| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01991/И |
| Дугаар | 102/ШШ2021/02304 |
| Огноо | 2021-09-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2021/02304
2021 оны 09 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2021/02304 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь ******* онд ...тэй гэр бүл болж ******* оны 09 дүгээр сарын*******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Тэдний дундаас ******* оны******* дугаар сарын*******-нд охин ... төрсөн бөгөөд одоо******* настай. Тэд зан харьцааны тааламжгүй байдлаас болж таарч тохирохгүй, 2010 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байсан. Тэр үед ... өөр хүнтэй тусдаа амьдарч хүүхэдтэй болсон. ..., ... нар нь цаашид хамтран амьдрах боломжгүй нь тодорхой болсон тул 2014 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Охин ...ийг эцэг ...ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Тухайн үед ... нялх биетэй хүүхдээ асарч ажилгүй байсан тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан. Хүүхдийг нь хоёр ой хүрсэн үед жич нэхэмжлэл гаргахаар болсон. Иймээс одоо ...ээс охин ...д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин ... 2014 онд гэрлэлт цуцлуулахад 7 настай байсан. Тэр үед аав дээр нь охиноо үлдээхгүй бол гэрлэлт цуцлахгүй, чамд дарамт учруулна гэдэг байсан. ... нь хартай, байр суурьгүй, харьцаа муутай, байнга намайг зоддог, хүүхдээ зоддог байсан. Хүүхдээ зодохоор нь эмнэлгээр явна гэсэн чинь ажилдаа явахгүй бид хоёрыг гаргахгүй байсан. Тухайн үед аргагүйн эрхэнд тийм байдалд амьдрахгүйн тулд гэрлэлтээ цуцлуулсан. Хүүхдээ надад өгөөд салбал сал, тэгэхгүй бол надтай зууралдаад яв гэж хэлдэг байсан. Одоо охин маань******* настай. Гэрлэлт цуцалснаас хойш ...тай хүүхдээ асуух гэж утсаар холбогддог байсан. Сүүлдээ холбогдохоо болсон. Одоо хүүхэд ямар орчинд яаж амьдарч байгаа талаар санаа зовдог. Сөрөг нэхэмжлэл гаргаж хүүхдээ өөр дээрээ авч хүүхдийн асрамж өөрчлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
..., ... нарын дундаас ******* оны******* дугаар сарын 18-ны өдөр охин ... төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны ... дугаартай шийдэрээр ..., ... нарын гэрлэлтийг цуцалж, ******* оны******* дугаар сарын*******-нд төрсөн охин ...ийг эцэг ...ын асрамжид үлдээж тус тус шийдвэрлэжээ. /Хх-30-31/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд ******* оны******* дугаар сарын*******-нд төрсөн охин ...ийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эх ...ээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан ******* оны******* дугаар сарын*******-нд төрсөн охин ...ийг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх ...ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,*******0 дугаар зүйлийн*******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ