| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Л.Наранхүү,
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б нарт холбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днар нь бүлэглэн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Жарын даваа гэх газарт байрлах иргэн С.Шын эзэмшлийн үхрийн фермийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 180 боодол ногоон тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ” 3 дугаар багийн нутаг дэвсгэр Есөн зураа гэх газрын задгайд оршин суух иргэн С.Аийн Фермерий хашаанаас 2023 оны 03 дугаар сарын 07-ноос 2023 оны 03 дугаар сарын 26-ны хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 180 боодол малын тэжээл өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ” 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Есөн зураа” гэх газар оршин суух иргэн Б.Уын хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 50 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шандын 9-79 тоотод оршин суух Д.Бгийн хашаанаас 39-40 УНХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 18 ширхэг ногоон тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 468,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 361-ийн гарам, Булагийн 15-2 тоотод оршин суух Б.Бийн хашаанаас 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 30 ширхэг ногоон тэжээлийг 39-40 УНХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 750,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 66 тоотод оршин суух Ж.Өлзийбаярын хашаанаас 140 ширхэг өвсийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота Марк-2, 97-57 УВХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баян-Өндөр задгай тоотод оршин суух Д.Оийн хашаанаас өвс, солом буюу ногоон тэжээл тус бүр 100 ширхэгийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота Марк-2, 97-57 УВХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, задгай тоотод байрлах хашаанаас “Тианлу Минг” ХХК- ийн 200 ширхэг өвсийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашин ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зоорийн 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Б.Эрдэнэболорын хашаанаас 27 боодол өвсийг 39-40 УНХ улсын дугаартай марк 2 загварын тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Буяннэмэх нь мэдүүлэхдээ: “Хулгайн гэмт хэрэг үйлдсэн өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Даваахүү нь мэдүүлэхдээ: “Хулгайн гэмт хэрэг үйлдсэн өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Дагвадорж нь мэдүүлэхдээ: “Хулгайн гэмт хэрэг үйлдсэн өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв
Эрүүгийн __ дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днар нь бүлэглэн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Жарын даваа гэх газарт байрлах иргэн С.Шын эзэмшлийн үхрийн фермийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 180 боодол ногоон тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ” 3 дугаар багийн нутаг дэвсгэр Есөн зураа гэх газрын задгайд оршин суух иргэн С.Аийн Фермерий хашаанаас 2023 оны 03 дугаар сарын 07-ноос 2023 оны 03 дугаар сарын 26-ны хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 180 боодол малын тэжээл өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ” 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Есөн зураа” гэх газар оршин суух иргэн Б.Уын хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 50 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шандын 9-79 тоотод оршин суух Д.Бгийн хашаанаас 39-40 УНХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 18 ширхэг ногоон тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 468,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 361-ийн гарам, Булагийн 15-2 тоотод оршин суух Б.Бийн хашаанаас 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 30 ширхэг ногоон тэжээлийг 39-40 УНХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 750,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 66 тоотод оршин суух Ж.Өлзийбаярын хашаанаас 140 ширхэг өвсийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота Марк-2, 97-57 УВХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баян-Өндөр задгай тоотод оршин суух Д.Оийн хашаанаас өвс, солом буюу ногоон тэжээл тус бүр 100 ширхэгийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота Марк-2, 97-57 УВХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, задгай тоотод байрлах хашаанаас “Тианлу Минг” ХХК- ийн 200 ширхэг өвсийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашин ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зоорийн 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Б.Эрдэнэболорын хашаанаас 27 боодол өвсийг 39-40 УНХ улсын дугаартай марк 2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 540,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Хохирогч С.Шын “...Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар өөрийн эзэмшлийн үхрийн Фермийн аж ахуйг гэр бүлийн хүний хамтаар эрхэлдэг юм. Тэгсэн өнгөрсөн намар малдаа бэлтгэж авсан байсан хашаанд хураалттай байсан ногоон тэжээлийн өвснөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2-3 удаагийн үйлдлээр 180 боодол ногоон тэжээл алдаад болохгүй болохоор нь би энэ оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдийн хооронд жижиг машинаар зөөсөн байдалтай ул мөр үлдээж манай хашаан дотор байсан өвснөөс хашаа давуулан цувруулж 2-3 гэмт хэргийг үйлдээд байгаа эзнийг тогтоолгох зорилгоор цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Ц.Даваанямын “...Эхэнд хулгай хийдэг гэж Энхбаяр бид хоёрыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн Энхбаяр бид хоёр Даваахүүгийн гэрт Даваахүү, Дагвадорж, Буяннэмэх нартай 32-р хороо Эмээлтэд байх даваа орчихоод ирье гэж хэлээд аваад явсан. Тэр Энхбаяр бид хоёрыг дагуулаад Төв аймгийн Баянчандмань сум руу дагуулаад явчихсан байсан. Тэгээд нэг хашааны гадаа шөнийн 02 цагийн орчим ирээд тэр 3 машинаас буугаад Энхбаяр бид хоёрыг машиндаа сууж бай гэж хэлээд хашаа руу ороод боодолтой өвс зөөж байснаа гэнэт машиндаа буцаж орж ирээд баригдчихлаа зугтаая гэх мэтээр ярьж байгаад Даваахүүгийн гэр рүү буцаж очоод байж байтал гаднаас цагдаа орж ирээд бид 5-г барьчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын “...Тэр гурван ах намайг болон манай үеэл ах болох Давааням бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд Даваахүүгийнд байхад хамт яаралтай Партизан явчихаад ирье гэж хэлээд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 00 цагийн орчим дагуулаад явсан. Би тухайн үед машинд суугаад шууд унтаад өгчихсөн. Тэгээд нэг сэрэхэд хашааны гадаа ирчихсэн би машины цонхоор харахад Даваахүү, Давгадорж, Буяннэмэх нар нь өвс зөөгөөд байж байсан. Би машинаас буугаад шээх гэж байхад танихгүй нэг эгч цаанаас орилоод тэгээд бид нар машиндаа суугаад зугтаасан. Тухайн үед Давааням ах машин дотор сууж байсан. Би яг юу болоод байгаа талаар ойлгохгүй машин руу суугаад Даваахүүгийн гэрт очиход цагдаа араас орж ирж бид нарыг барьчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Баярчимэгийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны найз Өлзийхишигээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 600 мянган төгрөгийн өгсөн байгаа бусад мөнгөө өгөөгүй байгаа юм. Тэгээд аваад удаагүй байхад Дагвадорж. Даваахүү нар 61-ийн гарам ороод ирье гээд аваад явсан юм. Тэгээд өвс хулгайлсан гээд баригдсан байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн сэжигтнээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн задгай тоотод 2018 оноос мал маллаж амьдарч байгаа. Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлт хурган шанд 9-71 тоотоос 15 боодол өвсийг Даваахүү, Даваадоржийн хамт хулгай хийж аваад өөрийнхөө малд өгсөн. Тэгээд тухайн явдалаас хойш 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 19 удаа айлуудаас өвс, малын тэжээл, солом хулгай хийж авсан. Би нийт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 32 дугаар хороонуудаас 690 боодол өвс, ногоон тэжээл хулгайлж Төв аймгийн Баянчандмань сумаас 285 боодол өвс хулгай хийсэн. Би Даваахүү, Даваадорж хоёртой хулгай хийхдээ 3 тээврийн хэрэгслээр ээлжилж хулгай хийдэг байсан. Тухайн айлуудаас хулгай хийхдээ 97-57 УВХ улсын дугаартай цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 04-71 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, мөн өөр нэг саарал өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг байсан. Саарал өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь санахгүй байна. Би хулгай хийхдээ ихэнхдээ шөнийн 01-03 цагийн хооронд айлын хашаа давж ороод өвс, ногоон тэжээлүүдийг хашаа давуулан шидэж нөгөө хоёртоо өгч машиндаа ачиж хулгайдаг байсан. Хулгай хийсэн өвсөө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд нэг хүнд зардаг байсан. Би тэр зардаг байсан хүнийг нь танихгүй, ихэнхдээ шөнөөр очиж зардаг байсан. Надтай явж хулгай хийдэг байсан хоёр тухайн хүнтэй уулзаж тухайн өвс, ногоон тэжээлүүдийг зардаг байсан. Тухайн хүнд нийт 500 орчим боодол өвсийг тухайн хүнд зарсан байх. Бид нар 1 боодол өвсийг 10.000 төгрөгөөр зарчихдаг байсан. Үлдсэн боодол өвс, малын тэжээлийг би өөрөө малдаа өгдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн сэжигтнээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо эмээлтийн мал нядалгааны газар ажиллаж амьдардаг. Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлт хурган шанд 9-71 тоотоос 15 боодол өвсийг Давгадорж, Буяннэмэх нарын хамт хулгай хийж аваад Буяннэмэхийн малд өгсөн. Тэгээд тухайн явдалаас хойш 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 19 удаа айлуудаас өвс, малын тэжээл хулгай хийж авсан. Би болон Давгадорж, Буяннэмэх бид 3 нийт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 32 дугаар хороонуудаас 690 боодол өвс, ногоон тэжээл хулгайлж Төв аймгийн Баянчандмань сумаас 285 боодол өвс хулгай хийсэн. Би Давгадорж, Буяннэмэх хоёртой хулгай хийхдээ 3 тээврийн хэрэгслээр ээлжилж хулгай хийдэг байсан. Тухайн айлуудаас хулгай хийхдээ 97-57 УВХ улсын дугаартай цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 04-71 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, мөн өөр нэг саарал өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг байсан. Саарал өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь санахгүй байна. Бид 3 хулгай хийхдээ ихэнхдээ шөнийн 01-03 цагийн хооронд айлын хашаа давж ороод өвс, ногоон тэжээлүүдийг хашаа давуулан шидээд ачиж хулгайдаг байсан. Хулгай хийсэн өвсөө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд нэг хүнд зардаг байсан. Тухайн зардаг байсан хүнийг нь танихгүй, гэхдээ харвал танина. Бид 3 ихэнхдээ шөнөөр очиж хулгай хийсэн өвс ногоон тэжээлүүдийг зардаг байсан. Тухайн хүнд нийт 400 орчим боодол өвсийг зарсан байх. Бид нар 1 боодол өвсийг 10.000 төгрөгөөр зарчихдаг байсан. Үлдсэн боодол өвс, малын тэжээлийг Буяннэмэх өөрийнхөө хариулдаг малдаа өгчихдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Давгадоржийн сэжигтнээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтийн мал нядалгааны газар ажиллаж амьдардаг. Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлт хурган шанд 9-71 тоотоос 15 боодол өвсийг Даваахүү, Буяннэмэх нарын хамт хулгай хийж аваад Буяннэмэхийн малд өгсөн. Тэгээд тухайн явдалаас хойш 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 19 удаа айлуудаас өвс, малын тэжээл, өвс хулгай хийж авсан. Би болон Буянаа, Даваахүү бид 3 нийт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 32 дугаар хороонуудаас 690 боодол өвс, ногоон тэжээл хулгайлж Төв аймгийн Баянчандмань сумаас 285 боодол өвс хулгай хийсэн. Би Даваахүү, Буяннэмэх хоёртой хулгай хийхдээ 3 тээврийн хэрэгслээр ээлжилж хулгай хийдэг байсан. Тухайн айлуудаас хулгай хийхдээ 97-57 УВХ улсын дугаартай цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 04-71 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Портер загварын тээврийн хэрэгсэл, мөн өөр нэг саарал өнгийн марк-2 загварын тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг байсан. Саарал өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь санахгүй байна. Бид 3 хулгай хийхдээ ихэнхдээ шөнийн 01-03 цагийн хооронд айлын хашаа давж ороод өвс, ногоон тэжээлүүдийг хашаа давуулан шидээд ачиж хулгайдаг байсан. Хулгай хийсэн өвсөө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд нэг хүнд зардаг байсан. Тухайн зардаг байсан хүнийг нь танихгүй, гэхдээ харвал танина. Бид 3 ихэнхдээ шөнөөр очиж хулгай хийсэн өвс ногоон тэжээлүүдийг зардаг байсан. Тухайн хүнд нийт 400 орчим боодол өвсийг зарсан байх. Бид нар 1 боодол өвсийг 10.000 төгрөгөөр зарчихдаг байсан. Үлдсэн боодол өвс, малын тэжээлийг Буяннэмэх өөрийнхөө хариулдаг малдаа өгчихдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №ТЦ-23-54 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 4 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 4.347.738 төгрөгөөр үнэлэгдэв...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 43-45 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07/94 дугаартай “...2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар С.Шын эзэмшлийн 180 боодол ногоон тэжээлийн зах зээлийн үнэ цэнэ нь 3.600.000 төгрөг гэж...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Давгадоржийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127 дугаар хуудас/,
Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07/94 дугаартай “...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 3.600.000 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 146-152 дугаар хуудас/,
Хохирогч С.Аийн “...Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Есөн-зураа” гэх газар өөрийн эзэмшлийн үхэрийн Фермийн аж ахуй гэр бүлийн хүний хамтаар эрхэлдэг юм тэгсэн манай малдаа бэлдэж хашаанд хураасан байсан ногоон тэжээлийн өвснөөс 2023 оны 03 сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 сарын 26-ны өдрүүдийн хооронд жижиг машинаар зөөсөн байдалтай ул мөр үлдээж хашаан дотор байсан өвснөөс хашаа давуулан цувруулж хулгай 2-3 удаа алдаад болохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162 дугаар хуудас/,
Гэрч Ц.Даваанямын “...Эхэндээ хулгай хийдэг гэж мэддэггүй байсан. Гэхдээ би сүүлд Даваахүү, Дагвадорж, Буяннэмэх нарыг хулгай хийдэг гэж мэдсэн. Манай үеэл дүү Энхбаяр бид хоёрыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд байх Даваахүүгийн гэрт Даваахүү, Дагвадорж, Буяннэмэх нартай хамт байж байтал тэр 3 хамт Партизан орчихоод ирье гэж хэлээд аваад явсан. Тэр 3 Энхбаяр бид хоёрыг дагуулаад Төв аймгийн Баянчандмань сум руу дагуулаад явчихсан байсан. Тэгээд нэг хашааны гадаа шөнийн 02 цагийн орчим ирээд тэр 3 машинаас буугаад Энхбаяр бид хоёрыг машиндаа сууж бай гэж хэлээд хашаа руу ороод боодолтой өвс зөөж байснаа гэнэт машиндаа буцаж орж ирээд баригдчихлаа зугтаая гэх мэтээр ярьж байгаад Даваахүүгийн гэр рүү буцаж очоод байж байтал гаднаас цагдаа орж ирээд бид 5-г барьчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167 дугаар хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Хохирогч Б.Уын “...Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг “Есөн-Зураа” гэх газарт байдаг миний эзэмшлийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд 50 боодол ногоон өвс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын “...Тэр 3 ах намайг болон манай үеэл ах болох Давааням бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд Даваахүүгийнд байхад хамт яараптай Партизан явчихаад ирье гэж хэлээд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 00 цагийн орчим дагуулаад явсан. Би тухайн үед машинд суугаад шууд унтаад өгчихсөн. Тэгээд нэг сэрэхэд хашааны гадаа ирчихсэн би машины цонхоор харахад Даваахүү, Давгадорж, Буяннэмэх нар нь өвс зөөгөөд байж байсан. Би машинаас буугаад шээх гэж байхад танихгүй нэг эгч цаанаас орилоод тэгээд бид нар машиндаа суугаад зугтаасан. Тухайн үед Давааням ах машин дотор сууж байсан. Би яг юу болоод байгаа талаар ойлгохгүй машин руу суугаад Даваахүүгийн гэрт очиход цагдаа араас орж ирж бид нарыг барьчихсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнхсайханы “...Даваахүү гэх миний танил хүн 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр надаас миний худалдаж авсан 56-69 УНВ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг би 61-ийн гарам орж бичиг баримт хөөцөлдөх ажил байна гэж гуйж авч яваад Төв аймгийн Баянчандмань сумын “Есөн зураа” гэх газраас айлын хашаанаас өвс хулгайлж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын цагдаад баригдсан одоо миний эзэмшлийн 56-69 УНВ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл журмын хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч Ц.Даваанямын “...2023 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо эмээлтэд байх Даваахүүгийн гэрт Даваахүү, Дагвадорж, Буяннэмэх нартай хамт байж байтал тэр 3 хамт партизан орчихоод ирье гэж хэлээд аваад явсан. Тэр 3 Энхбаяр бид 2-г дагуулаад Төв аймгийн Баянчандмань сум руу дагуулаад явчихсан байсан. Тэгээд нэг хашааны гадаа шөнийн 02 цагийн орчим ирээд тэр 3 машинаас буугаад Энхбаяр бид хоёрыг машиндаа сууж бай гэж хэлээд хашаа руу ороод боодолтой өвс зөөж байснаа гэнэт машиндаа буцаж орж ирээд баригдчихлаа зугтъя гэх мэтээр ярьж байгаад Даваахүүгийн гэр рүү буцаж очоод байж байтал гаднаас цагдаа орж ирээд бид 5-г барьчихсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №ТЦ-23-57 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны хоёрдугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.100.000 төгрөгөөр үнэлэгдэв...” талаарх дүгнэлт /2-р хх-ийн 41-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Давгадоржийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92 дугаар хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 106-109 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Бгийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлт шандын 9-79 тоотод мал маллаж амьдардаг. Манай байшингийн зүүн урд, фермийн хойд хэсэгт хашаан дотор өвс хураасан байсан. Тухайн өвснөөс 2022 оны 11 дүгээр сарын дундуур орчим дутаж эхэлсэн байсаныг би анзаарсан. Манай хашаанд нийт хэдэн 1 удаа хулгай орж 18 боодол ногоон тэжээл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 113 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын “...Би Төв аймгийн Баянчандмань сум руу явахдаа Креста маркийн болон цагаан өнгийн марк-2 маркийн машинтай явсан гэхдээ би улсын дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Даваанямын “...Даваахүүгийн гэрт Даваахүү, Дагвадорж, Буяннэмэх нартай хамт байж байтал тэр 3 хамт Партизан орчихоод ирье гэж хэлээд аваад явсан. Тэр 3 Энхбаяр бид хоёрыг дагуулаад Төв аймгийн Баянчандмань сум руу дагуулаад явчихсан байсан. Тэгээд нэг хашааны гадаа шөнийн 02 цагийн орчим ирээд тэр 3 машинаас буугаад Энхбаяр бид хоёрыг машиндаа сууж бай гэж хэлээд хашаа руу ороод боодолтой өвс зөөж байснаа гэнэт машиндаа буцаж орж ирээд баригдчихлаа зугтаая гэх мэтээр ярьж байгаад Даваахүүгийн гэр рүү буцаж очоод байж байтал гаднаас цагдаа орж ирээд бид 5-г барьчихсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 121 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Нарантуяагийн “...Надаас 2023 оны хавар Даваахүү гэх нэртэй зүс таних залуу ахынхаа хамтаар машины мотор эвдэрчихсэн юм. Мөнгө зээлээч гэж хэлэхээр нь 350.000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлэхдээ 2-3 хоног болсон өгнө гэсэн боловч өгөхгүй байхаар нь зээлсэн мөнгөний оронд ногоон тэжээл, өвс өгөхөөр болсон. Тэгээд анх 3 дугаар сарын сүүлээр, 4 сарын эхээр 27 боодллор өвс, 30 боодол өвс, ногоон тэжээл холилдсон 28 боодол өвс тус тус өгсөн санагдаж байна. Би өөрийн хаан банкны 5024266366 дугаартай данснаас шилжүүлдэг байсан. Даваахүү болон түүний ах нь надад өвс болон ногоон тэжээл өгөхдөө Партизанаас авчирч өгч байна гэж хэлдэг байсан. Би өөрийн банкны дансны хуулгыг харж байгаад дахин мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Нарантуяагийн дахин өгсөн “...Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би урд мэдүүлэг өгөхдөө Даваахүү болон түүний ахаас 3 удаа өвс болон ногоон тэжээл авсан гэж мэдүүлэг өгсөн. Би өөрийн Хаан банкны 5024266366 дугаартай дансны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулгийг авч үзэхэд Дагвадорж гэх хүний Хаан банкны 5755178499 дугаартай дансруу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 20,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 50,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 30,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 450,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 20,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 290,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 220,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 360,000 төгрөг тус тус нийт 10 удаа шилжүүлсэн байна. Дээрх гүйлгээнүүдээс миний мэдэж байгаа нь 360,000 төгрөгөөр нэг удаа, 220,000 мянган төгрөгөөр нэг удаа, 290,000 мянган төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн асуудлыг мэдэж байна. Бусад 450,000 төгрөг болон 20,000, 30,000, 50,000 мянган төгрөгийг манай нөхөр Бат-Эрдэнэ нь өвс авна гэж хийлгэж байсан. Би тухайн үед бол нэг данс руу орж байгааг шилжүүлэг хийхдээ мэдээгүй байна. Энэ асуудлын талаар мэдүүлэг өгөх гэж ирсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126 дугаар хуудас/,
Гэрч А.Даваадуламын “...Би Дагвадорж, Даваахүү нарыг зүс мэддэг. Манай дүү Энхбаяртай хамт ажилладаг байхад нь харж байсан. Өөрөөр сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-129 дүгээр хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 828 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 159-165 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 172-182 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 204-206 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бийн “...Би 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 06 цагийн орчим би гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61-ийн гарам булаг 15-2 тоот гэртээ байж байгаад үхэрэндээ өвс өгөх гээд өвсны хашаа руу ортол хашаанд байсан 30 ширхэг ногоон тэжээл байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 8 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3144 дугаартай хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /3-р хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын “...Би Төв аймгийн Баянчандмань сум руу явахдаа Креста загварын болон цагаан өнгийн марк-2 загварын машинтай явсан гэхдээ би улсын дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20 дугаар худас/,
Гэрч Ц.Даваанямын “...Эхэндээ хулгай хийдэг гэж мэддэггүй байсан. Гэхдээ би сүүлд Даваахүү. Дагвадорж, Буяннэмэх нарыг хулгай хийдэг гэж мэдсэн. Манай үеэл дүү Энхбаяр бид хоёрыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд байх Даваахүүгийн гэрт Даваахүү, Дагвадорж, Буяннэмэх нартай хамт байж байтал тэр 3 хамт Партизан орчихоод ирье гэж хэлээд аваад явсан. Тэр гурав Энхбаяр бид хоёрыг дагуулаад Төв аймгийн Баянчандмань сум руу дагуулаад явчихсан байсан. Тэгээд нэг хашааны гадаа шөнийн 02 цагийн орчим ирээд тэр гурав машинаас буугаад Энхбаяр бид хоёрыг машиндаа сууж бай гэж хэлээд хашаа руу ороод боодолтой өвс зөөж байснаа гэнэт машиндаа буцаж орж ирээд баригдчихлаа зугтаая гэх мэтээр ярьж байгаад Даваахүүгийн гэр рүү буцаж очоод байж байтал гаднаас цагдаа орж ирээд бид 5-г барьчихсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн сэжигтнээр өгсөн: “...Би болон надтай хамт хулгай хийсэн Давгадорж, Буяннэмэх бид 3 нийт 4 машин ашигласан. Тус 4 машинууд нь 97-57 УВХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 56-69 УНВ улсын дугаартай Cresta маркийн тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн Баянчандмань сумын журмын хашаанд байгаа. Харин 39-40 дугаарын сер үсгийг нь мэдэхгүй Марк-2 загварын тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт задгай тоотод байрлах хашаанд байгаа. Мөн 04-71 УБВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61 дүгээр гарам булгийн задгай тоотод байх хашаанд байгаа. Тухайн машинуудын нэг нь буюу 39-40 улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг Давгадорж бид хоёр өөрсдийн мөнгөөр худалдаж авсан. Гэхдээ тус машиныг өөрсдийн нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. 56-69 УНВ улсын дугаартай Cresta маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтээс Мөнхсайхан гэдэнг хүнээс гуйж авч унасан. Тэгээд одоо тус машиныг журмын хашаанд хураалгасан байгаа. 97-57 УВХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 04-71 УБВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлүүд нь Буяннэмэхийн машин...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн сэжигтнээр өгсөн: “...Би болон надтай хамт хулгай хийсэн Даваадорж болон Даваахүү бид 3 нийт 4 машин ашигласан. Тус 4 машинууд нь 97-57 УВХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 56-69 УНВ улсын дугаартай Cresta маркийн тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн Баянчандмань сумын журмын хашаанд байгаа. Харин 39-40 дугаарын сер үсгийг нь мэдэхгүй Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт задгай тоотод байрлах хашаанд байгаа. Мөн 04-71 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61 дүгээр гарам булгийн задгай тоотод байх хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Давгадоржийн сэжигтнээр өгсөн: “...Би болон надтай хамт хулгай хийсэн Буяннэмэх, Даваахүү бид 3 нийт 4 машин ашигласан. Тус 4 машинууд нь 97-57 УВХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 56-69 УНВ улсын дугаартай Cresta маркийн тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн Баянчандмань сумын журмын хашаанд байгаа. Харин 39-40 дугаарын сер үсгийг нь мэдэхгүй Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт задгай тоотод байрлах хашаанд байгаа. Мөн 04-71 УБВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61 дүгээр гарам булгийн задгай тоотод байх хашаанд байгаа. Тухайн машинуудын нэг нь буюу 39-40 улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг Даваахүү бид хоёр өөрсдийн мөнгөөр худалдаж авсан. Гэхдээ тус машиныг өөрсдийн нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 823 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /3-р хх-ийн 32-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад яллагдагчаар татсан тогтоолд гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Дагвадоржийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад яллагдагчаар татсан тогтоолд гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад яллагдагчаар татсан тогтоолд гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 111 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Өлзийбаярын “...Би 2022 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнж 66 тоотод байрлах аж ахуйн хашаанд 1650 боодол өвс буулгасан юм. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн 1500 боодол өвсийг зарсан ба 4 сарын 6-ны өдөр аж ахуйн хашаандаа ирж тооцоо хийхэд 148 боодол өвс дутсан байхад нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 117-118 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3243 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 119-120 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын “...Би Төв аймгийн Баянчандмань сум руу явахдаа Креста маркийн болон цагаан өнгийн Марк-2 маркийн машинтай явсан гэхдээ би улсын дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 129-130 дугаар худас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 135-145 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 829 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 139-142 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх-ийн 166-174 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын дундуур ах болох Дагвадорж болон Буяннэмэхийн хамтаар шөнийн 02 цагийн үед 39-40 улсын дугаартай Марк-2 автомашин болон 97-57 УВХ улсын дугаартай Марк-хоёр автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 66 тоотод байрлах хашаа руу шөнийн 02 цагийн үед очсон юм. Бид гуравыг очиход ямар нэгэн хүн байгаагүй ба хашаан дотор байшин байсан бөгөөд байшингийн наад талд малын иддэг өвс өрж тавьсан байсан ба ах Дагвадорж, Буяннэмэх бид гурав хүнгүй байхаар нь хашааг нь давж орсон юм. Бид гурав орсны дараа тухайн өвснүүдээс өөрдийн машиндаа ачсан ба 2 машиндаа 25, 25 ширхэгээр ачсан ба шууд тэндээс явч манай гэрийн гадаа бид гурав уулзсан юм. Тэгээд Буяннэмэх 15 ширхэг боодол өвсийг өөртөө авсан ба “би энэ өвснүүдийг малдаа өгнөө” гэж хэлээд гэрлүүгээ яваад өгсөн. Түүний дараа маргааш нь өглөө 08 цагийн үед Эмээлтэд үл таних малтай хүнд 1 ширхэг боодол өвсийг 10.000 мянган төгрөгөөр зарсан бөгөөд 35 ширхэг боодол өвсийг 350.000 мянган төгрөгөөр бодож зарсан. Түүний дараа тухайн өдрийнхөө шөнөдөө ах Дагвадоржийн хамтаар 39-40 улсын дугааратай марк-2 автомашинтай очиж дахин хашааг нь давж өвс авсан ба нийт 20 ширхэг боодол өвсийг нууцаар авсан. Түүний маргааш өдөр нь ах бид хоёр тухайн өвсөө 200.000 мянган төгрөгөөр зарсан юм. Түүнээс хойш дахин тухайн айлаар ороогүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 192-193 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын дундуур Буяннэмэх болон төрсөн дүү Даваахүүгийн хамтаар шөнө 02 цагийн үед Буяннэмэхийн 97-57 УВХ улсын дугаартай Марк-2 автомашин болон миний 39-40 улсын дугаартай марк 2 маркийн автоамашинтай нийт 2 автомашинтай бид гурав явж байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн 66 тоот гэх айл руу шөнө очисон ба тухайн айл ямар нэгэн хүнгүй гэрэлгүй байсан бөгөөд хашаан дотор нэгэн байшин байсан ба байшингийн наана малын өвсийг өрөөд тавьсан байсан. Тэгээд Буяннэмэх, Даваахүү бид гурав тухайн айлын хашааг давж орсон ба тухайн өрсөн байсан өвс рүү очиж бид гурав машин руугаа өвсөө ачисан юм. Бид нар нийт дээ 55 ширхэг өвс тухайн айлаас нууцаар авсан ба 20 ширхэг өвсийг Буяннэмэх өөрийнхөө машинд ачсан бөгөөд дүү Даваахүү бид хоёр 39-40 улсын дугаартай автомашиндаа мөн 20 орчим ширхэг боодол өвсийг машинд хийсэн юм. Бид гурав тухайн өвсөө авчихаад хуваасан ба Буяннэмэх өөртөө 15 ширхэг боодол өвсийг авчихаад “би өөрийнхөө малд зарцуулна” гэж хэлээд гэрлүүгээ яваад өгсөн ба дүү Даваахүү бид хоёр 35 ширхэг боодол өвстэй үлдсэн юм. Тэгээд маргааш өглөө нь 08 цагт Эмээлтэд байдаг танихгүй хүнд 1 ширхэг боодол өвсийг нь 10.000 мянган төгрөгөөр бодож зарсан ба бид хоёр 350.000 мянган төгрөгөөр нийт 35 ширхэг боодол өвсийг зарсан юм. Дүү Даваахүү бид хоёр өвсөө зарчихаад тэр өдрөө орой 23 цагийн үед бүрэнхий болсон байхад дахин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн 66 тоот руу явж очисон ба явж очиход мөн л хүнгүй эзэнгүй байсан. Тэгээд дүү Даваахүү бид хоёр 20 ширхэг боодол өвс нууцаар авсан ба 39-40 улсын дугаартай автомашиндаа өвсөө ачиж хийсэн юм. Түүний маргааш өдөр нь дахин тухайн өвсөө 200.000 мянган төгрөгөөр зарсан юм. Би тухайн зарсан өдөр болон цагийг сайн санахгүй байна. Түүнээс хойш тухайн айл руу дахиж ороогүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 200-201 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын дундуур Даваахүү, Дагвадорж хамтаар өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 97-57 УВХ улсын дугаартай марк-2 автомашинтай явж байсан юм. Тухайн өдөр яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг би нарийн санахгүй байна бид гурав шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 66 тоот руу явж очиход тухайн айл нь хойд талаараа банзан хашаатай урд талаараа блокон хашаатай байсан ба хашаан дотор малын өвсийг овоолж тавьсан байсан. Тэгэхээр нь би Даваахүү, Дагвадорж бид гурав тухайн айлын хашааг давж орсон ба хашаан дотор ямар нэгэн хүн байгаагүй юм. Бид гурав хашаа руу нэвтэрч орсны дараа хашааны зүүн урд талд байрлах байшингийн урд байсан өрж тавьсан байсан малын өвс рүү очисон ба Даваахүү, Дагвадорж бид гурав машин руугаа өвснүүдийг зөөж эхэлсэн. Бид гурав нийтдээ 55 боодол өвсийг миний машин дээр ачиж чихсэн ба шууд Эмээлтэд байдаг Даваахүүгийн гэрийн гадаа буулгасан юм. Тухайн 55 боодол өвснөөс 40 ширхэгийг би Даваахүү, Дагвадорж нарт үлдээсэн ба би өөрөө 15 ширхэг өвсийг машиндаа ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд би тухайн өвсөө өөрийнхөө малын идшэнд зарцуулсан. Үлдсэн 95 боодол өвсийг би яасан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208-209 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 220 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 222-223 дугаар хуудас/,
Хохирогч Д.Оийн “...Яг хэдэн боодол өвс алдагдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 100 боодол, өвс бас 100 гаруй боодол алдагдсан байсан. Солом нь 1 боодол нь 25.000 төгрөг, өвс 1 боодол нь 20.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 227 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3143 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 228-229 дүгээр хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 822 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 246-250 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4-р хх-ийн 42-50 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Дагвадоржийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 67 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 75 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 86 дугаар хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 87-90 дүгээр хуудас/,
“Тианлү Минг” ХХК-ийн итгэмжлэл /4-р хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Хохирогч М.Гүлжаны “...Би “Лүй Минг” ХХК-д няраваар 1 жил гаран ажиллаж байгаа бөгөөд тус компаний нэрийн өмнөөс тус хэрэгт хохирогчоор оролцож байна. Тус компани нь тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл нийт 3 удаа малын тэжээлийг алдсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 96 дугаар хуудас/,
Гэрч М.Гүлжаны “...Тян Лүй Минг ХХК-ний няраваар 1 жил гаран ажиллаж байгаа бөгөөд тус компани нь тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 12 дугаар сард тус компаний хашаанаас хураалгаастай байсан ногоон тэжээл алдагдсан бөгөөд тухайн үед дуудлага мэдээлэл өгөөгүй. Харин өнөөдөр тооллого явагдаад өвс дутаж тооцооны алдагдал гарсан учир өнөөдөр хандаж байгаа юм мөн 361 гарамын ойр орчимд өвс тэжээл хулгайлсан хүмүүс баригдсан гэхээр гомдол мэдээлэл гаргаж байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3244 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /4-р хх-ийн 115-116 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 824 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /4-р хх-ийн 127-128 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 826 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /4-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,
Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /4-р хх-ийн 136-143 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 211 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 212-214 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4-р хх-ийн 216-224 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Эрдэнэболорын “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Зоорийн 2-6 тоотод 945 боодол малын ногоон тэжээлээ түр байршуулсан байсан ба өнөөдөр 9 цагийн үед шалгахад 27 боодол малын ногоон тэжээл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 228 дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2875 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /4-р хх-ийн 238-239 дүгээр хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 825 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /4-р хх-ийн 249-250 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 47 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Буяннэмэхийн яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Дагвадоржийн яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/417 дугаартай дүгнэлт /5-р хх-ийн 76-84 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/416 дугаартай дүгнэлт /5-р хх-ийн 91-97 дугаар хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 06-наас 20-ны хооронд Буяннэмэх, Даваахүү, Дагвадорж нараас 25 ширхэг 5 удаа өвс авчирч надад зарсан юм. Би хулгайн өвс гэдгийн мэдээгүй. Буяннэмэх надад хэлэхдээ би үхрийн фремтэй байсан юм. Үхрийнхээ заримыг нь зарсан, тэгээд өвс илүү гарсан ах тэгээд зарах гэсэн юм. Та аваач гэж гуйсан юм. Тэгээд авсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 108 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Баярчимэгийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны найз Өлзийхишигээс 2 сая төгрөгөөр худалдаж авсан юм. 600 мянган төгрөгийн өгсөн байгаа бусад мөнгийн өгөөгүй байгаа юм. Тэгээд аваад удаагүй байхад Дагвадорж, Даваахүү нар 61-ын грамм ороод ирнэ гээд аваад явсан юм. Тэгээд өвс хулгайлсан хэрэг хийгээд цагдаад баригдаад тээврийн хэрэгсэлээ журамлуудсан. Би машинаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 111 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Сайханбаярын “...Уг хулгай хийхдээ ашигласан Х. Портер маркийн 04-71 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл, хүү С.Буяннэмэх нь 2022 оноос эхлэн ойрын хэрэглээндээ унаж байя гэж хэлээд, гуйгаад авсан юм. Тэгсэн хулгайн хэрэгт орчлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 114 дүгээр хуудас/ зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днар нь бүлэглэн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Жарын даваа гэх газарт байрлах иргэн С.Шын эзэмшлийн үхрийн фермийн хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 180 боодол ногоон тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ” 3 дугаар багийн нутаг дэвсгэр Есөн зураа гэх газрын задгайд оршин суух иргэн С.Аийн Фермерий хашаанаас 2023 оны 03 дугаар сарын 07-ноос 2023 оны 03 дугаар сарын 26-ны хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 180 боодол малын тэжээл өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ” 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Есөн зураа” гэх газар оршин суух иргэн Б.Уын хашаанаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 50 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Шандын 9-79 тоотод оршин суух Д.Бгийн хашаанаас 39-40 УНХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 18 ширхэг ногоон тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 468,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 361-ийн гарам, Булагийн 15-2 тоотод оршин суух Б.Бийн хашаанаас 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 30 ширхэг ногоон тэжээлийг 39-40 УНХ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 750,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 66 тоотод оршин суух Ж.Өлзийбаярын хашаанаас 140 ширхэг өвсийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота Марк-2, 97-57 УВХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баян-Өндөр задгай тоотод оршин суух Д.Оийн хашаанаас өвс, солом буюу ногоон тэжээл тус бүр 100 ширхэгийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота Марк-2, 97-57 УВХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, задгай тоотод байрлах хашаанаас “Тианлу Минг” ХХК- ийн 200 ширхэг өвсийг 39-40 УНХ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашин ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зоорийн 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Б.Эрдэнэболорын хашаанаас 27 боодол өвсийг 39-40 УНХ улсын дугаартай марк 2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 540,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт болжээ.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг хэлнэ.
Уг гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг.
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днарын хувьд бусдын эд зүйлсийг нууцаар, хууль бусаар нэвтэрч хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авснаараа төгссөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днарын үйлдэл нь шууд санаатай, шунахай зорилгоор “хулгайлах гэмт хэргийг ...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн...” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг ..., машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогч нарт нийт 23 058 000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж шүүгдэгч тус бүрээс 7 686 000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 39-40 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 97-57 УВХ улсын дугаартай марк 2 маркийн тээврийн хэрэгсэл, 56-69 УНВ улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгсэл, 04-71 УБВ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн болох нийт 10 355 671 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болох гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Энхтуяа:
“Миний үйлчлүүлэгч С.Б, Б.Д, Б.Днар нь бүлэглэн 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн. Энэ хэрэгтээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4 тээврийн хэрэгслээс 56-69 УНБ улсын дугаартай Криста маркийн тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй гэж үзэж үүнийг улсын орлого болгохоос чөлөөлж өгнө үү гэх” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 56-69 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй байх тул улсын орлого болгохоос чөлөөлж өгнө үү гэж мэтгэлзэж байх ба шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 4 тээврийн хэрэгсэл буюу Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг ашигласан талаараа мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу С.Б, Б.Д, Б.Днар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Даваахүү, Б.Дагваддорж, С.Буяннэмэх нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Дагвадорж нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №1216 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба шүүгдэгч нь энэ хугацаандаа санаатай гэмт хэрэг буюу хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днарын тус бүр цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, тэдний ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага хохирогч нь гаргах эрхтэй ба “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй”, “хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ”, гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Шт 3.600.000 төгрөгний хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 1.200.000 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А 3.600.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 1.200.000 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уд 1.100.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 366.667 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 468.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 156.000 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бэд 750.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 250.000 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ө 3.500.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 1.166. 666 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О 4.500.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 1.500.000 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэболорт 540.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 180.000 төгрөг гаргуулж,
энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Гулжанд 5.000.000 төгрөгийн хохирол учруулж, үнийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас хувь тэнцүүлэн 1.666.666 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэнг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч С.Буяннэмэх хохирогч Б.Бэд 700.000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн байх ба шүүгдэгч нар нь үлдсэн бусад хохирогч нарт хохирол төлбөр төлөхөөр тус тус илэрхийлсэн болно.
Эрүүгийн __ дугаартай С.Б, Б.Д, Б.Днарт холбогдох хэрэгт шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах, гэмт хэргийн газраас зугтаах, олсон эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор Тоёота марк-2 маркийн 39-40 УНХ улсын дугаартай 922.250 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, “Тоёота марк-2” маркийн 97-57 УВХ улсын дугаартай 4.347.738 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, “Тоёота марк-2” маркийн 56-69 УНВ улсын дугаартай 2.911.643 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, “Хюунда портер” маркийн 04-71 УБВ улсын дугаартай 2.174.040 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл зэрэг 4 тээврийн хэрэгсэл ашигласан гэж тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоож ирүүлсэн байх ба шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах, гэмт хэргийн газраас зугаатах, гэмт хэргийн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор ашигласан нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын бие биенийхээ үйлдлийг гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн 56-69 УНВ улсын дугаартай “Тоёота креста” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.911.643 төгрөгийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Д970.548 төгрөг, Б.Д970.548 төгрөг, С.Б 970.547 төгрөг, бусдын эзэмшлийн 97-57 УВХ Тоёота марк-2 маркийн 4.347.738 төгрөгийн шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн Б.Д1.449.246 төгрөг, Б.Д1.449.246 төгрөг, С.Б 1.449.246 төгрөг, Тоёота марк-2 маркийн 39-40 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 922.250 төгрөгийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Д307.417 төгрөг, шүүгдэгч С.Б 307.417 төгрөг, шүүгдэгч Б.Д307.417 төгрөг, бусдын эзэмшлийн “Хюунда портер” маркийн 04-71 УБВ улсын дугаартай 2.174.040 төгрөгийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Д724.680 төгрөг, шүүгдэгч С.Б 724.680 төгрөг, шүүгдэгч Б.Д724.680 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохыг,
Мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 56-69 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 94-57 УВХ Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслүүдийн битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгохыг,
Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүйг, тэдгээрээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Б4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Б4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Шарнууд овгийн Батцогтын Дагвадоржод энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №1216 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 03 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б4 жил 2 сар, С.Б 4 жил 3 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _Б.Днарын тус бүр цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Д нараас тус бүр 1.200.000 төгрөгийг гаргуулж С.Шт, 1.200.000 төгрөгийг гаргуулж С.А, 366.666 төгрөгийг гаргуулж Б.Уд, 156.000 төгрөгийг гаргуулж Д.Бд, 250.000 төгрөгийг гаргуулж Б.Бэд, 1.166.666 төгрөгийг гаргуулж Ж.Ө, 1.500.000 төгрөгийг гаргуулж Д.О, 1.666.666 төгрөгийг гаргуулж М.Гүлжанд, 180.000 төгрөгийг гаргуулж Б.Энарт тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота креста” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.911.643 төгрөгийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Д970.548 төгрөг, Б.Д970.548 төгрөг, С.Б 970.547 төгрөг, бусдын эзэмшлийн 97-57 УВХ Тоёота марк-2 маркийн 4.347.738 төгрөгийн шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн Б.Д1.449.246 төгрөг, Б.Д1.449.246 төгрөг, С.Б 1.449.246 төгрөг, Тоёота марк-2 маркийн дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 922.250 төгрөгийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Д307.417 төгрөг, шүүгдэгч С.Б 307.417 төгрөг, шүүгдэгч Б.Д307.417 төгрөг, бусдын эзэмшлийн “Хюунда портер” маркийн дугаартай 2.174.040 төгрөгийг шүүгдэгч С.Б, Б.Д, Б.Днараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Д724.680 төгрөг, шүүгдэгч С.Б 724.680 төгрөг, шүүгдэгч Б.Д724.680 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 56-69 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл, 94-57 УВХ Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч _Б.Днарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН