| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02044/И |
| Дугаар | 102/ШШ2021/02266 |
| Огноо | 2021-09-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/02266
2021 оны 09 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2021/02266 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ... /РД:.../-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ...нь ... 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд гэрлэлтээ баталгаажуулж ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авч гэр бүл болж, 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү ... төрсөн. Хамтран амьдрах хугацаанд ... бид хоёрын хооронд үл ойлголцох нөхцөл байдал үүссэн тул 2016 оноос хойш бид хоёр тус тусдаа амьдрах болсон бөгөөд ... миний бие хүүгийн хамт амьдардаг бөгөөд хүү ... нь ... бид хоёрыг салснаас хойш эцэг ... миний асрамжид байх болсон. Хүү ... нь гэрийн ойролцоо сургуульд орж, эрүүл саруул өсөн бойжиж байгаа бөгөөд ... миний бие эцэг хүний үүргийг сайн биелүүлж, хүүгийнхээ өмнө хүлээсэн үүргээ ойлгож ухамсарлан ажиллаж амьдарч байна. Одоо бид 2 тус тусдаа амьдралтай, гэр бүл болж хамт амьдрах боломжгүй, хүүхдийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Гэрлэлт цуцлуулж, хүү ...ийг өөрийн асрамжид байлгах шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч: Бид гэр бүлийн албан ёсны баталгааг Хэнтий аймгийн ... суманд батлуулсан. 2013 оноос хойш 2016 оны 06 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Үүнээс хойш хугацаанд миний хүү ... эмээ, өвөөгийн хамт эрүүл саруул өсөж байгаа. Гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байна. Гэр бүлээ цуцлуулахад эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү ...ийг өөрийн асрамжид байлгах хүсэлтэй боловч хүү ...ий саналыг харгалзан үзэж эцгийнх нь асрамжид байлгахаар харилцан тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэж ярилцсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид болох ..., ... нар нь 2012 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү ...ийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүү ...ийг эцэг ...ын асрамжинд үлдээх талаар тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ...ийг эцэг ...ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдаж байна.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... /.../, ... /.../ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү ...ийг эцэг ...ын асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...ад олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ