Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02942

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Я.С, Ц.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 01 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Э-г эх Ц.Ц-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч Ц.Ц нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Я.С нар харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Ц-н өмчлөлд үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь “ХБ” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №0 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийг цаашид хариуцан төлөх, хариуцагч Я.С нь уг орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгохгүй гэснийг,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2016/29565 дугаартай захирамжаар Я.С-с 9,519,061 төгрөг гаргуулан “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хариуцагч Я.С төлж барагдуулахаар зохигч тохиролцсон болохыг баталсугай.  

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Я.С-с улсын тэмдэгтийн хураамжид 528,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 7,950 төгрөг нөхөж гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 520,200 төгрөгийн хамт нийт 528,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Хуланд даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ