| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Хохирогч О.
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 0 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн 0 дүгээр хороо - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын *******-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнссэн овогт /РД:ДЖ8**************0/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай авто замаар эзэмшлийн Тоёота альфард загварын 9-72 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.б дэх хэсэгт “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, ******* дугаар зүйл *******.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч эрүүл мэндэд “баруун шуу ясны хугарал, баруун гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Хохирогч шүүх хуралдаанд өгсөн: “Миний гар аягатай цайнаас өөр зүйл даадаггүй. 0 хоног эмнэлэгт хэвтүүлж 0.000 гаруй төгрөгийн витамин, 300.000 төгрөгийн томографын зардлыг төлсөн. Мөн Улаанбаатар хот руу явах бензин хийсэн гэж хэллээ. Тухайн үед гар хугарсан байсан болохоор хэн төлснийг мэдээгүй. сарын 07-ны өдөр аваарт орсноос хойш ажилгүй байсан. Цагаан сараас хойш өр зээлтэй учир ажил хийж байгаа. 2 гараараа юм хийх боломжгүй болсон. Дахин эмчилгээ хийвэл эрүүл болно гэсэн. Одоо цаашид гартай холбоотой гарсан хохирлыг төлүүлнэ. сараас өнөөдрийг хүртэл цалингаа олж авах хүсэлтэй байгаа. сарын цалин 2.500.000 төгрөг авдаг. 9 сараас цагаан сар хүртэл цалингүй байсан. Гарьд манлай эмнэлгээс гарснаас хойш нэг удаа ч яриагүй. Хэд наслахаа мэдэхгүй ч тэр хүртлээ гаргүй болсон гэсэн үг” гэв.
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсээс найз , нарын хамт ы эзэмшлийн 9-72УАЕ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн тээврийн хэрэгсэлтэй 2023 оны дүгээр сарын 06-ны өдрийн 6 цагийн үед гарсан. Тэгээд явж байгаад аймгийн Цогт-Овоо сум өнгөрч байтал машины ремен тасраад зогссон. Улаанбаатар хотоос ирэх машинд ремен захичхаад 2023 оны дүгээр сарын 07-ны шөнийн 02 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд ремен ирэнгүүт машинаа янзлаад би 9-72УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад хөдөлсөн. Дундговь аймгийн Хулд сум дөхөж явтал гадаа бороо орж байсан, тэр үед зам дээр адуу гарч ирээд мөн өөдөөс ирж байгаа машины гэрлийн гялбаанд ороод тормоз гишгэсэн боловч замын хажуу руу шарваж ороод онхолдсон. Тэгээд Дундговь аймаг руу эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. миний хажууд буюу жолоочийн эсрэг талын урд суудалд сууж байсан. миний ард талд буюу баруун хойд талд сууж байсан. Тухайн үед би болон зорчигч нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс дөрвүүлээ айлын бага хүүхэд. ******* аймгийн ******* суманд 988-995 онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгссөн. Сургуулиа төгсөөд хувиараа ажил хөдөлмөр эрхэлсэн. 2000-200 онд Ховд аймгийн Үенч сумын 030-р ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд Улаанбаатар хотод хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан. Эхнэр Э.Сувданцэцэгтэй 20 онд гэр бүл болсон одоо , настай 2 хүүхэдтэй. Манай эхнэр, хүүхдүүд Улаанбаатар хотод амьдарч байгаа. Би аймгийн Цогтцэций суманд Эко Глобал ХХК-д жолооч ажилтай” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
Хохирогч : “...2023 оны дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Цагаан хадны Гашуун сухайтын боомтоос Улаанбаатар хот руу явах чиглэлд нийтийн тээвэрт явдаг 9-72 УАЕ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж яваад Дундговь аймгийн Хулд сумаас 3 километр зайд явж байтал шөнийн 0 цагийн орчимд машины урдуур адуу орсон юм шиг байна лээ. Жолооч адуу ороод ирлээ гэж хашхираад замын эсрэг урсгал руу дарж ороод онхолдсон. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолоочтойгоо нийлээд 3 хүн явж байсан. Би жолоочийн хажуугийн суудал дээр нөгөө зорчигч арын суудал дээр хэвтчихсэн унтаж байсан. Би машины суудлыг арагш хэвтүүлчихсэн байсан болохоор суудлын бүс зүүгээгүй. Жолоочийг суудлын бүс хийсэн эсэхийг анзаараагүй. Арын зорчигч мөн хэвтэж байсан учраас суудлын хамгаалах бүс зүүгээгүй байсан байх. Би ******* гэж хүнийг зүс танина ах дүү хамаатан садны харилцаа холбоо байхгүй. ******* нь Цагаан хаданд тендерээр хот хоорондын шугаманд явдаг юм. ...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь миний эмчилгээнд зориулж, намайг Улаанбаатар хотод Гарьд манлай эмнэлэгт 0 хоног хэвтүүлж, эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Мөн MRI зураг авхуулахад төлбөрийг төлсөн, дараа нь тамир сэргээх эмчилгээнд витамин зэрэг эм авч өгсөн. Ингээд надад .290.000 төгрөгийг эмчилгээ хийлгэхэд зарцуулсан. Одоо цаашид зүүн гаранд асуудал гарч, эмчилгээ хийгдвэл тэр зардлыг нэхэмжилнэ. Миний гар далий эдгэрсэн. Хөдөлж байгаа учраас цаашид хагалгаанд орж магадгүй гэсэн. Тиймээс хагалгаанд орвол хагалгааны зардлыг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. ...”, “...Миний сэтгэл санаа хэвийн байна. Сэтгэл санааны хор уршиг, хохирол тогтоолгох шаардлагагүй. Тухайн осолд орсны улмаас миний баруун гар муруй эдгэрсэн. Одоо юм өргөхөд даахгүй байгаа. Би тухайн осол гаргасан жолоочоор цаашдаа эрүүл мэндийн байгууллагаар явахад гарах хохирлыг төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9/
Гэрч М.ы: “Би 2023 оны дүгээр сарын 06-ны өдрийн 6 цагийн үед аймгийн Цагаан хаднаас өөрийн эзэмшлийн 9-72 УАЕ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслээ багын найз *******аар унуулаад О. гэх зорчигчтой 3-лаа Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Дундговь аймгийн Хулд сумаас урагш 3 километр газарт осолд орсон. Шөнө 0 цагийн орчимд аймгийн Цогт-Овоо сумаас гарч яваад машины ремен тасраад ******* бид 2 янзлаад хөдлөөд би унтчихсан байсан. Гэнэт машин түчигнэх чимээнээр сэрэхэд машин хөлбөрөөд босоод ирчихсэн байсан. ...Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Гэрч : “...Энэ тээврийн хэрэгслийг би 206 онд худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэл 2003 онд үйлдвэрлэгдсэн 20******* онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2023 оны 0 дүгээр сарын 9-ний өдөр гэх найздаа .000.000 төгрөгөөр зарсан. Тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөх гэсэн боловч би 600.000 төгрөгийн торгуультай байсан учраас нэрээ шилжүүлж өгч амжаагүй байсан юм. тай 2023 оны 0 дүгээр сарын 9-ний өдөр машинаа өгөхдөө юм уу 2 сар болоод удалгүй торгуулиа төлчхөөд тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж өгнө гэж ярьж явсаар байгаад амжилгүй өдийг хүрсэн. Тухайн 9-72 УАЕ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдсан, тэнцсэн байсан. осолд орсноос хэд хоногийн дараа өөрийнхөө альфард маркийн машиныг онхолдуулсан гэж надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-35/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны дүгээр сарын 26-ны өдрийн 902 дугаартай: “... биед баруун шуу ясны хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн -*******/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн /
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны дүгээр сарын 8-ны өдрийн 95 дугаартай: “...*******ы биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэх дүгнэлт хх-ийн 5-52/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны дүгээр сарын 8-ны өдрийн 96 дугаартай: “...М.ы биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн 279 дугаартай “... шууд зардлын дүн .380.000 төгрөг, шууд бус зардлын дүн 90.000 төгрөг нийт 5.320.000 төгрөг. ...” гэх Тоёота альфард маркийн 972 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний тайлан, гэрэл зургууд /хх-ийн 6-63/
2023 оны дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаартай: “ Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, *******.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас 9-72 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй онхолдож зорчигч биед хүндэвтэр хохирол учруулсан байна.” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 67-68/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-*******/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын *******-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 0-/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2023 оны дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумаас урагш 3 километрт “Тоёота альфард” маркийн 972 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл асфальтан хучилттай замын хажуу руу онхолдож зам тээврийн осолд орсон үйл баримт тогтоогдож байна. Зам тээврийн осолд орсон “Тоёота альфард” маркийн 972 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан эрүүл мэндэд “баруун шуу ясны хугарал, баруун гуянд цус хуралт” бүхий гэмтэл учирсан, хохирогч О.т учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 902 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Уг зам тээврийн осол нь “Тоёота альфард” маркийн 972 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *******ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, *******.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ы 2023 оны дүгээр сарын 07-ны өдөр “Тоёота альфард” маркийн 972 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О. нь шүүх хуралдаанд 2023 оны 9 сараас 202 оны цагаан сар хүртэл цалингүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байх боловч хохирогчийн шүүх хуралдаанд ирүүлсэн цалингийн тодорхойлолт нь хуулбар баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч О. нь гартаа дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч эмчилгээний зардалд .290.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болохыг дурдав.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 03 дугаар сарын 2-ний өдрийн 6 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн , .9 дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7., 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.0, 36.3, 38., 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Шүүгдэгч овогт ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн , .9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар овогт д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын нэгжийг хорих ялын хоногоор тооцож, хорих ялаар сольдог журамтай болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 36. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.т .290.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР