| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0094/э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-07-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
2024 07 19 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ын өмгөөлөгч Д.Цолмон,
Шүүгдэгч*******ы өмгөөлөгч *******, Шүүгдэгч ,*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын дрокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2402003220213 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, 27 настай, эрэгтэй, хувиараа оёдолчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,*******,*******,
урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, *******,
Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, 26 настай, эрэгтэй, хувиараа үсчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ,,
урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, .
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө*******, 16 дугаар байрны 4 дүгээр орцны Б-1 давхрын подвол болох өөрийн ажлын байрандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 118,7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн өөрийн эзэмшлийн саарал өнгийн улсын дугаартай Хонда Инспайр (honda inspire) маркийн тээврийн хэрэгсэлд цэвэр жин нь 123.8 грамм нийт 242.5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч******* нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө*******, 12 дугаар байрны гадна байрлуулсан хар өнгийн улсын дугаартай, Тоёота кроун 210 (Тoyota crown 210) маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 3,9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа бүрэн зөвшөөрч байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг 30 минутад хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 38-39-р хуудас/,
-*******ны 16 дугаар байрны 4 дүгээр орцны Б-1 давхрын подволд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61-67-р хуудас/,
- 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 71-73-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №Д24-21 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 217-220-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 233-р хуудас/,
- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 84-85, 90-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2433 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 147-149-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2437 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 167-169-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2435 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 157-159-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2434 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 152-154-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай “... нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 201-202-р хуудас/,
- 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 68-70-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №Д24-22 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 208-212-р хуудас/,
- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 80-81, 88-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2438 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 172-174-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 543 дугаартай “... нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 196-197-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч ын өмгөөлөгч Д.Цолмонгийн шинжлэн судлуулсан баримт:
- Шүүгдэгч ын Амбулаториор эмчлүүлэгчийн карт /шүүх хуралдаанд өгсөн/,
- Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /шүүх хуралдаанд өгсөн/,
- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 120-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 201-202-р хуудас/,
- Шүүгдэгч ын иргэний үнэмлэхийг лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, төрсний гэрчилгээний лавлагаа /1-р хх-ийн 232-237-р хуудас/,
- ийн жирэмсний хяналтын карт /2-р хх-ийн 27-р хуудас/ зэрэг баримтуудыг,
Шүүгдэгч*******ы өмгөөлөгч *******ын шинжлэн судлуулсан баримт:
- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 113-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 543 дугаартай “... нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 196-197-р хуудас/,
- Шүүгдэгч*******ы иргэний үнэмлэхийг лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Зээлийн гэрээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 246-248-р хуудас, 2-р хх-ийн 1, 2, 9, 10-р хуудас/,
- Яллах дүгнэлтийн хавсралт /2-р хх-ийн 112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
1. Шүүгдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө*******ны 16 дугаар байрны 4 дүгээр орцны Б-1 давхрын подвол болох өөрийн ажлын байранд, мөн өөрийн эзэмшлийн саарал өнгийн улсын дугаартай Хонда Инспайр маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг 30 минутад хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 38-39-р хуудас/,
-*******ны 16 дугаар байрны 4 дүгээр орцны Б-1 давхрын подволд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...цагаан өнгийн гялгар торон дотор нь ногоон өнгийн “өвс” мэт зүйл илэрсэн, мөн шар тортой дотор нь мөн цайвар ногоон өнгийн нунтаг зүйл...улаан өнгийн гялгар уутан дотор ногоон өнгийн нунтаг зүйл илэрсэн...гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйл...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61-67-р хуудас/,
- 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “... 16 дугаар байр 4 дүгээр орцны үүдэнд байрлах хөх саарал өнгийн улсын дугаартай "honda inspire" маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд үзлэгийг тээврийн дотор талаас нь эхэлж хийхээр тогтов...хаалганы хавтсанд үзэхэд цагаан өнгийн дөрвөлжин гялгар уутанд ногоон өнгийн нунтаг зүйл илэрсэн мөн "bonagua" гэх 500 мл хуванцар саванд талаас дээгүүр мөн ногоон өнгийн нунтаг зүйл илэрснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж үзлэгээр гомдолд ач холбогдол бүхий цагаан өнгийн дөрвөлжин гялгар уутанд ногоон өнгийн нунтаг зүйл илэрсэн мөн "bonaqua" гэх 500 мл хуванцар саванд талаас дээгүүр мөн ногоон өнгийн нунтаг зүйл илэрснийг прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан....” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 71-73-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №Д24-21 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 217-220-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 233-р хуудас/,
- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “...: ТНС, хэсэгт 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 84-85, 90-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2433 дугаартай “...1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "ГМ-566 мөрдөгч, а/д Хэргийн газрын үзлэгээр хураан авсан ягаан, шар, цагаан өнгийн торонд (өвс мэт нунтаг ногоон бодис)" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, ягаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 4. Бор шаргал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 65,4 г, цэвэр жин 47,6 г, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 77,7 г, цэвэр жин 61,9 г, ягаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 13,8 г, цэвэр жин 9,2 г байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 147-149-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2437 дугаартай “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "ГМ-566 а/д хэргийн газрын үзлэгээр хураан авсан 20 төгрөгийн дэвсгэрт хуйлсан тугалган цаас улаан таглаа" гэж хаягласан гялгар уутанд хийсэн AG3429436 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, улаан өнгийн хуванцар савны таг, мөнгөлөг цаас зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 4. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсийн жин тогтмол өөрчлөгдөхгүй тул тогтоох шаардлагагүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 167-169-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2435 дугаартай “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн "Вon aqua" гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай ургамал мэт зүйл, гялгар уутанд савалгаатай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 4.5. Ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 39,1 грамм, цэвэр жин нь 36,0 грамм, ургамал мэт зүйлийн хуванцар савны хамт жин нь 108,0 грамм, цэвэр жин нь 87,8 грамм болов...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 157-159-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2434 дугаартай “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн " УЮ97020432" гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 4. Тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг тул тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 152-154-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай “... нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 201-202-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүгдэгч******* нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө*******, 12 дугаар байрны гадна байрлуулсан өөрийн хар өнгийн улсын дугаартай Тоёота кроун 210 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
- 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “... 12 дугаар байр зогсоолд байрлах хар өнгийн улсын дугаартай "Тoyota crown 210" маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд үзлэг хийх тухай******* танилцуулж камерын бичлэг дор үзлэг хийхээр тогтов. Тээврийн дотор талаас нь эхэлж хийхээр жолоочийн эсрэг тал буюу баруун талын урд хаалгыг татахад цоожгүй шууд нээгдэх бөгөөд хаалганы хавтсанд үзэхэд ач холбогдолтой ул мөр илрээгүй гэрэл зургаас баримтжуулсан, үргэлжлүүлэн тус машины голын хайрцаганд үзэхэд “change esse” rэх тамхины хайрцаганд гялгар ууттай ногоон өнгийн нунтаг зүйл гарч гэрэл зургаар баримтжуулан авч эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 68-70-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №Д24-22 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 208-212-р хуудас/,
- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “...: ТНС, хэсэгт 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 80-81, 88-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2438 дугаартай “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "ГМ-566 а/д 2024.04.18 шөнө 02 цагт toyota crown-210 марк дугаартай автомашины голын урд хайрцгаас хураан авсан тамхины хайрцаг дотор гялгар ууттай өвс мэт ногоон нунтаг зүйл" гэж хаягласан “esse changa” бичиглэлтэй тамхины хайрцаг, хоосон гялгар уут, ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 4. "ГМ-566 а/д 2024.04.18 шөнө 02 цагт toyota crown-210 марк дугаартай автомашины голын урд хайрцгаас хураан авсан тамхины хайрцаг дотор гялгар ууттай өвс мэт ногоон нунтаг зүйл" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 5,5 г, цэвэр жин 3,9 г байна....” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 172-174-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 543 дугаартай “.. нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 196-197-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч ,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах" гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ын өмгөөлөгч Д.Цолмонгоос: “Гэм буруугийн талаар манай талаас маргаан байхгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч*******ы өмгөөлөгч *******оос: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч аас: “Гэм буруутай.” гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч*******аас: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч ,******* нар нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ,******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ,******* нарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.
Хэрэгт авагдсан баимтаар шүүгдэгч нараас энэ хэрэгт холбогдуулан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн*******д 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 65.4 гр, цэвэр жин 47.6 гр зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 77.7 гр, цэвэр жин 61.9 гр зүйл, ягаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 13.8 гр, цэвэр жин 9.2 гр зүйл, ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 5.5 гр, цэвэр жин 3.9 гр зүйл, “Bon aqua” гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай ургамал мэт хуванцар савны хамт жин 108.0 гр, цэвэр жин 87.8 гр зүйл, гялгар уутанд савалгаатай ургамал мэт ууттай жин 39.1 гр, цэвэр жин 36.0 rp зүйл, "AG3429436" серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, улаан өнгийн хуванцар савны таг 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, “Change esse” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хоосон гялгар уут 1 ширхэг зэрэг зүйлийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч ын өмгөөлөгч Д.Цолмонгоос: “ын хувьд анхнаасаа гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Түүний хувийн байдлын хувьд 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэдэг нь тогтоогдсон, нэг нүд нь 100 хувийн харааны бэрхшээлтэй, нөгөө нүдний хараа муудсан, 4 настай хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаагүй боловч эхнэр нь Баярцэцэг нь одоо жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялд хорих, зорчих эрх хязгаарлах ялын төрөлтэй. Тэгэхээр прокурорын хувьд хорих ялын санал гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд түүний хувийн байдал, гэм буруугаа зөвшөөрч гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг үндэслээд хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч*******ы өмгөөлөгч *******оос: “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна соён гэгээрүүлэх юм. Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 4 дэх хэсэгт заахдаа хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгчдийг яллахын оронд хүмүүжүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргэн оруулах гэж заасан байна. Энэ бодис нь өөрөө сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй, их олон төрлийн бодисын нэг байна. Эдгээрийг харгалзаад үйлчлүүлэгчийг маань нийгмээс тусгаарлахгүйгээр, хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Ингэж оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож өгвөл үр дүнтэй, ач холбогдолтой болов уу гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ”... Хийсэн бүх зүйл миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй, намайг уучлаарай...” гэх тайлбарыг,
Шүүгдэгч******* “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ,******* нарыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч ,******* нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ,******* нарт шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа "AG3429436" серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг зохих журмын дагуу Монгол банкинд шилжүүлэх,
эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 65.4 гр, цэвэр жин 47.6 гр зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 77.7 гр, цэвэр жин 61.9 гр зүйл, ягаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 13.8 гр, цэвэр жин 9.2 гр зүйл, ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 5.5 гр, цэвэр жин 3.9 гр зүйл, “Bon aqua” гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай ургамал мэт хуванцар савны хамт жин 108.0 гр, цэвэр жин 87.8 гр зүйл, гялгар уутанд савалгаатай ургамал мэт ууттай жин 39.1 гр, цэвэр жин 36.0 rp зүйл, улаан өнгийн хуванцар савны таг 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, “Change esse” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хоосон гялгар уут 1 ширхэг зүйлийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шилжүүлсэн, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ,******* нарт шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
- мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа "AG3429436" серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг зохих журмын дагуу Монгол банкинд шилжүүлэх,
эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 65.4 гр, цэвэр жин 47.6 гр зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 77.7 гр, цэвэр жин 61.9 гр зүйл, ягаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 13.8 гр, цэвэр жин 9.2 гр зүйл, ногоон өнгийн ургамал мэт ууттай жин 5.5 гр, цэвэр жин 3.9 гр зүйл, “Bon aqua” гэсэн бичиглэлтэй хуванцар савалгаатай ургамал мэт хуванцар савны хамт жин 108.0 гр, цэвэр жин 87.8 гр зүйл, гялгар уутанд савалгаатай ургамал мэт ууттай жин 39.1 гр, цэвэр жин 36.0 rp зүйл, улаан өнгийн хуванцар савны таг 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, “Change esse” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хоосон гялгар уут 1 ширхэг зүйлийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шилжүүлсэн, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН