Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02431

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02431

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... 8 дугаар гудамж, ... дүгээр давхар, ... тоот хаягт байрлах ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ...дүгээр хороо, ..., ... дугаар байр, тоот хаягт оршин суух, Монгол ургийн овогтой ...ийн ... /РД:УУ65091246/-т холбогдох,

 

47,652,490 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч Ч...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өөрийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр ажилчиддаа компанийн байрнаас орон сууц олгодог. Баянгол дүүрэгт байрлалтай байрнаас 67,9 мкв 2 өрөөр байрыг Ч....тэй 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах Дугаар 2016/05 тоот гэрээг байгуулж эзэмшилд шилжүүлсэн. Гэрээний гол нөхцөл болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэрийн бүс /16030/ 42-р барилгын 28 тоот 67,9 мкв 2 өрөөр байрыг 1мкв 1,360,000 төгрөг буюу нийт 92,344,000 төгрөгөөр бодож сар болгон 500,000 төгрөг төлөх, ажлаас гарахгүй гэх нөхцөлтэйгээр компанийхаа ажилтан болох ...т худалдаж эзэмшилд нь шилжүүлж өгсөн. Ажилчныхаа амьдралыг баталгаатай болгож анхаарлаа ажилдаа зориулдаг байгаасай гэж компанийн орон сууцыг хүүгүйгээр сар болгон эргэн төлөх нөхцөлтэйгээр өгсөн. Уг гэрээгээр компанид нэг ч төгрөгийн хүү тооцохгүйгээр зах зээлийн ханшаас хямд үнээр орон сууцтай болгох боломжийг олгосон. Дээрх гэрээгээр худалдан авагч таг байрны мөнгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Ч.... нь ажлаасаа гарсан тохиолдолд гэрээний 1.3 дахь заалт буюу байрны үнэлгээг 1мкв нь 1,700,000 төгрөгөөр бодож төлнө гэж талууд тохиролцсон. Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ч.... нь орон сууцны эргэн төлөлтийн хувиарийн дагуу ямарч төлөлт хийхгүй үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2016 онд гэрээ байгуулахад урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлсөн. Мөн ондоо 5,000,000 төгрөг 2017 онд 5,500,000 төгрөгийн төлсөн. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээний дагуу төлбөрөө хийнэ хэмээн компанийн удирдлагуудтай харилцан тохиролцож хэлцэл хийж байсан боловч нэг ч төгрөг хийсэнгүй. Манай компани ажилчдынхаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аль боломжоороо орон сууцаар хангаж,мөнгөн тусламж үзүүлж ирсэн. Ч.... гэх мэт хүмүүсээс болж дараа дараагийн ажилчдад олгох орон сууц бусад хангамжийг олгох итгэл удирдлагуудад байхгүй болж байна. Худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэрийн бүс /16030/ 42-р барилгын 28 тоот 67,9 мкв 2 өрөө байрыг Ч. ...ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Жавхпант өргөө констракшн ХХК нь барилга угсралтын
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өөрийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр ажилчиддаа компанийн байрнаас орон сууц олгодог. БГД байрлалтай байрнаас 67,9 мкв 2 өрөөр байрыг Ч....тэй 2016 оны 02 сарын 23-н өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах Дугаар 2016/05 тоот гэрээг байгуулж эзэмшилд шилжүүлсэн. Гэрээний гол нөхцөл болох Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, үйлдвэрийн бүс /16030/ 42-р барилгын 28 тоот 67,9 мкв 2 өрөө байрыг 1мкв 1360000 төгрөг буюу нийт 92 344 000 төгрөгөөр бодож сар болгон 500,000 төгрөг төлөх ажлаас гарахгүй гэх нөхцөлтэйгээр компанийхаа ажилтан болох ...т худалдаж эзэмшилд нь шилжүүлж өгсөн. Ажилчныхаа амьдралыг баталгаатай болгож анхаарлаа ажилдаа зориулдаг байгаасай гэж компанийн орон сууцыг хүүгүйгээр сар болгон эргэн төлөх нөхцөлтэйгээр өгсөн. Уг гэрээгээр компанид нэгч төгрөгийн хүү тооцохгүйгээр зах зээлийн ханшаас хямд үнээр орон сууцтай болгох боломжыг олгосон .Дээрх гэрээгээр худалдан авагч тал байрны мөнгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Ч.... нь ажлаасаа гарсан тохиолдолд гэрээний 1.3 дахь заалт буюу байрны үнэлгээг 1мкв нь 1,700,000 төгрөгөөр бодож 115,430,000 төлнө гэж талууд тохиролцсон. Хариуцагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Гэрээний дагуу 2016 онд гэрээ байгуулахад урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлсөн. Мөн ондоо 5,000,000
төгрөг 2017 онд 5,500,000 төгрөгийн төлсөн. 2019 оны 12 дугаа сарын 25-ны өдөр гэрээний дагуу төлбөрөө хийнэ хэмээн компанийн удирдлагуудтай харилцан тохиролцож хэлцэл хийсэн боловч нэг ч төгрөг хийсэнгүй. Иймээс Үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээний үлдэгдэл 47,652,490 төгрөгийг Ч....ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар 23-ны өдрийн 16/01 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл болох 47,652,490 төгрөгийг Ч....ээс гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч Ч.... ... ХХК-д ажилладаг байсан. Ажилтныхаа нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор хүүгүйгээр сар бүр тогтмол мөнгө төлөхөөр гэрээ байгуулсан. Ажлаас гарвал 1 м.кв 1,700,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Гэрээгээр Ч.... өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарсан тул Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 1.3 дахь хэсэгт заасны дагуу 1 м.кв нь 1,700,000 төгрөг буюу 115,430,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Ч....ээс төлсөн мөнгийг хасаад 47,652,490 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Ч.... шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү

 

Хариуцагч Ч.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чүлтэм овогтой ... миний бие ... ХХК-д 2012 оноос эхлэн ХАБЭА-ын асуудал хариуцсан менежер албаны даргаар ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй ажилласан гээд хөнгөлөлттэй үнээр байр авах эрхээр шагнагдаж, 2006 оны 02 дугаар сарын 23-нд гэрээ байгуулж, байрандаа орсон. Гэрээний дагуу урьдчилгаа 20,000,000 төгрөгийг Төрийн банк ХХК-иас цалингийн зээл авч төлөөд байраа авсан. Ажиллах хугацаандаа сар бүр цалингаасаа 500,000 төгрөг гэрээний дагуу суутгуулж байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сард Дэд захирал Зао Пенг Фей байрны төлбөр барагдуулах талаар өөрчлөлт хийх тухай мэдэгдэж 5 сонголт хийх санал дэвшүүлсэн. Үүнд нэгдүгээрт ажиллаж байх хугацаандаа бүх цалин шагналын мөнгөө суутгуулах, хоёрдугаарт ямар нэгэн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлбөрөө төлж дуусгах график гарган өгөх, гуравдугаарт богино хугацаанд төлсөн тохиолдолд компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөөс 8 хувийн хөнгөлөлт үзүүлэх, дөрөвдүгээрт гэрээ цуцлах хүсэлтэй бол 3 сарын хугацаанд нүүж гарах, өнгөрсөн хугацаанд амьдарсны түрээс сарын 400,000 төгрөгөөр тооцон илүү төлсөн мөнгийг буцаан олгоно, тавдугаарт дээрх нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй сарын 500,000 төгрөг төлөх хүсэлтэй хүмүүст 2 сарын дотор төлсөн мөнгийг буцаан олгож байрыг хураан авна гэсэн. Миний бие банкны зээлтэй байсан тул 2 дугаар хувилбарыг сонгож 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлж дуусах график гаргаж өгсөн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн. Учир нь ГБТ Трейддинг ХХК-ийн дэд захирал нь миний төрийн банкны зээлийн үлдэгдэл 13,800,000 төгрөгийг төльж өгье. Манайд ажилд ор. Боломжтой болонгуут өгөөрэй гэсэн юм. Тэгээд уг компанид ажилд орсон. Цалингийн зээл авах эрх нээгдэнгүүт буцаан төлсөн. Одоо дуусах дөхөж байгаа. өнгөрсөн хугацаанд эхний үед графикийн дагуу төлж байсан боловч цалингийн зээл авснаас хойш сар бүр төлбөр төлөх боломж хомстож эхэлсэн. Нөхөр маань автобусны жолооч хийж байгаад ковид-19-ийн үед ханиад хүрсэн тул ажлаасаа гарсан. Гэсэн ч жилийн урамшуулал шагналт цалин, улирлын урамшуулал авах бүртээ төлбөрөө боломжоороо хийсээр ирсэн. Манайх ам бүл 4 дээр нь миний төрсөн дүү Цэенханд оюутан хүү, 1 нас 6 сартай хүүхдийн хамт манайд амьдардаг. Нөхөр маань хувийн жижиг тэргээрээ хүн тээвэрлэж байр хоолны зардлаа олж нэмэр болдог байсан. Ковидтой холбоотой ажиллахаа больсон. Манай хоёр хүүхдийн нэг нь оюутан нэг нь арван жилийн сурагч. Миний нөхцөл байдлыг зөвөөр ойлгож хүлээцтэй хандаж байсанд гүнээ талархаж явдаг. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал хугацаанд төлж барагдуулах ёстой байсан 21,440,000 төгрөгийг амласан ёсоор төлөх боломжгүй болсон тул одоо ажиллаж байгаа компанийнхаа удирдлагаас туслалцаа хүссэн бөгөөд удирдлага дэмжлэг үзүүлж 21,000,000 төгрөгийг зээл олгосон. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр компаниас ... ХХК-ийн нягтлан бодогч Б.Оюун-Эрдэнийн данс руу 21,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Одоо төлбөрийн үлдэгдэл 23,226,690 төгрөгийг гэрээний хугацаандаа багтаж төлж барагдуулах ёстой. Миний бие яг одоогийн байдлаар графикийн дагуу төлбөрөө төлөх боломжгүй байгаа ч 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөрөө барагдуулж дуусгах болно.

 

Хариуцагч Ч.... шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бичсэн өргөдөлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэсэн гарчигтай байсан. Түүнийг хүсэлт гэж өгсөн. Компаниас 5 төрлийн шаардлага тавьсан учраас ажлаасаа гарсан. Тухайн үед надад уг шаардлагыг тавьсан компанийн дэд захирлаар ажиллаж байсан Зао Фей дарга график батлуулаад, гарын үсэг зураад, төлөлт хий гэсэн. 1 м.кв 1,360,000 төгрөгөөр төлөлт хийх график гаргасан. Эхний 20,000,000 төгрөгийг банкнаас зээл аваад төлсөн. Би 3 дахь нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөөд, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр гэрээ байгуулсан. Би яагаад 47,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл үндсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч талаас цуцалсан тул өөрийгөө санхүүгийн хүнд байдалд оруулсан гэдгийг ойлгоод миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Би энэ хүний шахалтад орсноо ойлгосон учир 47,652,490 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн. Төлөхдөө миний санхүүгийн боломж 2023 оныг дуустал боломжгүй тул ийм байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч талаас хугацаагаа багасгах боломж байна уу гэсэн тул сая графикаа шинээр гаргаад, тооцооллоо өгсөн. 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд төлбөрийг төлж барагдуулах графикаа хэлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Ч....т холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2016/05 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэрийн бүс /16030/ 42 дугаар барилгын 28 тоот 67,9м.кв 2 өрөө байрыг Ч....ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 47,652,490 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 47,652,490 төгрөгийг 2025 он хүртэл хугацаанд сар бүр хуваарь гарган төлөхийг зөвшөөрсөн ч одоо төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Ч....тэй 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2016/05 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан байна. Гэрээгээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс /16030/ 42 дугаар барилгын 28 тоот 67,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м.кв нь 1,360,000 төгрөг нийт 92,344,000 төгрөг, үүнээс урьдчилгаа 20,000,000 төгрөг төлж, үлдэх хэсгийг сар бүрийн 30-ны өдөр үндсэн цалингаас 500,000 төгрөг суутган төлөх, үнийг бүрэн төлж барагдуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 7-9/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 2431-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талууд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байх тул гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хэлцэл гэх баримт /хх-ийн 12/-д Иргэн Ч.... нь ... ХХК-тай 2016.02.23-ны өдрийн 2016/05 тоот болон, 2018.03.30-ны өдрийн гэрээний хавсралтын дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэснээс үзвэл Байрны төлбөрийн график-ийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хэлэн төлбөр төлөх графикийг төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс шалтгаалан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийсэн Хэлцэл-ээр өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хэлцлээр талууд Өнөөдрийн байдлаар өгсөн байвал зохих 14,000,000 төгрөгийг бэлнээр төлж, дараа нь үлдэгдэл төлбөрийг сар бүр 1,300,000 төгрөгөөр төлж барагдуулах, ... хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол 3 дахь нөхцөлийг сонгох буюу байраа буцаан өгөх, Энэ тохиолдолд тус байрны түрээсийг тар бүр 600,000 төгрөгөөр тооцон төлсөн төлбөрөөс суутган авч үлдэгдэл төлбөрийг буцаан олгох-оор тохиролцсон байна.

 

Гэвч хариуцагч үлдэгдэл төлбөрийг сар бүр 1,300,000 төгрөгөөр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч орон сууц гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчилж үлдэгдэл төлбөрийг гэрээний 1.3-т Хэрэв тухайн ажилтан гэрээний үнийн дүнг бүрэн төлж барагдуулаагүй байхад сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн болон өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тохиолдолд 1 м.кв-ийг үндсэн үнэ болох 1,700,000 төгрөг буюу нийт 115,430,000 төгрөгөөр бүтнээр төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шаардсан байна.

 

... ХХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2/17 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ч....ийн хүсэлтээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цуцалсан байна.

 

Зохигч шүүхэд гаргасан талбараараа хариуцагч Ч.... нь нэхэмжлэгч ... ХХК-д орон сууцны төлбөрт төлөх 115,430,000 төгрөгөөс 67,777,510 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 47,652,490 төгрөг төлөгдөөгүй байгаа тухайд маргаагүй, хариуцагч уг дүнгээр төлбөр төлөхийг зөвшөөрчээ.

 

Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцны 1 м.кв-ийн үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, төлбөрийн үлдэх хэсэг 47,652,490 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 47,652,490 төгрөгийг 2025 он хүртэл сар бүр хуваарь гарган хувааж төлөх хүсэлт гаргасан боловч уг нөхцөлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй учир шүүх хариуцагчийн тайлбарт дурдсан нөхцөлөөр талуудын эвлэрлийг батлах боломжгүй.

 

Иймд хариуцагч Ч....ээс 47,652,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч....ээс 47,652,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч....ээс 396,212 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АЗБАЯР