| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/217 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагчаар М.Мөнхтайван,
шүүгдэгч А.З, Д.Бнарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Анарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ___дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч, хохирогч Д.Бнь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Урьхан зоогийн газрын ажилчдын байранд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хохирогч А.Зг унтаж амарсангүй гэдгээр шалтаглан маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд “хүзүүний 1 дүгээр нугалмын урд нумын зөрүүгүй хөндлөн хугарал, баруун хөхний дээд хэсэг, зүүн эгэмний доод хэсэг, хөх, өвдөгт зулгаралт, зүүн эгэмний дээд хэсэг, хөх хавирганы нум дагуу, бугалга, шуу, баруун тохой, өвдөгт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч, хохирогч А.З нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Урьхан зоогийн газрын ажилчдын байранд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хохирогч Д.Бминий найзыг хүндэлсэнгүй гэдгээр шалтаглан маргалдаж улмаар түүний өвчүү, зүүн дал хэсгэт нь хутгалж эрүүл мэндэд “өвчүү, зүүн даланд шарх, эрүү, зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, зүүн хөхөнд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч, хохирогч А.З нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй” гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.Бнь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй” гэв.
Шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч, хохирогч Д.Бнь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Урьхан зоогийн газрын ажилчдын байранд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хохирогч А.Зг унтаж амарсангүй гэдгээр шалтаглан маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд “хүзүүний 1 дүгээр нугалмын урд нумын зөрүүгүй хөндлөн хугарал, баруун хөхний дээд хэсэг, зүүн эгэмний доод хэсэг, хөх, өвдөгт зулгаралт, зүүн эгэмний дээд хэсэг, хөх хавирганы нум дагуу, бугалга, шуу, баруун тохой, өвдөгт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч, хохирогч А.З нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Урьхан зоогийн газрын ажилчдын байранд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хохирогч Д.Бминий найзыг хүндэлсэнгүй гэдгээр шалтаглан маргалдаж улмаар түүний өвчүү, зүүн дал хэсгэт нь хутгалж эрүүл мэндэд “өвчүү, зүүн даланд шарх, эрүү, зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, зүүн хөхөнд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,
Хохирогч А.Згийн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Бмэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Д.Оюумаагийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бмэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Эмэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Емэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Эмэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Гэрч А.Амэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Н.Омэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Бсэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Згийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Згийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Бяллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнар нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 137-138 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 110 тал/-ийг хүлээн авч 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 99 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 140-141 тал/ 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчид танилцуулж, шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Хохирогч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнараас гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.З, Д.Бнар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Аг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот Сүхбаатар дүүргээс гарахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.
5. Шүүгдэгч Аг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч, хохирогч А, Домог овгийн Дашцэрэнгийн Бнарт шүүхээс оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
7.Эрүүгийн ___дугаартай хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч, хохирогч А.З, Д.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч, хохирогч А.З, Д.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН