Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00034

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

 Улсын яллагч Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Дэлгэрнямаад холбогдох 201718020037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1980 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн ¹ 26 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2001 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь ймгийн сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Дэлгэрнямаа. /РД:МЗ80060833/

 

Шүүгдэгч Г.Дэлгэрнямаа нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний задгайд байрлах, хохирогч Х.Энхбаярын гэрт хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэхгүй байж архи уулаа, гэрээсээ хөөж гаргалаа гэсэн  хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний цээжин тус газар хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дэлгэрнямаагийн өгсөн ..... 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Энхбаярын гэрт очсон. Надыг очиход Энхбаяр хоёр хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би хүүхдийн чинь төрсөн өдөр болж байхад тэмдэглэхгүй байж архи уулаа гэж хэлэхэд бид хоёр маргалдсан. Удалгүй нөгөө улсууд нь яваад өгсөн. Би гал асаах гээд хутгаар мод зорж байх үед Энхбаяр газар сууж байгаад босохдоо хутганд хатгагдсан байсан. Би түргэн дуудах гээд эмнэлэг явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Х.Энхбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн….  Би тэр өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хашааны хаалгаа янзлах гээд найз Лхамаа гэх эмэгтэйг гэртээ дуудсан. Тэгээд Лхамаа ирэхдээ нэг хүнтэй хамт манайд ирсэн. Тэгээд бид гурав нийлээд 1 шил архи хувааж уугаад сууж байтал Дэлгэрнямаа гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар нийлээд дахин 1 шил архи хувааж уусан. Тэгээд Лхамаа найз залуугийн хамт манайхаас гараад явсан. Манай гэрт Дэлгэрнямаа бид хоёр үлдсэн байсан. Тэгсэн чинь Дэлгэрнямаа хоолны түмбүүшиг дээрээс хутга авахаар нь би хутгыг нь авах гээд босоод ирсэн чинь миний цээж хүнд оргиод явчихсан. Тэгсэн чинь цээжнээс цус гарсан байсан. Тэгээд би цусаа хараад ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/……. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Лхамаа гэдэг найз хүүхнээ дуудсан чинь нэг залуугийн хамт ирсэн. Бид гурав хамт нэг шил архи уусан. Тэр үед гаднаас Дэлгэрнямаа орж ирсэн. Тэгээд дөрвүүлээ болж хамт архи уусан. Тухайн үед Лхамаатай ирсэн Далай гэх залуу Дэлгэрнямаа нар маргалдаад байсан. Тэгэхээр нь би Дэлгэрнямааг гэрээс хөөж явж ажлаа хий гэж хэлсэн. Тэгж хэлснээс болж Дэлгэрнямаа бид хоёр маргалдсан. Тэр хэрүүлээс болоод Дэлгэрнямаа миний цээж рүү хутгалсан. Дэлгэрнямааг яв гэж хөөснөөс болж надад уурласан. Би эмнэлэгт 9 хоног хэвтсэн. Эмчилгээний зардал хоногийн мөнгө 250000 төгрөгийг Дэлгэрнямаа төлчихсөн. Өөр хохирол байхгүй гэх мэдүүлэг /Хх¹н 44 дүгээр хуудас/

Гэрч М.Лхамжавын хэрэг бүртгэлтэд өгсөн …… Би тэр өглөө 09 цагийн үед Энхбаярын дуудсанаар очсон. Би очихдоо Далайжаргалын хамт очсон. Тэр үед Энхбаяр нэг шил архи задлаад сууж байсан. Тэгээд байж байтал Дэлгэрнямаа гэх залуу согтуу орж ирсэн. Тэгээд тэр залуу Энхбаяр луу дайраад миний хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж чадахгүй энэ тэр гээд загнаад байсан. Тэгснээ Далайжаргалаас утас нэхээд эхэлсэн. Тэгээд Далайжаргалыг янз бүрээр хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэгсэн чинь Далайжаргал тэр залууг хөөж гаргасан чинь эргэж орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд Энхбаяр руу дайраад зодох гээд байсан. Тэр үед Далайжаргал Энхбаярыг өмөөрч тэр залууг хөөж гаргасан. Тэгээд байж байсан чинь нүд муутай Төгсөө гэх хүн ороод ирсэн. Тэгэхээр нь Дэлгэрнямаа, Төгсөө нарыг хамтад нь хөөж гаргасан. Тэгээд байж байтал Дэлгэрнямаа эргэж орж ирээд Энхбаяраас хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би Далайжаргалыг хоёулаа явъя энэ хоёр угаасаа учиртай хүмүүс юм байна явъя гээд тэдний гэрээс гараад явсан. … Би ойлгохдоо Энхбаярын бага охиныг Дэлгэрнямаагийн хүүхэд юм байна гэж бодсон гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Гэрч Д.Далайжаргалын хэрэг бүртгэлтэд өгсөн …. Энхбаяр гэртээ ганцаараа нэг шил архи задалсан сууж байсан. Тэгээд бид гурав 1 хундага татаад байж байтал нэг доголон ах орж ирсэн. Тэр ах нилээн согтуу байдалтай байсан. Тэгээд орж ирээд суухад нь Энхбаяр эгч нэг хундага архи хийж өгсөн. Тэр согтуу хүнийг Дэлгэрнямаа гэсэн. Дэлгэрнямаа согтуудаа Энхбаяр эгч рүү дайраад чи дандаа архи уудаг банзал янхан гэж дайраад байсан. Тэгэхээр нь би тэр ахыг гэрээс хөөж гаргасан. Тэгээд байж байтал дахиад ороод ирсэн. Араас нь нэг нүд муутай ах бас орж ирсэн. Дэлгэрнямаа орж ирээд бас агсан тавиад зуухыг нь өшиглөөд пизда нар гээд агсраад байхаар нь Лхамаа эгч явъя гээд бид хоёр тэндээс гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй…. Энхбаярыг Хэрхэд байдаг гэрт нь хүргээд өгье гэж хэлсэн чинь Энхбаяр явахгүй Дэлгэрнямаа бид хоёр учраа олчихно гээд байсан. Тэгээд Лхамаа эгч бид хоёрыг гарахад Энхбаяр, Дэлгэрнямаа хоёр орон дээр суугаад хоорондоо үнсэлцээд үлдсэн гэх мэдүүлэг /Хх-н 47-48 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹ 53 ..... Дүгнэлт

             1.Энхбаярын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-10 дугаар хуудас/

Г.Дэлгэрнямаа нь ам бүл 3, хөдөө шивэр гэдэг газар оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 32 дугаар хуудас/

Г.Дэлгэрнямаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 51 дүгээр хуудас/

Б.Гэрэлт-Од нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н383 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч Х.Энхбаярын тус шүүхэд гаргасан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, Дэлгэрнямаатай эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Дэлгэрнямаа нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний задгайд байрлах, хохирогч Х.Энхбаярын гэрт хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэхгүй байж архи уулаа, гэрээсээ хөөж гаргалаа гэсэн  хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний цээжин тус газар хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Дэлгэрнямаагийн хохирогч Х.Энхбаярыг нэг удаа хутгалж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу миний хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж чадахгүй байж архи уулаа, гэрээсээ хөөж гаргалаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж өөр хоорондоо маргалдсанаас болсон байх ба Х.Энхбаярын биед цээжинд шарх гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Г.Дэлгэрнямаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр илэрхийлэн гаргаж нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн ба энэхүү хүсэлтээ хэрэг бүртгэлтэд тодорхой мэдүүлсэн байх тул Г.Дэлгэрнямаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Дэлгэрнямаад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, шаргал өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                            

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Дэлгэрнямааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дэлгэрнямаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дэлгэрнямааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, шаргал өнгийн бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайхан даалгасугай.

4. Г.Дэлгэрнямаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дэлгэрнямаад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                                

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.