Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

                                                                                                                                                                                                                                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Э.Нямбилэгт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 04 оны 03 дугаар сарын -ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хуваарилсныг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, , бүрэн бус дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл , ******* аймгийн ******* сумын дугаар баг гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт /РД:ЗГ67**************33/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь 03 оны 0 дугаар сарын 3-ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт “гэрт шээлээ” гэх шалтгаанаар Ц.ын зүүн нүд орчим хэсэгт архины шилээр цохиж, тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, дух, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Шөнө согтуу гэрт ирээд шээсэн. Тэгэхээр нь уур хүрсэн. Архины шилээр цохисон гэдэг нь худлаа” гэв.

 

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 03 оны 0 сарын 3-ны орой ******* аймгийн ******* сумын -р баг Дундын төгрөгийн бууцанд байх гэртээ байж байхад манай саахалт айлын Ц. гэх хүн 0.5 литрийн “Хараа” архитай манайд ирсэн. Би тухайн үед төрсөн дүү хамт байсан. ирэхдээ нэлээн халамцуу байсан. Тэгээд архиа задлаад той хоёулаа хувааж уусан. Тэгээд цагийн үед би гадагшаа гарчхаад эргээд гэртээ ороод иртэл Ц. өмдөө шувталчихсан явган суугаад манай гэрт шээгээд байж байсан. Тэгэхээр нь би өмдийг нь тайлаад шээсийг нь өмдөөр нь арчсан. Тэгээд ыг оронд нь оруулж унтуулсан. Маргааш өглөө нь манай дүү Бат-Орших ыг гэрт нь хүргэж өгсөн. Би гайгүй нэг их согтолтгүй байсан. Би ыг цохиж зодоогүй. Ил харагдах шарх сорвигүй, зүгээр байсан. Би ******* оны 0 сарын 9-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс 7-уулаа айлын том хүүхэд. ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн албыг 985 онд Эрдэнэт хотын 08-р ангид хаасан. Одоо ******* аймгийн ******* сумын -р багт ганцаараа мал маллаж амьдарч байна. Би мотоциклоос хэд, хэдэн удаа унаж байсан. Түүнээс болоод сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болсон. Эмнэлгийн хяналтад, эмчийн хяналтад байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 74/

 Хохирогч Ц.ын 03 оны 0 сарын 7-ны өдөр өгсөн: “Би 03 оны 0 дугаар сарын 3-ны орой Батсайханаар ын гэрт хүргүүлсэн. Тэр үедээ гэрээс гарахдаа шил архи авч ын гэрт нь очиж тухайн архиа уусан. Архиа дууссаны дараа нь , Батдорж Батсайхан гэгчийн гэрээс дахин шил архи авч ирсэн. Бид нар 3 шил архи ын гэрт уусан. Би ын зөөврийн сууцнаас гарч бие засах гэж байгаад халтирч унах гээд байхаар нь газар сөхөрч сууж байгаад үүднээс нь гадагш шээсэн. Тэгтэл уурлаад манай гэрт шээлээ гээд миний зүүн нүд орчим газарт уусан архины шилээрээ цохиж авахаар нь би ахаа одоо болъё намайг зодохоо боль гэж гуйтал миний өвдөг, шагай, шилбэ, ташаа хэсэгт өшиглөсөн. Дараа нь дүү нийлж байгаад миний өмсөж байсан өмд гутал бандааш, зэргийг тайлж миний гуяны ар хэсэг болон зүүн гуяны дотор хэсэгт хутгаар исгэсэн. Одоогоор 6-7 шарх үүссэн байна. Намайг газар суугаад ахаа одоо боль гэж байтал дүү Батдорж нь намайг зүүн гараараа газарт тулсан байдалтай байхад гуталтай хөлөөрөө дэвссэн. Мөн миний зүүн хөлийн өвдөг, шилбэ, орчимд Батдорж нь өшиглөсөн. Миний цээжин тус газарт удаа өшиглөсөн. Одоо миний цээжинд хөхөрсөн толбо байна. Би та нар намайг уучлаарай би ядарсан хүн гээд уучлалт гуйж байгаад тэдний гэрт нь унтсан. Өглөө эрт нар мандаж байхад сэрээд хувцсаа авах гэтэл миний хувцсыг гэрээсээ гаргаад шидсэн байсан. Би гадаа гарч хувцсаа авч өмсөөд гэрт нь эргэж ороод Батдорж гэдэг дүүг нь гуйгаад мотоциклоор гэртээ хүргүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. Би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж зодолдоогүй. Харин битгий намайг зодооч ээ гэж гуйсан. Миний зүүн хөлийн сарвуу, шагай, өвдөг, зүүн гар, цээж зүүн нүд, толгой, ар нуруу хэсэг гэмтсэн. Мөн хутгаар миний хоёр гуяны ар хэсэгт зүссэн олон шарх үүссэн байгаа одоогоор миний бие их өвдөж байна. Зүүн нүдийг архины шилээр цохисон. Мөн баруун талын хавирга орчимд удаа өшиглөсөн. Миний хувцсыг тайлж шалдалж байгаад миний гуяны ар хэсгийг хутгаар зүссэн. Батдорж нь намайг зүүн гараараа газар тулаад байж байтал зүүн гар дээр гутлаараа дэвссэн. Ээлжилж өшиглөсөн, зүүн хөл, өвдөг, шагай, сарвуу орчим өшиглөсөн одоо их хөндүүрлэж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Хохирогч Ц.ын 03 оны 0 сарын 3-ний өдөр өгсөн: “Би 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө ын гэрт сэрээд хувцсаа өмсөөд дүү Батдоржоос өчигдрийн архинаас үлдсэн архи байна уу? гэж асуутал байхгүй. Ах бид дахин тус бүр шил архи авсан биз дээ 3 шил архиа уучихсан шүү дээ гэсэн. Тэгээд Батдоржийн хамтаар мотоциклтой сундалж ах гэрт иртэл малаа хашиж байсан. Малын хашаан дээр нь очоод эмэгтэй Батсайханаас архи байна уу? гэж асуусан. Тэгтэл эмэгтэй Батсайхан чи өчигдөр оройны авч явсан архины мөнгөө өгөөгүй биз дээ өгөхгүй байж дахиад архи асуулаа гэсэн. Тэгэхээр нь би миний зүүн гар хавдсан байгаа миний зүүн талын халаасанд 0.000 төгрөг байх ёстой тэр мөнгийг ав гэтэл эмэгтэй Батсайхан халаасанд гараа хийж үзээд байхгүй байна юу ч алга байна шүү дээ гэсэн. Тэгтэл Батсайхан нь яасан бэ? өчигдөр зодолдсон уу? гар чинь хавдаж нүд чинь улайсан байна гэж хэлсэн. Би тэр үед тэгсэн, бид 3 зодолдсон юм гэж хэлсэн. Тэгээд би Батдоржийн хамтаар буцаж яваад гэртээ хүргүүлсэн. Бие өвдөөд хэсэг хугацаанд гэртээ хэвтэж байгаад хонио хаана байгааг мэдэхгүй байсан болохоор хонио хайхаар гэрээс гарч өөрийн мотоциклийг унаж гэрээсээ зүүн хойд зүг рүү чиглэн явсан. Замд явж байхдаа тай таараад манай хонь хаана байна гэж асуутал мэдэхгүй байна гэсэн. Би аас ахдаа нэг шил архи байвал өгчих дараа нь ах нь өртгийг нь өгье гэтэл гэр рүүгээ эргэж давхиад та тэр овоон дээр очоод байж бай би аваад очъё гэсэн. Тэгээд гэр рүүгээ явж шил “Болор” архи авч ирсэн. Тэр архийг нь овоон дээр сууж байгаад -3 татсан. Тэндээсээ удалгүй яваад би Ганхүүгийн гэрт буусан. Ууж байсан архины үлдэгдлээ Ганхүүтэй уусан. Ганхүү тухайн үедээ эхнэр хүүхдийн хамт байсан. Би ууж байсан архиа дуусаад Ганхүүд төлөг өгнө чи надад шил архи өгчих гэсэн. Тэгэхэд Ганхүү за тэгье гээд аймгийн төв рүү эхнэр хүүхдээ машиндаа аваад эхнэрээрээ машин бариулан аймгийн төв явсан. Тухайн үед үдээс хойш болсон байсан. Аймгийн төв дээр дөнгөж орж ирээд Ганхүү дэлгүүр орж шил архи, тамхи аваад замд явж байхдаа зогсоод уусан. Орой харанхуй болох гэж байхад Ганхүүгийн хамтаар гэртээ архиа уугаад сууж байтал Батдорж манай гэрт  ирсэн. Тэгээд Батдорж орж ирээд бид -ын ууж байсан архинаас дуустал нь уусан. Би тэр үед согтуу унтаад өгсөн юм. Харин маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 5-ны өдөр болтол би гэртээ хэвтэж байсан. Манай хүүхдүүд ирээд явсан эсэхийг нь би мэдээгүй. Харин орой цагийн орчимд хүүхдүүдтэй уулзтал манай хүргэн Мөнхбаатар намайг хараад аав та наад нүдээ яасан юм гэж хэлсэн. Би *******, Батдорж нар намайг зодсон юм гэж хүүхдэдээ хэлсэн. Би хүүхдийнхээ гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь манай хүүхдүүд адуу нядалж байтал манай саахалтын Мөнхбат гэх хүн ирж тус болсон. Тэр үед миний зүүн гар хавдсаныг хараад яасан юм аль вэ? харъя даа гээд миний өмдийг шувталж харсан. Тэгснээ гар чинь ажил хийж чадахааргүй болсон байна шүү дээ өөрсдийг нь дуудаж үзүүлээч гэсэн. Гэрт шээчихлээ гээд Ц.ын толгой руу нь -3 удаа архины шилээр цохисон гэж хэлсэн. Ингэж аймар зодсон гэж надад хэлээгүй шүү дээ гэж хэлсэн. Бид нар тэндээсээ малын махаа ачаад аймгийн төвд ирсэн.  Би 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөөнөөс хойш гадуур явахдаа мотоциклоос унаж гэмтээгүй. Зөөлөн - дугаар араагаар явж байсан. 03 оны 0 дугаар сарын 3-ны орой аймгийн төвөөс ******* сумын хөдөө байх гэр рүүгээ хүргүүлэхээр явж байхдаа Бонго машины суудлын голд сууж явсан. хүү нь машинаа бариад би хажууд нь суугаад ээж Батсайхан нь эсрэг талын хаалга талд байсан. Би машинаас бууж бие засахдаа их болгоомжтой бууж машинаас холдолгүй бие засаад эргээд машинд суусан. Бусдаар надад унаж гэмтсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-0/

Хохирогч Ц.ын 03 оны сарын 7-ны өдөр өгсөн: “Намайг ******* болон түүний дүү Бат-Орших нар нийлж зодсон. Намайг ална гэж заналхийлээд байсан. Би Бат-Орших нарт зодуулсны улмаас эм тарианд зарцуулсан мөнгө болон нааш цааш явсан зардал болох .000.000 төгрөг нэхэмжилж байна. Бат-Оршихыг хамаатнууд нь дуудахдаа Батдорж гэж дууддаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн /

Гэрч Г.: “Би 03 оны 0 дугаар сарын 3-ны өдөр ******* аймгийн төв дээр амьдардаг хүүтэйгээ уулзаад хөдөө хамт явах болоод аймгийн төвөөс гарах гэж байтал Ц.ын охин яриад манай аавыг аваад явчхаарай аав архи уугаад байна бултчих гээд байх юм таны ажил чинь амжиж байна уу? гэж асуусан. Би тэр үед нь ажил арай амжаагүй байна. Ажлаа амжуулчихвал хэлнэ гэж хэлсэн. Тэгээд ажлаа амжуулаад дараа нь залгаад хүүгийнхээ найзуудыг Ц.ыг аваад ир гэж хэлээд явуулсан. Манай хүүгийн найз нар нь Ц.ыг аваад ирсэн. Ц. ирээд архи нэхээд байсан. Тухайн үед нэлээд согтсон байдалтай байсан. Манай хүү жолоо барьж, Ц.ыг дундаа суулгаад, харин би захад нь суугаад явсан. Замд явж байхад Ц. бие засмаар байна гээд машин зогсоогоод намайг машинаас буутал машинаас буух гэж байхдаа Ц. газарт унасан. Тэр үед нь би манай машин өндөр шүү дээ бэртэв гэж хэлсэн. Тэгээд бие засаад машинд эргээд суусан. Манай хүү ахаа гэртээ буух юм уу гэтэл би Д. ахын гэрт бууна гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд надаас архи нэхсэн. Тухайн үед би “надад архи байхгүй чи согтуу байна харьж унт” гэсэн. Тэгээд Ц.ыг архи гуйгаад байхаар нь би шил “Хараа” архи өгөөд явуулсан. Гэрээс гарахдаа манай нөхөр Д.Батсайханаар мотоциклтой хүргүүлэх гээд гарсан боловч манай нөхөр эргэж ирээд гэрт нь хүргэж өгөх гэтэл ******* ахын гэрт очино гэсээр байгаад ******* ахын гэрт хүргүүллээ. Тэгээд би эргээд ирлээ гэсэн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Архи уудаггүй хүн байгаа юм. Маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө Батдоржийн хамтаар мотоциклтой ирсэн. Батдорж мотоцикл жолоодоод ард нь Ц. сууж явсан. Гэрийн гадаа ирээд бид нарыг малаа хашиж байхад Ц. намайг шил архи өгчих бие өвдөөд байна гэсэн. Би одоо надад архи байхгүй битгий солиор гээд явуулсан. Батдорж Ц.ыг ардаа сундлаад гэр рүү нь явна гээд манай гэрээс зүүн урагш явсан. Тухайн өдрийн үд болж байхад Ц. өөрөө мотоцикл жолоодоод манай гэрт ирээд дахин надаас архи нэхээд байхаар нь би надад архи байхгүй танай хонь чинь усан дээр ирээд нуур руу явчихлаа гэсэн. Тэр үед “ээ хүүрээ нуур руу явчихсан уу одоо яана аа” гээд зүүн тийшээ явчихсан. Би түүнээс хойш малаа усалчхаад хүүгээ аймгийн төв хүргэж өгөхөөр аймаг явсан. Манай гэрт манай нөхөр Д.Батсайхан үлдсэн. Машинд сууж сум явахад биед нь гэмтэл учирсан байсан эсэхийг би анзаараагүй.  03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө 07 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа Батдоржийн ард нь сундлаад ирсэн. Тэгээд мотоциклоосоо буугаад миний хажууд ирээд эмэгтэй Батсайханаас надад нэг шил архи өгчих миний бие өвдөөд байна гэсэн. Тэр үедээ  зүүн нүд нь жоохон улайлттай харагдаж байсан. 03 оны 0 дугаар сарын 4-ний үдээс хойш манай гэрт ирэхдээ тийм согтуу байгаагүй. Бас яг эв эрүүл байгаагүй юм шиг байсан. Бид нар замаасаа гарч зогссон. Тухайн газарт том, том хад байгаагүй жижиг, жижиг чулуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

Гэрч Д.: “ Би 03 оны 0 дугаар сарын 3-ны орой 0 цагийн орчимд намайг гэртээ байхад эхнэр Батсайхан хүү Энэбиш нар аймгийн төвөөс гэртээ ирсэн. Ирэхдээ Ц.ын хамтаар ирсэн. манай гэрт орж ирээд манай охины өгсөн архийг надад өг гээд байсан. Манай эхнэрээс “Хараа” нэртэй архи аваад намайг хүргээд өг гэсэн. Би ыг гэрээсээ мотоциклоор хүргэж өгөхөөр гартал Ц. нь манай ах *******ын гэрт хүргээд өг би ахтай шил архи ууна гээд надаар ах *******ын гэрт хүргүүлсэн. Би хүргээд ******* ахын гэрийн гаднаас шууд гэр рүүгээ ирсэн. Маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө эрт манай гэрийн гадаа Батдоржийн хамтаар мотоциклтой ирсэн. Тухайн мотоциклийг манай дүү Батдорж жолоодож явсан. Харин Ц. ард нь сундалж ирээд манай эхнэрээс архи гуйгаад байсан. Эхнэр ямар нэгэн архи өгөөгүй.  Тэгээд Д.Батдоржийн хамтаар эргээд явсан. Тухайн өдрийн үдээс хойш намайг хонио усалж байхад Ц. өөрөө мотоциклоо унаад ганцаараа давхиж ирээд надаас архи нэхээд байсан. Би архи байхгүй гэж хэлсэн. Тэгтэл надаас малаа асуусан би тэр үед нь хонь чинь Бэлхнэгийн ус руу явсан гэж хэлсэн. Тэгтэл Ц. давхиад явсан. Зүүн тийшээ явж байснаа намайг гэртээ ирсний дараа манай гэрт дахин ирээд архи нэхээд байсан. Тэгээд архи өгөлгүй хонь чинь хойно усан дээр байгаа шүү хонь руугаа яваарай чи гэж хэлсэн. Төд удалгүй гараад явсан. Би эхнэр хүүхдийн хамтаар аймгийн төв рүү явсан юм. Манай гэр тухайн үед эзэнгүй үлдсэн. Тухайн үед Ц.ын баруун талын нүдний цагаан хэсэг нь жоохон улайсан байдалтай зүүн гар нь тэнийхгүй байсан. Манай ах ******* огт эхнэр авч байгаагүй, хүүхэдгүй. 985 онд Эрдэнэт хот руу цэрэгт явж байсан. Цэргээс ирээд сэтгэцийн өвчтэй болчихсон. Одоо болтол ******* аймгийн эрүүл мэндийн төвд сэтгэцийн эмчийн хяналтад байдаг юм. Архи дарс уухаараа зан авир нь их догширдог аюултай хүн байгаа юм. Манай ах ******* сургуульд сурч байсан. Цэрэгт явж ирээд ухаан санаандаа юмтай болчихсон. Одоо хяналтад байдаг хүн, гэртээ ганцаараа амьдардаг. Өөрийн гэсэн малтай малаа маллаад хөдөө байдаг. Харин тэр Ц.той айл саахалт байдаг, хааяаа хамт архи уучихдаг хүмүүс байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

            Гэрч : “03 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн үдээс хойш намайг эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байж байтал Ц. манай гэрт ганцаараа мотоциклтой ирсэн. Тэгээд хагас шил архи гаргаад түүнийгээ хамт уусан. Архи ууж байхдаа хартал аль гар нь гэмтсэн эсэхийг нь санахгүй байна нэг гар нэлээд хавдсан байдалтай байсан. Мөн дух хэсэгтээ шалбарсан, зүүн нүд нь улайсан байдалтай байсан. Яасан талаар нь асуутал надад Ц. ах мотоциклоос унасан гэж хэлсэн. Дараа нь нүд чинь яасан гэж асуутал даралт ихсээд байгаа юм гэж хэлсэн. Архи дууссаны дараа манай гэрийн гадаа унтаж байгаад орой болохоос өмнө сэрээд орж ирж хоол идээд гэртээ харилаа гээд явсан. Тэгээд явсныхаа дараа удалгүй манай ойр баруун урд байдаг Гэрэл гэгчийн гэрт очоод ирэхдээ том савлагаатай “Нийслэл” пиво авч ирсэн. Тэр пивыг надтай хамт уугаад мотоцикл гэрэл байхгүй гэсэн. Тэгэхээр нь би ахад та манайд хоноод яв гэтэл манай ах т мал зарахдаа шил архи авна гэж хэлсэн байсан юм билээ. Тэрнийхээ шилийг нь авах гээд явъя гэсэн. Тэгэхээр нь би яах юм бэ? ахад юм байхгүй байх хэрэггүй гэсэн. Гэтэл ахынх нь архи гарах гээд байна бие өвдөөд байна гээд байхаар нь айл руу явж байснаас аймаг явъя гэтэл тэг ах нь дараа нь бензинийг нь хийгээд өгнө гээд аймгийн төв рүү миний машинд суугаад эхнэрээр бариулаад явсан. Аймгийн төвд дөнгөж орж ирээд дэлгүүрийн гадаа зогсоод би дэлгүүр орж “Хараа” 0.75 литрийн архи шилийг, “Хараа” 0.5 литрийн архи шилийг, Том савлагаатай пиво -ийг, мөн нэг хайрцаг тамхи том ундаа авсан. Тэгээд 0 литр бензин аваад эргээд гэрийн зүг явсан. Замд явж байхдаа “Хараа” 0.5 литрийн архиа уусан. Гэрт ирээд шил 0.75 литрийн архи, том пивоо уусан. Тэгээд манай гэрт согтоод унтсан. Харин маргааш өглөө буюу 03 оны 0 дугаар сарын 5-ны өглөө үлдээсэн шил архиа нэхээд байсан. Малаа аваад өгнө гэж хэлсэн. Гэтэл ууна гээд байхаар нь задалж өгөөд тэрнээсээ ууж байгаад гэрт нь очих болоод ын ахын гэр рүү явж байхад замд Батдорж усан дээр малаа услаад зогсож байсан. Тэнд очоод мал усалж байхад нь хагас шил архиа бид 3 хувааж уугаад тэндээсээ ахаас авах байсан шил 0.75 литрийн архи авна гээд манай эхнэрийн машинд суугаад ах явсан. Би усан дээр Батдорж ахтай үлдсэн. ахын гэрээс архиа аваад ахын гэр рүү шууд очсон. Би гэрт нь ханиндаа ирсэн. Би өөрөө мотоциклтой явж байсан. Ц.ын гэрт Батдорж ах бид 3 ууж байгаад талыг нь үлдээгээд явсан. ахаас шил архи авахдаа төлөг өгсөн. Харин эхнэр бид хоёрыг дагуулан явж аймгийн төвөөс архи авхуулахдаа бензин тосны мөнгө болон архи авхуулсанд бас төлөг өгнө гэж хэлсэн болохоор л явж өгсөн юм. Уугаад сууж байхдаа ах Батдорж ахад хандаад хоёулаа гарч тамхи татъя гээд гарсан. Хоорондоо юу ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хамт байхдаа ямар нэгэн зодоон яриагүй. Би ыг мотоциклоос унаж осолдсон байхыг огт хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 0-/

            Гэрч : “Би аймгийн төв рүү юм явуулах гээд Ц.ыг хүргэж гэрт нь очтол гэртээ байхгүй байсан. Эргээд явж байтал манай урд хороон дээр ирсэн адуу нядалж байсан. Би очиж уулзаад адууны гэдсийг нь арилгалцаж өгсөн. Тухайн үед Ц.ын хүүхдүүд манай аавыг зодсон гэж ярьсан. Мөн 03 оны 0 сарын 5-ны өдөр *******, Д.Батдорж нар нь усан дээр намайг үхэр услахаар очиход Ц. манай гэрт шээсэн, шээс нь гэрт тунасан байхаар нь өмдийг нь тайлж аваад өмдөөр нь арчсан гэж ярьсан. Мөн манайд адууны гэдэс арилгаж байхад Ц.ын баруун гарын сарвуу бугуйны үе орчмоор их хавдсан байсан, яасан гэж асуутал өвдөг, гуяны ар гэмтсэн гээд надад үзүүлсэн. Би тэр үед заяагүй хүүр вэ гэж хэлсэн. Гуяны ар хэсэг нь их нарийхан хэд хэд зүсэгдсэн байдалтай, мөн зүүн хэсэгт халцарсан, зүүн нүд нь их улайсан байсан. Би ******* чинь чамайг архины шилээр хонгон дээр чинь хэд хэд цохиж авсан гэж надад ярьсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би тэндээс явсан. Ц. мотоциклоос ойчсон талаар яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4/

Гэрч Д.: “Би ******* гэх хүнийг танина. Миний төрсөн ах байгаа юм. Мөн Ц. гэх хүнийг танина, манай саахалтын хүн байгаа юм. Би *******той ах дүүгийн харилцаатай. Харин Ц.той ямар нэгэн харилцаа хамааралгүй. Намайг бага байхад манай дүү нас барж байсан юм. Тэгээд манай гэрийнхэн тухайн үед миний бие муудаад байхаар нь Батдорж гэж дууддаг болсон. Манай найз нөхөд болон гэр бүл таньдаг хүмүүс намайг Батдорж гэж дууддаг юм. Миний иргэний үнэмлэхийн нэр бол Бат-Орших байгаа юм. Бүгд намайг Батдорж гэж дуудсаар байгаад олон жил болж байна. 03 оны 0 дугаар сарын 3-ны орой би ******* сумын -р багийн нутаг Дундын төгрөг гэх газарт байх өөрийн төрсөн ах *******ын гэрт байсан. Тэгтэл - цагийн үед манай ахын гэрт Ц. ирсэн. Ирэхдээ өвөртөө шил архитай байсан. Бид нар тухайн архийг хувааж уугаад дараа нь манай ах ******* Батсайхан ахынхаа гэрээс яваад шил архи аваад ир гэж байгаад намайг явуулаад би Батсайхан ахын гэрээс очиж шил 0.5 литрийн “Хараа” архи авч ирсэн. Тэрийгээ бид нар уусан. Тухайн архийг талаас доошоо болсон байхад Ц. ахын зөөврийн сууцан дотор сөхөрч сууж байгаад шээчихсэн юм. Тэр үед нь би та чинь яаж байгаа юм бэ гэж хэлтэл манай ах ******* нь өмдийг нь тайлаад гэрт байсан шээсийг нь арчаад өмдийг нь гаргаад хаясан. Тэгээд би тэр үед нь мотоциклийн түлхүүрийн төмөр оосроор гуяны ар хэсэгт нь хэд хэдэн удаа зүссэн. Би Ц.од гар хүрсэн зүйлгүй. Ц. нь миний орон дээр гараад унтсан. Харин маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө нь би Ц.ыг өөрийн мотоциклд сундалж  ах гэрт хүргэж өгсөн. Тэнд Ц. Батсайхан эгчээс архи авна гээд очсон боловч архи өгөөгүй. Тэндээсээ буцаад би Ц.ыг гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь би гэртээ харьсан. Тэр өдөр дахин таараагүй. Харин маргааш нь буюу 03 оны 0 сарын 5-ны өдөр намайг малаа услаад худаг дээр байхад Ганхүү эхнэртэйгээ мөн Ц. нар ирсэн. Тэд хагас шил архитай байсан. Тэр архиа худаг дээр уусан. Тэгтэл Ц. би зүүн тийшээ явж айлаас архи аваад ирье та нар байж бай гээд Ганхүү бид усан дээр үлдээд хүлээсэн. Ц. Ганхүүгийн эхнэртэй машинтай явсан. Тэндээсээ бид нар Ц.ын гэр рүү явцгаагаад тэндээ Ц.ын авч ирсэн 0.75 литрийн “Хараа” архийг ууж байтал Ц. хоёулаа гараад уулзъя гэхээр нь бид гэрээс гарсан. Гэрт нь Ганхүү үлдсэн. Бид нар гадаа тамхи татаад байж байтал Ц. ах чи миний гарыг хугалсан шүү ахдаа сая төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь үгүй би гарыг чинь хугалаагүй гэж хэлээд явсан. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Тухайн үед манай ахын гэрт шээчихээр нь уурандаа тэгсэн юм. ******* манай хамгийн том ах байгаа юм. Би баруун талын гуяны хажуу талаас нь өөрт байгаа зүг рүүгээ татаж зүссэн. Тэгэхдээ би хэд хэдэн удаа зүссэн. Биед нь халдаж цохиж зодоогүй. ******* зодоогүй, харин шээсийг нь өмдөөр нь арчаад хаясан. Ц.ын зүүн талын нүд нь тухайн үедээ жижигхэн газраа улайсан байсан. Тухайн улайлт нь их жижиг нүдний цагаан дээрээ улайсан байдалтай байсан. Зүүн талын гар нь угаасаа гүйцэт тэнийдэггүй юм. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Ахын гэрээс гараад Батсайхан ахын гэрт очоод тэндээсээ Ц.ыг өөрийг нь гэрт нь хүргэж өгөөд явсан. Тухайн үед явж байхдаа осолдсон зүйл байхгүй. Би өшиглөөгүй, гуяны ар хэсэгт нь хэд хэдэн удаа зүссэн нь үнэн. Хэрэг гарах шөнө бид 3 байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Шинжээч эмч : “Ц.ын биед үзлэгээр тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, дух, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй дээрх гэмтлүүд бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.ын баруун зүүн гуянд үүссэн нарийн зураасан зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******/

Шинжээч эмч 04 оны 03 сарын -ний өдөр өгсөн: “Үзлэгээр зүүн шуу хэсэгт гөлтгөнө боолт хийгдсэн хүзүүнээс сойгдсон байдалтай, эмнэлгийн бичиг баримтад рентгэнд хугарал тогтоогдоогүй. Дээрх нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эмнэлгийн бичиг баримтын нотломж хангалтгүй. Тухайн шууг гөлтгөнө боолт хийгдсэн хэсгийг үнэлэх боломжгүй ил
харагдах хэсэгт мэдэгдэхүйц хаван хавдар тогтоогдоогүй учраас тухайн хэсэгт гэмтэл байгаа гэж үнэлээгүй. Эмнэлэг хохирогчийн биед үзлэг хийж зовиур дээр үндэслэж тухайн гарт гөлтгөнө боолт хийсэн байх боломжтой” гэх мэдүүлэг
,

Гэрч 04 оны 03 дугаар сарын *******-ний өдөр өгсөн: “Би 03 оны 0 сард өдрийг нь санахгүй байна, харанхуй болж байх үед аймгийн төвөөс ******* сумын -р баг Дундын төгрөг гэх газарт байх аавынд очих гээд ээж Батсайхан, Ц. нарын хамт явсан. Бид гурав Бонго 3 маркийн машинтай явсан. Замдаа Ц. бууя шээе гээд би машинаа зогсоосон. Тэгэхэд Ц.ыг машинаас буугаад ойчлоо гэж ээж хэлсэн. Тухайн үед би ахыг унахыг нь хараагүй. Гэрт очсоны дараа Ц. аав Батсайханаар мотоциклоор гэртээ хүргүүлнэ гээд тэр хоёр хамт явсан. Тэрнээс хойш -3 хоногийн дараа байх Ц.ыг хүнд зодуулсан гэж ээж хэлсэн. Тэр үедээ хэнд зодуулсан талаар мэдээгүй. ах машинаас шээнэ гэж буугаад буцаж орж ирэхэд нь биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ах шээчхээд машинд суугаад явж байхад өвдлөө гэж юм хэлээгүй.” гэх мэдүүлэг

Гэрч Г. 04 оны 03 сарын *******-ний өдөр өгсөн: “03 оны 0 дугаар сард /хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ би аймагт ирчхээд буцах гэж байтал Ц.ын охин Цэвлээ над руу залгаад “аавыг авч яваарай, мартав та, аав архи уучихлаа, надаас бултах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд хэд, хэд залгаж надад сануулсан. Тухайн үед би хүү Б.Энэбишээр хүргүүлэхээр Бонго-3 машинтай хүү жолоо бариад Ц. голд суугаад би хаалга талд суугаад аймгаас хөдөлсөн. Бид нарыг аймгаас гарах үед харанхуй болсон байсан. Аймгаас ойролцоогоор 0 орчим километр явж байтал Ц. “бие засъя, зогсчих” гэж хэлсэн. Тэгээд хүү машинаа зогсоохоор нь машинаас буугаад зогсож байтал араас Ц. бууж ирэхдээ газар уначихсан. Тэгэхээр нь би “хөөе гайгүй юу” гэж асуутал Ц. өөрөө босч ирээд “зүгээрээ гээд”  өөрийнхөө машин шиг санасан чинь өндөр юм байна” гэж хэлээд цааш явж бие засаад буцаж машинд суугаад бид нар явсан. Тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байх. Бид хөдөө гэр рүүгээ дөхөж байх үед хүү Ц.оос “та гэртээ буух юм уу” гэж асуухад Ц. “би танайд очино” гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрт очтол манай нөхөр Ц.ыг гэрт нь хүргэж өгнө гээд мотоциклоо унаад явсан. Тэгтэл *******, Ц. ахынд очино гээд байхаар нь *******ыг Ц. ахынд хүргэж өгчхөөд ирлээ гээд удалгүй нөхөр гэртээ ирсэн. Анх Ц.ыг машинд суух үед биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн Ц. машинаас унаад босч ирэхдээ гэмтэлгүй байх шиг байсан. Замд явж байх үед Ц. энд, тэнд өвдлөө гэж яриагүй. Ц. нь ер нь худалч хүн байгаа юм. Мөн архи их уудаг, архи уучхаад мотоциклоо унаад л айл, айл хэсээд явдаг хүн байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 03 оны 0 сарын 3-ний өдрийн 55 дугаартай: “Ц.ын биед тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, дух, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун, зүүн гуя хэсэгт үүссэн нарийн зураасан зулгаралтууд нь тус бүрдээ ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад биед үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо  гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-35/

******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын: “******* нь F06.3 органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг оноштой. ******* нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх дүгнэлт /хх-ийн 60-6/

    Хохирогч Ц.ын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн /

   ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гэрэл зургууд /хх-ийн 38-48/

   Хохирлын баримтууд /хх-ийн 49-53/

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/

         Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

      Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

          Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ц. нь 03 оны 0 дугаар сарын 3-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.оос 3 удаа хохирогчоор мэдүүлэг авахад өөрийг нь ******* зүүн нүд орчим нь архины шилээр цохисон талаар тогтвортой мэдүүлжээ. Түүний энэ мэдүүлэг нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 03 оны 0 сарын 3-ний өдрийн 55 дугаартай “Ц.ын биед тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, дух, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун, зүүн гуя хэсэгт үүссэн нарийн зураасан зулгаралтууд нь тус бүрдээ ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад биед үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлт, шинжээч эмч “Тархи доргилт зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг,

      гэрч Г.: “Би 03 оны 0 дугаар сарын 3-ны өдөр .... Манай хүү жолоо барьж, Ц.ыг дундаа суулгаад, харин би захад нь суугаад явсан. Замд явж байхад Ц. бие засмаар байна гээд машин зогсоогоод намайг машинаас буутал машинаас буух гэж байхдаа Ц. газарт унасан. Тэр үед нь би манай машин өндөр шүү дээ бэртэв гэж хэлсэн. Тэгээд бие засаад машинд эргээд суусан. Манай хүү ахаа гэртээ буух юм уу гэтэл би Д. ахын гэрт бууна гэж хэлсэн. ... Тэгээд Ц.ыг архи гуйгаад байхаар нь би шил “Хараа” архи өгөөд явуулсан. Гэрээс гарахдаа манай нөхөр Д.Батсайханаар мотоциклтой хүргүүлэх гээд гарсан боловч манай нөхөр эргэж ирээд гэрт нь хүргэж өгөх гэтэл ******* ахын гэрт очино гэсээр байгаад ******* ахын гэрт хүргүүллээ. Тэгээд би эргээд ирлээ гэсэн. ... Маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө Батдоржийн хамтаар мотоциклтой ирсэн. ....03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө 07 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа Батдоржийн ард нь сундлаад ирсэн. Тэгээд мотоциклоосоо буугаад миний хажууд ирээд эмэгтэй Батсайханаас надад нэг шил архи өгчих миний бие өвдөөд байна гэсэн. Тэр үедээ  зүүн нүд нь жоохон улайлттай харагдаж байсан. 03 оны 0 дугаар сарын 4-ний үдээс хойш манай гэрт ирэхдээ тийм согтуу байгаагүй. ...” гэх,

гэрч Д.: “ Би 03 оны 0 дугаар сарын 3-ны орой 0 цагийн орчимд намайг гэртээ байхад эхнэр Батсайхан хүү Энэбиш нар аймгийн төвөөс гэртээ ирсэн. Ирэхдээ Ц.ын хамтаар ирсэн. манай гэрт орж ирээд манай охины өгсөн архийг надад өг гээд байсан. Манай эхнэрээс “Хараа” нэртэй архи аваад намайг хүргээд өг гэсэн. Би ыг гэрээсээ мотоциклоор хүргэж өгөхөөр гартал Ц. нь манай ах *******ын гэрт хүргээд өг би ахтай шил архи ууна гээд надаар ах *******ын гэрт хүргүүлсэн. ... Маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө эрт манай гэрийн гадаа Батдоржийн хамтаар мотоциклтой ирсэн. Тухайн мотоциклийг манай дүү Батдорж жолоодож явсан. ... Тухайн үед Ц.ын баруун талын нүдний цагаан хэсэг нь жоохон улайсан байдалтай зүүн гар нь тэнийхгүй байсан. ...” гэх,

            гэрч : “03 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн үдээс хойш намайг эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байж байтал Ц. манай гэрт ганцаараа мотоциклтой ирсэн. Тэгээд хагас шил архи гаргаад түүнийгээ хамт уусан. Архи ууж байхдаа хартал аль гар нь гэмтсэн эсэхийг нь санахгүй байна нэг гар нэлээд хавдсан байдалтай байсан. Мөн дух хэсэгтээ шалбарсан, зүүн нүд нь улайсан байдалтай байсан. Яасан талаар нь асуутал надад Ц. ах мотоциклоос унасан гэж хэлсэн. Дараа нь нүд чинь яасан гэж асуутал даралт ихсээд байгаа юм гэж хэлсэн. Архи дууссаны дараа манай гэрийн гадаа унтаж байгаад орой болохоос өмнө сэрээд орж ирж хоол идээд гэртээ харилаа гээд явсан. ... Би ыг мотоциклоос унаж осолдсон байхыг огт хараагүй.” гэх,

            гэрч : “Би аймгийн төв рүү юм явуулах гээд Ц.ыг хүргэж гэрт нь очтол гэртээ байхгүй байсан. Эргээд явж байтал манай урд хороон дээр ирсэн адуу нядалж байсан. Би очиж уулзаад адууны гэдсийг нь арилгалцаж өгсөн. Тухайн үед Ц.ын хүүхдүүд манай аавыг зодсон гэж ярьсан. Мөн 03 оны 0 сарын 5-ны өдөр *******, Д.Батдорж нар нь усан дээр намайг үхэр услахаар очиход Ц. манай гэрт шээсэн, шээс нь гэрт тунасан байхаар өмдийг нь тайлж аваад өмдөөр нь арчсан гэж ярьсан. ... манайд адууны гэдэс арилгаж байхад Ц.ын баруун гарын сарвуу бугуйны үе орчмоор их хавдсан байсан, яасан гэж асуутал өвдөг, гуяны ар гэмтсэн гээд надад үзүүлсэн. ... Гуяны ар хэсэг нь их нарийхан хэд хэд зүсэгдсэн байдалтай, мөн зүүн хэсэгт халцарсан, зүүн нүд нь их улайсан байсан. Би ******* чинь чамайг архины шилээр хонгон дээр чинь хэд хэд цохиж авсан гэж надад ярьсан шүү дээ гэж хэлсэн. ... Ц. мотоциклоос ойчсон талаар яриагүй” гэх,

гэрч Д.: “Би ******* гэх хүнийг танина. Миний төрсөн ах байгаа юм. Мөн Ц. гэх хүнийг танина, манай саахалтын хүн байгаа юм. Би *******той ах дүүгийн харилцаатай. Харин Ц.той ямар нэгэн харилцаа хамааралгүй. ...03 оны 0 дугаар сарын 3-ны орой би ******* сумын -р багийн нутаг Дундын төгрөг гэх газарт байх өөрийн төрсөн ах *******ын гэрт байсан. Тэгтэл - цагийн үед манай ахын гэрт Ц. ирсэн. Ирэхдээ өвөртөө шил архитай байсан. Бид нар тухайн архийг хувааж уугаад дараа нь манай ах ******* Батсайхан ахынхаа гэрээс яваад шил архи аваад ир гэж байгаад намайг явуулаад би Батсайхан ахын гэрээс очиж шил 0.5 литрийн “Хараа” архи авч ирсэн. Тэрийгээ бид нар уусан. Тухайн архийг талаас доошоо болсон байхад Ц. ахын зөөврийн сууцан дотор сөхөрч сууж байгаад шээчихсэн юм. ... манай ах ******* нь өмдийг нь тайлаад гэрт байсан шээсийг нь арчаад өмдийг нь гаргаад хаясан. Тэгээд би тэр үед нь мотоциклийн түлхүүрийн төмөр оосроор гуяны ар хэсэгт нь хэд хэдэн удаа зүссэн. ... Харин маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө нь би Ц.ыг өөрийн мотоциклд сундалж  ах гэрт хүргэж өгсөн. ....Харин маргааш нь буюу 03 оны 0 сарын 5-ны өдөр намайг малаа услаад худаг дээр байхад Ганхүү эхнэртэйгээ мөн Ц. нар ирсэн. Тэд хагас шил архитай байсан. ... Тэндээсээ бид нар Ц.ын гэр рүү явцгаагаад тэндээ Ц.ын авч ирсэн 0.75 литрийн “Хараа” архийг ууж байтал Ц. хоёулаа гараад уулзъя гэхээр нь бид гэрээс гарсан. ...Ц. ах чи миний гарыг хугалсан шүү ахдаа сая төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь үгүй би гарыг чинь хугалаагүй гэж хэлээд явсан. ...Би баруун талын гуяны хажуу талаас нь өөрт байгаа зүг рүүгээ татаж зүссэн. Тэгэхдээ би хэд хэдэн удаа зүссэн. ... Ц.ын зүүн талын нүд нь тухайн үедээ жижигхэн газраа улайсан байсан. Тухайн улайлт нь их жижиг нүдний цагаан дээрээ улайсан байдалтай байсан. Зүүн талын гар нь угаасаа гүйцэт тэнийдэггүй юм. ...Би өшиглөөгүй, гуяны ар хэсэгт нь хэд хэдэн удаа зүссэн нь үнэн. Хэрэг гарах шөнө бид 3 байсан. Өөр хүн байгаагүй.” гэх,

гэрч 04 оны 03 дугаар сарын *******-ний өдөр өгсөн: “Би 03 оны 0 сард өдрийг нь санахгүй байна, харанхуй болж байх үед аймгийн төвөөс ******* сумын -р баг Дундын төгрөг гэх газарт байх аавынд очих гээд ээж Батсайхан, Ц. нарын хамт явсан. ...Замдаа Ц. бууя шээе гээд би машинаа зогсоосон. Тэгэхэд Ц.ыг машинаас буугаад ойчлоо гэж ээж хэлсэн. Тухайн үед би ахыг унахыг нь хараагүй. Гэрт очсоны дараа Ц. аав Батсайханаар мотоциклоор гэртээ хүргүүлнэ гээд тэр хоёр хамт явсан. Тэрнээс хойш -3 хоногийн дараа байх Ц.ыг хүнд зодуулсан гэж ээж хэлсэн. Тэр үедээ хэнд зодуулсан талаар мэдээгүй. ах машинаас шээнэ гэж буугаад буцаж орж ирэхэд нь биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ах шээчхээд машинд суугаад явж байхад өвдлөө гэж юм хэлээгүй.” гэх,

гэрч Г. 04 оны 03 сарын *******-ний өдөр дахин өгсөн: “03 оны 0 дугаар сард /хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ би аймагт ирчхээд буцах гэж байтал Ц.ын охин Цэвлээ над руу залгаад “аавыг авч яваарай, мартав та, аав архи уучихлаа, надаас бултах гээд байна” гэж хэлсэн. ... Тухайн үед би хүү Б.Энэбишээр хүргүүлэхээр Бонго-3 машинтай хүү жолоо бариад Ц. голд суугаад би хаалга талд суугаад аймгаас хөдөлсөн. .... Аймгаас ойролцоогоор 0 орчим километр явж байтал Ц. “бие засъя, зогсчих” гэж хэлсэн. Тэгээд хүү машинаа зогсоохоор нь машинаас буугаад зогсож байтал араас Ц. бууж ирэхдээ газар уначихсан. Тэгэхээр нь би “хөөе гайгүй юу” гэж асуутал Ц. өөрөө босч ирээд “зүгээрээ” гээд  өөрийнхөө машин шиг санасан чинь өндөр юм байна” гэж хэлээд цааш явж бие засаад буцаж машинд суугаад бид нар явсан. ... бид нар гэрт очтол манай нөхөр Ц.ыг гэрт нь хүргэж өгнө гээд мотоциклоо унаад явсан. Тэгтэл *******, Ц. ахынд очино гээд байхаар нь ахынд хүргэж өгчхөөд ирлээ гээд удалгүй нөхөр гэртээ ирсэн. Анх Ц.ыг машинд суух үед биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн Ц. машинаас унаад босч ирэхдээ гэмтэлгүй байх шиг байсан. Замд явж байх үед Ц. энд, тэнд өвдлөө гэж яриагүй” гэх,

шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн: “хохирогч Ц.ыг түлхэж унагаад өмдөөр нь шээсийг нь арчсан” гэх мэдүүлгүүд болон яаралтай тусламжийн хуудас зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн .-д заасан гэмт хэргийн гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг нь тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гарган мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

     Түүнчлэн шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт “архийг Ц. бид уусан, манай дүү Бат-Орших архи уудаггүй” гэж мэдүүлж байх боловч энэ нь Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн “03 оны 0 дугаар сарын 3-ны орой би ******* сумын -р багийн нутаг Дундын төгрөг гэх газарт байх өөрийн төрсөн ах *******ын гэрт байсан. Тэгтэл - цагийн үед манай ахын гэрт Ц. ирсэн. Ирэхдээ өвөртөө шил архитай байсан. Бид нар тухайн архийг хувааж уугаад дараа нь манай ах ******* Батсайхан ахынхаа гэрээс яваад шил архи аваад ир гэж байгаад намайг явуулаад би Батсайхан ахын гэрээс очиж шил 0.5 литрийн “Хараа” архи авч ирсэн. Тэрийгээ бид нар уусан. Тухайн архийг талаас доошоо болсон байхад Ц. ахын зөөврийн сууцан дотор сөхөрч сууж байгаад шээчихсэн юм. ... манай ах ******* нь өмдийг нь тайлаад гэрт байсан шээсийг нь арчаад өмдийг нь гаргаад хаясан. Тэгээд би тэр үед нь мотоциклийн түлхүүрийн төмөр оосроор гуяны ар хэсэгт нь хэд хэдэн удаа зүссэн. ... Харин маргааш нь буюу 03 оны 0 дугаар сарын 4-ний өглөө нь би Ц.ыг өөрийн мотоциклд сундалж ах гэрт хүргэж өгсөн.” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Түүнчлэн гэрч Д.Бат-Орших ах ******* хохирогч Ц.ыг зодоогүй гэж, шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчийг зоддоггүй гэж тус тус мэдүүлж байх боловч энэ мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

       Дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг 03 оны 0 сарын 3-ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр Дундын төгрөгийн бууцанд байх өөрийн гэртээ “гэрт шээлээ” гэх шалтгаанаар хохирогч Ц.ын эрүүл мэндэд “Тархи доргилт зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт” гэмтлийг ууж байсан архиныхаа шилээр цохиж учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ. Прокурорын газраас шүүгдэгч *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

      Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

 

      Хохирол төлбөрийн талаар:

 

      Хохирогч Ц. мөрдөн байцаалтын шатанд эм тарианд зарцуулсан мөнгө болон нааш цааш явсан зардал .000.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байна.

     Хохирогч Ц.ын шүүхэд ирүүлсэн хохирлын баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тэрээр шүүхэд *******.35 төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг ирүүлсэн байна. Үүнээс Ц. үзлэг гэх утгатай 30.000 төгрөг, гэх гүйлгээний утгуудтай 0.000 төгрөг, 8.000 төгрөг шилжүүлсэн данс нь хувь хүний, хаанаас ямар эмчилгээ үйлчилгээ авсан болох нь тодорхойгүй байх тул шүүгдэгч *******оос 34.35 төгрөг гаргуулан хохирогч Ц.од олгож, хохирогчийн нэхэмжлэлээс .765.675 төгрөгийг хэлэлцэхгүй орхилоо.

     Хохирогч Ц. хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

       

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

       Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

       Шүүгдэгчийн нас, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

        Бусад асуудлын талаар:

 

        Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

      

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36. дугаар зүйлийн , , 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт од 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 34.35 /хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.од олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.ын нэхэмжлэлээс .765.675 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР