Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

       2024         06          10                                      2024/ШЦТ/68  

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Наранжаргал,

Иргэдийн төлөөлөгч                                                 *******,

Улсын яллагч                                                                        *******,

Хохирогчийн хууль

ёсны төлөөлөгч                                                         *******,

Хохирогчийн хууль

ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч                                ******* /цахимаар/,

Шинжээч эмч                                                             ******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           *******,*******,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2204001780061 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, “Багануур” ХК-д маншинч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 51 дүгээр байрны 30 тоотод оршин суух хаягтай боловч, Хуцаа хэсгийн 11 дүгээр гудамжны 7 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигон овгийн Ганболдын Өсөхбаяр /РД:УГ86082172/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд ,ны үүдэнд хохирогч г “согтуу тул дүү гийн гэрт оруулахгүй” гэсэн шалтгаанаар холдуулж, хашаанаас гаргах зорилготой маргалдан, улмаар эрүүн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны зүүн булан, сэртэнгийн далд хугарал буюу эрүү, далавч, залгиурын булчин доорхи хацар амны ёроолын зайд буглаа үүсгэсэн, голтын эрхтнүүдийг үрэвсүүлсэн үжил бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар хохирогч нь дээрхи гэмтлийн улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Гантуяатай уулздаг Доржнямбуу манай хашаанд орж ирсэн байсан. Гэнэт Гантуяагийн 3 хүүхэд орилоод байхаар нь орсон чинь орон дээр нь цусаа гоожуулаад байж байсан. Тэгэхээр нь “чи айлд цус нөжөө гоожуулаад юу хийгээд байгаа юм бэ, айлд ингэж болдог юм уу гар” гээд хөөгөөд гаргасан. Тэгээд орж ирээд цай уугаад сууж байсан чинь дахиад ороод ирсэн байсан. Би гаргахдаа тэгтлээ хүнд гэмтэл учруулахаар цохиогүй, нүүр хэсэгт нь нэг цохьсон. Хашаанаас гарахдаа зүгээр байсан. Хашаанд орж ирэхдээ нэг шил “Монгол стандарт” гэдэг архи бариад ирэхээр нь “чи гадаадад байсан байж ийм архи уудаг юм уу” гээд хөөгөөд гаргасан. Ийм л үйл явдал болсон. Би Баяраа эгчид болсон зүйлээ мөн хэлсэн. Надад үнэхээр гомдолтой байгаа.” гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Япон руу яваад олон жил болсон. Сүүлд Германд байхад нь Гантуяа “хамт амьдаръя” гээд дуудаж ирүүлсэн байсан. Олон жилийн харилцаа холбоотой байсан, хамтран амьдрагч шахуу амьдралтай байсан улсууд юм билээ. Тэгээд Германаас ирэнгүүт нь би дүүгээ ажилд оруулсан. Тэгэхэд хүртэл Гантуяа хүүхдүүдээ дагуулж хотод дүү дээр маань ирж байсан. Тэр үед дүү маань гурван хүүхдэд нь хувцас хунар авч өгч байсныг нь би мэднэ. Тэр хоёр нилээн гүн гүнзгий харилцаатай байсан. Тийм байтал яахаараа ах нь мэдэхгүй, танихгүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Сүүлд манай дүү над руу утсаар яриад “эгчээ надруу хот явах зардал шилжүүлээч, Гантуяагийн ахад зодуулчихлаа” гэсэн. Тэгээд хотод ирээд эмнэлэгт үзүүлж, рентген зураг авахуулсан. Гантуяад их сайн байсан учраас энэ нөхцөл байдлаа тухайн үед цагдаад хэлээгүй, Гантуяаг хамгаалсан юм билээ. Тэгээд би дүүгийнд гэрт нь очсон чинь эрүү шүд нь аймар хавдаад байж байсан. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэг рүү дагуулж очоод үзүүлж харуулаад цагдаад дуудлага өгөөд манай дүү эхний бөгөөд эцсийн удаа цагдаад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө Өсөхбаярын гэрийн хаягийг хэлээд, гарандаа юм ороож байгаад эрүүнд нь цохьсон гэж хэлсэн. Тэгээд би Өсөхбаярын утасны дугаарыг олоод Өсөхбаяр луу залгаад “Манай дүүгийн бие муу байна, хүрч ирээд энэ хүнийхээ байр байдлыг хар даа” гэж хэлсэн. Тэгтэл нэг ч удаа ирээгүй, сүүлдээ бүр утсыг маань блоколсон, үнэхээр хүн чанар муутай залуу. Эхлээд миний утсыг аваад байсан, сүүлдээ залгаад байхаар эхнэр нь ч тэр бүгдээрээ миний утсыг блоколсон. Манай дүүг архи уудгаар нь буруутгах гээд байх шиг байна. Гантуяа ч бас архи уудаг. Миний дүү хичнээн сайхан бие хаатай сайхан залуу байлаа. Чамайг хэд нугалаад унагахаар том биетэй залуу /зургийг харуулав/ гэлээ ч чамайг хүндэтгээд гар хүрээгүй байх, харин чи далимдуулаад түүнийг цохьсон байсан. Эмч нар залуу хүн босоод ирнэ гэж хэлж байсан. Бүхэл бүтэн 56 хоног эмнэлэгт байсан. Энэ хүн үнэхээр амьдаараа тамлагдаж амь нь тэмцэж байгаад нас барсан. Өсөхбаяр сүүлд Гантуяаг дагуулаад ирсэн, тэгж ирэхдээ өөрөө согтуу ирсэн. Ирээд их юм яриагүй. Өнгөрснийх нь дараа авгай нь сөгдөөд “Гурван хүүхдийг маань бодоод өршөөж уучлаач” гэж гуйж байсан. Хэрэг хийгээгүй хүн тэгж уучлалт гуйх уу, өнөөдөр яагаад өөр юм яриад байгаа юм бэ. Манай дүү архичин байгаагүй. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Залуу хүн уур уцаартай байж болно, уур уцаараасаа болоод алдаа дутагдал гаргасан байж болно. Тэгтэл нэг ч удаа ирээгүй, уучлалт гуйгаагүй. Тэгтэл өнөөдөр шүүхэд мэдүүлэхдээ манай дүүг танихгүй, мэдэхгүй гэж хэлж байна. Өчнөөн жилийн харилцаатай байсан хүмүүсийг танихгүй гэж булзааруулах зүйл байхгүй. Гантуяа энэ хоёр танай манайхаар ирж очоод, хонож өнжөөд явдаг байсан, манай ээж ч хэлдэг байсан. Хохирлын талаар хэлэхэд бид дүүгээ үхчихнэ гэж бодоогүй учраас янз бүрийн баримт цуглуулж амжаагүй. Эрүүний маш хүнд хагалгаанд олон удаа орсон, нэг өдөрт л хэд хэдэн памперс, салфетка хэрэглэдэг байсан. Бидний хувьд яваагүй лам, бөө, очоогүй эмнэлэг гэж байхгүй. Хамгийн сайн мэргэшсэн гээд Улсын нэгдүгээр эмнэлэгт хандсан. Бид бусдын л адил цалингаас цалингийн хооронд амьдардаг улсууд. Өдөр бүр л зарлага гарч байгаа шүү дээ. Шүүгдэгч талаас санаачилгаараа ганц нэг памперс бариад ирэх болов уу гэж их харсан, тэгтэл тэгээгүй. Бид гомдолтой байна, эв эрүүл, сав саруул дүүгээ амь хохирсонд маш их гомдолтой байна. Нэгдүгээр эмнэлгээс гаргаад харьяа дүүргийн эмнэлэгт 14 хоног хэвтээд ямар ч эмчилгээгүй гээд гаргасан. Эмнэлгээс гарсны маргааш нь халуураад, тэгээд 2 хоногийн дараа өнгөрсөн. Залуу хүн байж яагаад ийм хүн чанаргүй байдаг юм бэ, эхнэр нь хүртэл уучлалт гуйж байсан шүү дээ. Өнөөдөр яагаад шал өөр юм яриад зогсож байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 14-15, 17-р хуудас/,

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/,

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13336 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 56-70-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 81-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 115-118-р хуудас/,

- Талийгаач гийн Өвчний түүх /2 хавтас, 269 хуудас баримт/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын шинжлэн судлуулсан баримт:

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13336 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 56-70-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 81-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 115-118-р хуудас/,

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/,

- Талийгаач гийн эмчилгээний болон оршуулах зан үйлтэй холбогдон гарсан гэм хорын хохиролтой холбогдох баримт /2-р хх-ийн 30-57-р хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,******* нарын шинжлэн судлуулсан баримт:

- Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл /1-р хх-ийн 2-р хуудас/,

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/,

- *******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 21-23-р хуудас/,

 - Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/,

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 35-р хуудас/,

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 40-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-р хуудас/,

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 104-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13336 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 56-70-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 81-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 115-118-р хуудас/,

- Талийгаач гийн эмчилгээний болон оршуулах зан үйлтэй холбогдон гарсан гэм хорын хохиролтой холбогдох баримт /2-р хх-ийн 30-57-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

 

 1.Гэм буруугийн талаар.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд ,ны үүдэнд хохирогч г “согтуу тул дүү гийн гэрт оруулахгүй” гэсэн шалтгаанаар холдуулж, хашаанаас гаргах зорилготой маргалдан, улмаар эрүүн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохьсон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Сүүлд манай дүү над руу утсаар яриад “эгчээ надруу хот явах зардал шилжүүлээч, Гантуяагийн ахад зодуулчихлаа” гэсэн. Манай дүү надад хэлэхдээ Ганболд, Өсөхбаяр гэж хоёр нэр хэлсэн болохоор би анх мэдүүлэг өгөхдөө хоёр хүнд зодуулсан гэж ойлгож ярьсан. Тэгтэл Ганболд гэдэг нь Өсөхбаярын аавынх нь нэр байсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйл явдлын талаар ярьсан. Би мэдүүлэг өгөхдөө Гантуяагийн нэрийг Ганчимэг гэж андуурч өгсөн байна. Өсөхбаяр болон түүний төрсөн дүү Гантуяа 2022 оны 12 дугаар сарын 18-ны орой надтай согтуу ирж уулзсан. Сүүлд манай дүү г нас барсны дараа Өсөхбаяр эхнэртэйгээ ирж уулзаад түүнээс хойш дахиж огт харьцаагүй. *******ыг хүний амь үрэгдчихээд байхад үл хүндэлж байгаад гомдолтой байна.

...Миний төрсөн дүү болох нь өдрийг нь яг сайн мэдэхгүй байна 2022 оны 9 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Багануур дүүргийн 1-р хороо, Хуцаагийн 11-07 тоотод өөрийн уулздаг бүсгүй болох Ганчимэгийн ах нар гэх Ганболд болон Өсөхөө гэдэг хүмүүст зодуулсан байсан. Тухайн үедээ манай дүү цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу буцсан. Манай дүү өөрөө Улаанбаатар хотод амьдардаг юм. Тэгээд 2022 оны 9 дугээр сарын 20-ны өдөр ГССҮТ-д очиж үзүүлтэл зүүн талын эрүү болон 2 шүд нь хугарсан байсан. Тэгээд гэрээр эмчилгээ хийж байгаад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхдаа цусаар бөөлжөөд, мөн доошоогоо бас цус алдсан. Тэгээд түргэн тусламж дуудаад 103-аар 3-р эмнэлэгт анхан шатны тусламж үйлчилгээ авчихаад яаралтайгаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт шилжүүлэн яаралтай хагалгаанд орсон. Одоогоор манай дүү ухаангүй, Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байгаа. Ганболд, Өсөхбаяр гэх хүнд зодуулсан гэж манай дүү өөрөө хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15, 17-р хуудас/,

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд би анх тай танилцаж байсан. Тухайн үед манай салсан нөхөр Отгонбаярын найз гээд манай гэрт ирж байсан. 2019 оноос Отгонбаяр бид хоёр тусдаа амьдрах болсон. Тэрнээс хойш Доржнямбуу бид 2 хоорондоо уулзаж эр, эмийн харилцаатай болсон. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр надтай уулзах гэж ирсэн. Ирэхдээ согтуу ирсэн бөгөөд тухайн өдрөө манай гэрт хоносон. 9 дүгээр сарын 17-ны өдөр би ээлжийн ажилтай байсан бөгөөд 21 цагийн үед Доржнямбуу согтуу манай ажил дээр ирсэн. Би Доржнямбууг явуулах гэсэн боловч явахгүй болохоор нь ажил дээрээ унтуулсан. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 18-ны өглөө 9 цагийн үед би Доржнямбууг “Явж бай, би араас чинь ажлаа хүлээлгэж өгчихөөд яваад очъё” гээд явуулсан. Тэгээд би 11 цагийн үед өөрийн гэртээ очиход хашааны гадна Доржнямбуу хамраас нь цус гарсан байдалтай согтуу сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “Танай ах чинь намайг нэг цохьчихлоо” гэсэн. Тэгээд би гэртээ Доржнямбуугийн хувцас хунарыг нь цэвэрлэж өгчихөөд гэртээ унтуулсан. Маргааш өдөр нь би ажлынхантайгаа зугаалгаар явах байсан учир ажил дээрээ очиж юм бэлдэх шаардлагатай байсан болохоор Доржнямбууг унтчихаар нь 17 цагийн үед ажил руу явчихаад буцаад 19 цаг өнгөрөөд ирэхэд Доржнямбуу манай гэрээс явчихсан байсан. Тэрнээс хойш уулзаагүй. ...9 дүгээр сарын 21-нд холбоо барихад “Хотод ирчихсэн байна. Эрүүний хагалгаанд орохоор болсон. Чи хүрээд ирээч” гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/,

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би нөхөртэйгөө гэртээ буюу Багануур дүүргийн 1-р хороо, Хуцаагийн 11-07 тоотод байхад 13 цагийн үед манай нөхрийн дүү Гантуяатай уулздаг залуу болох Доржнямбуу согтуу ирээд Гантуяагийн гэр рүү орно гээд байхаар нь би нөхөртөө “согтуу хүн оруулж яах гээд байгаа юм, наадахаа явуул” гэсэн чинь Өсөхбаяр Доржнямбууг хашаанаас гаргасан. Тэгтэл удалгүй бас орж ирээд Гантуяагийн гэрийн гадна зогсоод байхаар нь Өсөхбаяр Доржнямбууг хувцаснаас нь чирээд Гантуяагийн гэрийн үүднээс аваад явсан. Тэгээд хашааны үүдэнд очоод Доржнямбуу гарахгүй байхаар нь манай нөхөр Өсөхбаяр заамдаж байгаад баруун гараараа Доржнямбуугийн зүүн хацар шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би явж очоод “боль” гэж хэлээд Доржнямбууг түлхээд гаргасан. Тэгээд 17 цагийн үед Доржнямбуу нь Гантуяатай хамт ирээд гэрт нь унтаж байгаад 20 цагийн үед явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд сүүлд 2022 оны 9 дүгээр сарын дундуур надтай дахиж утсаар яриад Улаанбаатар хотоос манайд ирээд 2 өдөр дараалж архи ууж байгаад орой нь уулздаг эмэгтэйтэйгээ уулзана гээд гараад явдаг байсан. 3 дахь өдөр нь дахин манай гэрт ирэхэд нь манай эгч Байгал түүнийг гэртээ оруулаагүй. Сүүлд дээрх үйл явдлаас хэд хоногийн дараа 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Доржнямбуутай фэйсбүүкээр видио коллаар ярихад тэрний эрүү хэсэг нь хавдсан байхаар нь би түүнээс юу болсон талаар тодруулахад тэр надад хэлэхдээ “манай авгайгийн ах Өсөхөө зодоод ийм болчихлоо” гэхээр нь би түүнд хандаж “эмнэлэгт үзүүлээч” гэж хэлэхэд тэр “одоо харин үзүүлэх санаатай байна” гэж надад хэлж байсан. Түүнээс хойш тэр надтай дахин холбогдоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол, хор уршиг учирсан гэх хоорондын шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт байх шалтгаант холбоо нь гэмт этгээдийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой санаатай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх шинжийг заавал агуулна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүн тус газарт баруун гараараа нэг удаа цохьсон үйлдлээс гийн эрүүл мэндэд учирсан гэмтлээс хүнд хохирол учирсан болох нь:

- Шинжээч эмч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “...Эрүүн тус газар нэг удаагийн цохилтын үйлчлэлээр гэмтэл үүссэн байх боломжтой. Хүндрэл өгөөд үжил үүссэн тохиолдолд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шинжээч эмч нар санал нэгтэй баталсан“ гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13336 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. гийн биед сээрний 2-р нугалам дарагдсан хугацарал, эрүүний зүүн булан дайрсан хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, гэмтлийн гаралтай зүүн залгиур, эрүү далавч, зажлуурын булчин доорх хацрын болон амны ероолын зайн нэвчээс, хүзүүний гүний нэвчээс гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. Талийгаачийн биед эрүү ясны зүүн булан, сэртэнгийн далд хугарал /эрүүний зүүн хэсэгт мэс заслын шарх, 2022.10.02, 2022.10.04, 2022.11.18-н эрүүнд доорх идээг авах цэвэрлэх, шарх цэгцлэх мэс засал/, баруун, зүүн тохойнд, ахар сүүлэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 56-70-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...4. Талийгаач гийн эрүү ясны зүүн булангийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь тухайн үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба эмнэл зүйн явцаараа хүндрэл өгч үжлийн байдалд хүргэсэн тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 81-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний: “...1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 13336, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 24, Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 206 үндэслэлтэй байна. ...4. Эрүүний зүүн булангийн далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, энэ гэмтэл нь хүндэрч эрүү, далавч, залгиурын булчин доорх хацар амны ёроолын зайн буглаа үүсч улмаар энэ нь голтын эрхтнүүдийг үжлийн байдалд орсон нь дээрх журмын 3.3.8-д зааснаар хүнд зэрэг тогтооно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 115-118-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрчимт эмчилгээний тасагт эмч хийдэг. манай тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би эмчлэгч эмч нь байсан. Над дээр 10 сарын 04-ний өдрөөс 10 сарын 20-ны өдөр хүртэл, мөн 10 сарын 24-өөс 11 сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд хяналтад байсан. нь гэмтлийн шалтгаантай зүүн эрүүний хугарал, зүүн талын эрүү далавч залгиурын булчин доорх хацар амны ёроолын зайн болон хүзүүний гүний нэвчээс, нэвчээс нээх мэс заслын дараах үжлийн хагалгаа, гипокси энцефалопати гэсэн оноштой 2022 оны 11 сарын 07-ны өдөр эрүү, нүүрний мэс заслын тасагт шилжсэн. Биеийн амин үзүүлэлтүүд тогтворжсон хэдий ч гадаад орчинтой ямар ч хариу үйлдэлгүй, ухамсарт ухаангүй байдалтай шилжсэн. Биеийн байдал нь одоо байгаагаасаа сайжрах боломж маш бага, харин муудах магадлал өндөр.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрүү, нүүрний мэс заслын тасагт эмчээр ажилладаг. гийн эмчлэгч эмч мөн. 2022.10.03-ны өдөр манай эмнэлэгт яаралтай тусламжаар хүргэгдэн ирсэн. Тухайн шөнөдөө стори нээгээд хэвтэн эмчлүүлсэн, мөн яаралтай хагалгаанд орсон. Одоо гэмтлийн гаралтай зүүн талын эрүү далавч, зажлуурын булчин доорх хацар, амны ёроолын болон хүзүүний гүний нэвчээс, үжлийн хагалгаа, гипокси энцефалопати гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өөрөө ямар нэгэн ухамсаргүй, ухаангүй байдалтай байгаа. Ямар нэгэн эм тарианы нөлөөгүй ухаангүй байгаа гэсэн үг. Биеийн ерөнхий байдлын үнэлгээгээр өвчтөн хүнд байгаа. Биеийн амин үзүүлэлт тогтворгүй, байнга хэлбэлзэлтэй байгаа. Одоо байгаа оношууд нь манай эмнэлэгт анх ирж үзүүлэх үед үүссэн байсан. Цаашид өвчтөнд урт удаан хугацааны эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Биеийн байдал хүнд. гийн гэмтэл хүн цохьсоны улмаас үүсэх бүрэн боломжтой. Манай тасагт үйлчлүүлж байгаа олон өвчтөн мөн хүнд цохиулж, зодуулсны улмаас тай төсөөтэй гэмтэл, хугаралтай олон хүн ирдэг.” гэх /1-р хх-ийн 30-31-р хуудас/ мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хохирогч нь дээрх хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь:

- Шинжээч эмч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “...гийн биед үүссэн хамар ясны хугарал, таславчын муруйлт гэмтэл нь өмнө учирсан хуучин гэмтэл. Шинээр үүссэн зүүн эрүү ясны хугарал гэмтлээр хүндрэл үүсч үжилд орж нас барсан гэж дүгнэсэн. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шинжээч эмч нар санал нэгтэй баталсан“ гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...5. Талийгаач нь эрүү ясны зүүн булан, сэртэнгийн далд хугарал, идээт буглаан улмаас хүзүү, голтын эрхтнүүдийн идээт нэвчээс, үжилд орж нас барсан байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 56-70-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...2. Талийгаач нь эрүү ясны зүүн булангийн зөрөөтэй далд хугарал гэмтлийн улмаас эрүү далавч залгиурын булчин доорх хацар амны ёроолын зайн нэвчээс буглаа үүсч хүзүү, голтын эрхтнүүдэд тархаж үжлээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас баржээ. 3. Талийгаач гийн эрүү ясны зүүн булангийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь нас барсантай шалтгаант холбоотой ба учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 81-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний: “...2. Талийгаач гийн эрүүний зүүн булангийн зөрүтэй хугаралын хүндрэл болох эрүү, далавч, залгиурын булчин доорх хацар амны ёроолын зайн буглаа үүсч улмаар энэ нь голтын эрхтнүүдийг үрэвсүүлэн үжилд орж нас баржээ. 3. Эрүүний зүүн булангийн зөрүүтэй хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт/1-р хх-ийн 115-118-р хуудас/,

- Шинжээч эмч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачид учирсан байсан эрүү ясны зөрөөтэй далд хугаралын хүндрэл болох нэвчдэс, буглаа зэрэг нь амин чухал голтын эрхтнүүдээр тархаж олон эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдал, дутагдал үүсгэснээр нас барсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч *******: “...Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулснаас хохирогч амь насаа алдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. Ар гэрээс нь уучлалт гуйгаад явсан бол энэ хүмүүсийн хувьд зөөлрөх байсан байх гэж бодож байна.” гэсэн дүгнэлтийг;

              Улсын яллагч *******: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч гийн амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардалд нийт 41,442,500 төгрөгийг нэхэмжилсэн ба дээрх хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг;

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Энэ хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогчоос шалтгаалсан буруутай үйлдэл гэхээр зүйл байхгүй, цэвэр *******ын буруутай үйлдэл харагддаг. Энэ хэрэг гарснаас хойш хохирол төлбөр бүрэн барагдаагүй. Энэ хүн ядаж гэмшсэн шинж байгаа бол ар гэртэй нь уулзаж уучлал гуйх байсан байх, гэтэл ар гэртэй нь нэг ч удаа уулзаагүй, дуудахад нь ирээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн шинжгүй, тоомжиргүй байдалтай байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа 41,442,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: “...Гэм буруугийн талаар улсын яллагчийг дэмжиж байна. Миний дүүгийн амь насыг хохироочихоод одоо ингээд зогсож байгаад нь маш их гомдолтой байна. Би *******ыг хүн чанар гаргаад хүрээд ирэх болов уу гээд дүүгээ эмнэлэгт хэвтэх үеэс нь эхлээд л “чи хүрээд ир, энэ хүнийг хар, ийм болгочихсон байна” гэж утсаар хэлсэн, ирэхийг нь хүлээж харсан. ******* нь ирээд уучлал гуйгаад өөрийнхөө чадлаар эхнээсээ бидэнд тус нэмэр болоод, хамт явж байсан бол би өөрөөр бодох байсан. Гэтэл одоо дүүг минь өөрийг нь буруутгаад эмнэлэгт үзүүлээгүй удсан гэж яриад байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Хохирлын талаар нэхэмжилсэн дүнгээр нь шийдүүлэх хүсэлтэй байна. Дүүгээ эмчлүүлж байх үед ихэнх баримтыг нь бүрдүүлж амжаагүй.” гэсэн тайлбарыг;

              Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Юуны өмнө хохирогч амь насаа алдсанд ар гэрт нь маш их харамсаж байгаагаа хэлмээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасныг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Амь хохирогчийн өвчний түүхийг харахад амь хохирогч өөрөө зүрхний хэм алдалттай байсан, мөн цохиулаад 2 сарын дараа нас барсан зэрэг эргэлзээтэй зүйл байгаа. Прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* мэдүүлэхдээ заамдаж гаргахдаа эрүү хэсэгт нь нэг удаа л шанаадсан гэсэн, гийн мэдүүлгээр “өөр айлд очдог уу” гэхэд “манайд болон ынд очдог” гэж мэдүүлсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанаас харахад мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэж үзэж байна. Сэргэлэнхад эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр анх үүссэн гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж дүгнэсэн, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан гэж дүгнэсэн байгаа. Хэрэгт нотлогдвол зохих байдал бүрэн дүүрэн явагдаагүй, хажуу айлын Оюунцэцэг гэж хүн болсон үйл явдлыг бодит байдлаар харсан гэрч байтал гэрчээр асуугаагүй. Хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж өгнө үү гэж хүсэж байна. Хохирол төлбөрийн хувьд “Начин заан” зээлийн төвийн зээлийн гэрээ энэ хэрэгт ямар ч хамааралгүй материал хавсаргасан гэж үзэж байна. Оршуулгын зардал, нотлох баримтын шаардлага хангасан гэх 31, 31,2 34, 38, 45 дугаар хуудаст байгаа баримтууд, бэлэн хоол, пиццаны баримт зэргийг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж байна, ингээд харахад эмчилгээний гэх баримтууд маш цөөхөн баримт байгаад байна. Хууль ёсны төлөөлөгчийн худалдаж авсан зүйлийн зарим баримтуудыг хүртэл хавсаргасан байгаа. Бидний тооцоогоор эмчилгээний зардал 1,148,480 төгрөг, оршуулгын зардалд 6,850,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийн баримтыг шаардлага хангасан байна гэж үзсэн.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч*******: “...Юуны өмнө хууль ёсны төлөөлөгчөөс хүлцэл өчье. Нэгэнт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож шүүгдэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах учраас хүлцэл өчөөд тайлбараа хэлье. Энэ танхимд суугаа нийт 6 хуульч нарт хууль ёсны зөв шийдвэр гаргахыг шударгаар хүсэж байна. Хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хэн нэгэнд ял завшуулахгүй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Гэмт хэрэг гарсан эсэхийг шалгахад холбогдох зүйл заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заасныг баримтална. ******* анхнаасаа нэг удаа алгадсан, цохьсон гэдгээ хүлээсэн, мөн яагаад цохьсон шалтгаанаа хэлсэн. Талийгаач д Бат-Оргилтой архидаад энд хонож байна гэж хэлсэн байдаг. Тэгтэл Бат-Оргил талийгаачтай 2019 оноос хойш уулзаагүй гэж хэлсэн нь эргэлзээ төрүүлэхээр байна. Нэг цохьсоны төлөө хүний биед хүндэвтэр гэмтэл учраад, харин тэр гэмтэлдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй явсаар байгаад үжил үүсээд эцэст нь үжлээс болоод амь насаа алдсан гээд тогтоогдсон байхад шууд хүнд гэмтэл учруулаад үхэлд хүргэсэн гэж ял өгөх гэж байгаа нь хэт нэг талыг барьж байна гэж үзэж байгаа учраас бодит байдлыг эргэлзээгүй болгож байж асуудлыг шийдэх ёстой. Яллах цагаатгах талыг эрх тэгш хэрэгжүүлэх ёстой. Хэрэв эргэлзээ бүхий байдал үүсвэл яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гээд заачихсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хугацаа тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна. Шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй учраас хэргийг буцаах дүгнэлттэй байна. Гэм бурууг тогтоох боломжгүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******: “Хууль ёсны төлөөлөгчийн ар гэрээс уучлалт гуйя. Миний хувьд хүнийг амь насаа алдахад хүрэхээр тийм хүчтэй цохиогүй нь үнэн. Хэвтэрт ортол нь цохиогүй, тийм үндэс байхгүй. Би яагаад очиж уулзаагүй юм бэ гэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг ална, хядна гээд залгаад байсан юм. Би тухайн үйл явдал болох үед эв эрүүл байсан.” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй ******* нь амь хохирогч гийн зүүн эрүү, шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохьсон гэх хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

              Гэм буруугийн дүгнэлтийн үе шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчид, шүүгдэгч нараас “...Шинжээчийн 24, 206, 388 дугаартай дүгнэлтүүдээр талийгаач нь эрүү ясны зөрөөтэй далд хугарлыг хугацаа алдаж эмчлүүлсэн гэж дүгнэсэн, гэрч нь талийгаачийг өөр бусад этгээдэд буюу талийгаачийн найз гэх хүнд зодуулсан байх магадлалтай талаар мэдүүлдэг, шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэтгэлцэж байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “...6. Талийгаач нь эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авсан тул хийгдсэн эмчилгээ үр дүн муутай байжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг эрт цаг алдалгүй авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой” гэж /1-р хх-ийн 81-100-р хуудас/, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “...7. Талийгаач нь 2022 оны 9 дүгээр сарын 20-нд ГССҮТ-д үзүүлээд давтан үзүүлэлгүй хугацаа алдаж, хожуу, хүндэрсэн үед нь эмнэлэгт хандсанаас дараа дараагийн хүндрэлүүд үүсэж нас баржээ” гэж /1-р хх-ийн 115-118-р хуудас/ дүгнэсэн байна.

Шинжээчийн 24, 206, 388 дугаартай дүгнэлтүүдэд талийгаач г хугацаа алдаж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан, энэ нь хүндрэл үүсгэж нас барсан гэж дүгнэсэн байгаа боловч дээрх нөхцөл байдлыг амь хохирогчийн буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогч нь эрүүнд учирсан гэмтлийг оношлуулахаар гэмтлийн эмнэлэгт хандсан, эмчийн зөвлөгөө, холбогдох эмчилгээг хийж байсан болох нь:

         - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 9  сарын 20-нд дүүг гэмтсэн гэдгийг мэдсэн. Тэр өдөр дүү Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт очиж үзүүлсэн байсан. Намайг дүү дээр очиход хоол идэж чадахгүй, эрүү нь хавдсан, шээж чадахгүй байсан. Тэрнээс хойш манай хоёр эмэгтэй дүү болон би өөрөө г дагуулж эмнэлгээр явсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч г үзээд эрүүний хугарал /эрүү ясны далд хугарал/ гэсэн онош тавьсан байна. Эрүү нь гэмтсэн тохиолдолд эрүү рүү явуулах, нарийн тодруулахын тулд КТГ-т харуулахаар зөвлөсөн. Үзлэг хийгээд рентгэн зураг авахуулж харсан байна. нь манай эмнэлэгт 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш дахиж үзүүлээгүй нь сангаас харагдаж байна. Манай эмч үзлэгээ хийж, оношийг нь тодруулж зөвлөгөө өгөөд явуулсан байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13336 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...6. 7. 8. Лазер мед эмнэлгийн КТГ хариу, СХДНЭ, УНТЭ-н өвчний түүхээс үзэхэд гэмтлийг оношилж, эмчилгээ, үйлчилгээг зохих журмын дагуу хийгдсэн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 56-70-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...Талийгаачид үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнүүд нь зохих журмын дагуу хийгдсэн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 81-100-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаартай Хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээний: “...5. Талийгаачид тавьсан онош, мэс засал, эмийн эмчилгээ нь зөв, зохих ёсоор хийгджээ. 6.Эрүүний зүүн булангийн зөрүүтэй хугаралын өөрийн нь эмгэг жамын хүндрэл болох эрүү, далавч, залгиурын булчин доорх хацар амны ёроолын зайн буглаа, энэ хүндрэлийн хүндрэл болох голтын эрхтнүүдийг үрэвсүүлэн үжил болсон нь гарал үүсэл нэг, хоорондоо уялдаатай, нөхцөлдсөн, эмгэг жамынхаа дагуу болжээ.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 115-118-р хуудас/,

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас”-д: “Тусгай тэмдэглэл- Бусдад зодуулсан, Авсан арга хэмжээ-Үзлэг, зөвлөгөө, рентген, КТГ хийлгэх” гэх тэмдэглэл /Өвчний түүх 1-р хх-ийн 2-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба,

Мөн талийгаач г бусдад зодуулсан байх магадлалтай гэх үйл баримт нь гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сард би элэгний хүчтэй эм уугаад архи уухгүй байсан. Тэр үеэр манай хүүхэд хатгаа тусаад Улаанбаатар хотод Нэгдүгээр эмнэлэгт эмнэлэгт хэвтээд би хүүгээ сахиж байхад 8 дугаар сарын сүүлээр Доржнямбуу надруу залгаад “би Багануур т ирээд танай 45 дугаар байранд Батзоригтой архи ууж байна, чи хаана байна, чамтай уулзмаар байна” гэж ярьж байсан. Тэрнээс хойш түүнтэй дахиж холбогдоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-р хуудас/-ээр үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлт, тайлбараар талийгаач гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь эмгэг жамынхаа дагуу хүндэрч, үжилд орсоноор гэмтлийн хүнд зэрэг үүсгэсэн ба дээрх гэмтлийн улмаас түүний амь нас хохирсон шалтгаант нөхцлийг ямар нэгэн зөрүүгүй дүгнэсэн байна. Дээрх шинжээч нар нь холбогдох хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж, хэргийн баримтад үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд зохих ёсны дүгнэлтийг хийсэн байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. 

              Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмтэл учруулсан арга, үйлдлийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

              Шүүгдэгч болон хохирогч нарт урьд нь хэн нэгнийх нь буруутай үйлдэл, үйл ажиллагаа, хувийн байдалтай холбоотой өс хонзон, атаа хорсол, таарамжгүй харилцаа байгаагүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр ******* нь талийгаач гийн согтуугаар гийн гэрт орох гэсэн үйлдэлд дургүйцэн харилцааны зөрчил үүсгэн маргалдах үедээ эрүү шанаа хэсэгт нь гараараа цохиж, улмаар хашаанаас гаргасан үйл баримтаас харахад тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд г цохихдоо өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учрах боломжтой болохыг ухамсарлаж ойлгосон, нүүрэнд нь цохиж гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн амь нас хохирсон байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

              2. Хохирол, хор уршгийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч нь амь насаараа хохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч ******* /1-р хх-ийн 12-р хуудас/-г тогтоосон нь үндэслэлтэй байна.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогчийн эмчлилгээнд гарсан болон оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлалд нийт 41,442,950 төгрөгийг баримтаар нэхэмжилжээ /2-р хх-ийн 30-57-р хуудас/. Үүнд:

  • Эмчилгээ болон асаргааны зардал 23,975,000 төгрөг,
  • “Дөл буян” ХХК-ийн багц үйлчилгээ 4,300,000 төгрөг,
  • Буяны цайллага 6,736,950 төгрөг,
  • Шашны зан үйл 4,300,000 төгрөг
  • Буяны ажлын болон бусад зардал /хүнс, тээвэр/ 2,131,000 төгрөг

              Хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

              Хохирогч нас барсан тохиолдолд түүнийг оршуулахтай холбоотой гарсан зайлшгүй зардлаас гадна гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэйг Иргэний хуулийн 497, 508, 509, 511 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүнээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын нотлох баримтыг шүүхэд бүрэн ирүүлээгүй байх тул хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас Эмчилгээ болон асаргааны зардал 23,975,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэм хорын хохиролд нэхэмжилсэн /2-р хх-ийн 30-57-р хуудас/ хохирогч гийн эмчилгээнд зарцуулсан болон оршуулгын зан үйлтэй холбогдон гарсан бодит зардалд мөнгө зарцуулсан гэх хэрэгт авагдсан баримтуудаас нотлогдож буй 10,528,091 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, үлдэх 6,939,859 төгрөгийн хохирол баримтаар нотлогдоогүй гэж үзэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн дүгнэлтийн үе шатанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг ажлын таван өдрөөр завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс 10,528,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д төлсөн байна. /шүүх хуралдаанд өгсөн Хаан банкны баримт/

              Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10,528,000 /арван сая таван зуун хорин найман мянга/-н төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д төлсөн болохыг шийдвэрт дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн Эмчилгээ болон асаргааны зардал 23,975,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,939,859 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

              Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.   

              Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн дүгнэлтийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,528,000 төгрөг төлсөн нөхцлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэм буруугийн дүгнэлтээр тогтоогдсон 10.528.000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******аас: “Улсын яллагчаас гаргасан саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас: “Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч нар өөрийн хүнийхээ амь нас, эрүүл мэндийг яриад байна. Гэтэл бид чинь бүхэл бүтэн хүнээ алдчихаад байна.
Бидэнд өгсөн 10,528,000 төгрөг хангалттай биш, бидэнд асуудал байна, тэр болгоныг яриад байх шаардлагагүй, би гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо иргэний шүүхээр нэхэмжилнэ. Арван сая төгрөгийн үнэтэй хүн гэж юу байдаг юм. Уг нь хүнлэг чанар гаргах болов уу гэж их хүлээсэн, тэгтэл тэгдэггүй юм байна. Миний дүү байхгүй болсон, би гомдолтой байна.” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “Гэм буруугийн хурал дээр өмгөөлөгч миний зүгээс хэргийн хувьд ээдрээтэй, гэрч асуулгахаар хэргийг мөрдөн байцаалтад дахин буцаах саналыг хэлж, шүүгдэгчийнхээ эрх ашгийн төлөө мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон. Тэрнээс гэм буруу дээр маргаагүй, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж оролцсон. ******* нь бага насны хүүхдүүдтэй, биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй, зүрхний хэм алддаг, ходоодны гүн шархтай, нойр булчирхайн үрэвсэлтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд ялын доод хэмжээгээр 5 жилийн ялыг, нээлттэй хорих ангид оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч*******: “Ялын зорилго тодорхой, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах, цагаатгах байдлыг эргэлзээгүй болгохоор хуульчилсан байгаа. Нэгэнт гэм буруутайд тооцсон тул энэ үйлдэлд нь ял оногдуулахдаа эргэлзээ бүхий байдал, эмчилгээ үйлчилгээ авахад цаг хугацаа алдсан байдал зэргийг харгалзаж үзээч. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлтэй, 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд заавал хаалттай хорих ангид ял эдлүүлэх биш, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Улсын яллагч ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэсэн мөртлөө тодорхой дурдсангүй. Иймээс ялын доод хэмжээг 3-ны 2-оос хэтрүүлэхгүйгээр оногдуулж өгөөч.” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******аас: “...Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Хохирогч талынхан яагаад дүүгээ үзүүлээгүй юм бэ, хэрэв үзүүлсэн бол дүү чинь байж байх байсан. Эхнэр, 3 хүүхдийг маань бодоод бага ял оногдуулж өгөөч” гэх тайлбарыг тус тус гаргав.  

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

              Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

              Шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 10,528,000 төгрөгийг төлсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Иймд шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал, гэм хорын хохиролд 10,528,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Маш их гомдолтой байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 /найм/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

              Шүүгдэгч *******т 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн 09 дугаартай тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

              Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн амь хохирогч гийн Өвчний түүх /2 хавтас, 269 хуудас баримт/-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

              Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 /найм/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  *******т оногдуулсан 8 /найм/-н жилийн хугацаагаар хорих ял ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 41,442,950 төгрөгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 10,528,091 төгрөгийг хангаж, Эмчилгээ болон асаргааны зардал 23,975,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,939,859 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10,528,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д төлсөн болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 хавтас 269 хуудас бүхий Өвчний түүхийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд заасан журмаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН                       

                                        

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Б.БАЙГАЛМАА            

                

                 ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ