Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01178

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01178

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Бд байрлах, З / гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,656,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хариуцагчийн төлөөлөгч Ө.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн нийтийн зориулалттай орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн болон аж ахуй нэгж СӨХ-ны гишүүн байна гэж заасан. Гишүүн бүр нь ашиглалтын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж зааж өгсөн байдаг. Уг обьект 128 м.кв талбай боловч хуучин үнийн тарифаараа 72,000 төгрөгөөр авах саналыг хэлсэн. Тэгэхээс хариуцагч тал 128,000 төгрөгийг төлөх ёстой. 72,000 төгрөг нь засвар, үйлчилгээ 830 төгрөг, цэвэрлэгээ 4,200 төгрөг, жижүүр 4,200 төгрөг, нийтийн эзэмшлийн дулааны төлбөрт 1,700 төгрөг, цахилгаан төлбөр зэрэг орж байгаа. Үүнийг тогтоосон тарифийн дагуу авч байгаа. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу авч байгаа. Уг СӨХ нь 2017 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2019 оны 4 сар хүртэл ... ХХК тооцоо хийж байсан. Хариуцагч нь ... ХХК-аас 57 м.кв байрыг худалдаж аваад, одоогоор 128 мкв талбай болсон байгаа. 2019 оны 5 сараас 2021 оны 3 сар хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. ... ХХК 72,000 төгрөгөөр бодож төлбөрөө төлдөг байсан. 72,000 төгрөг шууд гарч ирсэн үнийн дүн биш, өмнөх компани нь төлж байсан. 2020 оны Удирдах зөвлөлийн шийдвэрээр үйлчилгээний талбай 2,000-3,000 төгрөгөөр баталсан шийдвэр байдаг. Иймд хариуцагчаас 1,656,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сарын төлбөр 72,000 төгрөгийг тогтоосон тогтоол байхгүй, бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Иймээс би зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь тухайн СӨХ-ны өмчлөх, ашиглалтын зардлыг заавал төлөх үүрэг хүлээсэн байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ... болохоос ... ХХК биш. Удирдах зөвлөлийн 3 гишүүнээ бүх гишүүдийн хурлаараа томилсон. 2019 оны 02 сарын 18-ны өдөр ...ыг гүйцэтгэх захирлаар томилсон тушаал байна. 2019 оны 02 сарын 12-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор ... гэдэг хүнийг ...ын оронд томилсон байна. Бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг томилно, холбооны төсөв тайланг бүх гишүүдийн хурлаар тогтоох ёстой. 72.000 төгрөгийг хэрхэн тогтоосон баримт хэргийн материалд харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,656,000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ... ХХК нь СӨХ-той төлбөрийн хэмжээг тохиролцоогүй, бүх гишүүдийн хурлаас төлбөрийн хэмжээг тогтоогоогүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш тул хариуцвал зохих этгээд биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Зу нь үйлчилгээний талбайд хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа ... ХХК-иас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардаж байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр Бг байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь ...гийн өмч болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж орон сууц өмчлөгчийн эрх үүргийг заасан бөгөөд хариуцагч ... ХХК нь өмчлөгч биш, улмаар СӨХ-той дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ байгуулаагүй байх тул түүнтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй эсэх, сар бүр төлөх төлбөрийн хэмжээг 72,000 төгрөгөөр тохиролцсон, тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч ... ХХК-иас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,656,000 төгрөг гаргуулахыг хүссэн Зурагт СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 48,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч ... ХХК-иас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,656,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Зу-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.


 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ