхдээ хөгжмийн дунд сайн сонсож чадаагүй. Надад Iphone загварын гар утас үзүүлсэн. Яг ямар загварыг бол мэдэхгүй. Ямартай ч pro max байсан. Тухайн утсанд бүтэн зүйл байхгүй. Ар өвөргүй хагарсан утас үзүүлсэн. Би гартаа бариад ар, өвөргүй тойруулж үзсэн. **********  дөнгөж бааранд орж ирээд манай ширээн дээр сууж байхдаа надад харуулсан. Мөн баарны гадаа зодоон болохоос өмнө харуулсан. Тэгээд надад үзүүлчихээд хаашаа хийсэн талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр **********  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг **********  бааранд Өвөрхангай аймгийн Авто спортын холбооны шинэ жилд 18 цагийн орчимд эхнэр **************-н хамт очсон. Тухайн баарны ертөнцийн зүгээр баруун талын хамгийн урд талын ширээнд гарч орох хаалга руу хараад суусан. ********** сүүлд 2 цагдааг камер шүүх гээд орсон байх хооронд баарны гадаа хүнтэй юм яриад зогсож байхдаа миний утас эвдэрсэн гэхээр нь тухайн утсыг хартал чулуугаар нүдсэн юм шиг эвдэрсэн байсан. Ар талын шилэн хэсгийг юмаар албаар илт цохисон юм шиг салбарсан утас байсан. **********  гэх залуу баарны гадаа зодоон болохоос өмнө эвдэрсэн гэх гар утсыг ********* гэх залууд үзүүлээд гартаа бариад сууж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч **********-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний шөнө **********  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Алтан холбоо төвд ажлаа хийж байтал 23 цаг өнгөрч байхад ******* ламын хүүхэд **********  гэх залуу өөр нэг залуутай орж ирсэн. Би тухайн үед 2 давхарт ресторанд сууж байсан. Тэгээд над дээр танайд би гомдолтой байна. Танайд утсаа эвдлүүлсэн танайхаас 10 сая төгрөг нэхэмжилнэ гэж хэлээд нэг саарал өнгийн үйрсэн утас ширээ рүү шидсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлчихээд доошоо буусан. Гаднаас хоёр залуу орж ирээд тэр 4 гараад явсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 хуудас/,

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу хэв журам сахиулах оройн эргүүлийн үүргийг цагдаагийн ахлах ахлагч ********** , цагдаагийн ахлах ахлагч ***********, цагдаагийн дэд ахлагч **********  нарын хамт **********  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Альфа баарны ойролцоо явж байтал жижүүрийн 70194562 дугаарын утсаар **********  баарны гадаа хүмүүс зодоолдоод байна гэх дуудлагын дагуу тухайн газар очсон. Анх тухайн баарны гадаа очиход ямар нэгэн зодоон цохион болоогүй байсан. **********  гэх залуу Ажил дээр ирээд утас эвдэрсэн байна гэсэн. **********  баарны гадаа утас эвдэрсэн талаар яриагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу хэв журмын оройн эргүүлийн үүргийг ахлах ахлагч ********** , ахлах ахлагч **********, дэд ахлагч **********  нарын хамт гүйцэтгэж байсан. 23 цагийн орчимд жижүүрийн “70194562” дугаарын утаснаас дэд ахлагч **********-н утсанд ******** бааранд хүмүүс орж ирээд шинэ жил үймүүлээд байна гэх утгатай дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу ********** бааранд очоод ********* гэх залууг дагуулаад гадуур хувцсыг нь аваад баарны үүдний хэсэгт явж байтал *********  гэх залуу араас гарч ирээд ***********г гарнаас нь татаад нүүр лүү нь цохисон чинь хана мөргөөд шалан дээр унасан. ********** нь *********  гэх залууд цохиулсны улмаас зүүн нүдэнд цус хурсан мөн улайсан байсан. *********  гэх залуугаас өөр хүн цохиж зодсон талаар хэлээгүй. Ажил дээр ирээд утас эвдэрсэн байна гэсэн. ******** баарны гадаа утас эвдэрсэн талаар яриагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байхад ********** орой 22 цагийн орчимд над руу залгаад гэрийн чинь гадаа ирсэн байна гэсэн. Тэгээд уулзсан чинь архи ууя гээд **********  баар луу орсон. Тэгээд **********  баар луу ороод архи зарахгүй хүлээн авалттай байна гээд гарч ирсэн. Намайг цагдаа дээрээс ирээд авчих гээд залгасан. Би бодохдоо Алтансарнай шинэ жил Алтанхолбоо ресторанд болсон. Түүн дээр асуудал гаргаад хүн дууд гээд цагдаагаас хэлээд би цагдаагийн газраас ирж аваад Богд зочид буудалд хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,

                        Насанд хүрээгүй гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тус өдөр **********  сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Арвайпаласд ангийн шинэ жилд ороод 23 цагийн орчимд тараад тухайн газраас найз ********-н хамт гарч байтал **********  гэх ах таараад суучих хүргээд өгье гэсэн. **********  ах саарал өнгийн приус-20 загварын машинтай явж байсан. Тэгээд бид хоёр машинд суусан. Тэндээс ялалт заалны цаашаа ертөнцийн зүгээр зүүн тийш яваад ****** ахыг гэрээс нь аваад Алтан холбоо гэх газар луу ороод гарч ирэхгүй болохоор нь ******* бид хоёр араас нь ороход нэг эгчтэй хэрэлдээд байхаар нь тэндээс салгаад гарсан. Тэгээд бид 4 машинд суугаад **********  баарны гадаа 00 цагийн орчимд очоод ******* бид хоёр машинд үлдээд тэр хоёр **********  баар луу орсон. Удалгүй ****** ах хүмүүстэй зодолдоод гараад ирэхээр нь би очоод ****** ахыг салгасан. Тэгээд дийлдэхгүй болохоор нь би буцаад машиндаа суусан. Удалгүй **********  ах 2-3 цагдаатай хамт ирж байгаа харагдсан. Цагдаа дээр ирээд байж байтал миний хажууд **********  ах сууж байхад нь би “Ахаа одоо бид хоёр яах юм. Бид хоёр явчих уу” гэж асуутал **********  ах “та хоёр одоо гэрчийн мэдүүлэг өгнө. Тэгэхдээ *********  гэх хүн намайг цохиж унагаасан миний утсыг эвдэлсэн” гэж яриарай гэсэн. **********  ах *********  гэх ахын биед бол халдсан зүйл байхгүй. *********  гэх ах **********  ахыг цохиод газар унасан. Тэгээд шууд цагдаа нар салгаад авч явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

 

                        2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 195-196 хуудас/,

 

            2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2426000380171 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 197-198 хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 212-213 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

 

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

             

              Шүүгдэгч ********** , ********* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

              Шүүгдэгч ********** ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********-н биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 200000 төгрөгийн хохирол,

 

              Шүүгдэгч ***********-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч Л.***********-н биед баруун хөмсөгт шарх, нүдний дээд, доод зовхи, хацар, өвдөгт цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 90000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

              Шүүгдэгч *********    нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 200000 төгрөгийг,  шүүгдэгч ********* нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 90000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

              Хохирогч *********** , ********* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлмаа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүдэгч ********** , ********* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

              Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********    овогт *********-н ********* ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох, шүүгдэгч ********** овогт **********-н ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тогтоох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********    овогт *********-н ********* ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч ********** овогт **********-н ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч **********, ********* нарын өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** , ********* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********** , ********* нарт мэдэгдэж,

 

 Шүүгдэгч ********** , ********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч *********    нь 200000 төгрөгийг, шүүгдэгч ********* нь 90000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Х.**********   , Л.*********** нар нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** , ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** , ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.                                           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *********    овогт *********-н ********* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ********** овогт **********-н ***********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********    овогт *********-н ********* ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч ********** овогт **********-н ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** , ********* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********** , ********* нарт мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч ********** , ********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч *********    нь 200000 төгрөгийг, шүүгдэгч ********* нь 90000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Х.**********   , Л.*********** нар нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* , ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* , ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ