Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02293

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2021/02293 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие ...той 2006 оны 8 дугаар сарын 6-нд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, бидний дундаас хүү ... 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, хүү ... 2013 оны 07 дугаар сарын 31-нд мэндэлсэн. Миний бие 2017 онд Солонгос улс руу яваад тэндээ өөр гэр бүлтэй болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй. Бид цаашид амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг хүсэж, шүүхэд хандаж байгааг ойлгож, хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тэй 2005 онд танилцан үерхэж байгаад 2006 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. ... миний бие нь ...гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ... БНСУ-д ажиллаж амьдардаг шалтгаанаар өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох баримтыг шүүхэд гаргасан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэв.

 

Гэрлэгчид болох ..., ... нар нь 2006 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ...дугаарт бүртгүүлсэн, 2007 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү ..., 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү ... нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид 2017 оноос тусдаа амьдарч байгаа, таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Мөн хүү ..., ... нарыг эх ...ын асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ..., 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү ... нарыг эх ...ын асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...оос улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэгч ...гээс хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ