Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0603

 

 

 

 

                                               

 

 

   2022          08          18                                   128/ШШ2022/0603

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Э.Б....

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Б.Б....

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:К.... Т. нарын хооронд үүссэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгчБ.Б...., хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчК....Г, Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С..... нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. НэхэмжлэгчЭ.Б....-оос Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/6227 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,Э.Б....миний биеийг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б11000 дугаар тушаалаарЭ.Б....-ыг Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн даргаар томилжээ.

2.2 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67555 дугаар тушаалаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан”  гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.3. Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. НэхэмжлэгчЭ.Б....нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Mиний бие Эын Б миний бие Сангийн яаманд 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш тасралтгүй 16 жил ажиллаж байcaн.

 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн даргын 10 дугааp тушаaлaаp 2005-2009 онуудад Эдийн засгийн нэгдсэн бодлогын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын 84 дүгээр тушаалааp 2009-2013 онуудад Санxүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын Б/7 дугаар тушаалаар 2013-2014 онуудад Санxүүгийн бодлого, өрийн удирдлагын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даpгын A/289 дүгээр тушаалаар 2014-2017 онуудад Санxүүгийн бодлого, өрийн удирдлагын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын Б/211 дуrааp тушаалааp 2017 оны 01 дүгээр capaаc Хөгжлийн санxүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн даргын Б/110 дугaap тyшaaлap 2017 оны 6 дуrааp сарын 23-ны өдрөөс xойш Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж, нийтдээ Төрийн албанд тасралтгүй 16 жил ажилласан байна. Xарин 2021 оны эхний xагас жилд хуваарийн дагуу албан ёсоор амралт болон амралтын олговроо аван, хөдөө орон нутаг явсан хойrууp 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний шуурхайд Сангийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын санаачлан ажлаас халах ажлыг зохион байгуулсан.

Миний бие холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу ээлжийн амралттай байсан болон холбогдох нотлох баримтыг тайлбарын хамт Сангийн яамны Ёс зүйн зөвлөлд гаргаж өгсөн боловч Ёс зүйн зөвлөл маргаан үүсгэж, дүгнэлт гаргаагүй.

Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар сахилгын халах шийтгэл оногдуулж буйд гомдолтой байна. Үүнд:

1. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар тушаал 1 дэх заалтад “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” гэж шийтгэл оногдуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсан.

Намайг ёс зүйн хэм хэмжээний зөрчилд буруутгаж байгаа бол хууль дээдлэх зарчмын дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэгжүүлж, иргэнЭ.Б....Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн чухам аль заалтыг зөрчсөнийг хөтөлбөргүй тогтоосон Сангийн яамны Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан байх ёстой. Гэтэл хариуцагч ийм хуулийн зохицуулалт, дүрэм, журам байдгийг эс тоосон.

2. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэрэгжүүлээгүй.

Тухайлбал, сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах зарчим, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг зохицуулалтуудыг огт хэрэгжүүлээгүй.

3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхыг хуульчилсан ба Сангийн яамны албан тушаалтнууд сайд үүрэг болгосон учраас чамд арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж байсан, ажлаа өг, өргөдлөө өг, Сангийн яамны харъяа өөр байгууллагад шилжүүлж өгье гэх мэт гуйлт, дарамтын эцсийн арга хэмжээ боллоо. Миний бие улс төрийн албан тушаалтны дохио зангаагаар төрийн жинхэнэ алба явах учиргүйг удаа дараа хэлж, тайлбарлаж байсны хариуд халах сахилгын шийтгэл ногдуулсан.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг хуульчилсан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар тушаалын 1 дэх заалтад “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” гэж байгаа бол энэ бүхэн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон байх ёстой.

Энэхүү шаардлага нь Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д тус тус тусгалаа олжээ.

5. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 2 дугаар зүйлийн 2.7-д “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хугацаанаас өмнө шатлан дэвшиж томилогдсон төрийн захиргааны албан хаагчид тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3-т заасан тусгай шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагчид доор дурдсанаар албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгоно”,  3 дугаар зүйлийн 3.2-т “Төрийн захиргааны албан хаагчид дараах тохиолдолд албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгохгүй”, 3.2.1-д “зэрэг дэв олгох хугацааны шалгуурыг хангасан боловч төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь хангалтгүй  үнэлэгдсэн” гэжээ.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 100 дугаар захирамжаар надад эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэргийг улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар зэрэг, дэвийн нэмэгдэл олгосон атлаа “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” гэж байгааг ойлгохгүй байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож,Э.Б....миний биеийг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчБ.Б.... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Эын Б нь Сангийн яаманд 2005 оны 4 дүгээр сарын 21- ний өдрөөс хойш тасралтгүй 16 жил ажиллаж байсан. Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн даргын №160 дугаар тушаалаар 2005-2009
онуудад Эдийн засгийн нэгдсэн бодлогын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын №84 дүгээр тушаалаар 2009-2013 онуудад Санхүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын №Б17 дугаар тушаалаар 2013-2014 онуудад Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын №A289 дугаар тушаалаар 2014-2017 онуудад Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газарт мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн даргын № 07 дугаар тушаалаар 2017.01 сараас Хөгжлийн санхүүжилтийн газрын зээл, тусламжийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн даргын №Б110 дугаар тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж, нийтдээ Төрийн албанд тасралтгүй 16 жил ажилласан байна.

Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Сахилгын халах шийтгэл оногдуулж буйд гомдолтой байна. Үүнд: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б67 дугаар тушаалын 1 дэх заалтад "Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” гэж 1 дүгээрт “ёс зүйн хэм хэмжээний зөрчил", 2-т хөдөлмөрийн харилцаанаас үүссэн "сахилгын зөрчил” үйлдсэн гэж олон зүйлээр буруутгаж ажлаас шийтгэл оногдуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн
үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчилсан.Э.Б....- ыг ёс зүйн хэм хэмжээний зөрчилд буруутгаж байгаа бол "хууль дээдлэх” зарчмын дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хуулийн 40 зүйлийг хэрэгжүүлж, иргэнЭ.Б....Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн чухам аль заалтыг зөрчсөнийг хөтөлбөргүй тогтоосон Сангийн яамны Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан байх ёстой. Гэтэл хариуцагч ийм хуулийн зохицуулалт, дүрэм, журам байдгийг эс тооцсон болно.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бүхэлд нь хэрэгжүүлээгүй.
Тухайлбал: сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах зарчим, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, сахилгын шийтгэл ногдуулах, Төрийн албанаас халах шийтгэл ногдуулах зэрэг зохицуулалтуудыг огт хэрэгжүүлээгүй.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх тус тус хуульчилсан ба Сангийн яамны эрх албан тушаалтнууд бүгд сайд үүрэг болгосон учраас арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж байсан нь ажлаа өг, өргөдлөө өг, сангийн яамны харьяа өөр байгууллагад шилжүүлж өгье гэх мэт гуйлт, дарамтын эцсийн арга хэмжээ болсон.Э.Б....нь улс төрийн албан тушаалтны дохио зангаагаар төрийн жинхэнэ алба явах учиргүйг удаа дараа хэлж тайлбарлаж байсны хариуд халах сахилгын шийтгэлээр шагнуулж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-д "зорилгодоо нийцсэн,
бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;" гэсэн зарчмыг
хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б67 дугаар тушаалын 1 дэх заалтад "Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан" гэж байгаа бол энэ бүхэн нь бодит нөхцөл байдлаар тогтоогдсон, нотлох баримт, хууль зүйн факттай байхыг шаардана. Энэхүү шаардлага нь Засгийн газрын 2019 албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д тус тус тусгалаа олжээ.

 Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам" 2.7.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хугацаанаас өмнө шатлан дэвшиж томилогдсон төрийн захиргааны албан хаагчид тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3- т заасан тусгай шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагчид дор дурдсанаар албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгоно: 3.2. Төрийн захиргааны албан хаагчид дараах тохиолдолд албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгохгүй: 3.2.1.зэрэг дэв олгох хугацааны шалгуурыг хангасан боловч албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь хангалтгүй үнэлэгдсэн бол зэрэг дэв олгохгүй гэж журамлажээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 100 дугаар захирамжаар Э. Б Эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэргийг улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №Б46 дугаар тушаалаар зэрэг, дэвийн нэмэгдэл олгосон атлаа "Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй” гэж байгааг ойлгохгүй байна.

Мөн ямар журам, хэм хэмжээний актаар үнэлсэн гэдгийг хариуцагчаас удаа дараа тодруулсан. Хариуцагчаас Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар тогтоолоорЭ.Б....-ын ажил үүргийг үнэлсэн  гэдэг. Гэхдээ энэ тогтоол огт мөрдөгдөөгүй. Жишээ нь, энэхүү тогтоолын 3.1-д албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулсан хагас, бүтэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана гэсэн байдаг бөгөөдЭ.Б....гарын үсэг зурсан, баталгаажуулсан зүйл байхгүй. 4.1-д үнэлгээ хэрхэн хийх талаар байдаг бөгөөд байгууллагын үнэлгээний баг үнэлэхээр байдаг. Мөн хамт олны үнэлгээ гэж байдаг. Ийм зүйл огт байгаагүй. Мөн өмнөх үнэлгээ сайн байсан учраас F үнэлсэн байдаг.  Энэхүү журамд 3 ба түүнээс дээш F үнэлэгдсэн бол хална гэж заасан. Сүүлд н.Б-г н.Б орлож байсан гэдэг. Үүнийг бүх албан тушаалтан мэдэж байсан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг н.Б буюу гэрчээр оролцсон этгээд ноцтой зөрчсөнийг Сангийн яам өөрөө мэдэж байсан. Яагаад зохих журмын дагуу ээлжийн амралтаа аваад явж байгаа албан хаагчийг хилсдүүлж хариуцлага тооцсон юм бэ?

Сангийн яамны хөдөлмөрийн дотоод журамд хэн хөдөлмөрийн хуваарийг батлах мөн хэн яаж амрах, ээлжийн амралтын мэдэгдлийг хэн үйлдэх, хөдөлмөрийн дотоод журмын хуваарийг батлах үйл ажиллагаанд ажилтан буюу мэргэжилтэн  оролцож байгаа. Нэгэнт ээлжийн амралтын хувиар батлагдсан тохиолдолд амралтын мэдэгдлийг төрийн захиргааны хүний нөөц хариуцсан мэргэжилтэн үйлдэж, амрааж явна. Энэ тохиолдолд амарч байгаа этгээдийн оролцоо байхгүй. Сангийн яамнаас цахимаар бүртгэх ёстой гэж тайлбарладаг. Удаа дараа цахимаар бүртгэсэн хөдөлмөрийн дотоод журам байна уу гэдэг, гэрч ч өөрөө хэлсэн тийм зүйл байхгүй, цахимаар бүртгэдэг журам байхгүй гэж хэлж байсан. Ер тэгдэг юм, тэгээд хэвшчихсэн юм гэсэн тайлбаруудыг өгч байсан бөгөөд энэ тайлбараар хүний эрхийг зөрчиж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

3.3. Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчК....Г, Т.Э нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус яамны Xөгжлийн санxүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын xэлтсийн даргааp ажиллаж байсан Э овогтой Б нь 2021 оны 6 дугааp сарын 14-ний өглөөний Сангийн сайдын шуурxай xуралдааныг удирдан явуулах чиг үүрэгтэй байсан боловч тус хуваарьт өдрөө дур мэдэн амарснаас шалтгаалж хариуцлага алдаж байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан.

Уг асyудлааp Хөгжлийн санxүүжилтийн газрын дарraaс Сангийн яамны Ёc зүйн зөвлөлд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан байдаг.

Сангийн яамны Ёс зүйн зөвлөл гомдпыг хянан үзсэн ба дээрх зөрчил нь  Сангийн яамны Xөдөлмөрийн дотоод журмын 42.1-д заасан ажлын 3-5 өдрийн чөлөөг Төрийн нарийн бичгийн дарга, 6 ба түүнээс дээш өдрийн чөлөөг Төрийн нарийн бичгийн даргын тушаалааp олгоно гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн тул уг асуудлыг Төрийн заxиpгaaны удирдлагын газарт xандан xолбогдоx xууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх талаар 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотоод бичгийг Ёс зүйн зөвлөлийн дарга бөгөөд Санxүүгийн xяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит, xяналт шинжилгээ, үнэлгээний xэлтсийн дарга Д.Д-ээс xүргүүлсэн.

Ёс зүйн зөвлөлийн албан бичгийн дагуу Xөгжлийн санxүүжилтийн газрын даpга И.Б-гээс 2021 оны 7 дугааp сарын 23-ны өдөр Төрийн заxиргааны удирдлагын газрын даргад уг асуудлыr xолбогдоx xууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу Төрийн заxиргааны удирдлагын газрaac xoлбoгдоx асуудлыг судалж, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөpЭ.Б....-т сонсоx ажиллагаа xийж, тэмдэглэл үйлдсэн байдаг. Тус сонсоx ажиллагааны үеэрЭ.Б....нь Сангийн яамны дотоод дүрэм журмыг үл хүндэтгэн, зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орxиж явсан болоxоо илэрхийлдэг.

ТүүнчлэнЭ.Б....-т холбогдох асуудлыr судлаx явцад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалснаас гадна яамны албан xаагчдын 2021 оны эхний xагас жилийн төрийн албан xаагчийн тайлангийн үнэлгээгээр 59.95 оноо буюу xангалтгүй үнэлгээ авсан байсан болно.

 Сангийн яамны Xөдөлмөрийн дотоод журмын 33.6 даxь заалтад зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” нь төрийн aлбанаас xалаx үндэслэл юм.

Иймд Сангийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б/67 дугааp тушаал нь xууль ёсны бөгөөд үндэслэл бүxий байx тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчЭ.Б....нь тухайн үед Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын зээл тусламжийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан баримт бичиг юм. Энэхүү баримт бичиг нь тухайн үедЭ.Б....нь хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж ажлын байраа орхин явж, 3-аас дээш хугацаагаар ажил цалгардуулсан гэдэг үндэслэлээр тухайн асуудал яригдаж эхэлсэн. Өмгөөлөгчийн дурдаад байгаа олон үндэслэл яагаад дурдагдсан талаар тайлбарлавал, төрийн албан ажиллаж байгаа албан тушаалтныг халхтай холбоотойгоор тодорхой дэг журам мөрдөгддөг. Энэ асуудлыг эхлээд ёс зүйн хороонд шилжүүлсэн байсан. Ёс зүйн хороо ийм нөхцөл байдал бий болсон байна гэхдээ энэ бол хөдөлмөрийн харилцааны асуудал байна гээд буцаагаад шилжүүлсэн. Үүссэн нөхцөл байдлуудын тухай ёс зүйн хорооноос тодорхой албан бичгээр дурдаад түүнийг төрийн захиргааны удирдлагын газар руу шилжүүлсэн дотоод бичиг хэрэгт авагдсан байгаа. Энэ нөхцөл байдал нь төрийн захиргааны удирдлагын газарт ирсэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр шийдвэрлэж байгаа энэ нөхцөл байдлуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж байгаагаар тодорхой дурдах зайлшгүй шаардлагатай гэдэг үндэслэлээр тухайн нөхцөл байдлуудын талаар дурдсан. Гэхдээ энэ нь ёс зүйн хариуцлага хүлээлгэж, ёс зүйн дүрмийн хүрээнд шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэл биш. Хоёрдугаарт мэдлэг ур чадвараа байнга хөгжүүлэх буюу хамт олны үнэлгээгээр F авсан үнэлгээгээр, мөн гурван удаа F авсан гэдэг үндэслэлээр ч халж байгаа гэсэн үндэслэл биш. Яагаад энэ талаарх баримтын гаргаж өгсөн бэ гэхээр эдгээд хүндрүүлэх шалтгаан байсан гэдгийг шүүхэд бүрэн тодорхой буюу өөрийн акт дээр дурдсан тодорхой үндэслэлүүдийг тодорхой зорилгоор гаргаж өгч байгаа юм. Түүнээс энэ бол тухай албан тушаалтан ажлын байраа орхиж явсантай холбоотой маргаан. Энэ асуудлыг хянаж шалгаж байх үед гарсан энэ нөхцөл байдлуудыг дурдаагүй бол харин магадгүй өмгөөлөгчийн хэлсэн ямар шийдвэр гарсан, юу юуг судалж үзсэн гэдэг нь энэ акт дээр байхгүй. Зөвхөн түрүүн дурдсан гурваас дээш хоногийн хугацаагаар ажлын байраа орхиж явсан гэдэг үндэслэлээр акт тодорхой бусаар гарах нөхцөл байдал бүрдэнэ. Тушаалын бичилт дээр тэдний өдрөөс тэдний хооронд ажил тасалсан гэдгийг тодорхой бичдэггүй. Учир нь энэ нөхцөл байдлын талаарЭ.Б....-той өөртэй нь сонсох ажиллагаа хийж яг тухайн асуудлаар өөрт нь мэдэгдээд энэ хугацааны талаар тайлбарыг авсан байдаг. Нэхэмжлэгч аль хугацааны талаар өөрт нь хариуцлага хүлээлгэж байгаа талаар мэдэхгүй байх үндэслэл байхгүй. Албан хэрэг хөтлөлтөөрөө бичилтийн хувьд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гардаг тэр хэлбэр  загварын дагуу гарч юм. Үүнийг нотолж байгаа олон баримт бичгүүд байгаа.  Эдгээрийг бүгдийг шүүхэд гаргаж өгсөн.

Хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дурдвал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар буюу 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар батлагдсан журам байдаг. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмыг тодорхой заасан. Энэ журмын дагуу төрийн албаны сахилгын шийтгэлийн харилцааг модон байдлаар хэрэглэхгүй. Зорилгодоо нийцсэн байна. Тухайн төрийн албан хаагчийн хувийн байдлыг харгалзана. Ямар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа вэ гэдгийг судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргахыг журамласан харилцаа юм. Энэ журмын үндсэн дээр дараа нь ямар үндэслэлээр гомдол гаргахыг нарийн тодорхой тодорхойлчихсон. Энэ журамд нэхэмжлэлийн дурдсан шинжээч томилох асуудал байхгүй. Бүх тохиолдолд шинжээч томилоод байх шаардлага байхгүй. Тухайн албан хаагчийн мэдлэг ур чадварыг тогтоохтой холбоотой асуудалд магадгүй шинжээч томилох асуудал яригдах юм. Бодит фактаар илэрчихсэн ажлын байраа орхин явж, ажил тасалсан тэр нөхцөл байдалд шинжээч томилоод байх шаардлагагүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зорилгодоо нийцсэн байх, бодит байдлыг тогтоосон байх гэсэн зарчмуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдсан. Энэ үндэслэлүүдийн хүрээнд дурдах юм бол харин  бодитой, нөхцөл байдалд нийцсэн гэж үзэж байна. Учир нь төрийн албанд захирах, захирагдах ёс үйлчилдэг. Хэдийгээр тухайн иргэний хөдөлмөрийн эрхийн харилцаа боловч энэ бол төрийн алба хашиж байгаа, тодорхой чухал албан тушаалыг хашиж байгаа албан тушаалтны асуудал юм. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар гэдэг Монгол Улс дахь  зээл тусламжийн бодлогын хэрэгжилтийг бүхэлд нь хариуцдаг байсан газар. Одоо Эдийн засгийн хөгжлийн яам руу явж тодорхой чиг үүргүүд шилжчихсэн байгаа. Зээл тусламжийн бодлогын асуудал хариуцдаг нэгжийн дарга байсан. Зээл тусламжийн бодлого гэдэг Монгол Улс ямар хэмжээний зээл, тусламжийг аль гадаад улсын байгууллагаас авах, авахгүй байх, үүнийг ямар хэмжээ хязгаарт байлгах, гэрээ хэлэлцээрийг ямар хугацаанд хийх энэ бүх асуудлуудыг шийдвэрлэдэг хариуцлагатай нэгж юм.

Оны эхэнд ээлжийн амралтын хувиар зохиодог. Гэхдээ энэ хуваарийн дагуу  албан хаагчид заавал амралт эдлэх эрх үүсдэггүй. Учир нь Сангийн яамны чиг үүрэг, ажлын ачаалалтай хамааралтайгаар шууд тэр үед нь оны эхэнд зүгээр төсөөллөөрөө бүгд ажлаа хуваарилаад хоорондоо ээлжлээд амрах хувиар зохиосны дагуу шууд ажлын байраа хаяж явах эрх үүсдэггүй. Нэхэмжлэгч хуваарийн дагуу амрах ёстой гэж үздэг. Бодит байдал дээр ээлжийн амралтын тушаал, мэдэгдэл гарсан огноонуудыг судлаад үзвэл бүгд хоёрдугаар сард гарсан тушаалын дагуу явдаг уу гэвэл үгүй. Тухайн нөхцөл байдалтай зөрүүлэн өөрийн захирах, захирагдах тогтолцоонд үндэслэн нэгдүгээрт газрын дарга, хоёрдугаарт төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр ээлжийн амралтын мэдэгдлийг бичүүлж амардаг дэг журам үйлчилж байгаа. Түүнээс шууд хаяад явчхаж болохгүй. Мөн энэ асуудал үүссэн гол шалтгаан бол тухайн үед н.Б гэж Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга амралттай байсан. н.Ба даргын ээлжийн амралтын хувиар мэдэгдлийг мөн нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргасан. Түүнд хоёрдугаар сард гаргасан хуваарийн дагуу амраагүй гэдэг нь илэрхий байдаг. Энэ зарчмын хүрээнд Хөгжлийн санхүүжилтийн газрын бодлогын чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлыг тухайн газарт байгаа ганцхан хэлтсийн дарга болохЭ.Б....хариуцаж явахаар чиг үүргийн хуваарилалт хийгдсэн.

Харин Төрийн сангийн газрын дарга н.Б ажлыг нь орлож байсан гэж тайлбарладаг. Ийм тушаал байдаг. Энэ тушаал нь Сангийн яамнаас гарч байгаа албан бичиг хэрэг хөтлөлтийн асуудлаар газрын даргыг газрын дарга орлож гарын үсэг зурахтай холбоотой гарсан тушаал юм. Учир нь газрын даргын тодорхой түвшний, эрхэлсэн түшмэл болон түшмэлийн зэрэг дэвээр гарч байгаа албан хаагчийн чиг үүргийг доод нэгжийн хэлтсийн дарга хэрэгжүүлж гарын үсэг зурж яамыг төлөөлөх боломжгүй ийм хууль эрх зүйн үндэслэлийн хүрээнд гарсан тушаал юм. Гэхдээ хөгжлийн санхүүжилтийн бодлогын асуудал, зээл тусламжийн бодлогын асуудлыг хариуцдаг газрын чиг үүргийг шууд төрийн сангийн буюу төрийн сангийн төлбөр тооцооны асуудал хариуцдаг газрын дарга шууд мэдээд шийдвэрлээд бүх асуудлыг шийдвэрлэх боломж бололцоо байхгүй. Газрын даргын эзгүйд заавал тухайн нэгжийн хэлтсийн дарга ажиллаж явдаг журамтай.

Сонсох ажиллагааны тэмдэглэлд мөн дурдсан байдаг. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сайдаар ахлуулсан шуурхай хуралдаан бүх газар хэлтэс, нэгжүүдийн дарга нарын хооронд явагддаг. Энэ хурал дээр Хөгжлийн санхүүжилтийн газрын ажил үүргийн биелэлтийн талаар танилцуулах хүн байгаагүй. Учир ньЭ.Б....дарга ажлын байраа орхиод явчихсан байсан. Төрийн сангийн газрын дарга тухайн газрын ажлын биелэлт, зохион байгуулалтын талаар аливаа байдлаар тайлагнах боломжгүй. Учир ньЭ.Б....дарга ажлаа хаяж явахдаа энэ асуудлаар, нэг бол орлож байгаа гэж үзэж байгаа Төрийн сангийн газрын даргад танилцуулаагүй. Үүнээс асуудал үүсэж яагаад ажлын байраа орхиж явсан талаар судлахад ямар ч Сангийн яаманд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журам болон түүний дагуу ямар нэгэн байдлаар арга хэмжээ аваагүй. Мэдэгдсэн гэж ярьж байгаа хүмүүс нь н.Б даргад утсаар мэдэгдсэн гэдэг. н.Б дарга би танай газрын асуудлыг орлож мэдэхгүй, амрах асуудлаа өөрийн газрын дарга болон төрийн нарийн бичгийн даргад мэдэгдээд яваарай гэж хэлсэн байдаг. Гэтэл төрийн нарийн бичгийн даргатай харилцсан түүнээс зөвшөөрөл авсан зүйл байдаггүй. Өөрийн хэлтэст үл хамаарах газрын тодорхой мэргэжилтнүүдэд хэлээд ажлын байраа орхиод явчихсан. Энэ асуудал гараадЭ.Б....даргатай өөртэй нь холбогдож энэ асуудлаар тодруулах шаардлагатай байна гэхэдЭ.Б....дарга хүрэлцэн ирээгүй.Э.Б....даргыг хүрэлцэн ирсний дараагаар түүнд энэ асуудлыг танилцуулж, сонсох ажиллагаа хийж холбогдох журмын дагуу төрийн нарийн бичгийн даргаас тушаал гаргаж шийдвэрлэсэн байдаг. Ямар нэг өөр санаа сэдэл, таамагласан өөр сэдэл байна гэж үзэх үндэслэл байхгүй. Цахим системээр мэдэгдлийг баталгаажуулдаг процесс бол 2019 оноос Сангийн яаманд хэрэгжиж байгаа цахим системийн шилжилтийн асуудал юм. Энэ шилжилтээр бүх албан бичиг хэрэглэлтийг, хуучин төрийн албанд нийтлэг одоо ч байж магадгүй. Бичгийг шат дараалалтайгаар цохуулж, эвэл батлуулж дараа нь зөвшөөрөл авахад дандаа цаасаар гарын үсэг зуруулдаг процесс байсан. Энэ процессыг халж газар хэлтсийн дарга болгон өөр өөрсдийн тусгайлсан Microsoft office 365 эрхээр өөрсдийн нууц үгээр нэвтэрч орж баталгаажуулж, хүсэлт гаргадаг системийг бий болгосон. Энэ бол Сангийн яамны хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн бүх процесс журмыг шууд дангаар нь орлож явж байгаа систем. Энэ системийн дагууЭ.Б....дарга ч гэсэн ажиллаж байсан. Сангийн яаманд 16 жил ажилласан. Энэ систем 2019 оноос эхлээд бодитойгоор хэрэгжээд байнгын хэрэглээнд ороод явж байгаа. Үүнийг мэдэхгүй байсан гэх үндэслэл байхгүй. Тухайн дэг журмыг хэрэгжүүлээгүйгээ албажаагүй байсан энэ системийг хэрэглэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж хэлэх үндэслэл байхгүй. Учир нь Сангийн яамны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Сангийн яамны албан хаагчид заавал бичгээр баталгаажуулаагүй ч зарим тодорхой дэг журмыг мөрдөх үүрэгтэй.Мөрдөөд өөрөө албан хэргийг системээрээ баталгаажуулаад явдаг байсан. Түүнийгээ мөн өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд асуулт хариултын шатанд хариулж байсан. Амарч байгаа албан хаагч амралтын мэдэгдэл гаргуулах хүсэлтийг гаргаж байж түүний үндсэн дээр Төрийн захиргааны удирдлагын газраас холбогдох албан тушаалтан түүнийг баталгаажуулаад явдаг. Хүний өмнөөс шууд 2021 оны 02 дугаар сард гарсан тушаалыг үндэслээд хэн нэгэн таагаад мэдэгдэл гаргах боломжгүй. Сангийн яаманд тогтсон дэг журам мөн амралт авахтай холбоотой аль ч дэг журмыг баримтлаагүй энэ нөхцөл байдал нь тухайн албан хаагчийг ажлын байраа орхиж явсан гэдэг үндэслэлд хамаарна. Ажлын байраа орхиж явна гэдэг төрийн албан хаагчийн хувьд хуулиар тусгайлан заасан ажлаас халах үндэслэл мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь Сангийн яамны дотоод журам, тогтсон дэг жаягийг бүгдийг  нь мэдэж байгаа.Э.Б....нь зээл тусламжийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. Энэхүү албан тушаал нь чухал албан тушаал. Ковид-19 цар тахлын үед зээл тусламжийн асуудал их яригддаг байсан. Тухайн үед 2019-2021 оноос газрын дарга, хэлтсийн дарга нар байнгын бэлэн байдалд ажилласан. Ээлжийн амралтыг ихэнх газрын дарга аваагүй. 7 хоног бүрийн эхний өдрийн өглөө Сангийн сайдын шуурхай болдог. Энэ хуралд яамны бүх газар болон хэлтсийн дарга нар оролцдог. Энэ хурлаар 7 хоногийн хугацаанд ямар асуудлууд үүссэн, яаж шийдвэрлэх талаар яригддаг. Үүнд газрын дарга заавал байх ёстой. Газрын дарга байхгүй бол хэлтсийн дарга байх ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаагаар н.Б гэж хүн орлож байсан гэдэг. н.Б даргыг гэрчээр асуусан. Та шуурхайд орлоо гэхэд Зээл тусламжийн бодлогын газрын бүх асуудлыг мэдээд, бүгдийг тайлбарладаг уу,Э.Б....явахаасаа өмнө ямар асуудлууд байгаа талаар хэлсэн үү гэж асуусан бөгөөд н.Бг газрын дарга нар албан бичиг дээр гарын үсэг зурах байдлаар оролдог болохоос тухайн асуудлыг бүхэлд нь мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж хариулсан байдаг. Хэлтсийн дарга эсвэл газрын дарга өөрөө асуудлаа мэдэж байдаг учраас асуудал үүссэн бол түүнийгээ тайлбарлаж оролцдог. Гэтэл тухай үедЭ.Б....нь явахдаа энэ асуудлаа ч танилцуулаагүй, н.Б дарга дээр очоод амралт авах талаараа амаар хэлсэн байдаг. Гэтэл н.Б дарга энэ асуудлыг би мэдэхгүй, төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл авах талаар хэлсэн байдаг. Учир нь Сангийн яамны хөдөлмөрийн дотоод журмын 42.1-д зааснаар хэрэв тухайн албан хаагч нь гурваас дээш хоногийн чөлөө авах бол заавал төрийн нарийн бичгийн даргад мэдэгдэж чөлөө авах ёстой.Э.Б....нь тухайн үед ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа төрийн нарийн бичгийн даргад асуудлаа танилцуулахгүйгээр явчихсан. Үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ямар ч улс төрийн асуудал дарамт байхгүй. Та шуурхайтай гэдгээ мэдсээр байж яагаад газрын даргын эзгүйд явсан юм бэ гэхэд ойлголцож таарч тохирч ажиллахад хүндрэлтэй гэсэн тайлбарыг өгдөг. Гэтэл газрын даргатайгаа таарч тохирч ажиллахад хүндрэлтэй байгаа асуудал нь тухайн албан тушаалыг шууд орхиж явах үндэслэл биш юм. Мөн сахилгын хариуцлагыг шууд ногдуулаад ажлаас халчихсан юм шиг юм яриад байна. Гэтэл сонсох ажиллагаа явагдчихсан. Төрийн захиргааны удирдлагын газраас холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийсэн. Үүний үндсэн дээр тушаал гарсан. Амралтын хувиар өөрчлөгдөж болдгийг өөрөө сайн мэдэж байгаа. Төрийн нарийн бичгийн даргад  танилцуулалгүйгээр ажлын байраа орхиж явсан хариуцлагагүй үйлдэл хийсэн. Цахим системээр баталгаажуулах асуудал мэдэгдлийг цаасаар гаргаж тэмдэг дарах ёстой.Э.Б....-ын хувьд мэдэгдэл албажаагүй. Учир нь тухайн үед зөвшөөрөгдөөгүй. Хэргийн материалд өмнөх оны мэдэгдлийг хавсаргаад хүргүүлчихсэн байдаг. Тушаал хууль ёсны бөгөөд зөв гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. НэхэмжлэгчЭ.Б....-оос Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,Э.Б....миний биеийг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” гэж шаардлагаа тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчаас эс зөвшөөрсөн үндэслэлээ дараах байдлаар тус тус тайлбарлан маргаж байна.
    1. Нэхэмжлэгчээс  “Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын дагуу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг шалгаж, бодит нөхцөл байдалд тогтоогоогүй, ...хөдөлмөрлөх эрхийг минь үндэслэлгүйгээр хязгаарласан хууль бус шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй...”,
    2. Хариуцагчаас “... 2021 оны 6 дугааp сарын 14-ний өглөөний Сангийн сайдын шуурxай xуралдааныг удирдан явуулах чиг үүрэгтэй байсан боловч тус хуваарьт өдрөө дур мэдэн амарснаас шалтгаалж хариуцлага алдаж байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан, Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан, уг асуудлыr судлаx явцад хүндрүүлэх нөхцөл байдлаар             ажил үүргээ хангалтгүй биелүүлж, өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хууль болон дотоод журамд заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй...” гэж.
  2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар “Э.Б-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгчид “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан  гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2, Сангийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 33.6, 35, 40 дэх заалтыг тус тус үндэслэн “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
  3. Энэхүү тушаалыг гаргах үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “...2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний Сангийн сайдын шуурхай хуралдааныг удирдан явуулах чиг үүрэгтэй байсан боловч тус хуваарьт өдрөө дур мэдэн байгууллагын дотоод журам, соёл, дэг журмыг үл хүндэтгэн цахим системд бүртгүүлж зөвшөөрөл авалгүй амарсан, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан, энэхүү зөрчлийг шалгах явцад хүндрүүлэх нөхцөл буюу хагас жилийн тайлангийн үнэлгээгээр “хангалтгүй” үнэлгээ авсан, өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй гэх зөрчлүүд тогтоогдсон учир сахилгын шийтгэлийг хуульд нийцүүлж ногдуулсан” гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
  4. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.6-д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно”, 99.2-д “Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ” гэж тус тус заажээ.
  5. Дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд төрийн албан хаагч ээлжийн амралт эдлэх эрхтэй, энэхүү эрхээ эдлэх нөхцөл нь “...зургаан сар ажилласан...” байх шаардлагыг тавьсан байна. НэхэмжлэгчЭ.Б....-ын хувьд 2021 онд шинээр томилогдож үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаагүй төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа учир түүний ажилласан хугацааг 2020 оны ээлжийн амралтаа эдэлсэн хугацаанаас хойш зургаан сарын хугацаанд ажилласан эсэхийг тооцоход 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын 10 хоног, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл ажлын 10 хоногийн ээлжийн амралтаа биеэр эдэлснээс хойш 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 6 сар ажилласан байх шаардлагыг хангасан, түүнчлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б22 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалаар нэхэмжлэгчийн 2021 оны ээлжийн амралтын хуваарийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажлын 22 хоногийн хугацаагаар олгоно гэж баталсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид ээлжийн амралтаа биеэр эдлэх эрх үүссэн байна.
  6. Нэхэмжлэгчийн хувьд уг эрхээ 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн хуваарьт ээлжийн амралтаа биеэр эдлэх болсноо Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын даргын эзгүйд үүргийг нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б34 дүгээр тушаалаар (2 дугаар хавтаст хэргийн 67 дахь талд) түр орлон гүйцэтгэж байсан тус яамны Төрийн сангийн газрын дарга М.Б-гт мэдэгдсэн, ээлжийн амралтын олговор олгогдсон үйл баримтаас үзэхэд ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр тасалсан гэж буруутгах, нөгөөтэйгүүр Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Бщ- 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх ээлжийн амралттай байх хугацаанд түүний үүргийг орлон 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн яамны шуурхай хуралдаанд оролцох, яамны удирдлагыг мэдээллээр хангаж, газрын хамт олныг удирдлагаар хангах үүргийг хүлээлгэсэнтэй холбоотойгоор ээлжийн амралтын хугацааг хойшлуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.
  7. Нэхэмжлэгчид Хөгжлийн санхүүжилтийн газрын даргын түр эзгүйд түүнийг олгох эрхийг түүнд олгоогүй болох нь хэрэгт авагдсан Сангийн яамны Газрын даргын эзгүйд түр орлох албан тушаалтныг томилох тухай тушаалаар, мөн түүний ээлжийн амралтын хуваарийг өөрчлөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, хуулийн дагуу ээлжийн амралтаа биеэр эдлэх эрх нь үүссэн энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн зүгээс хэдийгээр Сангийн яамны дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг цахим системд хүсэлтээ илгээж газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаас эсвэл хүний нөөцийн мэргэжилтний зөвшөөрлөөр ээлжийн амралтын мэдэгдлээ аваагүй боловч уг үндэслэлээр түүний ээлжийн амралтаа биеэр эдэлж эхлэх байсан хугацааг хойшлуулах, эрхийг нь эдлүүлэхгүй байх үндэслэл болохооргүй байна.
  8. Тодруулбал, Сангийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 43 дугаар зүйлийн 43.1-д “Газар /хэлтэс/-ын ажилтын ээлжийн амралт олгох хуваарийн саналыг үндэслэн Сангийн яамны ажилтан нарын ээлжийн амралтын хуваарийг Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан эрхлэн боловсруулж, түүнийг жил бүрийн нэгдүгээр сард багтаан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулна”, 43.2-т “Яамны ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. . .ажлын жилийн хоёр ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас багагүй байна”, 43.4-т “Ээлжийн амралт олгох мэдэгдлийг Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан үйлдэж, яамны санхүү болон тухайн ажилтанд хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж байна” гэж тус тус зааснаас үзэхэд дээрх журмаар ээлжийн амралтаа эдлэх эрх нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тусгагдсан бодитоор нэхэмжлэгчийн хувьд эрх нь үүссэн, харин дотоод журамд болон хуульд заагаагүй үндэслэлээр цахим системд бүртгүүлж зөвшөөрөл авах, зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд ээлжийн амралтаа биеэр эдлэх эрхгүй байсан гэж нэхэмжлэгчийг буруутган зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. 
  9. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал мөн зөрчлийг анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхийн дээр албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн тохиолдол үүнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах” журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг  төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж маш тодорхой байдлаар зохицуулжээ.
  10. Иймд хариуцагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн албан хаагч хуульд заасан эрхээ эдэлж байгаа эсэхийг ялган ойлгож, төрийн албанд ёс зүй, хуулийг дээдлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх үндсэн зарчмын хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоож, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тухайн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх тул энэхүү тохиолдолд маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.16.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүргээ тус тус зөрчсөнийг зохих журмын дагуу шалган тогтоосон хуульд нийцсэн шийдвэр гэж үзэхээргүй байна.
  11. Түүнчлэн нэхэмжлэгчийн хуулиар баталгаажсан өөрийн хөдөлмөрийн үр дүнд үүсгэсэн ээлжийн амралтаа биеэр эдлэх эрхийг нь хөдөлмөрийн дотоод журам, цахим системийн бүртгэлээр хязгаарлаж, үүнтэй холбогдуулан ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллаагүй, өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллаагүй Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж буруутган “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг маргаан бүхий тушаалаар ногдуулсан нь үндэслэлгүй, “...сахилгын шийтгэл ногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох тухай хууль зүйн ойлголт байхгүй учир” үүнтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж хариуцлага хүлээлгээгүй гэж тайлбарласан тул ёс зүйн хариуцлага ногдуулсан эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
  12. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана” 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” гэж зааснаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, зөрчсөн гэж дүгнэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар “Э.Б-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” хүчингүй болгож шийдвэрлэлээ.
  13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар “Э.Б-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар “Сангийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолыг үндэслэж гарсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/19 дүгээр “Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар батлагдсан Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан /2021.08.06 - 2022.08.18/ 12 сар 9 хоногийн хугацааны /1 сарын цалин =2.,514,685*12 сар = 30,176,220+ ажлын 9 хоног *114,308,864=1,028,734, 30,176,220+1,028,734/ 31,204,954 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
  14. Шүүхээс өмнө эрхэлж байсан албан тушаалд нь дээрх байдлаар нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар “Сангийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолыг үндэслэж гарсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/19 дүгээр “Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаал, тус яамны шинээр батлагдсан Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн даргын, өмнөх Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл тусламжийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт, албан тушаалын зорилго, зорилт, чиг, үүрэг адил байгааг болон Эдийн засаг хөгжлийн яаманд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг, ажил байдлын тодорхойлолт хэлтэс байгуулагдаагүй гэх баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны явцад үүнтэй холбогдуулан гаргасан тайлбар, нэхэмжлэлийн тодруулгыг тус тус харгалзан үзэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 61 дүгээр зүйлийн 61.1.6, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дугаар зүйлийн 99.1, 99.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б....-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/67 дугаар “Э.Б-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар “Сангийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолыг үндэслэж гарсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/19 дүгээр “Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар батлагдсан Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 12 сар ажлын 9 хоногийн хугацааны 31,204,954 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.М...