| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0195/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Э.О, Ц.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Цнарт холбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах “Шижир алт” ХХК-ийн ажилчдын байранд иргэн О.Ч“Ц.Цын хөмсгийг цохилоо” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүр, толгойн хэсэгт гараараа 2-3 удаа түлхэн унагаж толгой болон цээж хэсэг рүү нь гараараа цохиж, баруун ташаа хэсэгт нь хөлөөрөө дэвсэж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах “Шижир алт” ХХК-ийн ажилчдын байранд иргэн О.Ч“өмд шувталлаа” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг алгадаж, нүүр толгой хэсэгт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.О: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Ц.Ц: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Э.О, Ц.Ц нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах “Шижир алт” ХХК-ийн ажилчдын байранд иргэн О.Ч“өмд шувталлаа” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг алгадаж, нүүр толгой хэсэгт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах “Шижир алт” ХХК-ийн ажилчдын байранд иргэн О.Ч“Ц.Цын хөмсгийг цохилоо” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүр, толгойн хэсэгт гараараа 2-3 удаа түлхэн унагаж толгой болон цээж хэсэг рүү нь гараараа цохиж, баруун ташаа хэсэгт нь хөлөөрөө дэвсэж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах “Шижир алт” ХХК-ийн ажилчдын байранд иргэн О.Ч“өмд шувталлаа” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг алгадаж, нүүр толгой хэсэгт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч О.Чмэдүүлэг /хх-ийн 12-13, 95 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Цын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 79 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Оын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 28, 67-69 дүгээр хуудас/,
Гэрч К.Смэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч О.Ммэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Б.Шмэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Л.Хмэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Б.Нмэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч О.Бмэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Цын Хаанк банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 101-105 дугаар хуудас/,
Яллагдагч Э.Оын мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
Яллагдагч Ц.Цын мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.О, Ц.Ц нар нь 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Э.О, Ц.Ц нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.О, Ц.Ц нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.О, Ц.Ц нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Ц.Ц нарын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.О, Ц.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Э.О, Ц.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Э.О нь хохирогч О.Чтай “Ц.Цын хөмсгийг цохилоо” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүр, толгойн хэсэгт гараараа 2-3 удаа түлхэн унагаж толгой болон цээж хэсэг рүү нь гараараа цохиж, баруун ташаа хэсэгт нь хөлөөрөө дэвсэж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч О.Чтай “өмд шувталлаа” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг алгадаж, нүүр толгой хэсэгт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Ч “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх утга бүхий хүсэлтийг /хх-ийн 99 дүгээр хуудас/-т авагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.О, Ц.Ц нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн ___дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.О, Ц.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Цнарыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн ___дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Цнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН