| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумындүгээр баг //- тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,овогт /РД:ЗЮ6**************1/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумындугаар баг Тахилгат гэх газарт гэрт хохирогч“хүүхэд чинь миний зургийг дарах гэлээ, гэртээ очиж зургаа дарахгүй юу пизданууд минь” гэж хэлэн маргалдаж, улмаар хохирогчийн хоолойг гараараа боож газарт унаган эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг ойлгосон, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ ээжхамт байж байтал 1 цагийн үед хажуу айлын хүн2 хүүгийн хамт орж ирсэн. Тэгтэл гийн бага хүү нь гэрт үймүүлээд, миний зургийг дараад байхаар нь би бага хүүд нь болиоч гэж хэлтэлнадад хандан чиний зургийг дарахаар яадаг, пизда, гичий чинь гэж надад хэлээд босоод гэрээс гараад хаалга руу явах замдаанадад хандан шээс минь хоёр нохойтойгоо таарсан гичий чинь гэж 2- удаа хэлчхээд манай гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би юу гэсэн бэ? гэж хэлээд гийн араас гарсан. Би араас нь гараад хоёр гэрийн голд очтолнамайг заамдаж аваад савраар миний дал хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би гийн заамдсан гарыг нь тавиулах гээд г арагшаа 1 удаа түлхсэн. Тэгээд бид хоёр хоёр тийшээ салсан. Би гэртээ яваад орсон. Манай хөдөө гэр 202 оны 10 дугаар сарын дундуургэдэг хүнтэй айл буусан. Зүгээр хажуу айлын хүн болохоор таньдаг юм.бид хоёр хоёулаа эрүүл байсан.намайг заамдаж авсан, хүзүү улайчихсан байсан, савраар 2 удаа цохисон, миний нуруу нэлээн хэд хоног өвдсөн. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би г арагшаа нэг удаа түлхсэн, цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1/
Хохирогч М.гийн: “ Би ******* аймгийн ******* сумындугаар баг “Тахилгат” гэдэг газар ганцаараа цөөхөн тооны мал маллан амьдардаг. 202 оны 10 дугаар сарын 20-ны үеэр өөрийн эзэмшлийн хороо хашаандаа , түүний хүүнарын 1 айлыг малтай нь цуг буулгаж айл байх болсон. 2024 оны 01 дүгээр сарын 12-нд би айлгэрт байсан. Тэр үед манай хоёр хүү хичээл нь амарчихсан надтай хамт байж байгаад миний араас тухайн айлд ороод ирсэн. Тэгээд айлд сууж байтал манай бага хүүнь миний гар утсаар өөрийнхөө зургийг дараад байж байтал хуажуунаас айлын хүүнь өөрийнхөө зургийг дарж байна гэж ойлгоод манай бага хүү т хандан пизда минь, яах гэж миний зургийг дараад байгаа юм гэж хараахаар нь би д хандан чи өөрөө хүүхэдгүй юм шиг хүүхэдтэй яасан муухай харьцдаг юм бэ? гэтэл2 хүү бид гуравт хандан гэртээ харьж зургаа дарцгаа пизданууд минь гэхээр нь би д хандан чи яасан хүнтэй ялгавар үзэлтэй хардаг юм бэ? гэтэлнадад хандан би угаасаа хүнийг ялгаварлаж харьцдаг гэсэн. Тэгэхээр нь би 2 хүүхдээ аваад гэрээс нь гарах гэж байхдаа д хандан гадаа нохой шигээ ааштай муу гичий гэж хэлээд гарсан. Тэгтэлминий араас шууд гүйж гарч ирээд урд гараад миний хоолойноос хоёр удаа багалзуур шахаад газар цасан дээр дарж унагаагаад босоод иртэл намайг дахиж арагшаа түлхсэн. Тэр үед би арагшаа толгойгоороо цасан дээр уначихсан. Тэр өдрөөс хойш миний толгой хүзүү өвдөөд байгаа. Тэр өдрийн маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр намайг малаа ялгаж байхадхорооны цас цэвэрлэж байсан. Би д хандан нүдний доод талд цохичихсон байна, юугаар цохисон юм хар хүүр минь гэтэлнадад хандан хараал идсэн хороон дээрээс чинь удахгүй нүүчихнэ, танай хоёр хүүхэд чинь манай ээжийг дарлаж манайд орж үймүүлдэг, миний мотоцикилийн дуунаар гэр рүүгээ явдаг. Манайхыг нүүсний дараа олон долоон юм ярих юм бол чамайг ална шүү, чи угаасаа цуутай л хүн байна лээ, чи иймдээ одоо хүртэл ганцаараа явж байгаа биз, би чамайг сонссон, би чамд салаавч өгчихье пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би гийн ээжманай 2 хүүхэд хэзээ танайд орж үймүүлсэн юм бэ? гэтэлнадад хандан тэгээгүй ээ гэж хэлж байсан. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дээр очиж үзүүлсэн.бид хоёр хоёулаа эрүүл байсан. Би гийн биед халдсан зүйл байхгүй.нь намайг 2 удаа заамдаж багалзуур боож унагаасан. 1 удаа арагшаа түлхэж унагаасан. Намайг боож заамдаж байхдаа миний нүүр рүү гараараа цохичихсон юм шиг байна лээ. Миний зүүн нүдний доод тал хөхөрсөн, хавдсан байсан. Миний толгой тэр чигээрээ өвдөөд, хүзүү дарж өвдөж байгаа. Одоо зүүн нүдний дор байсан хөхрөлт зүгээр болсон. Гэхдээ хөндүүр байгаа. Тухайн үед гэрийн гадааминий биед халдахад хажууд манай 12 настай болон 8 настай хүүхдүүд байсан. гийн ээжнь зодоон дууссаны дараа гарч ирсэн. Миний биед үүссэн тархи доргилт гэмтлийгнь намайг 2 дахиж боож арагшаа газарт дараад намайг дээшээ харуулж унагаасан, дараа нь намайг босч ирээд зогсож байтал арагшаа түлхэж унагаахад би тархиараа газарт савж унасан юм. г миний биед халдсанд нь гомдолтой байна. Мөннь надад хандан чи угаасаа цуутай юм байна лээ, иймдээ чи ганцаараа явж байгаа юм байна лээ гэж хэлсэн /доошоо харав/ нь надад маш муухай санагдсан. Ингэж намайг доромжилсонд нь гомдож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/
Насанд хүрээгүй гэрч : “М. нь манай ээж байгаа юм. Би ээжийн байдаг хөдөө гэрт хичээл амраад 202 оны 12 сарын *******-ны өдөр очиход манай ээжийн гэрийн хажууд гийнх буусан байсан. Тэгээд таньдаг болсон. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумындугаар баг “Тахилгат” гэх газар хөдөө гэртээ ээж болон дүүнарын хамт байсан. Ээжөглөө хониндоо яваад үдээс хойш хонио туугаад ирсэн. Хонио хотлуулчхаад гадаа харанхуй болсон байх үед хажуу айлын гийн эгчийн хүүхэд гэх -р ангийнгэх хүүхэд манай гэрт орж ирээд дүүбид хоёртой тоглож байх үед ээжгэрээс гараад явчихсан. Тэгээд манай гэрт , дүүбиднэлээн удаан тоглож байгаад хажуу талын айл руу орох гээд дүүутсаараа гэрэл тусгаадбидорсон. Хажуу айлд ороход айлын эмээ ,ах, ээжнар сууж байсан. Тэгтэл айлд ороод манай дүүутсаараа өөрийнхөө зургийг энд тэндээсээ аваад ээжийн хажууд сууж байхадах манай дүү т хандан миний зургийг дараад байх юм пизда чинь гэтэл ээжахад хандан чи чинь хүүхэдтэй яасан муухай харьцдаг юм гэтэлах ээжид хандан гэртээ очиж зургаа дарахгүй юу пизданууд минь гэтэл ээж,бидбосоод айлаас гарах гээд явтал ээж айлын гэрээс гарахдаа д хандан гадаах нохой шигээ гичий вэ? гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд гараад гэр рүү явж байталах гэрээсээ гүйж гарч ирээд ээжийн хоолойг нь хоёр гараараа боогоод түлхээд манай гэрийн гадаа очоод гэр налуулаад боосон. Тэгээдах ээжийг наашаа татаж байгаад арагшаа дэгээдэж унагаасан.ах ээжийг босоод иртэл дахиж дэгээдээд арагшаа унагаасан. Тэгж унахдаа ээж тархиараа унасан. Тэгээд 2 дахь удаагаа ээж унаад босч ирэхдээ гэрийн гадна байсан саврыгрүү шидсэн. Тэгтэлах ирээд ээжийг нэг гараараа дахиад боогоод дэгээдээд ээж арагшаа толгойгоороо саваад уначихсан. Тэгээд ээж бид нар гэр рүү ороод цагдаа дуудсан.нь ээжийн хоолойг боогоод хоолойг нь улайлгасан байсан. Заамдаж байхдаа цохиод ээжийн нүдийг хөхрүүлсэн байсан. Маргааш нь ээжийн шанаа хөндүүр болсон байсан. Ээжийн толгой тэр орой өвдөж хоносон. Ээжийн толгой д зодуулснаас болоод байнга өвдөж байгаа. Тухайн өдөр ээжийн биед өөр хүн гэмтэл учруулаагүй. Ээж гийн биед гэмтэл учруулаагүй. Ээж гийн дээлнээс зуураад байсан. Манай ээж тухайн явдлаас өмнө жоохон ханиадтай байсан, өөр өвчин зовиур байгаагүй. Хоёулаа эрүүл байсан. Тухайн өдрийн маргааш буюу 2024 оны 01 сарын *******-ны өдөрах, , эмээнар гадаа малын хөлдүүс цэвэрлэж байсан.ах тухайн үед гадаа мал зөөж байсан ээж д хандан чи муу угаасаа нэр хүнд муутай юм байна лээ, салаавч өгчихье гээдах ээж рүү салаавч гаргасан. Мөнах ээжид хандан манайхыг нүүгээд явсан хойгуур олон долоон юм яриад байх юм бол ална шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн -10/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 1 дугаартай: “Мөнхсүх овогтой гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийгдэхээс 1-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 11-12/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 сарын 1-ний өдрийн 6 дугаартай: “*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/
Хохирогч М.гийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн / болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч М. нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч М. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч М.гийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумындугаар багийн нутаг дэвсгэр “Тахилгат” гэх газарт хохирогчийн хоолойг нь гараараа боох газарт түлхэж унагах байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч М. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд хохирогч нь өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийндахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.*******, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгчовогтг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчовогтд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М. нь өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойшхоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР