Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/70

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

         Улсын яллагч О.Одончимэг

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 04 оны ******* сарын 0-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг “ ” гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт /РД: ЗЙ00*******9/.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу  04 оны 0 дугаар сарын 9-ний шөнийн 0 цагийн үед ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах сумын Захиргааны байрны зүүн талд хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хормойн боолтоор хохирогчийн толгой болон баруун гар руу цохиж эрүүл мэндэд нь “баруун гарын долоовор, дунд хурууны 4 дүгээр шивнүүр ясннуудын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 04 оны 0 дугаар сарын 9-ний өдөр ******* сумаас баруун урд зүгт адууны эрэлд явж байгаад адуугаа олоод айлын гадаа адуугаа хашчихаад сумын төв рүү 6 цагийн үед орсон. Ороод мотоциклдоо бензин авчхаад таньдаг ах утсаар яриад “адуу ачаад өгөөч” гэсэн. Тэгсэн чинь “би өөр адуу ачиж байна, өнөө шөнөдөө ирэх байх тэгээд явж өгье” гэсэн. Тэгээд найз болон нартай утсаар ярьж уулзаад ынх руу явахаар болоод замаараа дэлгүүр ороод . литрийн “Сэнгүр” пиво ширхгийг аваад ынд очсон. Тэнд авсан пивоо гурвуулаа хувааж уучхаад ынд унтсан. Тэгээд шөнийн 0 цагийн үед Балдандорж ахыг ирчихсэн байх гэрт нь очоод үзье гээд гараад сумын захиргааны хойгуур явж байтал миний өмнө саарал өнгийн жижиг тэрэг явж байсан. Тэгээд хажуугаар нь явах гэтэл тэр машин зогсохоор нь би дагаад зогссон. Тэгсэн чинь тэр машин дотор танил , нар явж байсан. Тэгээд цонхоо онгойлгосноо “сонин юу байна, араас дагаад байгаа юм уу?” гэсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ дагаагүй” гэсэн чинь “хаагуур яваад юу хийгээд байна” гэхээр нь “хүнээр адуу ачуулах гээд явж байна” гэсэн чинь “чи бацаан минь томроод байхгүй шүү, ална шүү, чи бол хүнд гай болно доо, хагалгаатай нүүртэй банди минь” гэх мэтээр өөдөөс дайраад байсан. Тэгээд машинаасаа бууж ирээд миний энгэрээс заамдаж байгаад нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би “хөөе дээл урлаа, би дээлээ тайлаадахъя” гэсэн. Тэгээд намайг тавиад цаашлахаар нь би дээлээ тайлчхаад өөрт байсан хормойн боолтоор суга дал хавьцаа нь нэг удаа шавхарсан. Тэгсэн чинь эгч бууж ирж салгаад Наранбаатарыг аваад явсан. бид хоёр энгийн л танилууд, өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй. Би бага зэрэг халамцуу байсан. Тодорхой санаж байгаа. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс 3-уулаа айлын том хүүхэд. ******* аймгийн ******* сумын ЕБС-д 007-04 онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгссөн. 0 онд Аварга биеийн тамирын дээд сургуульд жил суралцаад сургуулиас гарсан. 08-09 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 09-р ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд ******* аймгийн ******* сумын -р багт мал маллаж амьдарсан. Одоо ******* аймгийн ******* сумын -р баг гэх газарт ээж, аав, дүүгийн хамт мал маллаж амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-63/

Хохирогч У.ын: “Би 04 оны 0 сарын 8-ны өдөр ******* сумын Онцгой комиссын жижүүрээр гарч сумын төвийн аж ахуй нэгж төрийн байгууллагад хяналт тавьж ажилласан. Тэгээд 04 оны 0 сарын 9-ний шөнийн 0 цагийн үед ******* сумын төвд М.ын хамт хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа сумын төвд явж байтал сумын захиргааны зүүн талд гэрэл асч унтраад байхаар нь очтол манай сумын гэх залуу байсан. Тэгээд туслах санаатай за хаагуур явав юу хийж байгаа юм бэ? гэхэд мотоциклийн бензин дууссан бензингүй болчихлоо гэхээр нь би бензин олж өгөх үү гэхэд чамд ямар хамаатай юм гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би зүүн гараараа гийн толгойн зүүн хэсэгт удаа цохисон.  Тэгтэл мотоциклийн суудал дээр өмсөж явсан дээлээ тайлж тавиад мөнгөн хормойн боолтоор миний толгойн хэсэгт нэг удаа цохисон. Би гараараа хамгаалтал миний гар руу хормойн боолтоороо цохисон. Миний гараас цус гарсан, нүүрний баруун талын шанаа хэсэгт бага зэрэг шалбарч цус гарсан. мотоциклоо унаад яваад өгсөн. Миний гар өвдөөд байсан болохоор сумын эмнэлэгт очтол сувилагч байсан. Би тэр хүнээр боолт хийлгэсэн. Маргааш нь миний гар өвдөөд байхаар нь Говьсүмбэр аймаг орж рентген зураг авхуулахад миний баруун гарын дунд болон долоовор хурууны савхан яснууд нь хугарсан байна гэсэн. Би гээс өөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. гэх хүн өөрийн мөнгөлсөн нилээн урт хормойн боолтоор миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд миний баруун гарын дунд болон долоовор хурууны савхан яснууд хугарсан. Надад өөр гэмтэл учраагүй. Тухайн үед гийн болон миний царайнд ил харагдах шарх сорви байгаагүй. тэй хэрэлдэж маргалдсаны дараа гийн зүүн нүдний зүүн талд бага зэрэг хавдартай байсан. Миний нүүрний баруун хэсэгт бага зэрэг шалбарсан. Мөн намайг хормойн боолтоор цохиж миний гарын савхан ясыг хугалсан. Надад өөр учирсан гэмтэл байхгүй. Би туслах санаатай очтол чамд ямар хамаатай юм гээд шууд над руу дайрсан. Тэгэхээр нь би хоёр удаа г цохиж авсан. Учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/

            Гэрч М.ын: “Би 04 оны 0 сарын 8-ны өдөр ******* сумын Онцгой комиссын жижүүрээр гарч сумын төвийн аж ахуй нэгж төрийн байгууллагад хяналт тавьж ажилласан. Тэгээд 04 оны 0 сарын 9-ний шөнийн 0 цагийн үед хамт ажилладаг хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа сумын төвд явж байтал сумын Захиргааны зүүн талд гэрэл асч унтраад байхаар нь очтол манай сумын гэх залуу байсан. Тэгээд У. д хандаж яаж яваа юм гэхэд мотоциклийн бензин дууссан бензингүй болчихлоо гэсэн. Яагаад дууссан юм гэхэд У.т хандаж чамд хамаагүй гэсэн. Тэгтэл У. би өнөөдөр Онцгой комиссын жижүүр хийж байгаа асуух эрхтэй гэсэн. Тэгээд чамд хэлэх албагүй гээд тэр хоёр хэрэлдэж маргалдсан. Би машинд хамт сууж байсан. Тэгтэл машины хаалга нээгээд У.ын цээжин хэсэгт нэг удаа гараараа цохиод авсан. Тэгээд У. машинаасаа буусан. Би машинд битгий хэрэлдэж маргалдаад бай гээд утсаа оролдоод сууж байсан. Тэр хоёр гадаа муудаад байгаа бололтой байхаар нь машины цонхыг доошлуулаад хартал дээлээ тайлаад зодолдох шинжтэй болохоор нь би машинаас буугаад , У. хоёрын голоор ортол У.ын толгойн хэсэгт хормойн боолтоор удаа, гаранд нь удаа, нийт удаа цохисон. Би гийн хормойн боолтыг машины гэрэлд харахад цагаан өнгийн төмөр толгойтой нэлээн зузаан урт боолт байсан. Би д хандаж бид хоёр Онцгойн жижүүр эгчийн дүү согтуу байна, харьж амар чамд хүн бензин өгье гэж байхад чи яагаад хүний гар гэмтээж байгаа юм гэж хэлэхэд У.ын гараас гарсан цусыг харчхаад шууд яваад өгсөн. Тэгээд эмнэлэг орж боолт хийлгэсэн өөр зүйл болоогүй. Тухайн үед , У. нарын нүүр царайнд ил харагдах шарх сорви байгаагүй. Өөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тухайн үйл явдал болоход би машинд байсан. Машинаас буугаад очтол машины гэрэлд цагаан өнгийн төмөр толгойтой нэлээн зузаан хормойн боолтоор У.ын толгой, гар хэсэгт нь тус бүр нэг удаа цохисон. Би болон У. эрүүл байсан. Харин их согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/

            Гэрч Б.гийн: “ Намайг ******* сумын Эрүүл мэндийн төвд 04 оны 0 сарын 8-ний орой 7 цагаас эхлэн ээлжийн сувилагчаар ажиллах хугацаанд 04 оны 0 сарын 9-ний шөнийн 03 цагт манай эмнэлэгт У., М.ын хамт ирээд энэ хүний гарыг хүн арлаар цохчихсон. Гарыг нь үзүүлье гэхээр нь У.ын баруун гарыг нь үзэхэд гарын гадна талын үен дээр язарч урагдаж хавдсан байдалтай байсан. Би цэвэрлэгээ хийгээд цагдаа дуудна гэсэн чинь У. цагдаа дуудаж хэрэггүй гэсэн. Тэгээд би ээлжийн эмчид утсаар У.ын гар хавдаад өвдөөд байна та ирж үзэх үү гэхэд эмч “яасан юм” гэхээр нь бүсээр цохисон гэнэ гэсэн. Тэгтэл эмч өвдөлт намдаах тариа хийгээд явуулчих өглөө үзье гэсэн. Тэгээд би У.ын гарыг цэвэрлээд уян боолтоор бооход У.ын баруун гарын үе нь хавдартай байсан. Хурууг нь хөдөлгөж үзэхэд шажигнаад байсан. Би боолт хийж эмчийн зөвшөөрлөөр өвчин намдаах аналгин мл-ыг баруун талын хонгонд хийгээд явуулсан. У.аас би чи архи уусан уу гэж асуусан. У. уугаагүй гэсэн У.аас согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Мотоциклоос буусан чинь нэг хүн бүсээр савсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. 04 оны 0 сарын 9-ний шөнийн 03 цагт У. эмнэлэгт ирж үзүүлэхэд баруун гар нь хавдаж үен дээрээ хоёр газар язралттай баруун талын хацар дээрээ зулгарч урагдсан байдалтай харагдсан. Өөр ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн -*******/

            ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 03 сарын *******-ны өдрийн 73 дугаартай: “У.ын биед баруун гарын долоовор, дунд хурууны 4 дүгээр шивнүүр яснуудын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.-т зааснаар тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/

      Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 8/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч У. нь 04 оны 0 дугаар сарын 9-ний шөнө бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч У. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун гарын долоовор, дунд хурууны 4 дүгээр шивнүүр яснуудын хугарал” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч У.ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* 04 оны 0 дугаар сарын 9-ний шөнө ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “хохирогч У. шүүгдэгчид хандан мотоциклд нь бензин олж өгөх үү” гэж хэлсэн асуудлаас үүдэн маргалдаж хормойн боолтоор цохиж учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч нь хохирогч У.т эмчилгээний зардалд 3.700.000 төгрөг төлсөн, хохирогч У. гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 04 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 6 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

        Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид 3.700.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суран оосортой /цагаан өнгийн амаа ангайсан арслангийн дүрстэй голдоо гуулин хэлтэй 9 см металл аралтай, суран уяа арлын нийт урт нь 90 см урттай оосрын үзүүр хэсэг нь цагаан өнгийн жижиг металл тавтай/ хормойн боолт ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгож, шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 36., 36. дугаар зүйлийн , , 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         . Шүүгдэгч овогт г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         . Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          . Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.т 3.700.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /суран оосортой цагаан өнгийн амаа ангайсан арслангийн дүрстэй голдоо гуулин хэлтэй 9 см металл аралтай, суран уяа арлын нийт урт нь 90 см урттай оосорын үзүүр хэсэг нь цагаан өнгийн жижиг металл тавтай/ хормойн боолт ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.

         7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР