| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/02024/И |
| Дугаар | 102/ШШ2021/02235 |
| Огноо | 2021-09-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/02235
| 2021 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2021/02235 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ажилчны гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ... ургийн овогтой, ...гийн ... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..., өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* /РД:.../-д холбогдох,
*******,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төмөртогоо овогтой ******* нь 1988 онд ******* ******* ******* ******* *******ын Зуухан цехэд Халах гадаргуугийн цэвэрлэгээний бригадад орж тасралтгүй 3******* жил ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 200******* оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуул, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан. Т.*******ыг өндөр насны тэтгэвэрт гарахад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод *******3,800,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ******* ******* ******* ******* *******ын захиргаа шийдвэрлэсэн. ******* ******* ******* ******* *******аас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож Т.Ганболдын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан
татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар ДЦС-*******-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн Баянгол дүүргийн татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 тоот албан бичгээр ******* ******* ******* ******* ******* ХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.******* нь 1967 оны 08 дугаар сарын 13-нд төрсөн. ДЦС-******* *******-д нийт 32 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул түүний хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 31-ний Б/*******21 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ДЦС-******* *******-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Т.*******ын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж *******3,008,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Монголын татварын албаны татварын дансанд шилжүүлсэн байна. Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул ДЦС-******* *******-иас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******-иас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж *******3,008,000 төгрөг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж *******,800,000 төгрөг авсан нь хууль бус гэж буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/*******21 дугаар, Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Зуухан цехийн Туслах тоноглолын машинч Т.*******ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Т.*******ын Эрчим хүчний салбарт ажилласан 32 жил 00 сард ногдох *******3,008,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан ******* ******* ******* ******* *******-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Т.*******од нэг удаагийн мөнгөн тэтгэмж *******3,008,000 төгрөг олгохдоо тэтгэмжээс 10 хувийн шитгэл *******,300,800 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэх 38,707,200 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч шүүхэд *******,800,000 төгрөгийг суутгасан гэж нэхэмжилсэн боловч *******,800,000 төгрөгийн суутгал хийсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.
******* ******* ******* ******* *******-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, *******0.1.1, *******0.1.2, *******0.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс суутгасан татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн нь тэтгэмжээс суутгасан мөнгийг олгохоос татгалзах, төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас *******,300,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******99,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас *******,300,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******99,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 85,763 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР