Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

           2024            07             05                                      2024/ШЦТ/88

       

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      *******,  

Улсын яллагч                                                    *******,

Хохирогч                                                           *******,

Шүүгдэгч                                                         *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн*******, ******* нарт холбогдох эрүүгийн  2404000000102 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, *******,*******,*******,*******,,,,,,,,

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ,*******,*******,,,,,,,.

 

            Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ*******тэй бүлэглэж 2024 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “808” нэртэй баарны гадна хаалганы орчим******* нь хохирогч*******ий цамцнаас зууралдах ноцолдох явцад ******* нь түүнийг баруун, зүүн хөлөөрөө ээлжлэн нэг нэг удаа хавирч газарт унагаан, босож ирэхэд нь нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны шинэ хугарал, баруун хөмсөгний ил шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын нурууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ *******тай бүлэглэж 2024 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “808” нэртэй баарны гадна хаалганы  орчим  хохирогч*******ий цамцнаас зууралдан баруун гараараа түүний нүүр хэсэгт 3 удаа цохин, баруун хөлөөрөө 3 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь хамрын ясны шинэ хугарал, баруун хөмсөгний ил шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын нурууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгч нар нь миний биед халдаж хохирол учруулсан. Өнөөдөр ******* эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн, шүүх хурлын дараа******* 2,000,000 төгрөг өгнө гэсэн. Хохирол төлбөрөө төлчихвөл гомдолгүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “808” нэртэй цэнгээний газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/,

- Хохирогч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Шүүгдэгч  *******,*******  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /хх-ийн 113, 127-р хуудас/,

- Шүүгдэгч *******,*******  нарын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 116-148 дугаар хуудас/,

- Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн баримт /шүүх хуралдаанд ирүүлсэн/ зэрэг нотлох баримтуудыг судлуулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч*******гийн биед учирсан хамрын ясны шинэ хугарал, баруун хөмсөгний ил шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын нурууны хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь шүүгдэгч *******ын хохирогчийг баруун, зүүн хөлөөрөө ээлжлэн нэг нэг удаа хавирч газарт унагаан, босож ирэхэд нь нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохьсон үйлдэл, мөн шүүгдэгч*******гийн баруун гараараа хохирогчийн нүүр хэсэгт 3 удаа цохих, баруун хөлөөрөө 3 удаа өшиглөх зэрэг идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:

 - Хохирогч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт ажлынхаа газрын хүнтэй хамт ирсэн. Тэгээд 2024 оны 6 дугаар сарын 04-ны орой 22 цагийн үед ажлынхантайгаа хамт архи уусан. Тэгээд орой 6 дугаар сарын 05-ны 01 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “808” нэртэй бааранд ганцаараа алхаж очсон. Бааранд ороод 2 ширхэг лаазтай пиво авч уусан. Тэгээд “808” баарнаас гараад тамхины цэг дээр байж байгаад дотогш орох үедээ нэлээд согтсон байсан болохоор ямар хүмүүстэй маргалдаж муудсанаа санахгүй байна. Тухайн үед хэдэн хүмүүс намайг газарт унагаад гараараа цохиод дараа нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний хамар хэсгээс цус гарсан. Би хамт ажилладаг ах болох Сүхболд гэдэг хүнийг утсаар нь дуудаж Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очиж үзүүлэн баруун нүдний дээд талд 1 оёдол тавиулсан. Зодуулаад миний 2 нүд, хамар хөхөрч хавдсан, миний баруун гарын дунд хуруу шалбарч цус гарсан байсан ба хурууг цэвэрлүүлж боолт хийлгэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 05-ны оройн 19 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо “808” нэртэй бааранд хамгаалагчаар ажилсан. Тэгээд 6 дугаар сарын 05-ны үүрийн 03 цаг өнгөрч байхад би нэг согтуу хүнийг “808” баар луу оруулахгүй гээд байж байхад хажуу талаас баруун гараас нь цус гарсан байдалтай 30 гаран насны туранхай биетэй, хар өнгийн хантаазтай******* гэх залуу хүрээд ирсэн. Би******* гэх залууд хандаж “таныг оруулахгүй, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байна, мөн гараас чинь цус гараад байна, наана чинь хүмүүс цэвэрлэдэг” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд******* гэх залуу “би мөнгөтэй хүн, тэд нарт чинь цалинг нь өгөөд цэвэрлүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд миний биед хүрэх гээд байхаар нь цустай гартай байсан болохоор нь би биедээ хүргээгүй. Тэгээд******* нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд байж байхад хажуу талаас******* гэх залуу*******ийг өмсөж явсан цамцнаас нь татаад аваад явсан. Тэр үед******* нь нөгөө******* гэх залуутай маргалдажэлсэн. Тэгээд би тухайн*******,******* хоёрыг салгах гээд дундуур нь ороход******* нь баруун, зүүн хөлөөрөө нэг нэг удаа*******ий нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгээд байж байхад*******ий найз гэх ******* нь хүрч ирээд мөн*******ийг гараараа нэг удаа алгадаад авсан. Тэгээд би тэр гурвыг салгаад*******ийг холдуулсан... Б.Тэмүүжин нь 2 удаа хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөсөн, ******* нь 1 удаа гараараа алгадсан, өөр цохиж зодсон асуудал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 05-ны 00 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “808” нэртэй бааранд найз*******, *******, Г.Түвшинсанаа нарын хамт орсон. Тэгээд ороод*******, *******, Г.Түвшинсанаа нарын хамт хүний 2, 2 ширхэг лаазтай пиво уусан. Пиво ууж байгаад 03 цагийн үед тамхи татах гээд*******, *******, Г.Түвшинсанаа нарын хамт “808” баарнаас гадагш гараад тамхи татаад байж байхад... баруун гар нь цус болчихсон залуу гарч ирээд баарны үүдний шат хэсэгт цусаа гоожуулаад зогссон. Тэгтэл баарны хамгаалагч нь дотогш оруулахгүй гэж хэлээд зогсож байсан. Тэгээд манай ангийн******* нь тухайн гараас нь цус гарч байсан залууд хандаж “наадахыг чинь манай найз цэвэрлэдэг шдээ” гэж хэлээд өмсөж явсан хувцаснаас нь татаад холдуулсан. Тэгтэл тухайн залуу “би мөнгийг нь өгөөд цэвэрлүүлнэ” гэж хэлээд*******тэй маргалдаад муудалцсан. Тэгээд байж байхад манай найз ******* тухайн гар нь гэмтсэн байсан залууг хөлөөрөө хавирч унгасан. Тэгээд хамгаалагч дундуур нь орж салгасан. Тэгээд байж байхад ******* тухайн гараас нь цус гарч байсан хүнийг баруун гараараа нэг удаа толгой хэсэгт нь цохисон. Мөн******* нь тухайн эрэгтэйг 1-2 удаа нүүр хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд хамгаалагч нь*******, *******, нөгөө танихгүй залуу нарыг салгасан... манай найз ******* нь баруун гараараа*******гийн баруун хацар хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд дараа нь******* баруун хөлөөрөө*******гийн толгой, нүүр хэсэгт нь 1-2 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 05-ны өглөөнд байрлах “Отгонтэнгэр” зочид буудалд амарч байхад хамт ажилдаг******* нь “808” нэртэй баарны гадаа бусдад зодуулчихлаа гэж хэлээд ирэхэд*******гийн хамраас цус гарсан, нүд нь хөхөрсөн, баруун хөмсөгний дээд талд сэтэрсэн байдалтай ирсэн. Тэгээд би “808” баарны гадаа очиход манай хамт ажилладаг залуус очсон,*******г зодсон гэх залуустай уулзаж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад туранхай өндөр биетэй залуу, намхан нуруутай махлаг залуус “бид хоёр нийлээд зодчихлоо” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “808” нэртэй цэнгээний газрын хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн” “...Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “808” нэртэй баарны хяналтын камерын бичлэг агуулсан дэлгэцэн дээр 1-11 дугаартай хуваасан хяналтын камерын бичлэг байв. Уг хяналтын камераас хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилгоор 01 дугаартай хяналтын камерын бичлэгт үзлэг хийв. Тухайн хяналтын камерын бичлэгт 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шөнийн 03 цагийн 10 минутаас 03 цаг 15 минутын бичлэг нь хэрэг ач холбогдолтой байх тул цагаан өнгийн СД-нд хуулбарлан авав. Уг бичлэгийн зүүн дээд буланд 2024.06.05 03:10:20 гэх он сарыг зааж байв. Уг хяналтын камерын бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд хохирогч******* нь тамхи татах цэгийн хажуу талд сууж байх ба сэжигтэн*******, *******, гэрч , Г.Түвшинсанаа нар нь гадаа юм яриад зогсож байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд 00:30 секундэд хохирогч******* нь сууж байсан газраасаа босоод “808” баарны гадна хаалга чиглэн явах ба 00:40 секундээс 01:42 секунд хүртэл баарны хамгаалагч тэй юм ярьж байв. 01:42 секундэд сэжигтэн******* нь ирж хохирогч*******гийн өмсөж явсан цамцнаас татаж “808” баарны хаалганаас холдуулж 02:05 секундийн хооронд хоорондоо маргалдаж муудаж байгаа нь бичлэгт бичигдсэн байв. 02:08 секундэд хамгаалагч нь сэжигтэн*******, хохирогч******* нарыг салгах гэж оролдох ба 02:14 секундэд ******* нь ирж хохирогч*******г баруун хөлөөр нэг удаа, мөн зүүн хөлөөр нэг удаа хавирч унгаж байгаа нь бичигдсэн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 02:26 секундэд сэжигтэн******* нь хохирогч*******г зүүн хөлөөрөө баруун шанаа хэсэгт өшиглөж байх ба 02:35-аас 02:37 секундийн хооронд мөн сэжигтэн******* нь баруун гараараа хохирогч*******ий нүүр хэсэгт 3 удаа цохиж байв. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 02:46 минутад сэжигтэн У.Эрдэнэбат нь хохирогч*******ийг баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж байгаа ба 02:49-c 02:53 секундийн хооронд сэжигтэн******* хохирогч А. Идэртүвшингийн нүүр хэсэгт баруун хөлөөр 3 удаа өшиглөж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байв. Үүнээс хойш хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй ба 04 минут 59 секундэд бичлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаартай: “...1.А.Идэртүвшиний биед хамрын ясны шинэ хугарал, баруун хөмсөгний ил шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын нурууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх хамар ясны хугарал гэмтэл, хөмсөгний ил шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******,******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” Гэх дүгнэлт,

Хохирогч*******: “...Эмчилгээний зардал, нүдний шилний төлбөрийг тооцоод 4,000,000 төгрөг өгөхөөр болсон. Гомдолгүй” гэх тайлбар,

Шүүгдэгч *******: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна” гэх тайлбарыг,

Шүүгдэгч*******: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх тайлбарыг тус тус гаргав.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүхээс шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

              Хохирогч А.Идэртүвшин нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хамрын хагалгаанд орох төлбөр, эвдэлсэн нүдний шилний төлбөрт нийт 4,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд шүүгдэгч *******аас эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн, шүүгдэгч*******гээс 2,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн нь шүүх хуралдаанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр,

              Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас нэхэмжилсэн хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 106,190 төгрөгийг шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан хугацаанд төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч******* гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******,******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн саналыг харгалзан шүүгдэгч *******,******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг сидиг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч , нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч , нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******,******* нарт мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******,******* нарт тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хохирогч А.Идэртүвшинд шүүгдэгч *******аас 2,000,000 төгрөг төлсөн, шүүгдэгч*******гээс 2,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 106,190 төгрөгийг шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН