| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/163 |
| Огноо | 2024-07-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Хохирогч: ***********, ********** нарын өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч: *********** , түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овгийн **********н **********д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн *********** сумын **** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********** овогт **********н ************ /РД: ************ /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ************н өмчлөлийн **-****** улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч ********** , ********** , ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би нөхөр ********-н хамт Баянхонгор аймаг явна гэсэн “цагаан өнгийн Альфард маркийн тээврийн хэрэгсэл эмэгтэй жолоочтой” гэсэн зарын дагуу сууж явсан. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу хөдөлсөн. Замд бороо шороо ихтэй байсан. Бид нар замдаа Хаан бууз гэх газар зогсож бие зассан. Хөөвөр гэх газар хоол идээд шууд хөдөлсөн. Тэгээд Өвөрхангай аймаг өнгөрснийг мэдээгүй. Хэсэг хугацаанд унтаж байгаад сэртэл машин дайвалзаад байхаар нь би юу болов гэсэн чинь хүмүүс шуугиад явчихсан. Гэнэт түг гээд онхолдсон. Хөдлөх гэсэн чинь хөдөлж чадахгүй байсан. Тэгээд бид нар машины арын цонхоор гарсан. Нэг сэрээд жаахан ширүүн явж байна гэж бодож байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин унасан байсан. Би жолоочийн эсрэг талын хамгийн арын суудалд сууж явсан. Жолоочтойгоо нийлээд 8 хүн байсан. Би нөхөр, хүүгийн хамт 150000 төгрөгийн хөлс төлж явсан. Тухайн мөнгийг дансаар шилжүүлсэн. Миний зүүн эгэм хугарсан. Толгой эргэж өвдөж байна. Зүүн чихний дотор талаас цус гараад байсан. Толгойны зураг авахуулсан. Хариу нь гараагүй байгаа. Миний биеийн ихэнх хэсгээр өвчтэй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Хохирогч ********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Улаанбаатар хотын драгон худалдааны төвөөс Баянхонгор явах гээд унаа хайсан чинь зөвшөөрөлтэй автомашинууд бүгд гарсан байсан. Тэгээд охин **********-тай хамт машин хайж байгаад цагаан өнгийн Альфард загварын автомашин байсан ба жолооч нь эмэгтэй хүн байхаар нь бид хоёр голоод жолоочид нь хэлсэн чинь та хоёрыг очих газарт чинь саадгүй хүргэж өгнө гээд байсан. Тэгээд бид хоёр тэр машинд суусан. Замдаа 20 цагийн үед Хөөвөр гэх газар зогсож хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс орилолдоод, машин дайвалзаад байсан. Нэг мэдэхэд нэг хүүхэд босооч ээ та гээд байсан. Тэр хүүхдийн дээр нь би суучихсан байсан. Тэгээд босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь машинаас өрөөсөн гуталтай гараад ирсэн байсан. Миний охин миний гутлыг авч гарч ирээд би амьсгалж чадахгүй байна ээжээ гээд байсан. Тухайн үед *********** гэх эмэгтэй машиныг жолоодож явсан. Миний хажууд манай охин ********* сууж явсан. Бас нэг танихгүй хүүхэд сууж явсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон, гар хугарсан, биеийн ихэнх хэсгээр өвчин орсон байсан. Би эмнэлэгт эмчилгээ хийлгээгүй. Гэрээр эмчилгээ хийлгэсэн. Баримт нь байгаа. Надад эмчилгээний зардал мөнгө, төгрөг өгсөн зүйлгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн үед *********** гэх эмэгтэй машин жолоодож явсан. Нийт 8 хүн байсан. Би жолоочийн ард талын суудалд сууж явсан. Миний биед тархи доргилт, 4 хавирга хугарсны улмаас амьсгалж чадахгүй байсан. Одоо босож явахад хэцүү байгаа. Би эмнэлэгт эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ бичүүлж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Баримт нь байгаа. Эмчилгээний зардал мөнгө өгсөн асуудал байхгүй. Би гомдолтой байна. Би гэмтэл авснаасаа хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Баруун бүсийн худалдааны төвийн хараа зүй, харааны нүдний шил тааруулж хийдэг ажилтай. Ажлын газрын түрээсийн төлбөр, энэ сарын банкны зээл төлөлт, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явахаар унаатай холбогдоод эхнэр ********** , ******* нарын хамт суусан. Альфард маркийн машин байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. 18 цагийн үед драгоноос суугаад гарсан. Замдаа хөөвөр гэх газар хоол идсэн. Жолоочид эхнэр хүүхдийн хамт зардал нийт 150,000 төгрөг өгсөн. Өвөрхангай өнгөрөөд би үүргэлээд унтсан. Гэнэт хүмүүс орилолдоод машин унаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд манай эхнэр, хүүхэд хоёр дарагдсан байсан. Би жолоочийн хажууд урд суусан байсан. Машинаас нэг залуу хүмүүсийг гаргасан. Тэгээд машинаас гараад харахад машин замын хажуугийн ховилд миний сууж явсан талаар унасан байсан. Миний биед ил гэмтэл учраагүй. Толгойн зураг авахуулсан. 7 хоногийн дараа хариу гарна гэсэн. Жолооч эмэгтэй өөрөө машинаа барьж явсан. Би яг машин унаж байхад нь сэрсэн. Машин унаад гулгаад байх шиг л санагдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Жолоочтойгоо нийт 8 хүн явсан. Би зорчих хэсгийн жолооч талын хамгийн арын суудал дээр сууж явсан. Унтаж байтал хүмүүс орилолдоод байсан. Сэрсэн чинь машин уначихсан байсан. Би босож ирээд жолоочийн хаалгаар гарсан. Хойд талын хаалгаар гарах гэсэн чинь хаалга нь онгойхгүй байсан. Би хамгаалах бүсээ зүүгээгүй. Жолооч бид нарт хамгаалах бүс зүүх талаар хэлж анхааруулаагүй. Зорчигч нар бүс зүүгээгүй явсан. Миний биед ил харагдах шарх сорви байхгүй. Нуруугаар бага зэрэг өвдөж байсан боловч эмнэлэгт зураг авахуулахад эмч зүгээр байна гэсэн. Нурууны ар хэсгээр бага зэрэг хөндүүртэй байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Миний харснаар урд эгнээнд сууж байсан хүмүүс болон би хамгаалах бүс зүүсэн байсан. Жолооч болон зорчигч нарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Миний биеийн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын шуу хэсгээр хугаралттай гэж гипс тавиулсан. Сууж босож чадахгүй байгаа. Жолоочийн хариуцлагагүй байдлаас уг осол болсон гэж бодож байна. Эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Нэг сэрсэн чинь машинд сууж явсан хүмүүс орилоод байсан. Тэгээд удалгүй машин унасан. Машины урд цонх цуурсан. Тэр цонхоор бүгд цувраад гарсан. Тэгээд би аав Өлзийжаргал руу утсаар залгаж хэлсэн. Ээж эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний нуруугаар хөндүүрлэж өвдөж байсан. Тэрнээс өөр зовиур мэдрэгдээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлээд тархи доргилт гэсэн гэмтэл тогтоогдсон байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Нэг сэрэхэд машин гулгаад дайвалзахаар нь харахад бороо хаялаж байсан. Гулгаж байна гэж бодсон чинь гэнэт түг гээд машин онхолдсон. Тэгтэл дээрээс хүн дараад амьсгал боогдоод байсан. Машинаас түрүүлж гарсан хүмүүс нь арын цонхоор хүмүүсээ гаргасан. Машинаас гарахад бороо зогссон, харанхуй болсон байсан. Машин зүүн талаараа замын хажуу руу унасан байсан. Машинаас буугаад харахад шөнийн 1 цаг өнгөрч байсан. Тухайн машины жолооч, жолоочийн хажуу талын суудал дээр өвөө ********, машины голын зоригчийн суудал дээр би болон өөр 2 эгч сууж байсан. Арын зорчих хэсэг дээр эмээ ********, нэг охин, нэг ах сууж явсан. Одоо толгой өвдөөд байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай эхнэр *********** над руу залгаад би Өвөрхангай аймаг өнгөрч яваад осолд орсон гэж мэдэгдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **********н 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ойрын дуудлага 48000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторын хяналтын үзлэг 15000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөгтэй оношилгоо 120000 төгрөг, нийт 303000 төгрөг нэхэмжилж байна. ********** 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ойрын дуудлага 48000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг нийт 208000 төгрөг нэхэмжилж байна. **********н 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянцэцүүхэй эмийн сангаас хөнгөлөлттэй эм 7682 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянцэцүүхэй эмийн сангаас хөнгөлөлттэй эм 19182 төгрөг, нийт 166864 төгрөг нэхэмжилж байна. ********** гийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 65000 төгрөг нийт 205000 төгрөг нэхэмжилж байна. **********н эмчилгээний зардалд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Монос эмийн сангаас хөнгөлттэй эм худалдан авсан 39900 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг нийт 219900 төгрөг нэхэмжилж байна. **********н эмчилгээний зардалд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 50000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 65000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Улаанбаатар хот Эх хүүхдийн эмнэлгийн амбулаторын үзлэг 57000 төгрөг нийт 332000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-139-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476 дугаартай:... ********** биед 2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хөмсөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-50-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 477 дугаартай:... ********** гийн биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-61-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 479 дугаартай:... **********н биед зүүн эгэм ясны хугарал. тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-72-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай:... Хохирогч ********** сэтгэцэд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учирсан байна. ********** сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн, сэтгэл заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 03-05-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай:... Хохирогч ********** гийн сэтгэцэд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 10-12-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3895 дугаартай хэргийн газарт үзлэг хийсэн тухай:... Хэрэг учрал гарсан гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Тарагт сумын 2-р багийн нутагт байрлах улсын чанартай авто зам дээр Өвөрхангай аймгаас баруун тийш 11 км, Баянхонгор аймгаас 197 км дэх заалт дахь ертөнцийн зүгээр баруун талд нь цагаан өнгийн **-****** улсын дугаартай автомашин засмал замын хойд хэсэг рүү урд тал нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай, автомашин хажуу тийш харсан 4 дугуй нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан байдалтай байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 13-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай:... Япон улсад 2017 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн Тоёота Альфард загварын автомашин байв. Тухайн автомашины урд гупер, баруун урд талын гупер, арын багаж хэсгийн цонх, зүүн хойд талын арын гэрэлний гадна шил, баруун хойд талын цонхны шил тус тус хагарсан, рам хэсгийн баруун хойд тал цөмөрч будаг нь халцарсан, баруун талын хойд болон урд талын хөмсөг хагарсан, хаалганы дээд ирмэг хэсэг нь дотогш цөмөрч будаг нь халцарсан. Баруун урд талын толь хагарсан, баруун урд талын дугуй хийгүй, баруун хойд талын дугуйн обуд, пакришиг хоёрын завсар чулуу болон шороо орсон. Зүүн талын амортизатор суурь хэсгээрээ хугарсан, жолооч талын хаалгыг онгойлгоход хөдөлгүүрийн хайрцагт түлхүүрийг хариулсан байдалтай, араа нь “N” дээр байрлуулсан, дотор талд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-р хуудас/,
Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай:... **-****** улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
Шүүгдэгч *********н хувийн байдалтай холбоотой баримт буюу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 68, 69 тоот тодорхойлолтууд, жолоочийн үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153-154 хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 140-141-р хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 142-144-р хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ************н өмчлөлийн **-****** улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч ********** , ********** , ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *********** ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна гэж дүгнэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч *********** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ хэргийн улмаас хохирогч ********** , ********** , ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч ********** гаас 385643 төгрөг, хохирогч **********-с 791750 төгрөгийг тус бүр баримтаар нэхэмжилсэн. Шүүгдэгч нь хохирогч ********** д 1000000 төгрөгийг, хохирогч ********** , ********** нарт 1200000 төгрөгийг тус тус төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан ********** гийн эмчилгээний зардал болох 303000 төгрөг, ********** гийн 205000 төгрөг, ********** 208000 төгрөг, **********н 332000 төгрөг зэргийг шүүгдэгч *********** аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх саналтай байна. Мөн шүүх шинжилгээний ерөнхий газраас хохирогч ********** , ********** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Үүнийг хууль журамд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,
Хохирогч ********** , ********** нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч ********** , ********** нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь хохирогч ********** , ********** нарт нийт 1200000 төгрөгийг төлсөн. Хохирогч ********** , ********** нар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгож, уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа учраас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу дээрх хохирлыг гаргуулж өгнө үү. Хохирогч нар нь дээрх хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдолд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** ын үйлдсэн хэрэг нь санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж гардаг гэмт хэрэг. Тийм учраас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргээс учирсан хор уршиг дээр тайлбар хэлэхэд сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл дээр хохирогч ********** , ********** нар нь хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон. Эдгээр хүмүүс нь удаан хугацаанд зовуурь шаналал үүссэн, ямар нэгэн байдлаар ажил, хичээлээсээ хоцорсон зүйл байхгүй. Шүүгдэгч нь хохирогч ********** , ********** нарт нийт 1200000 төгрөгийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг хамгийн багаар тооцож шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч ********** д 1000000 төгрөгийг төлсөн учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *********** нь гэм буруугийнхаа талаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *********** ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ************н өмчлөлийн **-****** улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч **********, **********, ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ************н өмчлөлийн **-***** улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч **********, **********, ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох шүүгдэгч ************н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********** гийн “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу хөдөлсөн. Замд бороо шороо ихтэй байсан. Хөөвөр гэх газар хоол идээд шууд хөдөлсөн. Хэсэг хугацаанд унтаж байгаад сэртэл машин дайвалзаад байхаар нь би юу болов гэсэн чинь хүмүүс шуугиад явчихсан. Гэнэт түг гээд онхолдсон. Хөдлөх гэсэн чинь хөдөлж чадахгүй байсан. Тэгээд бид нар машины арын цонхоор гарсан. Миний зүүн эгэм хугарсан. Толгой эргэж өвдөж байна. Зүүн чихний дотор талаас цус гараад байсан. Толгойны зураг авахуулсан. Миний биеийн ихэнх хэсгээр өвчтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, хохирогч ********** гийн “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Хөөвөр гэх газар зогсож хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс орилолдоод, машин дайвалзаад байсан. Нэг мэдэхэд нэг хүүхэд босооч ээ та гээд байсан. Тэгээд босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь машинаас өрөөсөн гуталтай гараад ирсэн байсан. Миний охин миний гутлыг авч гарч ирээд би амьсгалж чадахгүй байна ээжээ гээд байсан. Тухайн үед *********** гэх эмэгтэй машиныг жолоодож явсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон, гар хугарсан, биеийн ихэнх хэсгээр өвчин орсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, хохирогч ********** “Тухайн үед *********** гэх эмэгтэй машин жолоодож явсан. Миний биед тархи доргилт, 4 хавирга хугарсны улмаас амьсгалж чадахгүй байсан. Одоо босож явахад хэцүү байгаа. Би гэмтэл авснаасаа хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Ажлын газрын түрээсийн төлбөр, энэ сарын банкны зээл төлөлт, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч **********н “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явахаар унаатай холбогдоод эхнэр ********** , ******* нарын хамт суусан. Замдаа Хөөвөр гэх газар хоол идсэн. Өвөрхангай өнгөрөөд би үүргэлээд унтсан. Гэнэт хүмүүс орилолдоод машин унаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд манай эхнэр, хүүхэд хоёр дарагдсан байсан. Миний биед ил гэмтэл учраагүй. Жолооч эмэгтэй өөрөө машинаа барьж явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, гэрч ***********-н “Би зорчих хэсгийн жолооч талын хамгийн арын суудал дээр сууж явсан. Унтаж байтал хүмүүс орилолдоод байсан. Сэрсэн чинь машин уначихсан байсан. Би босож ирээд жолоочийн хаалгаар гарсан. Жолооч бид нарт хамгаалах бүс зүүх талаар хэлж анхааруулаагүй. Нуруугаар бага зэрэг өвдөж байсан боловч эмнэлэгт зураг авахуулахад эмч зүгээр байна гэсэн. Нурууны ар хэсгээр бага зэрэг хөндүүртэй байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, гэрч ********** гийн миний харснаар урд эгнээнд сууж байсан хүмүүс болон би хамгаалах бүс зүүсэн байсан. Жолооч болон зорчигч нарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Миний биеийн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын шуу хэсгээр хугаралттай гэж гипс тавиулсан. Сууж босож чадахгүй байгаа. Жолоочийн хариуцлагагүй байдлаас уг осол болсон гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/, насанд хүрээгүй гэрч *********-н нэг сэрсэн чинь машинд сууж явсан хүмүүс орилоод байсан. Тэгээд удалгүй машин унасан. Машины урд цонх цуурсан. Тэр цонхоор бүгд цувраад гарсан. Тэгээд би аав Өлзийжаргал руу утсаар залгаж хэлсэн. Ээж эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний нуруугаар хөндүүрлэж өвдөж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлээд тархи доргилт гэсэн гэмтэл тогтоогдсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, насанд хүрээгүй гэрч **********н нэг сэрэхэд машин гулгаад дайвалзахаар нь харахад бороо хаяалж байсан. Гулгаж байна гэж бодсон чинь гэнэт түг гээд машин онхолдсон. Тэгтэл дээрээс хүн дараад амьсгал боогдоод байсан. Машинаас түрүүлж гарсан хүмүүс нь арын цонхоор хүмүүсээ гаргасан. Машин зүүн талаараа замын хажуу руу унасан байсан. Машинаас буугаад харахад шөнийн 1 цаг өнгөрч байсан. Одоо толгой өвдөөд байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, иргэний нэхэмжлэгч ************н 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай эхнэр *********** над руу залгаад би Өвөрхангай аймаг өнгөрч яваад осолд орсон гэж мэдэгдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, иргэний нэхэмжлэгч *********-н ********** гийн эмчилгээний зардал 303000 төгрөг, ********** эмчилгээний зардал 208000 төгрөг, **********н эмчилгээний зардал 166864 төгрөг, ********** гийн эмчилгээний зардал 205000 төгрөг, ***********-н эмчилгээний зардал 219900 төгрөг, **********н 332000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-139-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-50-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-61-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 479 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-72-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3895 дугаартай хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 13-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-р хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч **********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********** , ********** , ***********, гэрч **************, ************, ********** , насанд хүрээгүй гэрч *********, ***********, иргэний нэхэмжлэгч *************, *********** нарын мэдүүлгээр, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3895 дугаартай хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476, 477, 479 дугаартай дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ***********н 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ************н өмчлөл, эзэмшлийн **-**********улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч ********** , ********** , ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овгийн **********н **********г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***********н дээрх үйлдлийн улмаас хохирогч **********н биед зүүн эгэм ясны хугарал. тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд, хохирогч **********н биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтлүүд, хохирогч ********** биед 2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хөмсөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тус тус учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч ********** , ********** , *********, гэрч *********, *********, ********** , насанд хүрээгүй гэрч ********, *********, иргэний нэхэмжлэгч ***********, ******** нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476, 477, 479 дугаартай дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч **********, ********* нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч *********, ******** нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж хуульчилсан ба уг гэмт хэргийн улмаас ********** , **********, ********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч ********** , ********** , ********** нар нь хохирогчоор тогтоогдсон.
Хохирогч ********** нь 385643 төгрөгийг, хохирогч ********** нь 791750 төгрөгийг, хохирогч ********** , ********** нар нь сэтгэл санааны хохирлоо, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан нь хохирогч ********** гийн эмчилгээний зардал 303000 төгрөг, хохирогч ********** гийн эмчилгээний зардал 205000 төгрөг, хохирогч ********** эмчилгээний зардал 208000 төгрөг, **********н эмчилгээний зардал 166864 төгрөг, **********-н эмчилгээний зардал 219900 төгрөгийг, **********н эмчилгээний зардал 332000 төгрөг нийт 1434764 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч *********** нь хохиролд хохирогч ********** д 500000 төгрөг, хохирогч **********-д 700000 төгрөг, хохирогч ********** д 1000000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч ********** , *********, ********** нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хохирогч ********** , ********** нар нь сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ гэсэн болох нь шүүгдэгч *********** , хохирогч **********, *********, ********** нарын мэдүүлгүүд, хохирогч **********н шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж хуульчилсан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцохоор,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550000 төгрөг байхаар тогтоожээ.
Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч нь хөнгөн төрлийн гэмт хэргийг болгоомжгүйгээр анх удаа үйлдсэн, учруулсан гэм хор, хохирлын хэмжээ, хохирогчийн бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хохирогч **********, ********** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2750000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** аас хохирогч *********, ********** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2750000 төгрөгийг гаргуулж хохирогч ********** д, 2750000 төгрөгийг гаргуулж хохирогч *********,
Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч ********** гийн эмчилгээний зардал 205000 төгрөг, хохирогч ********** гийн эмчилгээний зардал 303000 төгрөг, хохирогч ********** эмчилгээний зардал 208000 төгрөг нийт 716000 төгрөгийг гаргуулан олгож,
Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **********, *********, **********, ******** нар нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хохирогч **********н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн **********н эмчилгээний зардал 166864 төгрөг, *********-н эмчилгээний зардал 219900 төгрөг, **********н эмчилгээний зардал 332000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ, мөн хохирогч ********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 äàõü õýñýã, 34.1 дүгээр зүйлийн 5 äàõü õýñýã, 34.15 дугаар зүйлийн 1 äэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд хохирогч ********** сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, хохирогч **********н сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717000 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн хохирол хүлээлгэн өгсөн тухай баримт, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн **********н эмчилгээний зардал 166864 төгрөг, ***********н эмчилгээний зардал 219900 төгрөг, **********н эмчилгээний зардал 332000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ, мөн хохирогч ********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч *********** ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Шүүгдэгч ***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт 5500000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөн нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба үүнийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,
Хохирогч **********, ********** нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч нь хохирогч ********** , ********** нарын эрүүл мэндэд учирсан хохиролд 1200000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 5500000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа. Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *********** ын хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь болгоомжгүйгээр анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулсан. Хохирогч ********, ********** нарт нийт 6700000 төгрөгийн хохирол, хор уршиг төлсөн. Хохирогч ********** д 1000000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ял байхгүй байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, мөн болгоомжгүй байдлаас гарсан гэмт хэрэг зэргийг харгалзан үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 2 хувааж төлүүлэх саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,
Мөн хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ***********г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт **********н ***********г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***********н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********д хохиролд 500000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, хохирогч ********** хохиролд 700000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, хохирогч ********** д хохиролд 1000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч ********** , ********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хохирогч ********** нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн **********н эмчилгээний зардал 166864 төгрөг, **********н эмчилгээний зардал 219900 төгрөг, **********н эмчилгээний зардал 332000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ, мөн хохирогч ********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт **********н **********г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** д хохиролд 500000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, хохирогч **********д хохиролд 700000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, хохирогч **********д хохиролд 1000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717000 төгрөгийг төлсөн, хохирогч **********, ********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хохирогч ********** нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн **********н эмчилгээний зардал 166864 төгрөг, **********н эмчилгээний зардал 219900 төгрөг, **********н эмчилгээний зардал 332000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ, мөн хохирогч ********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ