Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

2024            06             20                                 2024/ШЦТ/75

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             *******,  

Улсын яллагч                                               *******,

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2404000950078 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, *******,*******,*******,*******,*******,

Урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27- ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт оногдуулсан 01 жилийн хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ял,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, *******

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд тус дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М клуб” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэх явцдаа хохирогч той “ыг цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн чих тус газарт хутгаар зүссэний улмаас түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Вишн саксэсс тулга” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай албан бичиг /хх-ийн 5-12-р хуудас/,

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14-р хуудас/,

            - Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас /,

            - Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

            - Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

            - Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас /,

            - Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн №140 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас /,

            - Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

            - Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/30 дугаартай албан бичиг /хх-ийн 21-р хуудас / 

            - Яллагдагч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавсралт баримтууд /хх-ийн 58-131-р хуудас /,

- Шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  8-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 143-150-р хуудас/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол төлсөн баримтууд /шүүх хуралдаанд ирүүлсэн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч ын эрүүл мэндэд учирсан зүүн чих тус газарт хутгаар зүссэний улмаас түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнд шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч *******ын хохирогчийг хутгаар зүссэн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...”.” нь дотор талдаа 6 ширхэг хяналтын камертай байх ба 1 ширхэг камерын дэлгэцтэй байх бөгөөд бичлэг хадгалагдсан төхөөрөмжийг шалгахад 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацааны дүрс бичлэг хадгалагдсан байв. Бичлэгийг ухрааж 2024 оны 4 дүгээр сарын 01-ний 02 цаг 35 минут 39 секундээс ач холбогдолтой хэсгийг тоглуулахад 02 цаг 38 минут 18 секундэд хохирогч нь сэжигтэн *******ыг тэвэрч барьцалдаж зогсож 02 цаг 37 минут 17 секундэд газар унаж зодолдож буй хэсэг, 02 цаг 39 минут 42 секундэд хүмүүс салгасан байх ба үргэлжлүүлэн тоглуулахад, ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй. Бичлэгийг зогсоож ач холбогдолтой хэсгийн 5 минутын бичлэгийг үзэхэд тус баарны дотор талын текний хэсэг рүү харсан 2 ширхэг хяналтын камер байх ба тус 2 талаас харсан камерын бичлэгийг 5 минутын хэсгийг СD-нд хуулбарлан авч үүгээр үзлэгийг дуусгав.....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14-р хуудас/,

- Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүрэгт ажиллаж амьдардаг юм. 2024 оны 4 дүгээр сарын 01-нд манай хамаатны дүү эмэгтэй болох Улаанбаатар хотоос манайд ирээд байсан. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө дүү би бааранд орж жоохон бүжиглэмээр байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би г дагуулаад Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М клуб” нэртэй бааранд орохоор болоод найз Бат-Оргил, нарыг дуудаад би өөрөө орохгүй дүүг Бат-оргил, хоёртой оруулсан. Би өөрөө гэртээ харьсан. Ингээд цаг нэлээн орой болсон байхаар нь дүүгээ очиж авахаар “М клуб” бааранд ирэхэд дүү нь намайг тэр залуу цохисон гээд нэг залуу руу заасан. Уг залуу нь Уранбаатар гэх миний таньдаг залуу байсан. Уранбаатар нь нэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Ингээд би Уранбаатарыг маргалдаад зогсож байгаа залуугаас нь салгах гэж дундуур нь ороод Уранбаатарыг тэврээд авсан. Тэр үед Уранбаатар нь намайг өөртэй нь зодолдох гэж байна гэж ойлгосон юм уу яасан юм надтай зодолдох гэж эсэргүүцэл үзүүлээд барьцалдсан хэвээрээ бид хоёр газар унасан. Хажууд байсан хүмүүс салгасан. Тэгсэн миний зүүн чихнээс цус гараад шалбарсан. Би эмнэлэгт ирж үзүүлээд чихний арын хэсэгт гурван оёдол тавиулсан. Миний зүүн чихний хэсэгт ямар нэгэн зүйлээр зүсэгдсэн, энэ гэмтлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд Уранбаатар учруулсан. Манай найз нь эрүүл байсан учраас тэр л мэдэж байгаа. Цагдаагийн байгууллагад би өөрөө 90677781 дугаараас залгаж дуудлага өгсөн. Би эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа үзүүлсэн. Одоо миний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас /,

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 31-ны орой гэртээ дүүтэйгээ хоёулаа байж байтал манай найз над руу залгаад танай гэрийн ойролцоо автобусны буудал дээр байна, хүрээд ирэх үү гэж хэлсэн. Би машинаа дүүдээ үлдээчихээд дээр яваад очсон. Бид хоёр гадуур явж байтал Сүхболдын хамаатных нь дүү эмэгтэй ирсэн байсан ба баар орж бүжиглэмээр байна гэхээр нь Сүхболд намайг манайд дүүтэй цуг орчих гэж хэлээд би “М” баар луу дүүтэй нь цуг орсон. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан. Сүхболд бид хоёрыг баарны үүдэнд буулгачихаад яваад өгсөн. Ингээд Сүхболдын дүүтэй цуг баар ороод бид хоёр ширээнд суусан. Би нэг сав ус аваад, дүү эмэгтэй нэг лааз пиво аваад ширээнд суусан. Тэгсэн надтай цуг суусан дүү эмэгтэй бүжиглэж байсан, би ширээнээс босоогүй. Таньдаг хүмүүстэй мэнд ус болоод байж байтал надтай цуг байсан дүү эмэгтэй дээр хар савхитай өндөр залуу болох Умбаадаа гэх залуу ирээд дүүгийн толгой руу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би босоод ”яагаад цохиж байгаа юм” гэж хэлээд зогсож байтал Сүхболд ороод ирсэн. Юу болсон гэж асуухад нь дүүг чинь Умбаадаа цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд би дүүг нь аваад коридорын тийшээ явсан. Сүхболд надтай зөрөөд Умбаадаагийн зүг рүү явсан. Тэр хооронд би дүүг нь аваад явж байгаад эргээд хартал Сүхболдын зүүн чихнээс цус гарсан байдалтай байсан. Би “яасан бэ гэхэд Сүхболд мэдэхгүй, хутга юм уу шилээр зүсэх шиг боллоо гэсэн. Тэгээд л тэнд байсан хүмүүс бүгдийг нь салгаад, баарнаас гаргасан. Би Сүхболдын дүүтэй цуг хажууд нь байсан, цохиулсандаа болоод тэр хавиар орилоод байсан Умбаадаа тэгсэн алга болсон, хаашаа явсныг мэдээгүй. Удалгүй цагдаа нар ирээд цуг эмнэлэг рүү явж Сүхболдын чихийг үзүүлчихээд гэртээ харьцгаасан. Ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө ажлын өрөөндөө буюу камерын өрөөнд сууж байтал гэнэт доор чимээ гараад явчихсан. Би доошоо буугаад очтол манайхаар хааяа орж ирж үйлчлүүлдэг Умбаа гэх залуу ууртай миний нүүр лүү виски цацчихлаа гээд хүн рүү дайрч байсан. Тэр үед найз нь бололтой нэг залуу Умбааг тэвэрсэн зогсож байсан. Ингээд би хажуу талд нь очоод Умбааг тайвшир гэж хэлээд бариад авсан. Тэгсэн хажуу талаас Сүхболд гэх залуу “Умбаа хөгшөөн яагаад байгаа юм” гэж хэлээд Умбаагийн урдаас нь тэврээд авсан. Би тэр үед найзууд байх гэж бодоод, тэр хоёроос зайгаа бариад зогссон. Тэгсэн Умбаа, Сүхболд хоёр гэнэт ноцолдоод шалан дээр унасан, би салгах гээд очиход Умбаа нь баруун гартаа хутгатай байсан. Би хутгатай гарын бугуйнаас нь атгаад авсан. Тэгсэн миний гарыг исгэчих гээд байхаар нь би гарыг нь тавьсан. Энэ үед хажууд нь олон хүн байсан учраас бид хэд илбээд Умбаа, Сүхболд хоёрыг салгасан. Тэгсэн Сүхболдын чихнээс цус гарч байсан. Умбаатай шалан дээр ноцолдож байхдаа л чих рүүгээ хатгуулсан байх, баарны гэрэлд сайн харагдахгүй, харанхуй байсан. Ингээд бүгд баарнаас гарсан. Баарны гадна талд гараад Умбаа нь замын цаана зогсож байсан Сүхболд нь араас гарч ирээд Умбааг дуудаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уранбаатар бид хоёр “М клуб” бааранд ороод хоёр давхарт нь гарч ширээнд суусан. Бид хоёр нэг шил 0,75 литрийн “Жонни волкер” нэртэй виски аваад хувааж уусан. Тэгээд бид хоёр виски уугаад дуусах дөхөж байсан. Уранбаатар нь доош бууж бүжиглэж босож суугаад л байсан. Тэгсэн намайг ганцаараа сууж байтал хүмүүс хашхирсан чимээ гарсан. Би доошоо буугаад хартал Уранбаатар нь хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. Яг хэнтэй нь хэрэлдэж байгааг ойлгоогүй, баарны гэрэл анивчаад дуу чимээ чанга байсан. Би зүс таньдаг гэх залуутай таарч, юу болсон талаар асуухад надад юм яриад л байсан, чухам юу ярьсныг сонсоогүй. Би Уранбаатарыг дагуулаад гарсан. Баарны гадна би зам хөндлөн гараад зогсож байтал араас хүн орилоод байсан. Би Уранбаатарыг явъя гээд дагуулаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас /,

- Нийслэлийн Шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 140 дугаартай:1. Төрбатын Сүхболдын биед зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн  зүсэх үйлчлэлээр үүснэ. 3. Тухайн гэмтэл хэрэг болсон гэх 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой байна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 140 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч ын “…Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 143,850 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хэрэгт хавсаргаса” гэсэн мэдүүлэгт /хх-ийн 24-р хуудас/ дурдсан төлбөр 143,850 төгрөгийн эмчилгээний зардалыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, дээрх ял эдлэх хугацаанд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан албадлагын арга хэмжээ авах саналтай” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Цаашдаа өөрийнхөө зан байдал, үйлдэлдээ анхаарна.” гэв.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн гэж дүгнэж, шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоот орон сууцанд оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг Сиди бичлэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар *******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, дээрх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******т тайлбарласугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хохирогч од,  143,850 /нэг зуун дөчин гурван мянга найман зуун тавь/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг Сиди бичлэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ӨЛЗИЙ-ОТГОН