Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

         аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх

          Улсын яллагч О.Одончимэг

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******, *******, *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******    

          Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр  аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл , нөхрийн хамт, аймгийн сумын дугаар багийн нутаг “” гэх газар оршин суух бүртгэлтэй боловч аймгийн сумын дүгээр багийн нутаг *******- тоотод түр оршин суух хаягтай, Алдарт эхийн дугаар одонтой, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, овогт /РД:ЗЗ60**************/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед аймгийн сумын 3 дугаар баг “Алттын цохио” гэх газар асфальтан хучилттай авто замаар өөрийн эзэмшлийн Тоёота маркийн приүс 0 загварын 78-86 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 1 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас *******ийн жолоодож явсан “Есөн шижир инвест” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Хонда маркийн инсаят загварын 1-8УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Х., ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, , , *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Есөн шижир инвест” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Хонда маркийн инсаят загварын 1-8 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,876,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “.......” гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт:

          Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...03 оны 07 дугаар сарын 10-ны үед байхаа сайн санахгүй байна, ямар ч гэсэн улсын баяр наадмын өмнө бид нар гэр бүлээрээ аймгийн сумаас аав , ээж , би, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. Тухайн өдрөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд очоод 3-4 хоносон. Тэгээд буцаж байх замдаа Төв аймгийн Зуунмод суманд ээжийн ах Болдын гэрт аав , ээж нар үлдсэн. Тэгээд бид нар цаашаа аймгийн суманд очсон. Тэгээд 03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өглөө эрт дүү ярихад ээж Төв аймгаас гарч байгаа гэнэ ээ гэж хэлсэн. Тэгээд 03 оны 07 сарын 17-ны өглөө ажил дээр ирсний дараа 10-11 цагийн үед ээжийн найз над руу залгаад ээж, аав чинь осолд орсон гэнэ ээ түргэний машинаа аймаг руу ирж байгаа гэнэ ээ гэж хэлсэн. Тэгээд би шууд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай дээр ирэхэд түргэний машин ирээгүй байж байгаад 5-6 минутын дараа ирсэн, тэгээд түргэний машинаар ээж , дүү хүү хоёр ирсэн байсан. Тухайн үед ээжийн цээжин хэсэг зовуурьтай хөдөлж чадахгүй, хүзүү эгэм цээж хэсэг нь цус болчихсон, хөл гар нь хөхөрчихсөн шархтай болчихсон хөдөлж чадахгүй байсан. Тэгээд ээж тухайн өдрөө эмнэлэгт хэвтээд 3 хоногийн дараа эмнэлгээс гаргасан. Эмнэлгээс гарах үед зөөлөн эдийн гэмтэл гэж хэлээд гаргасан, ээжийг эмчилж байсан эмч нь эмч байсан. Эмнэлгээс гарах үедээ ээжийн баруун талын хөх нь тэр чигээрээ хавдартай хөхөрчихсөн, зүүн талын хөл нь битүү хавдартай гишгэж чадахгүй, ямар нэгэн хугарал байхгүй гэж хэлсэн. Тухайн үед ээж эмнэлгээс гарахад ярьж хэлж чадаж байсан, амьсгаа авахдаа хэцүү байна гэж хэлж байсан. Эмнэлгээс гараад гэрээр хэвтрийн дэглэм сахиж эмчийн бичиж өгсөн эм ууж байсан. 03 оны 07 дугаар сарын 6-ны өглөө манай төрсөн дүү гэнэтийн ослоор нас барсныг ээж сонсоод өдөр нь даралт нь ихсээд байж байгаад орой нь ээж гэртээ Боржины 17-4 тоотод очоод гэрийн гадаа ухаан алдаж унаад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хүргэгдэн ирээд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж 5 хоноод нас барсан. Манай ээжид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Осолд орсон талаараа ямар нэгэн зүйл ярьж байгаагүй, ер нь ослын дараанаас ярьж хэлэхдээ их муу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн /

            Хохирогч *******гийн: “...Би Өмнөговь аймагт амьдардаг. Ах, эгч, гэр бүлийн хамт зугаалахаар машинтай гарсан. Миний сууж явсан машин манай нөхөр өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Уг машиныг жолоодож, би жолоочийн хажуу талд сууж, ард хоёр охин болох , болон нөхрийн найз нар сууж явсан. Бид өглөө 04 цаг өнгөрөөд Өмнөговь аймгийн Даланзадгадаас гараад 0 цагийн үед аймгийн төвөөр дайраад аймгаас хойш гараад постоор гараад явж байтал урдаас саарал цайвар өнгийн тээврийн хэрэгсэл эхлээд замаараа тэгш явж байгаад ойртоод тухайн машинтай зөрөх үед тухайн саарал өнгийн тээврийн хэрэгсэл мурилзаад, мурилзаж ирээд манай машиныг мөргөчихсөн. Тэгээд би юу болсныг цаашаа мэдэхгүй байна. Манай машин зүгээр тэгшхэн явж байсан. Бид нар юм яриад зөөлөн явж байсан. ...Манай нөхөр бүс зүүсэн, би хамгаалах бүс зүүгээгүй. Манай нөхөр надад 03 оны 06 сард төрсөн өдрөөр авч өгсөн, нэрийг нь шилжүүлж аваагүй байгаа. ...”, “...урагшаа хартал саарал өнгийн жижиг тэрэг баруун урсгал руу нэг ороод, манай урсгал руу нэг ороод сүлжээд тоос манаргаад ирэхээр нь манай нөхөр тоормос гишгээд зогстол тухайн саарал өнгийн жижиг тэрэг манай урсгал руу орж ирээд миний талаас мөргөсөн. Тэгээд би ухаан алдчихсан. Тэгээд нэг сэртэл аймгийн эмнэлэг дээр сэрсэн. ...Миний зүүн өвдөг нугарах боломжгүй, чөмөг бяцарсан, насан туршдаа нугарах боломжгүй гэсэн. Аарцгийн хугарал, тархины няцрал, цус хуралт үүссэн. 03 оны 07 сарын 31-нд би дунд чөмөг хадах хагалгаа, 03 оны 08 сарын 4-нд миний хадсан төмөр биед зохихгүй идээлж хагалгаанд орж хадсан төмрөө авхуулсан. Миний биеийн байдал хүнд байна. Насаараа зүүн өвдөг нугарахгүй байна гэхээр сэтгэл санаагаар унаж байна. Баруун аарцаг хугаралтай учраас сууж чадахгүй хэвтрийн байдалтай байгаа. Толгой лугшиж өвддөг. ... ”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-4/

            Хохирогч *******ийн: “...03 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байх өөрийн гэрээсээ Улаанбаатар хот орохоор болоод эхнэр Золзаяа, манай охидууд болох, , манай туслах нарын хамт өөрөө мөнгөөрөө худалдаж авч өөрийн эзэмшлийн болгосон Хонда Инсаят маркийн 1-8 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрээр 5 цаг гээд нар гарсан хойно гарсан. Даланзадгад сумаас гарах үедээ би тээврийн хэрэгслээ жолоодож миний хажууд Золзаяа сууж, ард талд , нар сууж явсан. Явсаар байгаад 11 цаг болж байх үед аймгийн сумын төвийг дайран өнгөрч гарсан, аймгийн хойд талын пост өнгөрөөд 10 гаран километр явж байтал эсрэг урсгалаас саарал өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл ил гарч ирж байгаа харагдсан, тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл гэнэт баруун гар талынхаа замын хажууд байсан жижиг шонг мөргөөд тэр саарал өнгийн машин -3 удаа зам дээр далбиганаад эсрэг урсгал руу орж гараад байхаар нь би тоормос гишгээд зогсох гэж байтал тухайн саарал өнгийн Приус машин яг манай машины урдаас орж ирээд тас гээд л мөргөчихсөн. Тэгээд би үсрээд буусан, манай хүүхдүүд ааваа авраач ээ гээд орилоод машины ард талын хаалга онгойхгүй байхаар нь би өөрийнхөө суудлын дээгүүр хүүхдүүдээ гаргаж ирсэн, эхнэрээ хартал эхнэр ямар ч дуу гаргахгүй эхнэрийн талын хаалга онгойхгүй байсан, хүүхдүүд орилоод байсан болохоор би хоёр хүүхдийнхээ цусыг дараад зогсож байсан юм. Тэгж байтал автобустай хүмүүс ирж манай эхнэрийн талын хаалгыг эвдэлж эхнэрийг гаргаж авахад манай эхнэр Золзаяа тухайн үед ухаангүй байсан. Тухайн үед нөгөө машинаас бүх хүн нь гарчихсан байсан. Тухайн тээврийн хэрэгслээ 03 оны 06 дугаар сарын 1-ны өдөр Улаанбаатар хотоос сая төгрөгөөр худалдаж авсан юм, нэрээ шилжүүлээгүй байсан юм. Үгүй ээ, би эрүүл байсан, зорчигч нар бүгд эрүүл байсан. Би тухайн осол болох үед яг 70 км/ цагийн хурдтай явж байсан юм. Миний жолоодож явсан 1-8УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 03 оны 3-н сард үзлэг оношилгоонд орсон. Осол гарахаас өмнө миний машин ер нь бол хэвийн явж байсан, Тоормос хэвийн ажиллагаатай байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй, би жолоодох эрхийн үнэмлэхээ *******3 онд Өмнөговь аймгийн төв дээр жолооны Тэнгэрийн хүрд гэх нэртэй курсэд сурч жолооны үнэмлэхээ авч байсан юм. Би тухайн саарал өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийг эсрэг талаас ирж явахыг бол харсан. Тухайн тээврийн хэрэгсэлтэй ойртож ирж байх үед тухайн тээврийн хэрэгсэл шон мөргөөд буцаад эсрэг миний явж байсан урсгал руу орж ирээд манай машиныг мөргөчихсөн. Би саарал өнгийн машиныг миний явж байсан урсгал руу орж ирэнгүүт тоормос дартал тухайн машин гэнэт орж ирээд мөргөчихсөн. Осол гарсан газар зам эвдрэлгүй, зам хуурай гадаргуутай, байгалийн ямар нэгэн үзэгдэлгүй, өглөө 11 цагийн үед байсан тул үзэгдэх орчин чөлөөтэй байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан юм. Би болон Золзаяа бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан, ард сууж явсан манай охин болон зүүгээгүй байсан. Тухайн ослоос шалтгаалан миний хүзүүний 3 ширхэг бие яс хугарсан, 6 хавирга хугарсан, баруун хөлийн өвдөг зөөлөн эдийн гэмтэл авсан байсан, зүүн хөлийн өвдөг бяцралтай, зүүн эгэм цууралттай, баруун эгэм зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Одоо миний хүзүү толгой хөшиж өвдөнө, баруун өвдөг гүйцэт нугарахгүй, хавирганууд шархирч өвдөж байгаа. Би гомдолтой байна, эм тариа эмчилгээний мөнгө төгрөг хохирол төлбөр зэрэг зүйлээ нэхэмжилж гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-54/

            Гэрч Н.ын: “...Бид хэд 5 улаа Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу өгдөө 06 цаг өнгөрөөгөөд гарсан. Бид хэд аймаг өнгөрөөд явж байтал гэнэт мөргөлдсөн би өөр тийш харж байсан учир яг яагаад мөргөлдсөнийг мэдэхгүй байна. Жолоочийн эхнэр Золзаяа гэнэт чанга орилоход би урагш зам руу харахад өөдөөс урсгал сөрөөд манай машиныг мөргөсөн. Би жолоочийн талын ард талын суудалд сууж явсан. Миний хажууд охин сууж явсан. Жолоочийн эсрэг талд эхнэр нь сууж явсан. Биднийг мөргөсөн машин өөдөөс шууд тулаад ороод ирсэн. Би хараагүй. Ухаан санаа балартаад хэсэг байсны дараа гайгүй болоод харахад жолооч эхнэр Золзаяа суудал, салон -ын голоон хавчуулагдсан байсан бас хаалга нь гацсан байсан. Эхнэрийг нь машинаас гаргах хооронд зам зуур явж байсан хүмүүс зогсоод приүсэнд байсан хүмүүсийг гаргачихсан байсан тул хэн жолоодож байсны харж чадаагүй. Би суудлын бүс зүүгээгүй байсан. Миний хажууд сууж явсан охин бас зүүгээгүй байсан. Урд сууж явсан хүн л зүүсэн байсан. ...Хүзүү хөдлөхөд өвдөж байна. Зүүн талын хавирга хэсэг маш их өвдөж байна. Зүүн хөлийн шилбэ, хуруу хэсэг нь зулгарсан баруун нүд цохигдож зулгарсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/

            Гэрч Эрдэнэчулууны: “...03 оны 07 дугаар сарын 14-ны өдөр манай эхнэр аймгийн сум дахь гэрээсээ гараад Төв аймаг орохоор өөрийн эзэмшлийн Приус 0 маркийн тээврийн хэрэгслийн машинтай ганцаараа гарсан. Тэгээд Төв аймагт хоноод маргааш нь Хэнтий аймаг явсан байсан. Тэгээд буцаад Хэнтий аймгаас гараад Төв аймаг дээр ирж хоноод 03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 06 цаг 10 минутын үед над руу эхнэр залгаад “Төв аймгаас , , нэг хүүхэд нарын хамт гарч байна” гэж утсаар ярьсан. Тэрнээс хойш 0 цагийн үед би эхнэр рүү залгаад хаана явааг нь асуухад “Дэлгэрцогт сум орж явна” гэж ярьж байсан. Тэгээд би гэртээ байж байтал над руу эхнэр 10 цаг 43 минутын үед “би мөргөлдчихлөө” гэж хэлээд утсаа тастахаар нь би найз хамт тухайн осол болсон газар нь очсон. Осол болсон газар очиход өвчтөнүүдийг эмнэлэг аваад явсан, цагдаа ирчихсэн, машины жолооч үлдсэн байсан. Тэгээд манай эхнэрийн унаж явсан саарал өнгийн Приус 0 маркийн тээврийн хэрэгсэл зөв талын дугуй хагарсан, нэлээн их эвдрэлтэй байсан. Тухайн үед юу болсон талаар эхнэр гээс асуухад тай юм яриад явж байхад манай эхнэрийн унаж явсан машин нь гэнэт далбиганаад үрүүлээ булаагаад замын баруун гар талын шон мөргөөд эргэж нөгөө тийшээ дарахдаа тухайн машинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед манай эхнэр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явсан. Манай эхнэр д жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Тухайн үед осол болж байхыг хажуугаас харсан гэх хүн харсан байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8/

            Гэрч : “...03 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн хөдөө гэр болох аймгийн сумын дугаар баг Алттын цохио гэх газарт буусан байсан. Тэгээд би тухайн өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ойрхон байгаа адуугаа харахаар явсан. Адуугаа харчхаад саахалт айл олох гэх айлынд буучхаад гэрийнх нь гадаа саахалт айлын залуу хамт зогсож байтал ы гэрийн баруун хойд талд ойрхон өнгөрдөг аймаг Өмнөговь аймгийг холбосон засмал зам дээр нэг саарал өнгийн Приус 0 маркийн тээврийн хэрэгсэл хойд талын урсгалаас явж байгаад замын хагархай мөргөв үү, дугуй нь хагарвуу гэмээр “пүд” гээд нэг удаа хүчтэй дугарах шиг болоод хүч нь саараад явчих шиг болсон. Тэгээд урд талаас буюу нөгөө урсгалаас нь хар өнгийн Инсаят маркийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Тэгээд Инсаят маркийн тээврийн хэрэгслийг хараад яасан хүчтэй хурдан явж байна аа, мөргөчих вийдээ гэж амандаа хэлж амжаагүй байхад Инсаят болон Приус 0 маркийн тээврийн хэрэгсэл хоёр мөргөлдсөн. Мөргөлдөхийг нь хартал хар өнгийн Инсаят маркийн тээврийн хэрэгсэл бөгс нь засмал зам дээрээс өндийгөөд хөндийрөөд бууж байгаа харагдсан. Тэгээд машин мөргөлдчихлөө гээд айлын хүмүүст хэлтэл бүгдээрээ гэрээсээ гарч ирээд засмал зам дээгүүр олон машинууд гараад ирчихсэн хоёр машиныг хүмүүсийг гаргаж байх шиг байсан. Би хажуугаас нь харсан болохоор тэрийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн замынхаа наад талын хөвөө рүү гарч ирээгүй. Хар өнгийн Инсаят маркийн тээврийн хэрэгсэл нь нэлээн хурдтай 100 км/ цагаас дээш явсан гэж бодож байна. Би өөрөө машин барьдаг хүн учраас барагцаалж байна. Саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл нь зөөлөн явж байсан барагцаагаар 50-60 км/цагаас явж байсан байх, приус маркийн тээврийн хэрэгсэл нь пүд гэж дуугараад хурдаа сааруулаад явчих шиг болоод нээх холдоогүй явж байгаад хар өнгийн Инсаят маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84/

            Гэрч Б.: “...03 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би аймгийн сумын 3 дугаар баг Далай гэх газарт байх гэрээсээ өглөө адууны нэмнээ авах гээд аймгийн сумын 3 дугаар баг Алттын Цохио гэх газарт байдаг таньдаг айл болох ы гэрт 10 цагийн үед ирээд байж байсан, 11 цагийн гуайн гэрийн гадаа гарч ирээд явах гэж байтал гуайн гэрийн баруун хойд талаар явж өнгөрдөг аймаг Улаанбаатар хотыг холбосон засмал зам дээр баруун гар талын урсгалаар явж байсан Приус 0 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн дугуй нь буудах шиг болоод дугарсан. Гэтэл нөгөө талын урсгалаас ирж байсан хар өнгийн инсаят маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Мөргөлдөх үед Инсаят маркийн тээврийн хэрэгслийн ард талын хоёр дугуй нь босож өндийж ирээд бууж байгаа харагдсан. Би хэргийн газар очоогүй тэндээсээ гэртээ харьсан. Приус 0 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь эмэгтэй хүн гарч ирж байсан. Би тэрийг тод харсан. Урсгал сөрсөн эсэхийг нь хараагүй.  Хар өнгийн Инсаят маркийн тээврийн хэрэгсэл нь хурдтай явж байх шиг байсан, хэдэн км/ цаг гэдгийг нь бол мэдэхгүй байна. Саарал өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэл нь зөөлөн явж байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/

            Гэрч Х.ын: “...03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Төв аймгийн Зуунмод суманд айлд оччихоод тэндээсээ тухайн өдрийн өглөө 06 цагийн үед эхнэр , зээ хүү О., эхнэрийн эгч нарын хамт гийн эзэмшлийн машинтай эгч жолоо бариад, жолоочийн хажууд эхнэр суугаад, би жолоочийн арын суудал дээр зээ хүү Ундрах-Эрдэнийн хамт сууж явсан. Бид аймгийн сум руу орох гэж явж байсан юм. Төв аймгийн төвөөс аймгийн Дэлгэрцогт сум хүртэл ямар нэгэн сааталгүй зүгээр явсан. Дэлгэрцогт сумаас нааш яваад 30 гаран километр яваад замын том эвдрэл жолооч дайрчихсан. Тэгтэл машины үрүүл жолоочийн тал руу булаалдаад буруу тийшээ урсгалын талд шороон хөвөөн дээр байсан цагаан цементэн шон мөргөчихсөн. Тэгтэл жолооч шон мөргөчхөөд жолоогоо эсрэг урсгал руу дартал эсрэг урсгалаас машин ирж явсныг хоорондоо мөргөлдсөн. Тэгээд би нэг мэдсэн чинь бөөн манантсан юман дотор сууж байсан. Би хаалга нээгээд машинаас гараад газар гишгэх гэтэл унаад өгсөн, явж хөдөлж чадахгүй болсон. Миний сууж явсан приүс 0 маркийн машиныг ******* эгч жолоодож явсан. Би жолоочийн ард талын суудалд сууж явсан. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь юм. сургууль гэр хоёрын хооронд байнга машин унаж явж байдаг. Би арын суудал дээр зүүгээгүй, урд талд сууж явсан хүн зүүсэн байсан. Зөөлөн явж байсан 50-60 км цаг байсан байх. ...Миний зүүн талын хөлийн яс, нарийн шилбэ хугарсан. Би 03 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хөлийн хагалгаанд орсон. Одоо гайгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-0/

            Авто тээврийн үндэсний төвийн 03 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тээврийн хэрэгслийн “...78-86 ДУА Тоёото приүс, 004, мөнгөлөг, Адъяа овогт регистрийн дугаар ЗЗ60**************. ...” гэсэн лавлагаа /1-р хх-ийн 30-3/

            аймгийн шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн 03 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 135 дугаартай: “... Б.Ундрах-Эрдэнийн биед тархи доргилт, баруун тохойд шарх, зулгаралт, цээж, баруун бугалга, баруун мөр, баруун шилбэнд цус хуралт, цээж, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 10-103/

            аймгийн шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн 03 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 136 дугаартай: “...ий биед тархи доргилт, зүүн мөр, цээж, баруун хөх, баруун, зүүн өвдөг, зүүн шуунд зулгаралт, цээж, баруун хөх, баруун бугалга, шуу, баруун гуя, өвдөг, шилбэ, тавхай, зүүн шуу, зүүн шилбэ, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 111-113/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 36 дугаартай: “...*******ийн биед баруун 5-р хавирганы хугарал, зүүн доод зовхинд шарх, зүүн дээд, дээд зовхи, баруун гуя, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, дух, зүүн доод зовхи, зүүн өвдгөн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын үед үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 03 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 116-117/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 37 дугаартай: “...*******гийн биед духанд шарх, дух, баруун дээд зовхинд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын үед үүсэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 03 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 13-14/

            аймгийн шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн 03 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 134 дугаартай: “...Х.ын биед зүүн шилбэ ясны хугарал, баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 106-107/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаартай: “...*******ийн биед зүүн ,3,4,5,6-р хавирганы хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун, зүүн эгэм ясны хугарал, хүзүүний 4,6,7-р нугалмын хажуугийн цулын /латерал масс/ зөрөөгүй хугарал, дух, зүүн дээд, доод зовхинд зулгаралт, зүүн сарвуунд шарх, зулгаралт, баруун өвдгөнд ил шарх, баруун зүүн өвдгөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 18-130/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 111 дугаартай: “...*******гийн биед тархины зүүн чамархайн дэлбэнд няцрал, дунд чөмөгт ясны зөрөөтэй хугарал, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, хэвлий, баруун, зүүн гуя, шилбэ, баруун өвдгөнд цус хуралт, зүүн тохой, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт, баруун сарвууны дунд хурууны хумсны хууларсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. Цээжний КТГ шинжилгээний хариу өвчний түүх болон өвчтөнд байхгүй байсан тул дүгнэлтэд тусгагдаагүй болно. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 1-143/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай: “...*******гийн биед нэмэлтээр баруун сүүж ясны тогооны хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 138-140/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 03 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 08 дугаартай: “...Талийгаачийн ий цогцост цээжний баруун талд ,3-р хавирга, зүүн талд ,3,4-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, баруун хөх, цээж, баруун бугалга, гуя, өвдөг, шилбэ, тавхай, зүүн эгэм, ташаа, цавь, гуя, шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс баруун хөх, цээж, баруун бугалга, гуя, өвдөг, шилбэ, тавхай, зүүн эгэм, ташаа, цавь, гуя, шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл нь осол болсон гэх үед үүсэх боломжтой. Харин цээжний баруун талд ,3-р хавирга, зүүн талд ,3,4-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал гэмтэл нь сэхээн амьдруулалтын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь уушгины хатгаа, зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хөнгөн зэргийн өөхлөлт өвчтэй байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна. 3. Талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаачийн цус нь гуравдугаар бүлгийн харьяалалтай байна. 5. Талийгаач нь баруун хөхний нэвчдэст үрэвсэл, цус хуралт, зөөлөн эдийн няцралын улмаас үжил, хордлого, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. ...” дүгнэлт /1-р хх-ийн 116-117/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 57 дугаартай: “...03 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Баруун хөхний нэвчдэст үрэвсэл, цус хуралт гэмтэл нь 03 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн ослын үед үүссэн гэмтэл байна. аймгийн Нэгдсэн эмнэлэгт 03 оны 07 дугаар сарын 17-аас 03 оны 07 дугаар сарын 4-ны хугацаанд оношилгоо, эмчилгээ хангалтгүй хийгдсэнээс хүндрэл үүссэн байна. 03 оны 07 дугаар сарын 17-аас 03 оны 07 дугаар сарын 4-ний хооронд цаг алдалгүй оношилгоо эмчилгээг зөв хийсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ. ...” гэсэн дүгнэлт /-р хх-ийн 8-14-р тал/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 3331 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн ободтой хаймар дугуй нь шинжилгээнд тэнцэнэ. Хаймар дугуй нь хийгүй тул тухайн гэмтэл үүсэхээс өмнө дугуйн хийн даралт техникийн нормоор байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Хаймар дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой байна. Дугуйн гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөх шалтгаан болохгүй. Хаймар дугуйнд гэмтэл гарахаас өмнө хээний хувьд стандарт шаардлага хангаж байсан байна. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 147-155/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 14 дугаартай: “... аймгийн сумын 3 дугаар баг "Алттын цохио" гэх газар 03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед болсон тухайн гэмт хэргээс шалтгаалан *******ийн сэтгэцэд сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын хариу урвалын шинж илэрч байна. *******ийн сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын хариу урвалын шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд зуучлах шаардлагатай. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 170-17/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 143 дугаартай: “... аймгийн сумын 3 дугаар баг "Алттын цохио" гэх газар 03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед болсон тухайн гэмт хэргээс шалтгаалан *******ийн сэтгэцэд сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стрессийн шинж илэрч байна. *******ийн сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стрессийн шинж гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд зуучлах шаардлагатай. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 175-177/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 144 дугаартай: “... аймгийн сумын 3 дугаар баг "Алттын цохио" гэх газар 03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед болсон тухайн гэмт хэргээс шалтгаалан *******гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, сэтгэл гутралын хариу урвалын шинж илэрч байна. *******гийн гэмтлийн дараах стресс, сэтгэл гутралын хариу урвалын шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд зуучлах шаардлагатай. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 180-18/

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай: “...******* 03 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр. Сэтгэл гутрал, түгшүүрийн хүнд зэрэг тогтоогдож байна. ******* нь гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр. Сэтгэл гутрал, түгшүүрийн хүнд зэрэгт байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 186-188/

            Ашид билгүүн ХХК-ийн 03 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн 11 дугаартай “...Есөн шижир инвест ББСБ-ийн эзэмшлийн Хонда инсаят маркийн 1-8УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүн 4,46,000 төгрөг, шууд бус зардлын дүн 630,000 төгрөг нийт 4,876,000 төгрөг. ...” гэсэн хохирын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 0-06/

          Техникийн шинжээч нарын 03 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 06/1 дугаартай “...78-86ДУА улсын дугаартай Приус 0 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 1-8УБЯ улсын дугаартай Honda Insight маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 78-86ДУА улсын дугаартай Приус 0 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 1.3-р заалт буюу "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Зам тээврийн осолд холбогдсон автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Замын осол хэрэг гарахад замын нөхцөл байдал болон бусад байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 78-86ДУА улсын дугаартай Приус 0 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 болон 1.3-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 36-37/

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-17/

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /-р хх-ийн 146/

    Хохирлын баримтууд /-р хх-ийн 147-50, 3-р хх-ийн 1-17,0-1/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

 

 

           

 

                                                             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч овогт г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1. дүгээр зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т зааснаар шүүгдэгч овогт Адъяагийн гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5-т зааснаар шүүгдэгч *******д   оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.

          5. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505. дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс                                                                                                                                                                                                                                              48.686.815 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Золзаяа, Огонмөнх, , нарт олгосугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 5000.000 төгрөгийг, мөн хуулийн 36.4 дүгээр зүлийн 1 дахь хэсэгт зааснаар  3.087.185 /786.360+ 30085/ тээврийн хөлс 4.00.000 төгрөг нийт 1.87.185 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч нар хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлын  талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

          8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Золзаяад 11.000.000  төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

          . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.УУГАНБАЯР