Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02194

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2021/02194 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... /.../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух Дунуу овогт ... /РД:.../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түвшинбатын Нямсүрэн миний бие нь ... 2009 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2019 онд гэр бүлээ батлуулсан. Энэ хугацаанд бидний дундаас 2012 онд охин ..., 2015 онд хүү ... нар төрсөн. ... нь намайг өмнө нь удаа дараа зодож танхайрдаг байсан бөгөөд 2020 оны 3 сард мөн зодож, тархи, хамар, гар, хөл гээд миний бие махбодод хүнд гэмтэл учруулж Гэмтэл, согог судлалын үндэсний төв-д хэвтэн эмчлүүлсэн боловч хамар болон тархины гэмтэл одоог хүртэл эдгээгүй байна. Тархины гэмтлээс болж унаж татдаг болсны улмаас байнгын эмчилгээтэй болж, хамар мурийлт засах мэс засалд орсон гээд бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд их хохироод байна. 2020 оны 3 сард хэрэг болсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст өргөдөл гаргаж, Шүүх шинжилгээний эмнэлэгт гэмтлийн зэрэг тодорхойлуулж, ...г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ковидын нөхцөл байдлын үеийг харгалзаж 7 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах ямар ч боломжгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин ..., хүү ... нарыг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин ..., хүү ... нарт хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй байхаар ...тай тохиролцсон гэв.

Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тэй 2010 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2017 онд гэр бүлээ батлуулсан бөгөөд 2012 онд ..., 2015 онд ... нар төрсөн. 2020 оны 3 сараас тусдаа амьдарч байгаа цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас уур хүрэхээрээ ...гийн биед гэмтэл учруулж байсан нь үнэн. Хүүхдийн тэтгэлэгт Prius 30 маркийн автомашин, улиастайд 0,7 га газар, 10,000,000 төгрөг өгч тохиролцсон болно. Одоогийн байдлаар өөрийн гэсэн орон гэргүй учир ..., ... нарыг ээжийнх нь асрамжид үлдээж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэрлэгчид болох ..., ... нар нь 2010 оны 10 сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 12 сарын 20-ны өдөр гэрлэсний бүртгэлийн ... дугаарт бүртгэлд бүртгэж, тэдгээрийн дундаас 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр охин ...г, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүү ...г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

Хариуцагч ...гаас нэхэмжлэгч ...д сэтгэл зүй, эрүүл мэндийн хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Мөн талууд 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин ..., 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ... нарыг эх ...гийн асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ..., ... нарыг эх ...гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд энэ шаардлагаасаа татгалзаж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар ... /РД: .../, Дунуу овогт ... /РД:.../ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин ..., 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ... нарыг эх ...гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...д олгосугай.

 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ