| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01992/И |
| Дугаар | 102/ШШ2021/02345 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/02345
2021 оны 09 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2021/02345 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ...-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2001 онд ...тай танилцаж, 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн ... дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү ... 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, хүү ... 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, хүү ... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, хүү... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. Сүүлийн 2 жилд зан харилцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн хэрүүл маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлалын албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би ...тай амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, дөрвөн хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг авахгүй, хоорондын эд хөрөнгийн маргаангүй учир салах хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2001 онд ...тэй танилцаж, 2003 оноос хамтран амьдарсан. Бид 2006 оны 08 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн ... дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү ... 2007 оны 02 сарын 09-ний өдөр, хүү ... 2014 оны 02 сарын 12-ны өдөр, хүү ... 2018 оны 05 сарын 07-ны өдөр, хүү... 2020 оны 01 сарын 23-ны өдөр төрсөн. Сүүлийн 2 жил бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаар гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би ...тэй хамтран амьдрах боломжгүй, ...ийг хархаар ямар ч сэтгэл хөдлөл үгүй, хархаар уур хүрээд, хамт амьдрах сэтгэл төрөхгүй байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, дөрвөн хүүг эх ...ийн асрамжид үлдээн, эд хөрөнгийн маргаан байхгүй тул өргөдлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
... бид хоёр хоорондоо маргалддаг нь үнэн. Би хааяадаа л архи уудаг. ...тэй ойлголцоход хэцүү, дарамттай байдаг. Сүүлийн 2 жил бид маш их маргалдаад, санаа ч нийлэхээ байсан. 2021 оны 03 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байгаа. Бидний маргалддаг зүйл нь мөнгө, ажил төрлөөс их шалтгаалдаг. Маргалдахаараа зодоон болоод бүр сүүлдээ цагдаа дээрээ тулдаг. Гэрт орж ирэхээр зүв зүгээр байж байгаад ууралдаг, надад их хэцүү байсан. Том хүү маань манай аав, ээжтэй цуг байдаг бөгөөд 3 хүүхэд маань бид хоёртой амьдардаг байсан. Би Солонгос улс руу яваад 4 жил болсон бөгөөд 2013 онд ирсэн, тэрнээс хойш бид хоорондоо их маргалддаг байсан. Хүүхдүүдийн асрамж болон дундын эд хөрөнгөө ...эд өгнө гэж хоорондоо тохиролцсон. Би тусдаа амьдарснаас хойш буюу 2021 оны 03 дугаар сараас хойш өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Тэр хүнтэй уулзаад 3 жил гаран болж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид болох ..., ... нар нь 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 816 дугаарт бүртгүүлсэн, 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү ..., 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү ..., 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү ..., 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү... нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүү ..., ..., ...,... нарыг эх ...ийн асрамжинд үлдээх талаар тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ..., ..., ...,... нарыг эх ...ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдаж байна.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ..., ... нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү ..., 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү ..., 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү ..., 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү... нарыг эх ...ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...эд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ