| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Э.Нямбилэгт
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 0 оны 05 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мах, сүүний технологич инженер мэргэжилтэй, аймгийн сумын “Мост партс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл , ******* аймгийн ******* сумын дүгээр баг, -5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймгийн сум дахь сум дундын шүүхийн 0******* оны 0 сарын 7-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан овогт /РД:ЗВ83**************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 0 оны 03 дугаар сарын 7-ны өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр баг Баяндалайн 6-******* тоотод оршин суух гэрт иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарын бугалга хэсэгт удаа хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалгын булчинд нэвт хатгагдсан, хутгалагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би аймгийн Цогт-Цэций сумын “Мост партс” ХХК-д жолооч ажилтай бөгөөд 03 оны 03 дугаар сарын -ний өдөр ээлжийн ажлаас бууж ажлын автобусаар Улаанбаатар хотод очоод буудал авч 3 хоног архи уусан. Тэгээд 03 оны 0 дүгээр сарын -ний өдөр ******* суманд замын унаагаар ирсэн. Тэгэхдээ би халамцуу байдалтай ирсэн ба гэртээ ирээд унтсан. 03 оны 0 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ амарч өнжөөд 03 оны 0 дүгээр сарын 6-ны өдөр буюу гэрт нь архи уусан. Тэгж байгаад би гэртээ харьсан. Маргааш өглөө нь сэртэл манай гэрт ширхэг “Хараа” нэртэй 0,5 литрийн савлагаатай архины хоосон шил байсан. Би шөнө гэртээ архи уусан юм шиг байна лээ, өөрөө санахгүй байгаа. Тэгээд дэлгүүр орж “Хараа” нэртэй 0,75 литрийн савлагаатай архи авч нагац ах гэрт очсон. Тухайн үед ахынд ах байсан ба бид 3 миний авч очсон архийг хувааж уусан. Би их согтсон байсан ба ахынхаас гарч дахин дэлгүүр орж “Хараа” нэртэй 0,5 литрийн савлагаатай архи, нэг вино, Бон Бон нэртэй чихэр авч найз очиж архиа хувааж уусан. Тэгээд л бараг тасарсан байсан, нэг сэргэхэд би ахын гэрт сууж байсан. ахынд Мишигтаяа ах, ах, нар байсан. Би дэлгүүрээс авсан байсан виногоо задлаад сууж байсан. Тэгж байгаад дахин тасарсан байсан ба нэг сэргэхэд бид маргаж байх шиг байсан. Тухайн үед би ахын гэрийн ширээн доор байсан чанасан хонины толгойны хажууд байсан хутгыг авч зүүн гартаа барьж байгаад хатгачих шиг болсон. Б. “багшаа та намайг хатгачихлаа шүү дээ” гэж хэлээд ахын гэрээс гараад гүйчихсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирж намайг сумын цагдаагийн хэсэгт авч очсон. Бид хоёр уг нь муудах шалтгаан байхгүй, согтуу байх үедээ буруу ойлголцсон байх. Би Б.ы зүүн мөр хэсэгт нэг удаа хутгаар хатгасан байсан. Би яг яаж хатгаснаа санахгүй байгаа. Дараа нь асуухад Б. аймгийн эмнэлэгт ирж оёо тавиулж, эмнэлэгт хэвтсэн байсан. Би Б.д хохирол төлбөр өгсөн. Дахин нэхэмжилбэл мөнгө өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
Хохирогч Б.ы: “0 оны 03 дугаар сарын 7-ны өдөр 0 цагийн үед ахтай утсаар ярьсан чинь гэрт байна хүрээд ир гэсэн. Тэгээд би гэрт нь очсон. Тэнд , , гурвуул 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. гэр рүүгээ явсан. , бид гурав 0.75 литрийн “Хараа” архи уучхаад ах ээжийндээ орсон. ах бид хоёр юм яриад сууж байсан гаднаас ах согтуу орж ирсэн. Бид хоорондоо юм яриад сууж байсан, гаднаас ах орж ирээд ахтай юм яриад сууж байсан. Тэгтэл нэг хутга гаргаж ирээд түрийлээд байсан. Санаандгүй сууж байтал гэнэт хутга гаргаж ирээд миний зүүн гарын тохойны дээгүүр мөр хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд ах, хорьсон. Би хутгалуулснаа мэ******* шууд гараад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд эхнэр рүүгээ ярьсан, эхнэр ирээд цагдаа дуудаад дараа нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Яаралтайгаар аймаг явж эмчлүүл гэж хэлсэн. Эмчилгээний мөнгөө төлүүлнэ, өөр санал гомдол байхгүй. Би цоорсон хувцасныхаа хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6,8/
Гэрч : “ 0 оны 03 дугаар сарын 7-ны өдөр ЕБС дээр ажилтай байсан. Тэгсэн манай нөхөр хурдан хүрээд ир гээд утсаар ярьсан. Хуралтай байж байгаад 0 минутын дараа гэрт ирэхэд манай нөхөр ы зүүн талын гараас цус гойжсон гэртээ сууж байсан. Эхлээд сумын хэсгийн цагдаад мэдэг******* цагдаа ирээд эмнэлэгт үзүүл гэж хэлээд нөгөө хутгалсан хүнийг барих гээд явсан. ******* сумын эмнэлэгт очиж үзүүлээд яаралтайгаар ******* аймаг яв гэж хэлсэн. Сумын цагдаа ирээд асуухад намайг хутгалсан гэж хэлж байсан. Надад өөрөө хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5/
Гэрч : “0 оны 03 дугаар сарын 7-нд миний төрсөн өдөр болсон. Өглөө , бид хэд 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд гараад явсан. Бид хоёр байж байсан чинь ирсэн. Тэгээд , бид хэд дахиад 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд манайд орж ирээд бид дөрөв ахиад 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байхад гаднаас нилээн согтуу шил вино “Бон бон” гэсэн чихэр барьсан орж ирсэн. Би их согтуу байсан , хоёрыг муудалцаж зодолдсоныг огт мэдээгүй. Алтан-Эрдэнийн түрийнд хутга байсан, харж байсан. Манай гэрт хонины толгой идэж байсан хутга байсан. Би тасарсан байсан. Эд нарыг яаж явсныг мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 0 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн 99 дугаартай: “Б.ы биед зүүн бугалгын булчинд нэвт хатгагдсан шарх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-3/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн *******/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9/
аймгийн сум дахь сум дундын шүүхийн 0******* оны 0 сарын 7-ны өдрийн 0*******/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 5-5/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Б. нь 0 оны 03 дугаар сарын 7-ны өдөр бусдад зодуулсан /хутгалуулсан/ үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Б. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн бугалгын булчинд нэвт хатгагдсан, хутгалагдсан шарх” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б.ы эрүүл мэндэд учирсан “зүүн бугалгын булчинд нэвт хатгагдсан, хутгалагдсан шарх” гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* 0 оны 03 дугаар сарын 7-ны өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр баг Баяндалайн 6-******* тоот байх гэрт хутгалах байдлаар учруулсан болох нь шүүгдэгчийн “Би Б.ы зүүн мөр хэсэгт нь удаа хутгаар хатгасан байсан” гэх,
Хохирогч Б.ы “...санаандгүй сууж байсан чинь гэнэт хутга гаргаж ирээд миний зүүн гарын тохойны дээгүүр мөр хэсэгт нэг удаа хутгалсан” гэх,
Гэрч Д.ын “, хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнээ цохиж аваад байсан. гэнэт намайг хутгалчихлаашдээ гэхэд өөдөөс босоод ирсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч хохирогч Б.ы зүүн гарын булчинд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалгын булчинд нэвт хатгагдсан, хутгалагдсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба шүүгдэгч нь хохирогчид .630.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан /хх-ийн 7/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд хохирогч нь цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол .000.000 төгрөг төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 0 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7., 36., 36. дугаар зүйлийн , , 3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Шүүгдэгч овогт Алтан-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч Б. цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР