Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/02371

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/02371 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ... нь ...н ...тэй 2007 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин ...ыг төрүүлсэн. Талууд 2015 он хүртэл хамт амьдарч байгаад эхнэр болох Б.... нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Япон улсад сурч, амьдарч байгаа. Талууд 6 жилийн хугацаанд тустаа амьдарч харилцан холбоогүй байгаа. Иймд ... ... болон ... ... нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.... 2016 оноос Япон улсад сурч ажиллаж амьдарч байна. Охин ... нь 2019 оноос Япон улсад хамт амьдрах болсон. ...ээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, бидний хооронд өмч хөрөнгийн маргаан байхгүй болно. ... нь охин ...д тэтгэмж тогтоож өгөхөд татгалзахгүй бол хүлээн авахад татгалзахгүй болно. Миний бие шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй хүндэтгэх шалтгаан нь ковид цар тахлаас болж онгоц байхгүй түүнээс гадна охины сургууль орж байгаа учир Монгол улсдаа өөрийн биеэр очих боломжгүй байгааг хүндэтгэн үзэж итгэмжлэгдсэн бие төлөөлөгч болох миний төрсөн эгч ... нь миний өмнөөс гарын үсэг зурж гэр бүл цуцлуулах хүсэлтийг биелүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхтайвангийн ... миний бие Будын ...тай 2007 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин ... төрсөн. Бид 2015 он хүртэл хамтран амьдарч байгаад 2016 оноос эхлэн эхнэр Б....т өнөөдрийг хүртэл Япон улсад сурч амьдарч байгаа. Охин ... нь 2019 оны 12 сар хүртэл аавтайгаа амьдарч байгаад Япон улсад байгаа ээж дээрээ очиж амьдарч байгаа болно. Бид 6 жилийн туршид тустаа амьдарч харилцаа холбоогүй байгаа тул гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч ...эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.... нь нь Япон улсад ажиллаж амьдардаг шалтгаанаар өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох баримтыг шүүхэд гаргасан байна. Иймд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Гэрлэгчид болох Б...., ... нар нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1107000287 дугаарт бүртгүүлсэн, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин ...ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Мөн охин ...ыг эх Б....ын асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин ...ыг эх Б....ын асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч ...ээс тэтгэлэг гаргуулан охин ...ыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ..., ... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин ...ыг эх Б....ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин ...д тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ...ээс сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б....д олгосугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ