| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0432/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/465 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Сонинмөнх /томилолтоор/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.**********, шүүгдэгч Б.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2310023751828 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ********** ХХК-д ажилладаг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ********** 1 хороолол, 714-58 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, урьд:
********** дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.********** нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ********** гудамж 3501 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг ********** ХХК-д 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд ачаа олгогчоор ажиллаж байх үедээ ********** ХХК-г ачааг хүнд нь олгосон атлаа хүлээн авсан бүртгэл дээ тухайн хүнээр гарын үсэг зуруулалгүй, тухайн хүнийг ачаа аваагүй, ачааны үлдэгдэлтэй мэтээр харагдуулж нийт 69 хүнийг ачааг хүлээлгэн өгч 22,348,600 төгрөгийг хүлээн авсан боловч байгууллагын тооцоонд оруулахгүй хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.**********: “...Б.********** манай компанид ажиллаж байгаа, цалингаасаа өр төлбөрөө төлөөд одоо 10,900,000 төгрөгийн төлбөр үлдсэн байгаа, энэ мөнгөө авчихвал гомдол саналгүй...” гэв.
Шүүгдэгч Б.**********: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ажлаа хийгээд өр төлбөрийг төлж байгаа, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.********** 2019 онд ажилд орсон. ...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ачаа олгохоор ажиллаж эхэлсэн. ...********** нь 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллахдаа ачааг нь хүндээ олгосон байж хүлээн авсан бүртгэл дээр тухайн хүнээрээ гарын үсэг зуруулалгүй, тухайн хүнийг ачаа аваагүй, ачааны үлдэгдэлтэй мэтээр харагдуулж байсан. ...Бүх бүртгэл барааг тулгаж шалгахад нийт 69 хүний ачааг хүлээлгэн өгч 22,348,600 төгрөгийг хүлээн авсан боловч байгууллагын тооцоонд оруулалгүй хувьдаа завшсан байсан. ...Барааг нь олгож төлбөрийг нь авсан хэдий ч бүртгэл дээр гарын үсэг он сар өдрийг зуруулаагүй мөнгийг нь хувьдаа авсан байсан...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сард тооцоо хийж төлбөрөө төлөх үед 22,348,600 төгрөгийн зөрүү гарсан тул би захирал А.Отгонтөгс, С.********** нарт бүх үнэн ээ хэлж иргэдэд хүлээлгэн өгсөн карго илгээмжийг нь өгөөд авсан 22,348,600 төгрөгийг би өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаад дуусгасан гэдгээ хэлээд хохирлоо барагдуулна гэж хэлсэн. ...Би өөрийнхөө дансаар хүлээн авсан төлбөр мөнгийг хуримтлуулж байгаад сарын сүүлээр компанид тушаадаг. ...2022 оны 09 дүгээр сарын 01-ээс 30-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаанд ойролцоогоор 30-35 хүнд өгөх ёстой шуудан илгээмжийг хүлээлгэн өгсөн төлбөр мөнгийг өөрийн Хаан банкны 502хххх802 тоот дансаар нийт 22,348,600 төгрөг хүлээн аваад хувийн хэрэглээндээ зарцуулсан...” /хавтас хэргийн 14-15, 56 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- “**********” ХХК болон Б.********** нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажилд орох хүсэлтийн хуулбар /хавтас хэргийн 38-43 дахь тал/,
- Шүүгдэгч Б.**********гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 27 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 28 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 18 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 21-24 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.********** нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ********** гудамж 3501 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-д 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд ачаа олгогчоор ажиллаж байх үедээ “**********” ХХК-г ачааг хүнд нь олгосон атлаа хүлээн авсан бүртгэл дээ тухайн хүнээр гарын үсэг зуруулалгүй, тухайн хүнийг ачаа аваагүй, ачааны үлдэгдэлтэй мэтээр харагдуулж нийт 69 хүнийг ачааг хүлээлгэн өгч 22,348,600 төгрөгийг хүлээн авсан боловч байгууллагын тооцоонд оруулахгүй хувьдаа завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.**********ын: “...Б.********** 2019 онд ажилд орсон. ...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ачаа олгохоор ажиллаж эхэлсэн. ...********** нь 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллахдаа ачааг нь хүндээ олгосон байж хүлээн авсан бүртгэл дээр тухайн хүнээрээ гарын үсэг зуруулалгүй, тухайн хүнийг ачаа аваагүй, ачааны үлдэгдэлтэй мэтээр харагдуулж байсан. ...Бүх бүртгэл барааг тулгаж шалгахад нийт 69 хүний ачааг хүлээлгэн өгч 22,348,600 төгрөгийг хүлээн авсан боловч байгууллагын тооцоонд оруулалгүй хувьдаа завшсан байсан. ...Барааг нь олгож төлбөрийг нь авсан хэдий ч бүртгэл дээр гарын үсэг он сар өдрийг зуруулаагүй мөнгийг нь хувьдаа авсан байсан...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.**********гийн: “...2022 оны 09 дүгээр сард тооцоо хийж төлбөрөө төлөх үед 22,348,600 төгрөгийн зөрүү гарсан тул би захирал А.Отгонтөгс, С.********** нарт бүх үнэн ээ хэлж иргэдэд хүлээлгэн өгсөн карго илгээмжийг нь өгөөд авсан 22,348,600 төгрөгийг би өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаад дуусгасан гэдгээ хэлээд хохирлоо барагдуулна гэж хэлсэн. ...Би өөрийнхөө дансаар хүлээн авсан төлбөр мөнгийг хуримтлуулж байгаад сарын сүүлээр компанид тушаадаг. ...2022 оны 09 дүгээр сарын 01-ээс 30-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаанд ойролцоогоор 30-35 хүнд өгөх ёстой шуудан илгээмжийг хүлээлгэн өгсөн төлбөр мөнгийг өөрийн Хаан банкны 502хххх802 тоот дансаар нийт 22,348,600 төгрөг хүлээн аваад хувийн хэрэглээндээ зарцуулсан...” /хавтас хэргийн 14-15, 56 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
“**********” ХХК болон Б.********** нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажилд орох хүсэлтийн хуулбар /хавтас хэргийн 38-43 дахь тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.********** нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ачаа олгогчоор ажиллаж байх хугацаандаа 22,348,600 төгрөгийн ачааны төлбөрийг компанийн орлогод тушаалгүйгээр хувьдаа авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.**********гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Б.********** нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын хугацаанд өөрийн оршин суудаг газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
3. Шүүгдэгчийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас “МК транс ворл”д ХХК-ийн эд хөрөнгөд 22,348,,600 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 11,448,600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох “**********” ХХК-ийн 01/22 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдсэн 10,900,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч “**********” ХХК-д олгох нь зүйтэй байна. .
Эрүүгийн 2310023751828 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.**********гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийн **********г 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********д шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********гаас 10,900,000 /арван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч “**********” ХХК-д олгосугай.
6. Эрүүгийн 2310023751828 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.**********гаас авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР