Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

         Улсын яллагч Е.Хулан

         Хохирогч

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Хангийн боомтод байрлах “Мөнх хар хул” ХХК-д хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл , аав, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Их гэр овогт /РД:ЗГ98**************18/.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нитро” баарны үүдэнд хохирогч “бусадтай маргалдахаа боль” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, улмаар хохирогчийн хөл рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шилбэ ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, судлуулах баримт байхгүй” гэв.

Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч ээжтэйгээ ирж надтай эмнэлгээс гарсны дараа уулзсан. Би хагалгааны  дараа сэргээн засах эмчилгээ хийлгэнэ, мөн ирэх оны 02 сард хагалгаагаар хийлгэсэн хадаасаа авхуулна. Тийм учраас өөрөөр нь хүсэлт бичүүлсэн байгаа. “Нитро” бааранд ажлын хүмүүсээ байна гэдэг мэдээлэл аваад очсон. Би өөрийгөө танилцуулаад хэрүүл маргаанаа боль гэж хэлсэн. Бааранд орохоос өмнө “Нитро” баарны гадаа байгаа хүмүүсийг согтуу байгааг анзаарсан учраас бааранд ороод зөөгчид нь  энэ хүмүүст нэмж архи пиво битгий өгөөрэй, дахиж уувал биеэ авч явах чадваргүй байна гэдгийг хэлсэн байсан. Би ажлын цаг дууссан, өөрийн ажил үүргээ бодож хэрүүл маргааныг таслан зогсоох гэж хичээсэн. Одоогоор сэргээн засах эмчилгээний эмчид үзүүлэхэд гишгэх арай болоогүй байгаа гэж хэлсэн. 05 сарын 20-нд 90 хоног болно. Тэгээд эмчид үзүүлээд сэргээн засах эмчилгээндээ явна. Хадаас авхуулах, сэргээн засах эмчилгээ хийлгэх, эм тариа зэрэгт 4.500.000 төгрөг орно гэж тооцоолсон. Ингээд нийт 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 02 сарын 2-ны өдөр 2 цаг өнгөрч байхад ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Нитро” бааранд найз , , нарын хамт орсон. Тэнд ороод пиво ууцгаасан. Тэгээд би баарны гадаа танихгүй хоёр залуутай хамт зогсож байхад гарч ирээд зогсож байсан хоёр залууг хавирч унагаасан. Тэгээд л бөөн зодоон болсон. Тэр дунд би уг нь зодолдоогүй салгах маягтай явж байгаад хохирогч гэдэг хүнтэй таараад бие биеийнхээ өөдөөс юм ярьж байгаад би хавсраад унагасан. Цагдаа нар ч ирсэн. гэдэг хүнийг би хавирч унагааснаас хойш тэр хүн босохгүй газар хэвтээд байсан. Цагдаа нар намайг цагдаагийн газар авч ирсэн. Би гэдэг хүнийг огт танихгүй. Тэр өдөр л анх удаа уулзаж байгаа юм. Бааранд орохоос өмнө 1 литрийн “Эден” архийг 4-үүлээ хувааж ууссан. Бааранд ороод пиво ууссан. Би ******* оны ******* сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. Багадаа аав, ээжтэйгээ мал дээр өссөн. Дээрээ нэг ах, нэг эгчтэй айлын бага хүүхэд байгаа юм. Би ******* суманд цэцэрлэгээр хүмүүжээд 1-2 дугаар анги төгстлөө суманд суралцсан. Дараа нь ******* Аймгийн Сайнцагаан сумын 1-р сургуульд -9 дүгээр анги төгстлөө сураад 10-12 дугаар ангиа Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 56 дугаар сургуульд суралцаж төгссөн. Их засаг их сургуульд 1 жил суралцаад гарсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-4/

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 02 сарын 2-ны өдрийн 22 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг “Нитро” бааранд очсон. “Нитро” баарны ойр орчимд зодоон болдог албан мэдэгдэл ирсэн болохоор түүнд шалгалт хийх, бас манай ажилтны төрсөн өдөр болж байсан болохоор нь очсон. Намайг очиход 5 залуугийн 2 нь маргалдаж байхаар нь өөрийгөө 7 дугаар багийн Засаг дарга байна гэж танилцуулаад маргалдахаа боль гээд болиулсан. Тэр 2 залуугийн нэг нь хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмдтэй, үдээс нь тайлагдаж цамцны энгэр нь урагдсан байсан. Нөгөө залуу нь шар өнгийн өмдтэй хар өнгийн хажуудаа соёмботой бомбортой байсан. Тэр 2 залууг болиулчхаад “Нитро” бааранд орж текэн дээр байсан хар өнгийн хувцастай залууд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх талаар хэлсэн. Тэгээд төрсөн өдөр тэмдэглэж байсан ажлын хүмүүс “Нитро” баарны 2 давхарт байсан болохоор тэд нар дээр очиж нэг лаазтай пивоноос нилээн доогуур болтол уугаад 2024 оны 02 сарын 24-ний өдрийн 00 цаг 0 минутын үед тамхи татах гэж гадаа гартал баарны үүдэнд 5-6 залуучууд хувцас хунараа тайлаад муудалцсан байдалтай байхаар нь юу болов гээд болиулсан. Тэгсэн анх “Нитро” баарны үүдэнд маргалдаж байсан 2 залуугийн хар хувцастай залуу өөдөөс дайраад байхаар цагдаа дуудсан шүү гэж хэлтэл чиний цагдаа дуудах ямар хамаатай юм гээд өөдөөс яваад байхаар нь мөргөх нь гэж бодоод хувцаснаас зуураад автал миний хувцаснаас барьж аваад намайг хавирч унагаасан. Тэр үед так гээд дуугарсан, хартал хөл сонин болчихсон байсан. Тэгээд баарнаас 4 залуу гарч ирэхээр нь хөл хугарчихлаа гэж хэлтэл тэр залуучууд тэнд байсан залуучуудыг боль гэхэд тэр үед цагдаа нар ирчихсэн байсан.  “Нитро” баарны үүдэнд хэсэг хэвтэж байгаад залуучууд өргөөд “Нитро” бааранд оруулсан. Тэнд байсан залуучууд намайг хавирч унагаасан залууг гэж дуудаад байсан. Миний баруун хөлийн шилбэний яс хугарсан. Гомдолтой байна. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. надад эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 18/

            ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай: “ биед баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 1-2/

      Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

     “Нитро” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/

Хохирлын баримтууд /хх-ийн 61-7/

Шүүгдэгч *******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-86/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 45 минутын үед ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” баарны үүдэнд бусдад зодуулсан үйл баримт болсон байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун шилбэ ясны далд хугарал” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* 2024 оны 02 дугаар сарын 24-ний шөнө “Нитро” баарны үүдэнд хохирогчийг маргалдахаа боль гэх шаардлага тавихад нь эсэргүүцэн хавирч унагаасны улмаас учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Прокуророос шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 622.080 төгрөгийн, шүүх хуралдаанд 508.50 төгрөгийн, нийт 1.10.40 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлын баримтыг ирүүлжээ. Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд .000.000 төгрөг төлсөн болох нь тэдний мэдүүлэг, шүүгдэгч *******гийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна.

       Хохирогч шүүгдэгчтэй хохирлын хэмжээг 7.500.000 төгрөгөөр тохиролцсон 2024 оны 0 сарын 22-нд .500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2024 оны ******* сарын 05-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаа шүүдэгч илэрхийлсэн” гэх агуулга бүхий өргөдлийг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба хохирогчоос хөлдөө тавиулсан хадаасаа авхуулна, сэргээн засах эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг нотлох баримтгүйгээр урьдчилан дүгнэх боломжгүй юм. Иймд хохирогч цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

       Шүүгдэгч нь хохирогч д .000.000 төгрөг төлсөн байх тул хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэсэн болно.

 

        Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол /2.000.000 төгрөг/-ыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч д  .000.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 242200000000 дугаартай хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг,  6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их гэр овогт г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их гэр овогт д  800  /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч д  .000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 242200000000 дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.УУГАНБАЯР