Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/02357

 

 

 

 

 

2021 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 102/ШШ2021/00000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С дүүрэг,  дугаар хороо,  дүгээр барилгын дүгээр давхарт байрлах, ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ба дугаар хороо,  гудамж,  тоотод байрлах Б ХХК /РД:000000/-т холбогдох,

 

000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б ХХК-тай 0000 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу 1 ширхэг нь 105,000 төгрөгийн үнэтэй ус зайлуулах суваг 66 ширхэгийг, 1 ширхэг нь 15,000 төгрөгийн үнэтэй ус зайлуулах сувгийн таг 264 ширхэгийг, 1 ширхэг нь 14,000 төгрөгийн үнэтэй авто замын хашлага 206 ширхэгийг тус тус бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээгээр бэлтгэн нийлүүлэх хугацааг 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрөөс 0000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд гэж тохирсон.

Б ХХК нь ус зайлуулах сувгийн 264 ширхэг тагийг өөр газар захиалсан гэх үндэслэлээр манайхаас аваагүй, харин бусад барааг манай компани гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн.

Манай компани 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрөөс 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүртэл хугацаанд нийт 66 ширхэг ус зайлуулах суваг нийлүүлсэн. Мөн 0000 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр замын хашлага 206 ширхэгийг нийлүүлж нийт 9,814,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг бэлтгэн нийлүүлсэн. Захиалагч тал төлбөрийг 0000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч одоог хүртэл гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Гэрээний 6.5 дугаар зүйлд гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй бол 0,5% алданги тооцохоор тохирсон.

Иймд хариуцагчаас Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 0000 төгрөг, алданги 000,000,000 төгрөг, нийт 000,000,000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б ХХК нь 0000 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Наадамчдын замын уулзвараас Яармагийн шинэ эцсийн автобусны буудал хүртэлх хатуу хучилттай авто замыг барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлын төсвийг нотлох баримтаар гаргаж өгсөн, Уг ажилд нийт 588 ширхэг авто замын хашлага шаардлагатай байсан бөгөөд манай компани М ХХК, Г ХХК нараас нийт 604 ширхэг замын хашлага авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгч талаас 206 ширхэг авто замын хашлага авсан байх учиргүй. Харин 66 ширхэг ус зайлуулах сувгийг нэхэмжлэгч талаас авснаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 66 ширхэг ус зайлуулах сувгийн үнийг төлөхөд татгалзахгүй.

Т ХХК нь манай компаниас гэрээний 6.5 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5%-ийн алдангийг нэхэмжилж байгаа боловч алдангийг хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээний 5.1 дүгээр зүйлд ажлыг стандартын дагуу бэлтгэн нийлүүлж хугацаанд захиалагчаас томилсон барааг актаар хүлээлгэн өгнө гэж заасан боловч хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас авто замын хашлаганы үнийг, алдангийн хамт хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Талууд 0000 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г-0000/00 дугаартай Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь тус бүр нь 105,000 төгрөгийн үнэ бүхий 66 ширхэг ус зайлуулах суваг, тус бүр нь 15,000 төгрөгийн үнэ бүхий 264 ширхэг ус зайлуулах сувгийн таг, тус бүр нь 14,000 төгрөгийн үнэ бүхий 206 ширхэг авто замын хашлага зэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 0000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч талд бэлтгэн нийлүүлэх, хариуцагч нь бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ болох 13,774,000 төгрөгийг 0000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөх үүргийг тус тус хүлээж, талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна./хх-10-13 тал/.

 

Талууд дээрх гэрээг байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч талд тус бүр нь 105,000 төгрөгийн үнэ бүхий 66 ширхэг ус зайлуулах суваг, тус бүр нь 14,000 төгрөгийн үнэ бүхий 206 ширхэг авто замын хашлага зэргийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн, харин хариуцагч тал нь 264 ширхэг ус зайлуулах сувгийн тагийг авахгүй гэсэн тул нийлүүлээгүй. Иймд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг алдангийн хамт нэхэмжилж байна гэж тайлбарлана.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...талууд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тооцоо байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байсан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гэрээний дагуу 66 ширхэг ус зайлуулах суваг авснаа хүлээн зөвшөөрч, түүний үнийг төлөхөд татгалзахгүй, харин 206 ширхэг авто замын хашлага хүлээн аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж байна.

 

Талуудын дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлэх байсан тус бүр нь 15,000 төгрөгийн үнэ бүхий 264 ширхэг ус зайлуулах сувгийн тагийг хариуцагчид нийлүүлээгүй болохоо, хариуцагч нь нэхэмжлэгчээс тус бүр нь 105,000 төгрөгийн үнэ бүхий 66 ширхэг ус зайлуулах суваг авсан, уг сувгийн үнийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Харин талууд тус бүр нь 14,000 төгрөгийн үнэ бүхий 206 ширхэг авто замын хашлага авсан эсэх дээр маргаж, өөр өөрийн үндэслэлээ гарган мэтгэлцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч тал нь хариуцагчид тус бүр нь 14,000 төгрөгийн үнэ бүхий 206 ширхэг авто замын хашлагыг гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн гэх тайлбараа нотлохоор Т ХХК-ийн 0000 оны 9 сарын 18-ны өдрийн зарлагын баримт гэх баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн бөгөөд уг баримтад хариуцагЧ талд 206 ширхэг авто замын пордюрыг 0000 УБТ улсын дугаартай автомашинд ачуулсан талаар тэмдэглэжээ./хх-30 тал/.

 

Хариуцагч ...дээрх баримтын хүлээн авсан хэсэгт зурагдсан гарын үсэг хэнийх болох нь тодорхойгүй байх тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг хариуцагч талд 206 ширхэг авто замын хашлага хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хэрэгт өгсөн Т ХХК-ийн 0000 оны 9 сарын 18-ны өдрийн зарлагын баримтад хүлээн авсан хүний гарын үсэг тодорхойгүй байх боловч гэрч Г.Эрдэнэчимэгийн ...Б ХХК нь манай компанитай 0000 оноос хойш гэрээтэй байдаг, Авто замын хаалт, брожур худалдаж авсан. нийт 0,000,000 төгрөгийн үнэтэй бараа материал авч байсан гэх мэдүүлэг, гэрч, Б ХХК-д менежер ажилтай Б.Э ... Т ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу брожур, замын хаалтыг зам хариуцаж байсан инженер хүлээж авдаг байсан, ..бараа материалын үнийн дүн дээр 1,000,000-2,000,000 төгрөгийн үнийн зөрүү гарсан талаар яригдаж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээс дүгнэвэл хариуцагч Б ХХК нь Т ХХК-аас гэрээний дагуу авто замын хашлага хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу авсан 66 ширхэг ус зайлуулах сувгийн үнэ болох 0,000,000 төгрөг, 206 ширхэг авто замын хашлаганы үнэ болох 0,000,000 төгрөг, нийт 0,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь Наадамчдын замын уулзвараас яармагийн шинэ эцсийн автобусны буудал хүртэлх хатуу хучилттай авто замыг барих ажлыг хийж гүйцэтгэхэд М ХХК, Г ХХК нараас нийт 604 ширхэг замын хашлага авсан талаар баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэ нь хариуцагчийг нэхэмжлэгч талаас 206 ширхэг авто замын хашлага аваагүй гэдгийг нотлохгүй бөгөөд түүний үнийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан бараа бүтээгдэхүүний үнийг 0000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байхаас гадна гэрээний 6.5-д гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч талаас авсан ус зайлуулах суваг болон авто замын хашлагийн үнэ болох 0,000,000 төгрөгийг,Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 0,000,000 төгрөгөөс 1 хоногийн алдангийг тооцоход 49,070 төгрөг болж байх тул нэхэмжлэгч нь алдангид 0,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б ХХК-аас гэрээний дагуу хүлээн авсан ус зайлуулах суваг, автозамын хашлаганы үнэд нийт 0,000,000 төгрөг, алдангид 0,000,000 төгрөг, нийт 00,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэв.

                                                                                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

                                                                                                                 

ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 0,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА