Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00032

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга ЧЫ.Ариунсайхан

Улсын яллагч Э.Энхбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Дариймаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ганбаярд холбогдох 201618020231 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын ¹ 55 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, Увс аймаг Улаангом суманд 1969 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Борягийн Ганбаяр. /РД:МЗ86081572/

 

Шүүгдэгч Б.Ганбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн 15-12 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа дүрмийн заалтыг зөрчсөнөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр Ерөөгийн халуун рашааны орчим ханан хусалттай замд тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Жаргалсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Ж.Сайнбаяр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаярын өгсөн….. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр самарт явах хүмүүсээ аваад 15-12 СЭҮ улсын дугаартай өөрийн эзэмшлийн Зил-131 машиныг жолоодоод Ерөөгийн халуун рашааны наана ханан хусалтай замд явж байхад Чинбат миний урд талд машинтайгаа явсан. Гэтэл зам дээр нэг Зил-131 машин эвдрээд зогссон байсан. Чинбат тэр машины хажуугаар өнгөрч гарахаар нь би араас нь яваад тэр машины хажуугаар гарахдаа бүрэн гарчихлаа гэж бодоод хааз нэмтэл хойд дугуй ханан хусалттай замын хажуу руу ороод машин онхолдсон. Машин онхолдоход би ухаан алдсан байсан. Наашаа ирж яваад Хотонгийн даваан дээр ухаан орсон. Тэгээд юу болсныг асуухад Гантөмөр надад Сайнбаяр өнгөрсөн бусад нь гайгүй энд явж байна гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Дариймаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ….. Миний хүү Ж.Сайнбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан юм. Миний 2 дахь хүүхэд байсан. Надыг гэрт байхад цагдаагаас хүн ирээд цагдаа дээр авчраад байцаалт авсан. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны үүрээр 06 цагт хүү Ж.Сайнбаяр гэртээ байхад Ганзориг гэдэг залуу орж ирээд самранд явна гээд дагуулаад гарсан. Осол болсон гэдгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой мэдсэн. Талийгаачийг оршуулах ёслолд гарсан зардал 2 сая төгрөг болсныг ганбаяр төлж барагдуулсан. Мөн Ганбаяр нь өөрөө оршуулгын зарим зүйлийг бэлдэж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн..... Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бага байхаас нь таних Б.Ганбаатартай хамт уулруу хуш модны самарт явахаар болсон. Уул руугаа явахдаа Ганбаяр өөрийнхөө машиныг жолоодоод бас Чинбат гэдэг залуу өөрийнхөө ЗИЛ-131 машиныг жолоодоод хоёр ЗИЛ-131 маркын машинтай явсан юм. Ганбаярын машинд ууланд очоод хэрэглэх хүнс ачиж явсан, яг Зүүнхараагаас гарахдаа би Чинбатын машин дээр сууж явсан, Ганбаярын машины кабинд Төмөрөө, Хуягаа, Зоригоо дөрөв сууж явсан юм. Талийгаач Сайнбаяр, Амарболд бид гурав Чинбатын ЗИЛ-131 маркын машинд сууж явсан юм.Тэгээд самарт явж байх замдаа Хотонгийн даваан дээр хоёр машин зогсохоор нь Амарболд бид хоёр Чинбатын ногоон бүхээгтэй машины тэвшин дээр сууж явахад дотор муухай оргиод амьсгалахад хэцүү байхаар нь Ганбаярын жолоодож явсан ЗИЛ- 131 маркын машины задгай тэвшин дээр хоол хүнсэн дээр суугаад явсан юм. Ганбаярын машины тэвшин дээр суух гэж байгаа талаараа Ганбаярт хэлсэн “Задгай машин дээр сууж явмаар байна, Чинбатын бүхээгтэй тэвштэй машин дээр тамхи тариа татахад хэцүү байна" гэж хэлээд хоёр машинтайгаа цаашаагаа явсан. Ингээд явж байгаад өдөр Хонин нугын Ерөөгийн гол дээр ирээд хоёр машинтайгаа зоссоод цаашаа хөдлөх гэхэд талийгаач Сайнбаяр Чинбатын машинд сууж явж байсан хүн чинь буугаад Ганбаярын машины тэвшин дээр Амарболд бид хоёртой хамт суухаар гараад ирсэн юм. Тэгэхээр нь Амарболд бид хоёр Сайнбаярт “Чи урд машин дээрээ Чинбатын машин дээр суу, энд чамд суух зай алга байна” гэж хэлэхэд “Өө би энд сууж явнаа” гэж хэлээд Ганбаярын машины тэвшин дээр суугаад кабин, тэвшин хоёрын дундах зайруу хөлөө доош унжуулаад явж байсан юм. Би болохоор Ганбаярын машины тэвшний зүүн урд талын захад нь суугаад Амарболд баруун захад суугаад явсан юм.Тэгээд Шарлангийн голоо гараад цаашаа осол болдог Ерөөгийн халуун рашааны баруун талд уулын хануу хусалтай замаар явж байхад Чинбат машинаа жолоодоод Ганбаярын машины урд явж байсан, тэгтэл зам дээр нэг машин эвдэрчихсэн зогсож байсан. Чинбатын ЗИЛ-131 маркын машин тэр эвдэрсэн машины хажуугаар зүгээр гараад явчихсан юм, араас нь Ганбаярын жолоодож бид нарын сууж явсан машин тэр эвдэрсэн машины хажуугаар гарч явах үедээ яг хажууд нь замын баруун талруу уруу газарт хазайгаад онхолдсон юм.Машин яг онхолдох болж баруун тал руугаа хазайгаад ирэхэд нь би хамгийн зүүн талд сууж явсан учраас машины онхолдсоных нь эсрэг талруу тэвшин дээрээс газарт үсэрч буусан. Нэг хэсэг ухаан балартаад сэрсэн чинь би өөрөө замын эсрэг талд хол очоод суучихсан байсан, миний хамраас цус гойжоод байсан.Миний сууж явсан машины зургаан дугуй нь дээшээ харчихсан Чинбатын машины буцаад ирчихсэн дарагдсан хүмүүсийг гаргаж ирээд байсан.Машины кабинаас Төмөрөө, Зоригоо, Ганбаяр, Хуягаа дөрвийг гаргаж ирсэн, машины доороос Амарболд, Сайнбаяр хоёрыг гаргаж ирэхэд Сайнбаяр газар дээрээ нас барчихсан байсан.Ингээд Чинбатын машинд суугаад бүгдээрээ Зүүнхараагийн эмнэлэгт ирцгээсэн юм. Ийм л зүйл болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /Хх-ийн 21 дүгээр хуудас/

             Гэрч Б.Амарболдын мөрдөн байцаалтад өгсөн ..... Би Б.Ганбаяр гэдэг залуутай 2016 оны 10 дугаар сарын эхээр уул руу самарт явж 2016 оны 11 дүгээр сарын эхээр эргэж ирж самараа тушаагаад 1,170,000 төгрөгийн ашиг олж байсан юм.Тэгээд Б.Ганбаяр ахиад самарт явна гэхээр нь хамт самарт явахаар болсон юм.Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 05 цагийн орчим Б.Ганбаяр өөрийнхөө 15-12 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгслийг жолоодоод ууланд хэрэглэх хоол хүнсээ ачаад кабиндаа Төмөрөө, Зоригоо, Хуягаа нарыг суулгасан. Ганбаярын машинтай хамт Чинбат гэдэг залуу бас ЗИЛ-131 маркын машинтайгаа явахаар болсон, Чинбатын машины ногоон бүхээгтэй тэвшин дээр талийгаач Сайнбаяр, Жаргалсайхан ах бид нар болон бас самар бэлтгэхээр явсан залуучууд сууж явсан юм.Уулруу самарт явж байх замд бүхээгтэй машины тэвшин дээр сууж явахаар дотор муухай оргиод байсан, замд хоёр машин түр зогсохоор нь Жаргалсайхан гэдэг ахтай хамт би Ганбаярын жолоодож явсан ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэлийн тэвшин дээр дамжаад суугаад цаашаа явсан юм.Тэгж явсаар байгаад Хонин нугын Ерөө гол гэдэг газарт хоёр машин зогсоод нэлээд удаж байгаад цаашаа хөдлөхөд талийгаач Сайнбаяр Чинбатын машинаас Ганбаярын машины тэвшин дээр гарч ирээд суусан юм.Тэгтэл Ерөө голын эрэг дээрээс цаашаа хөдлөхийн өмнө жолооч Ганбаяр “Та нар урд талд явж байгаа Чинбатын машины тэвшин дээр сууж яв” гэж хэлэхээр нь би Жаргалсайхан ах бид хоёр “Урд машины тэвшин дээр сууж явахаар дотор муухай оргиод байнаа” гэж хэлсэн чинь “За за” гэж хэлээд цаашаагаа хөдөлсөн юм.Осол болохын өмнө Ганбаярын жолоодож явсан машины тэвшний зүүн урд хэсэгг Жаргалсайхан ах суугаад машин тэвшний дунд хэсэгт Сайнбаяр суугаад кабин, тэвш хоёрын голоор хөлөө доош унжуулаад ачсан ачаан дээр бөгсөөрөө суугаад урагшаа харж явсан юм. Би тэвшний баруун урд хэсэгт суугаад урд замаа харж явсан ба бидний урд Чинбатын ЗИЛ-131 маркын машин явж байсан юм. Тэгтэл осол болсон газарт зам дээр нэг ЭИЛ-131 маркын машин зогсчихсон хүмүүс нь гал түлээд сууж байсан юм, Чинбатын машин тэр машины хажуугаар зүгээр гараад явчихсан, Ганбаярын жолоодож бид нарын сууж явсан машин тэр зам дээр зогссон машины хажуугаар яг гарах гэж яваад замын баруун гар талруу онхолдож зургаан дугуй нь дээшээ хараад зогссон, машин онхолдоод дээшээ хараад зогсоход би машинь тэвшиний доороос толгой хэсэг минь гараад л бусад бие дарагдчихсан юм, тэр газар хөндлөн мод уначихсан байсан болохоор жоохон зай гарчихсан намайг бүтэн дарж чадаагүй юм. Тэгээд л би байдаг чадлаараа “Амь авраарай” гэж хашгирсан чинь тэнд байсан хүмүүс хөрөе авч ирээд машины тэвшийг хөрөөдөж намайг татаж гаргасан юм тэр үед миний бүх бие өвдөж байсан.Ингээд Чинбатын машинд суугаад бүгдээрээ Зүүнхараагийн эмнэлэгт ирцгээсэн юм. Би Улаанбаатар хотруу явж мөрний зураг авахуулсан хугарсан зүйл байхгүй байна гэж хэлсэн, миний биеийн байдал хэвийн байна. Ийм л зүйл болсон. Сайнбаярыг нас барсан гэдгийг би Зүүнхараагийн эмнэлэг дээр ирээд л мэдсэн юм гэх мэдүүлэг /Хх-ийн 27 дугаар хуудас/

            Гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн..... Би өөрийн хувьдаа үйлдвэрийн ногоон бүхээгтэй ЗИЛ-131 маркын машинтай юм.Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз Ганбаярын хамт хоёр ЗИЛ-131 маркын машинтай уулруу самарт явахаар болсон юм. Ганбаярын 15-12 СЭҮ улсын дугаартай улсын дугаартай ЗИЛ-131 маркын машинд хоол хүнс, боошигтой бензин тосоо ачаад, миний ЗИЛ-131 машинд дандаа хүмүүсээ суулгаад өглөө үүрээр 05 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумаас хөдөлсөн юм. Тэгээд явж байгаад Хотонгийн даваа даваа давж хоёр машинаа зогсоогоод эргэж тойрч үзэж харсан юм. Тэгтэл Жаргалсайхан ах, Амарболд хоёр миний машины арын бүхээгтэй тэвшин дээр сууж явснаа буугаад Ганбаярын хүнс ачсан машины тэвшин дээр гарчихлээр нь эхлээд дуугүй өнгөрсөн юм.Цаашаа яваад Хонин нугын Ерөө гол дээр зогсоод хэсэг удаж байгаад цаашаа хөдлөх гэж байхад миний машины тэвшин дээр сууж явсан Сайнбаяр буугаад Ганбаяр машины тэвшрүү авирч байхаар нь би уурлаад “Жаргалсайхан ахаа та яагаад наад ачаа ачсан машины кабин дээр суугаад байгаа бол миний машины кабинд суу л даа, та нар ч гэсэн наад ачаатай машин дээрээс буугаад миний машины бүхээгтэй тэвшинд суу” гэж хэлсэн чинь Жаргалсайхан ах “Ах нь дотор муухай оргиод байнаа, тэгээд ч чиний машины кабинд шахалдаж явахаар эндээ агаар амьсгалаад зам хараад явъяа” гэж хэлээд буухгүй байсан. Бас Амарболд, Сайнбаяр хоёр буухгүй Ганбаярын машины, тэвшин дээр суугаад яваад байсан.Ингээд Жаргалсайхан, Амарболд, Сайнбаяр гурав Ганбаярын машины тэвшин дээрээс буухгүй болохоор нь цаашаа явж Шарлангийн голыг мөсөн дээгүүр нь гараад Хануу хусалтай замаар явахдаа би урд нь өөрийнхөө ЗИЛ-131 маркын машиныг жолоодоод явж байсан, араас Ганбаяр өөрийнхөө ЗИЛ-131 маркын машиныг жолоодоод явж байсан юм.Тэгтэл ханан хусалтай замын дунд эвдэрчихсэн бололтой хүмүүс нь буугаад гал түлчихсэн сууж байгаа машин байсан, би эхлээд тэр машины хажуугаар гараад цаашаагаа явж байтал тэвшин дээр сууж явсан хүмүүс кабин нүдээд байхаар нь зогссон чинь “Хойд Ганбаярын машин онхолдчихлоо” гэж хэлэхээр эргээд яваад очитол Ганбаярын машин тэр замд зогссон машины хажуугаар гарч яваад замын баруун гар талруу онхолдсон байсан. Зургаан дугуй нь дээшээ хараад зогссон байсан.Би очоод машиныхаа леботокыг сунгаад Ганбаярын онхолдсон машиныг татаж хөндийрүүлж дороос нь Амарболд, Сайнбаяр нарыг гаргаж авсан, Сайнбаяр газар дээрээ нас барчихсан байсан, Ганбаяр ухаангүй байдалтай байсан. Тэд нарыг бууж суулгаад шууд Зүүнхараагийн эмнэлэг явсан юм. Эмнэлэг дээр орой 21 цагийн орчим ирсэн байхаа гэх мэдүүлэг /Хх-ийн 32 дугаар хуудас/

            Гэрч Н.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн..... 2016 оны 11 сарын 25-ны өдрийн үүрийн 05 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумаас Чинбатын ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Нэвшээ гэх газраас самар түүхээр гарсан юм.Тус өдрийн 15 цагийн үед Халуун рашааны баруун талд би машины тэвшин дээр унтаад явж байтал миний сууж явсан машин эвгүй хөдөлсөн тэгэхээр нь сэрээд хойшоогоо хартал манай машины араас Ганбаярын жолоодоод явж байсан 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл замын хажууруу ороод унасан тэгэхээр нь би сууж явсан машиныхаа бүхээгийг цохиод хэлж мэдэгдсэн жолооч машинаа зогсоогоод бид нар буугаад очтол тус 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийн 6 дугуй дээшээ харсан байдалтай осолдсон байсан, дээр нь 3 хүн сууж явснаас Жаргалсайхан ах унахад нь үсрээд буусан гэж байсан Амарболд, Сайнбаяр хоёр дарагдсан байхаар нь тэвшийг нь хөрөөдөөд гаргасан чинь Амарболд гайгүй байсан Сайнбаяр нь нас барсан бололтой ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэгээд бид нар осолдсон хүмүүсээ аваад Чинбатын машинтай Зүүнхараалуу буцсан гэх мэдүүлэг /Хх-ийн 33 дугаар хуудас/

           Гэрч Л.Бат-Итгэлтийн мөрдөн байцаалтад өгсөн..... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэвшээ гэх газраас өөрийн хүргэн Дарханболдын 96-67 СБА улсын дугаартай ЗИЛ131 маркын тээврийн хэрэгслээр хуш модны самар бэлтгээд 14 хоночихоод 2016 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөөгийн халуун рашааны баруун талд Хануу хусалтай замд явж байтал машины мотор цохиод доод анги нь бөөрлөж задарч гарчихаад ямарч хөдлөх боломжгүй болчихлоор нь урдаас хоёр хоосон ЗИЛ-131 маркын машин ирж явахаар нь зогсоож леботокоор нь өөрийнхөө машиныг чирүүлж замыг нь чөлөөлж зогсоод би өөрөө тэр оройдоо замын унаан дайгдаж Зүүнхараад ирээд хоёр хоног машины мотор хайж олоод гурав дахь хоног дээр нь уулруу явах машин хайж байгаад олоод машины мотороо хүнээр өгч явуулаад өөрөө үлдчихсэн юм, манай тэнд үлдсэн хүмүүс болон мотор зассан хүмүүс миний машиныг асаагаад тав хоногийг дараа ирсэн юм.Манай хүмүүс Зүүнхараад ирэхдээ машин эвдэрээд гурав хоног болоход замаар явж байсан машинууд ямар ч төвөггүй манай машины хажуугаар гараад явж байсан юм тэгтэл 2016 оны 11 сарын 25-ны өдөр нэг ЗИЛ-131 маркын машин жолоодож явсан залуу манай машины хажуугаар улаан галзуу давхиж ирээд замын хажууруу онхолдсон, бид нар туслаж хүмүүсийг нь гаргалцсан гэж ярьсан юм.Тэрнээс би яг онхолдохыг нь хараагүй гэх мэдүүлэг /Хх-ийн 34 дүгээр хуудас/

Гэрч Э.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн ……. Миний нэр дээр 15-12 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг нь үнэн. Гэхдээ би тээврийн хэрэгслээ зарчихсан учраас одоо надад хамаагүй ээ, надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

           Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэнакт ¹ 54…..Дүгнэлт:

     1.Талийгаач Ж.Сайнбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүүн 3-р хавирганы хугарал, уушигны гялтан хальсны хатгагдсан , дух, баруун, зүүн гарын сарвуунд зулгаралт. Толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт. Баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх уушигны гялтан хальсны хатгагдсан шарх гэмтэл нь зүүн 3-р хавирганы хугаралын үзүүр уушгийг хатганы улмаас үүссэн. Бусад гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн осолын үед үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм.

     2.Талийгаач Ж.Сайнбаярын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

     3.Талийгаач Ж.Сайнбаярын зүүн 3-р хавирга хугарч, уушигны гялтан хальсыг гэмтээснээр амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

     4.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна гэх /Хх-ийн 39 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт ¹ 10412…..Дүгнэлт:

     1.Шинжилгээнд ирүүлсэн Жамъяансүрэнгийн Сайнбаяр 32 настай эрэгтэй гэж хаяглагдсан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илрэв.

     2.Цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх /Хх-ийн 48 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 245…..Дүгнэлт:

      1.Жаргалсайханы биед баруун эгэм ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун эгэм хэсэг, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэг тогтоогдлоо.

      2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

      3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 53 дугаар хуудас/

            Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар дүгнэлтээс…

              Хариулт 1.3ил-131 маркийн 1512 сэү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овгийн Боря Ганбаяр нь МУ-ын ЗХД-ийн Э.Тээврийн хэрэгслийн хурд.. 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна .. 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна .... 21.Хүн тээвэрлэх 21.3.Хүн тээвэрлэхэдзориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. а/ Тэвшин дотор суудал засааж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлагны дээд ирмэгээс багагүй байх..в/ тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх..г/ зорчигчдыг буулгах суулгах шаттай байх...гэснийг зөрчсөн.

            Хариулт 2. Хариулт нэгээр хариулагдсан: Боржигон овгийн Боря Ганбаяр нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав.

            Хариулт 3. Хариулт нэгээр хариулагдсан гэх /Хх-ийн 58 дугаар хуудас/

    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схет зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 03-14 дүгээр хуудас/

    Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын Б.Ганбаяр нь Найрамдлын ¹ 55 тоотод, ам бүл 4, оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 76 дугаар хуудас/

    Б.Ганбаяр нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 78 дугаар хуудас/

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Дариймаад 2590000 төгрөгийг Б.Ганбаяраас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н 99 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ганбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн 15-12 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа дүрмийн заалтыг зөрчсөнөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр Ерөөгийн халуун рашааны орчим ханан хусалттай замд тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Жаргалсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Ж.Сайнбаяр нас барсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.Ганбаяр нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Ганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах  хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ. .

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Дариймаа нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Жаргалсайхан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн ноосон малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, ¹ 511401 дугаартай ВСЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Борягийн Ганбаярыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Ганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Ганбаярд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн U.S. Mondorf гэсэн бичигтэй хар өнгийн ноосон малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

 

5. Б.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ганбаярд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дах хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ганбаярын ¹ 511401 дугаартай BСЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

           

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганбаярд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.