| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/66 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/66
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг “” гэх газар нутаглах, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт /РД:ЗД89**************18/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь оны 12 дугаар сарын 0-нөөс 05-ны өдрүүдэд ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газраас алдсан иргэн , нарын эзэмшил, өмчлөлийн 0 тооны хонь, 2 тооны ямаа зэргийг алдуул мал болохыг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшсаны улмаас 5.00.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар: “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Манайх ******* аймгийн ******* сумын -р баг “” гэх газар нутагладаг. оны 12 сарын эхээр их хүйтэрсэн юм. Тэр үеэр нэг өглөө босоход манай хонинд 11 хонь нийлчихсэн байсан. Тэгээд энэ хэний хонь манай хонинд тасарч ирээд нийлчхэв гэж бодоод ойр хавийн айлуудаас асууж сураглаад -5 хоносон. Сураг гарахгүй эзэн нь гарч ирэхгүй байсан юм. Тэгэхээр нь 12 сарын 10-ны үеэр байх /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ би ******* сумын махны ченж руу залгаад мал зарах гэсэн юм ирж авах уу гэсэн чинь оройдоо өөрийнхөө Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр үнэ хөлсөө ярьж тохироод нэг хонийг 10.000 төгрөгт нийт 10 хонь 1.00.000 төгрөгт зарахаар болоод д өмнө нь би 1.000.000 төгрөгийн өртэй байсан болохоор тэрийгээ суутгуулаад 00.000 төгрөг бэлнээр авсан. Би тэр 10 хонийг машин дээр нь ачиж өгөөд явуулсан. Зөв талын гуян дээрээ босгож нялсан цэнхэр будагтай, хондлой дээрээ улаан шар будагтай хонь байсан. Би хонь гэж мэдээгүй. Надаас нэг удаа сураглаж ирсэн би тэр үед нь мэдэхгүй гэж хэлсэн. Сүүлд нь утсаар залгаад болсон асуудлыг хэлсэн. Манайд 11 хонь л ирж нийлсэн гэж хэлсэн. хохирол болох 6.000.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би ******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс тавуулаа айлын дэх хүүхэд. ******* сумын 10 жилийн дунд сургуулийг 2005 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн албыг онд аймгийн -р ангид хаасан. Цэргээс ирээд мал дээр гарч мал маллаж амьдарсан. ******* аймгийн Адаацаг сумын гэх хүнтэй оноос хамтран амьдарч байна. Одоо 6 сартай хүүтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88, 220/
Хохирогч ийн: “ Манайх ******* аймгийн сумаас баруун урагш 5 километрт “” гэх газар отроор явж байгаа юм. оны 11 сарын сүүлээр аймгийн төв дээр би эхнэрийн хамтаар хүүхдийн цэцэрлэгийн тэмцээнд оролцоод аймаг дээр -5 хоночхоод буцсан юм. Буцаж хөдөө гэртээ оччихоод идэшний мал хийх гэтэл мал дутаад байсан. Тэгэхээр нь малаа тоолсон чинь 0 хонь, 2 ямаа дутсан. Тэгээд ойр хавийн айлуудаас асуугаад эрэл сурал болоод байсан чинь ер сураг гарахгүй байж байгаад гэдэг айл руу утсаар залгаж асуутал манай гэрийн хажуугаар уруудаж явсан даа гээд манай малыг зүсээр нь яг зөв хэлэхээр нь маргааш нь би гэдэг айлд очоод асууж сураглатал гэх айлын зүгт л уруудаж байсан даа гэхээр нь рүү очиход аав, ээж нь гээд хүмүүс байсан. Тэднийхээс алдсан малаа суртал үзээгүй хараагүй мэдэхгүй байна сураг гарвал хэлье гэсэн. Тэгээд би тэднийхээс гараад малаа хайж байгаад олдохгүй байхаар нь гэртээ харьсан. Тэгсэн манай эхнэр ер нь л малд очиж малаа шүүж үзье гээд нөгөөдөр нь явсан юм. Тэгсэн чинь тэдний малд манай нэг хонь байна гэсээр хонио аваад ирсэн. Тэр өдрөөс хойш нилээн хэд хоногийн дараа над руу утсаар залгаад танай мал уруудаж ирээд манай малд нийлсэн юм. Тэгээд эзэн нь гарч ирэхгүй эрэл сурал болохгүй хэд хоночихоор нь би суманд 2 хонь зарсан, 5 хонийг нь аймагт аваачиж зарсан, одоо би малыг чинь төлөөд өгье гэж байсан. Цагдаад битгий мэдэгдээрэй энүүгээрээ хоёулаа тохирчихъё гээд байсан. Алдсан мал зөв чих нь эрхээс буруу нь ганзага 2 тооны ямаа, ногоон будагтай зөв чих нь эрхээс буруу нь ганзага 0 тооны хонь, нийт 2 тооны мал алдсан. 20 тооны хонь суманд, 5 тооны хонь ******* аймгийн төвд тус тус зарсан гэдгээ хэлсэн. Нийт 25 тооны хонь л авсан бусдыг мэдэхгүй гэж хэлсэн. Надад хохирлын мөнгө гэх 6.000.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
Хохирогч ын: “ Би оны 11 дүгээр сарын 20-оор гадаа их хүйтрэх үеэр ******* аймгийн сумын төвөөс баруун зүгт 0 километр зайд эхнэр хамт малаа хараад байж байсан. Манай хүргэн , охин нар оны сарын сүүлээр аймгаас хөдөө гэртээ ирсэн юм. Хэд хоногийн дараа идшээ хийх гэтэл 0 орчим хонь дутсан. Тэгээд хонио хайгаад байсан боловч олдохгүй байсан. Тэгтэл намайг аймаг дээр очсоны дараа над руу залгаад “ гуайн хонин дотроос нэг төлөг оллоо манай төлөг байна бусад нь байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд оны 12 сарын дундуур айлаас сураглаад яваад байсан чинь гэдэг хүний хүү гэх залуу саахалт айлынхаа Портер маркийн машиныг гуйгаад сумын төв рүү хонь амьдаар нь ачаад явсан гэдгийг гэх хүнээс сонссон. Тэгээд би хонь хулгайлсан юм байна гэж бодоод байж байсан чинь өөрөө манай хүргэн рүү ярьж “танай малыг авсан юм буцаагаад төлж өгье цагдаад хэлж хэрэггүй” гэж хэлсэн гэсэн. Алдсан 0 гаруй хониноос миний өөрийн 8 хонь байсан. Бусад нь манай хүргэн х. Би өөрт учирсан гэх хохирлоо бэлэн мөнгө 6.000.000 төгрөг төлүүлж авсан. Одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******-*******/
Гэрч Б.гийн: “Би нөхрийн хамтаар оны 11 дүгээр сарын 26-ны үед аймгийн төвд байж байгаад 29-ний өдөр ******* аймгийн сумын төвөөс баруун урд зүгт 0 километрт “” нэртэй газарт хөдөө гэртээ ирсэн. Ирээд хэд хоногийн дараа идшээ хийх гэтэл иднэ гэж бодож байсан хэдэн сувай эм хонь алга байсан. Малаа тоолтол 0 хонь, 2 ямаа дутсан. Тэгээд эрэл сурал болоод манай нөхөр малаа хөдөөгүүр хайсан боловч олоогүй. Манай гэрээс урд зүгт 50 орчим километр зайтай байдаг гэдэг айлын ойролцоо сураг гарсан боловч олдоогүй гээд ирсэн. Тэгэхээр нь би оны 12 дугаар сарын 1-ны өдөр хүргэн ах хамтаар машинтай гэдэг айлд очоод хонинд чинь малаа шүүж үзье гэж хэлэхэд гэдэг хүн надад хандаж манай хонинд хүний хонь байх ёсгүй гээд байсан. Тэгтэл хуажуунаас хүргэн ах Алтангэрэл хонинд шүүж үзье гэсэн, би ч бас шүүе гэж хэлээд хонийг нь гэдэг хүнээр овоон дээрээс буулгуулаад шүүж үзсэн чинь манай нэг тооны хурган эм төлөг зүсээрээ гэдэг хүний хонинд байсан. Тэгээд хонио шүүж үзээд гэдэг хүн дээр очоод танай хонинд манай нэг хурган төлөг байна гэхэд гэдэг хүн надад хандаж сандарсан байдалтай би ёстой мэдэхгүй хүү мэднэ, хүү аймагт явж байгаа хүүгээ дуудъя гэсэн. Тэгээд би гэдэг айлын ойр орчмын айлуудаар алдсан хонио сураглаж яваад орой нар шингэхээс өмнөхөн гэдэг айлд буцаж ирээд гэдэг хүнд хандаж та л одоо сураг гаргаж өг, танай хонинд манай нэг төлөг байна гэхэд гэдэг хүн ах нь ёстой мэдэхгүй хүүгээ аймгаас дуудсан гэж л хэлээд байсан. Би тэр үед байгаагүй, би идэш хийх гээд эзгүй зүүн тийш явсан байсан, хүү мэдэж байгаа гээд л байсан. Тэр үедээ би өд хандаж манай 0 хонь танай эндээс л алга болсон, хурга нь мэдээж эхтэйгээ цуг явна шүү дээ гэж шалж асуухад гэдэг хүн хүү л мэдэж байгаа би мэдэхгүй гэж байхад түүний хүү аймгаас цагаан өнгийн пробокс маркийн машинтай ирээд над руу харахгүй байсан. Би алдсан малаа асуухад мэдэхгүй гээд байснаа малаа тоолъё гээд тууж ирээд хонь ямаа бүгдийг нь тоолсон. Тэдний мал тоогоор бүрэн байна, тоогоор нэг мал илүү байна гэсэн нь манай эм төлөг байсан. Хамт байсан хүргэн ах Алтангэрэл сайн тоолж байсан. Тоог нь сайн цээжилсэн байсан. Тэгээд би тэр айлаас малаа аваад явсан. нь надад хэлэхдээ би 2, хоног анд явсан, тэр хооронд нийлсэн юм болов уу гээд сандарсан, өөдөөс ч харахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-15/
Гэрч Г.ын: “ танина, нэг нутгийнх. Манай эхнэртэй садан төрлийн харилцаатай. Надтай садан төрлийн харилцаа байхгүй. оны 12 дугаар сарын 0, 05-ны үед намайг ******* сумын төвд байхад ******* сумын төвөөс зүүн хойд зүгт 21 орчим километр зайд “” гэдэг газарт оршин суудаг “” мал зарна ирээд аваач гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би хонио ойртуулж байгаарай одоо очлоо гэж хэлээд 10.000 төгрөгөөр нэг хонийг нь авна гэж ярьсан. Би хэлсэн ёсоор өөрийн эзэмшлийн 60-07 ДУА улсын дугаартай Бонго- маркийн автомашинаа ганцаараа унаж очиход гэртээ ганцаараа хороондоо бүх хонио хашсан байсан. Ингээд бид миний ачааны автомашины тэвшин дээр 10 тооны хонь тэй хамт ачаад бэлнээр 00.000 төгрөг д өгөөд явсан. Өмнө нь зээлсэн байсан нэг сая төгрөгөө энэ удаагийн наймаанд суутгасан. Энэ үйл явдлаас 15 орчим хоногийн өмнө надтай утсаар яриад Улаанбаатар хотод эхнэр хүүхэд дээрээ явж байна мөнгөний хэрэг гараад байна нэг сая төгрөг зээлээч мал өгье гээд гуйгаад байхаар нь би өөрийн дансаар нэг сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр малыг эс худалдаж авахдаа нэг сая төгрөгөө суутгаад 00.000 төгрөг бэлнээр өгсөн. Хар нүдэн, хар толгойтой эр, эм холимог хонинууд байсан. Ямар чихлээстэй байсныг нь анзаараагүй, эдгээр хонинууд хондлой дээрээ улаан өнгийн, зөв талын ташаан дээрээ цэнхэр өнгийн будагтай хонинууд байсан. Би эс хонинуудыг худалдаж аваад ******* сумын төвд байдаг бойны цэг дээр төхөөрүүлсэн. Хулгайн хонь гэдгийг нь мэдсэн бол авахгүй байсан. Миний хонь гэж хэлээд надад зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2/
Гэрч : “ танина. Садан төрлийн харилцаа байхгүй. Би тэр үеэр ******* сумын мал төхөөрөх газарт ажиллаж байсан. худалдаж авсан малаа сумын төвийн зүүн урд талд байдаг мал төхөөрөх газарт авч ирж төхөөрүүлж байсан. Би хийлгэж байсан малынх нь чихлээс тэмдэглэгээг нь огт анзаараагүй. аас гадна энэ сумын иргэд байнга мал авч ирж төхөөрүүлдэг болохоор хэдний үед ямар мал хийлгэснийг санахгүй байна. Би оны 11, 12 дугаар саруудад сумын мал төхөөрөх газарт ажиллаж байсан. Ямар зүс, чихлээстэй, тэмдэгтэй мал төхөөрүүлж байсныг нь огт анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч : “Огноог нь сайн санахгүй байна. оны 11 дүгээр сарын сүүл үеэр ******* сумын төв дээр явж байсан чинь манай гэрээс хойд зүгт 10 километрийн зайтай газарт оршин суудаг ******* залгаад ачааны машинаа өгөөч хөр зөөе гээд байсан. Би д чиний машин яасан юм гэхэд түлш байхгүй, түлш тасраад олдохгүй байна гэж байсан. Би орой хөдөө гэрт ирэхэд миний 96-62УАО улсын дугаартай “Nissan Venetta” маркийн цагаан өнгийн ачааны автомашиныг хөр зөөе гээд аваад явсан. 2 хоногийн дараа ажил амжсан гээд авч ирж өгсөн. Би автомашинаа өгч явуулахаас өмнө километрийн заалтыг нь харж чадаагүй. Одоо энэ машин миний бага дүүгийн нэр дээр байдаг. Урд нь д ачааны авто машинаа өгч байгаагүй, өнгөрсөн намар хороон дээрээс нь хөр үнэгүй авч байсан болохоор анх удаа гуйхаар нь муухай юм даа гэж бодоод машинаа өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-0/
Гэрч : “ оны 11 дүгээр сарын сүүлээр гадаа хүйтний эрч чангараад хүйтэн өдрүүдийн 2 дахь өдрийн өглөө 09 цагийн үед манай хорооноос баруун хойд зүгт 20 гаран тооны 2 улаан толгойтой цагаан зүсмийн ямаатай хонь тогтуун байж байсан. Хонийг ажиглаж харахад хондлой дээрээ улаан, зөв талын бөөрөн дээрээ босоодуу нялсан цэнхэр өнгийн будагтай хонь байсан. Би баруун хойд Үнэнтөгс гэдэг айлын хонь байх гэж бодоод цаашлуулаад орхисон. Тэрнээс хойш Үнэнтөгс гэдэг хүн манай гэрээс зүүн урд зүгт 8 орчим километр зайтай гэдэг айлын хорооны чигт явж байхыг адуундаа явж байгаад харснаа надад хэлж байсан. Миний харснаар хөгтэй халзан зүсмийн төлгөн хуц байсныг санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-*******/
Гэрч : “ оны 11 дүгээр сарын сүүлээр гадаа 2, хоног огцом хүйтрэх үеэр манай зүүн урд талын Чинзүрх гэдэг айлын зүүн урд зүгт байдаг говьд 0 орчим тооны хонь, 2 ямаа явж байсан. Би тэр хонийг үзээд саахалт айлынхаа хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн -5/
Гэрч : “Манай нөхрийн 56070790 дугаарын данснаас 566*******797 дугаарын дансанд манай охин 2.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Манай нөхөр гар утаснаас мөнгө шилжүүлж болдоггүй тул миний эсхүл охиныхоо гар утсаар мах худалдан авч байгаа хүний данс руу мөнгө шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Гэрч Ч.: “Би байнга махны бизнес хийдэг. 2.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа бол би мах худалдаж авсан гэсэн үг. Тэр үед хонины мах 1 кг нь 500 төгрөгөөр авч байсан. гэдэг хүнийг санахгүй байна. Би тэр хүн рүү 2.000.000 төгрөг шилжүүлсэн бол 1 хонины гулууз 19-21 кг хооронд жинтэй байдаг гэж үзэхээр тэр хүнээс 20 орчим тооны хонины мах авсан гэсэн үг. Манайх амьд мал худалдаж авдаггүй. Би оны 12 сарын 02-ны өдөр гүйлгээ хийхдээ Улаанбаатар хотод сурдаг охин руугаа утсаар ярьж энэ данс руу мөнгө хий гээд мөнгөний тоогоо хэлж мах худалдан авдаг байсан. Манай эхнэр хотод эмнэлэгт хэвтсэн, миний гар утаснаас мөнгө шилжүүлж болдоггүй байсан тул ингэж гүйлгээ хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 2-/
******* аймгийн сумын үнэлгээний комиссын 202 оны 02 сарын *******-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийсэн актад: “1 хурган хуц, 29 эм хонь -*******0.000 төгрөг, 2 эм ямаа-100.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 7-8/
Шинжээч : “ Би хэсгийн төлөөлөгч хошууч 202 оны 02 сарын 02-ны өдрийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу дээрх дүгнэлтийг гаргасан. Би тухайн тогтоолтой танилцсан боловч миний нэрийг бичээгүй байсан болохоор гарын үсэг зураагүй орхисон” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-218/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судалж шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.
Үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч , нар нь ******* аймгийн сумын 1-р багийн нутаг “” гэх газраас оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр /1 тооны хурган хуц, 29 тооны эм хонь/ 0 тооны хонь, 2 тооны эм ямаа алдсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч , нарын алдсан гэх 0 тооны хонь, 2 тооны ямаанаас шүүгдэгч ******* нь оны 12 сарын 02-ны өдөр 20 тооны хонийг эзэмшлийн 9662 УАО улсын дугаартай Nissan vanetta маркийн ачааны машинаар тээвэрлэн ******* аймгийн сумын төвд аваачиж Ч.Онцчухалд 2.000.000 төгрөгөөр зарж борлуулсан, мөн оны 12 сарын 0,05-ны өдрүүдийн орчим ******* аймгийн ******* сумын төвөөс зүүн хойд зүгт байх “” гэх газраас буюу өөрийн хорооноос 10 тооны хонийг Г.д 1.00.000 төгрөгөөр худалдан борлуулж, хонь худалдан борлуулсан орлогоос өөрийн Г.аас урд зээлсэн 1.000.000 төгрөгөө төлж барагдуулсан, улмаар хохирогч , түүний эхнэр Б. нар нь алдсан малаа шүүгдэгч ******* болон түүний аав нараас сураглахад тэдгээр нь өөрийн хонинд айлын хонь нийлсэн талаар эзэнд нь мэдэгдэхгүйгээр зарж борлуулсан болох нь гэрч Я.Буянтогтох, Ч.Онцчухал, Г., Б., хохирогч , нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч бусдын өмчлөлийн ижил сүргээсээ тасарсан, 0 тооны хонь, 2 тооны ямааг өөрийн хонин сүрэгт нийлүүлж, улмаар зарж борлуулж, өөрийн бусдаас зээлсэн мөнгөө эргүүлэн төлж үйлдлийг алдуул мал завших гэмт хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргээс гадна мөн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүхээс алдуул мал завших гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг буюу мал хулгайлах гэмт хэргээс ялган зүйлчлэх, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх зорилгоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн нотлоогүй үндэслэлээр хэргийг прокурорт удаа дараа буцаасан боловч энэ талаарх ажиллагааг хангалттай хийхгүйгээр шүүгдэгчийг алдуул мал завших гэмт хэрэгт холбогдуулан дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .7 дугаар зүйлд “прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно” гэж, мөн хуулийн .2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчлан заасан байна. Шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй үндэслэлээр хэргийг удаа дараа прокурорт буцааж байгаа нь “шүүх прокуророос илүү яллах чиг үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, шүүгч хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаа” мэт ойлголтыг хэргийн оролцогч нарт төрүүлж, шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хараат бусаар, хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч хэрэгт цугларсан нотлох баримт нь эргэлзээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоосон байх шаардлагатайг прокурор анхаарвал зохино.
Гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө. бусдын алдуул 0 тооны хонь, 2 тооны ямааг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийн дагуу шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлд заасан ялаас торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч , нарт 6.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , , 6.6, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт бусдын алдуул 0 тооны хонь, 2 тооны ямааг завших гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР