Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/01307

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/01307

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч З.Доржнамжин, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, М овогт Г.Г ,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Т.Г,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Харчин овогт Ч.Т/,

Нэхэмжлэгч: Ба тоот хаягт оршин суух, Г.Б,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Ц.Л,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Ц овогт М.Э,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Б. А.Д,

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, Хан оюун овогт Ц.У /РД:/,

Нэхэмжлэгч: Б/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Д овогт Б.П/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Зариг.тм сайтаар няцаалт хийхийг даалгах, сэтгэл санааны хохиролд тус бүр 1,000,000 төгрөг буюу 9,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.П, иргэдийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МҮОНРТ-ийн Удирдлага болон МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, зарим ажилтан, албан хаагчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой 2020 оны 9 дүгээр сараас эхэлсэн маргаан нь эцэстээ МҮОНРТ-ийн удирдлагын эрхийг хууль бусаар авах тэмцэл болон хувирсан. Энэ нь хэрээс хэтэрч МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй Захирлуудын зөвлөлийн гишүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн мэтээр нэхэмжлэгч бидний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагаад байна. Хамт олны зөвлөлийн гишүүн гэх МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн редактор ... нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордноос Зариг.мн сайтаар олон нийтэл мэдээлэл өгөхдөө ...тагнаж чагнаад яг хорих анги шиг нөхцөл рүү оруулаад Хүний эрхийн Үндэсний комисс зөвхөн энэ тагнаж чагнахаас гадна хүний эрхийн зөрчил, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, бэлгийн хүчирхийлэл хүртэл энд орж ирсэн байгаа 256 ийм дотроосоо бичиг гомдол бичгээр өгсөн байгаа гээд Удирдлагуудын зүгээс бэлгийн хүчирхийлэл гэж үү гэсэн сэтгүүлчийн асуултад Тийм, тийм асуудал орж ирсэн гэх ярилцлагыг өгсөн. ...ийн энэхүү мэдэгдэл нь удирдлагын багийн хэн нь хэн гэдэг ажилтныг хүчирхийлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийг тодорхой нэрлэн заагаагүйгээс энэ нь Захирлуудын зөвлөлийн 13 гишүүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хөндөж байгаа бөгөөд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг бий болгоод байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэх ...ийг нэхэмжлэгч нарын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж, үндэслэлгүй, худал ташаа мэдээллүүдэд мэдээ тараасан арга хэрэгслээр буюу Зариг.мн сайтаар няцаалт хийхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч бидний сэтгэл санааны хохиролд хүн тус бүрд 1,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагууд болон ажилтнуудын хооронд маргаантай үйл явдал 2020 оны 09 сараас эхлээд яригдаж байсан гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан. Хөндлөнгийн байгууллагуудаас ирсэн зөвлөмж албан шаардлагууд дээр МҮОНРТ-ийн ажилтнууд болон Үйлдвэрчний хороо, хамт олны зөвлөлөөс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу зөвлөмж шаардлага хүргүүлсэн. Үүнд ажилтнууд болон хариуцагч ... орж байгаа. Удирдлагуудынхаа эсрэг хийгээд байгаа тэмцэл нь 10 сарын 30-нд ярилцлага өгөхөөсөө 2 сарын өмнө тэмцэл өрнүүлж байсан нь харагдана. Ярилцлага өгөхдөө ... өөрийнхөө хэлсэн ярьснаа хариуцах хувь хүний үүднээс тэр ярилцлагыг өгсөн. Удирдлагуудын зүгээс бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн зүйлс байсан талаар яриандаа дурдсан. Хамт олны зөвлөлийн гишүүд ...ийн тэр талаар хэл гэсэн эсэхийг мэдэхгүй. ... сэтгүүлчтэй шууд харилцаж, ярилцлага өгсөн учир энэ үгийг ... өөрөө хариуцна. Иймд ...ийг хариуцагчаар татсан. Хамт олны зөвлөлийн гишүүд нь удирдлага буюу захирлын зөвлөлийн 13 гишүүний эсрэг тэмцэж байсан. Ярилцлагадаа удирдлагууд гэж хэлсэн нь захирлын зөвлөлийн 13 гишүүнийг хэлж байна гэж ойлгосон. Ажлын байрны тагнаж чагнах асуудал хамаагүй. Удирдлагуудын зүгээс бэлгийн хүчирхийлэгч үзүүлдэг гэж хэлсэн нь нэхэмжлэгч нарыг шүүхэд нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээх гол шалтгаан болсон. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэсэн хуулийн заалтын дагуу биднийг бэлгийн хүчирхийлэгч гэсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Энэ 9 хүн хүчирхийлэгч мөн гэсэн баталгаа нотолгоотой байж тараах ёстой байсан. Нотолж чадахгүй байгаа учир худал мэдээлэл гэж үзэж байна. МҮОНРТ нь 700 ажилтантай том байгууллага, групп чатаар харилцдаг. ...ийн тавьсан пост дор ... нь би шүгэл үлээсэн юм, хэн босч ирэхийг харах гээд хариу өгсөн. Үүний дараа ...тай маргалдсан зүйл байгаа. Шүгэл үлээнэ гэдгийг худлаа ярьсан гэж ойлгож байгаа. Хүний Эрхийн Үндэсний комиссын гаргасан зөвлөмж, шаардлагад өргөдөл гомдолд дурдсан бэлгийн хүчирхийлэл гэсэн зүйл тогтоогдохгүй байна. Гэхдээ энэ талаараа хууль дүрэмдээ оруулах өгөх зөвлөмж хүргүүлсний дагуу байгууллагын дүрмийг гаргаж өгсөн. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдвол ажлаас халах үндэслэл болно гэж оруулж өгсөн байдаг. Шууд нэр заахгүйгээр удирдлагын зүгээс гэж захирлын зөвлөлийн 13 хүнийг хамаатуулж хэлсэн нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэж няцааж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Зариг.мн сайтын бичлэгт хэн нэгний нэрийг заагаагүй. Нэр төр, алдар хүндэд нь халдах зорилго агуулаагүй, яриа өгсөн. МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан санал хүлээн авах хайрцагт цугларсан нийт 256 ажилтнуудын нэгдсэн судалгааны материалуудыг үндэслэж, энэхүү үйл баримтыг ярьсан байдаг. Хүний Эрхийн Үндэсний комисст хүргүүлсний дагуу 2020 оны 11 сарын 20-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссоос хяналт, шалгалтыг хийж, шаардлага зөвлөмжийг МҮОНРТ-д хүргүүлсэн байдаг. МҮОНРТ-ийн зарим өрөөнд дуу, дүрсний бичлэг суурилуулсан нь хувь хүний нууцад хамаарна. Сэтгүүлчийн хараат бус байх, эх сурвалжаа нууцлах боломжийг хаасан. Үүний дагуу Хүний Эрхийн Үндэсний комисст мэдэгдсэн. Энэ талаар ярьсан дуу дүрсний бичлэгийн харсан. Иймд ор үндэсгүй худал зүйлийг яриагүй. Тагнуулын ерөнхий газрын албан бичгийг харсан байсан. Хариуцагч миний бие болон хамт олны төлөөллийг илт гүтгэж, доромжилсон, ор үндэсгүй нэхэмжлэлийн шаардлага хүргүүлсэнд харамсаж байна. Зариг.мн сайтын сэтгүүлч удирдлагуудын зүгээс үү гэхэд би тиймээ гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэлээ Захирлуудын зөвлөлийн гишүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн мэтээр ярьсан гэж нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлд Захирлуудыг зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах 2020 оны 09 сарын 09-ны өдрийн А97 тоот тушаалыг хавсаргасан байсан. Хариуцагчийн хувьд Захирлуудыг зөвлөл гэж тодотгож хэлээгүй. Хүнийг хүсээгүй байхад хүч хэрэглэж, дарамт шахалт үзүүлж, бэлгийн дур хүслээ ямар нэг байдлаар хангахыг хэлнэ гэсэн үндэслэлийг бичсэн байна. Гэтэл энэ асуудлыг жендерт суурилсан ажлын байрны дарамт гэж үзэх бөгөөд хохирогч бие сэтгэл санаагаар хүчирхийлэл дарамтад өртөх, эсхүл ажлаас гарах, хамт олны болон гэр бүлийн орчинд нэр хүндээ алдах, сэтгэцийн өвчлөл хор хөнөөлтэй асуудал. МҮОНРТ-ийн 800 гаруй ажилтнуудтай. Эмэгтэй ажилтнуудын хувьд удирдлагуудын зүгээс бэлгийн дарамт үзүүлж хүчирхийллийн талаар ярьдаг. Энэ асуудлыг ил гаргаж ирж байгаа нь өндөр эрсдэлтэй. Асуудал далд хэлбэртээ одоо ч гэсэн байсаар байгаа. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.7-дахь заалтыг хариуцагч ашиглаж байгаа. Мөн тус хуулийн 11.4.2-т удирдлага байгууллагын зүгээс бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхийг үүрэг болгосон байгаа. Нэр бүхий 9 захирал шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа маш олон гэрч, хохирогч нар хариуцагч ...тэй холбогдож, энэ асуудлыг гаргаж ирж тавьсан. Мөн өөрсдөө сайн дураараа олон нийтийн нийгмийн сүлжээ дээр МҮОНРТ-д байсан бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг пост, сэтгэгдэл, видео, лайв зэргээр хэд хэдэн хүмүүс илэрхийлсэн. Үүнийг хавтаст хэрэгт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 34.2-т МҮОНРТелевизийн сэтгүүлч бүр нь өөрийн хандсан эх сурвалжаа нуух эрхтэй гэсэн заалт байдаг. Захирал удирдлагууд буудал эсхүл арынхаа өрөөнд дууддаг, өдөж хоргоодог, бэлгийн сэдлээ байнга илэрхийлдэг гэдгийг хэлдэг гэрч, хохирогч 10 хүний ярианаас сонсвол ийм асуудлууд байсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэр дурдаагүй зовлон их байгаа. Иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, өөрийн нэрээр үүрэг хүлээдэг. Дотоодын болон олон улсын хууль тогтоомжид хүний нэр хүнд, эрх үүрэгтэй холбоотой заалтууд орсон байдаг. Нэхэмжлэгч нараас алдар хүндтэй холбоотой зүйл дээр маргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын эхний үндэслэл нь Тийм гэдэг үг. Сурвалжлагч удирдлагуудын зүгээс бэлгийн хүчирхийлэл гэж үү гэж асуухад ... тийм асуудал орж ирсэн гэж хариулсан. Энэ тайлбартаа Захирлуудын зөвлөлийн гишүүн, удирдлага гэдэг үгийг хэлээгүй. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Удирдлага зохион байгуулалтыг оруулж өгсөн. МҮОНРТ-ийн удирдах дээр байгууллага нь Үндэсний зөвлөл байна. Үндэсний зөвлөл нь 15 гишүүн, ерөнхий захирлыг хамааруулан ойлгохоор энэ хуулинд зохицуулсан байна. Захирлуудын зөвлөлийн 9 гишүүнийг удирдлага гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 09 сарын 09-ний өдрийн А97 тушаал нь захирлын зөвлөлийн гишүүдийг томилсон болохоос удирдлагаа томиллоо гэсэн үг өгүүлбэр байхгүй. ...ийн зүгээс бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой ямар ч үг өгүүлбэр хэлээгүй. Харин үйл баримттай асуудлуудыг зааж өгсөн. Ингэхдээ буруутгах зорилгыг агуулаагүй. Өрнөж буй процессыг дурдаж хэлсэн. Зөвхөн Тийм гэдэг үгэнд гомдож, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь алдаа дутагдалтай санагдаж байна. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд энэ асуудлыг зохицуулсан байдаг. Уг хуулийн 1 дэх хэсэгт Хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэмжээг тусгах үүргийг ажил олгогчид мэдэгд энэ үүргээ зөрчвөл хариуцлагын санкцтай. Үндэсний телевизийн ерөнхий захирлын 2018 оны А173 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан, үүнээс хойш 2020 оны 09 сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн дотоод журмаа шинэчилсэн. Эдгээрээс харахаар Хөдөлмөрийн дотоод журамдаа энэ талаар тусгаагүй талаар Хүний эрхийн комиссын зөвлөмж, шаардлагад дурдагдсан байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11.5-т тэгш байдлыг хангах талаар ажилтан дараах үүрэгтэй, 1-т бэлгийн дарамтын талаар ойлголт, мэдээлэл авах сургалтанд хамрагдах, энэ эрхийг ажил олгогчоос хангаагүй гэдэг нь хавтаст хэргийн материалаас харагдана. 11.5.2-т жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн тухайгаа өөрөө, хохирогчийн өмнөөс гомдол гаргах, тайлбар өгөх эрхтэй гэж зохицуулсан байна. Олон нийтийн радио телевизийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2020 оны 10 сарын 07-оос 3 хоногийн хугацаатай санал гомдлын хайрцаг нээлттэйгээр авсан. Тус хайрцаг 256 санал, гомдол ирснийг үйл баримтаар тогтоогдсон. Санал гомдлын үр дүнг эрх бүхий байгууллагад хүргүүлэх үеэрээ ярьсан ярилцлага байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай 1998 оны 08 сарын 29-ний өдрийн хуулийн 3.1-т хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь аливаа нийтэлж, гүтгүүлж байгаа хариуцлагыг хүлээнэ. Нэхэмжлэгч тал нэр заагаагүй гэж гомдохоосоо илүүтэйгээр хүн шүүхэд өгмөөр байсан бол хариуцагчаар Зариг.мн-ийг татах байсан. Мөн хариуцагч ...т хамааралгүй. Бичсэн эсэх нь тогтоогдох зүйлийг нотлох баримтаар үнэлэх ямар ч боломжгүй. Ярилцлагын үеэр захирлуудын зөвлөл гэдэг үгийг дурдаагүй талаараа онцлон хэлсэн. Улсын дээд шүүхийн 2005 оны 03 дугаар тогтоолд ажил хэргийн нэр хүнд гэдэг нь бусад эрхээ гэрээний үүргээ ёс зүйн хувьд нийгмийн өмнө хүлээж байгаа үүргээ хэрхэн шударгаар сахин биелүүлж байгаа олон нийтийн зүгээс өгсөн үнэлэлт дүгнэлт. Хөдөлмөрийн дотоод журмаар хөнгөн шуурхай шийдвэрлэх арга хэмжээг аван аливаа асуудлаар ажилчдын ёс зүйн дүрмийг зөрчсөн бол хариуцлага тооцох эрх нь гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад байгаа. Хөдөлмөрийн дотоод журмаа өөрсдөө биелүүлээгүй байж, сөхөж ярьсан хүнээ буруутгаж байгаа нь буруу. Өө хайхаасаа өмнө өөрсдөөсөө өө хайх хэрэгтэй гэж үзэж байна. Ямар ч хүний нэрийг дурдаагүй байхад эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байхад шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн зүйл харагдаж байна. 1999 оноос хойш иргэний хуулийн 21 дүгээр зүйлтэй холбоотой, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой нийт нэхэмжлэлийг аваад үзэхээр нэр дурдаагүй улмаас гэсэн нэхэмжлэл байхгүй. Иргэний хуулийн 21.4-т ажил хэргийн нэр хүндийг судалвал: бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас ихээхэн шалтгаална, дээрхи үүрэгтээ шударга хандаж, эрхээ хэрэгжүүлж байвал ажил хэргийн нэр хүнд нь тогтвортой. Ажил хэргийн нэр хүнд хохирлоо гээд нэхэмжлэх боломжгүй байна. Нэр дурдаагүй учир нэр төрийн хохирлыг нэхэмжлэх боломжгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2 дахь хэсэгт удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааг, журамласнаар, 2.1-т МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлөөс томилогдсон Ерөнхий захирал байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 2.14-т байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбоотой асуудлаар Ерөнхий захирлын дэргэдэх захирлуудын хурлаар хэлэлцэн шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд нь авна. Энэ 256 санал гомдол ирсэн дээр та бүхэн өөрсдөө шаардлагатай арга хэмжээг аваад, хариуцлага байвал тооцож, эрх ашиг нь хөндөгдсөн бол хамгаалах ёстой. Хүний эрхийн үндэсний комисс 11 сард гаргасан шаардлага, зөвлөмж дээр 20 хоногт шаардлага, зөвлөмжид дурдагдсан асуудлаар арга хэмжээ авч хариу мэдэгдээрэй гэсэн боловч өнөөдрийг хүртэл байхгүй. Ажилчдынхаа эсрэг дандаа шүүхээр явдаг. Өнөөдөр хариуцагч нь ... биш, Зариг.мн сайт хариуцагч байх бүрэн боломжтой. Та нарыг хэлээд байгаа зүйлийг Зариг.мн сайтын Өнөрцэцэг сэтгүүлч Төрийн ордонд хэлсэн байдаг. Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Үг хэлж, хэвлэн нийтэлснээрээ эрх чөлөөгүй болж болохгүй. Иймд 2020 оны 11 сарын 03-ны өдрийн тус шүүхэд гаргасан нэр бүхий 9 гишүүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй. Хариуцагч нь олон нийтэд ойлгомжгүй мэдээлэл түгээсэн учир нэр төрөө сэргээлгэх ёстой гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ..., ... ..., ..., ..., ...... ... нар нь хариуцагч ...т холбогдуулан нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Зариг.мн сайтаар няцаалт хийхийг даалгах, тус бүр 1,000,000 төгрөг буюу 9,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд тус бүр 1,000,000 төгрөг буюу 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч нар сэтгэл санааны хохиролд тус бүр 1,000,000 төгрөг буюу 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь бодит мэдээлэл байсан бөгөөд нэхэмжлэгч нарын нэрийг дурдаагүй, тэдний нэр төрийг гутаах зорилго байгаагүй, мэдээлэлд дурдсан асуудлыг Хүний Эрхийн Үндэсний комиссоос шалгаж тогтоосон гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч ... нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд явж байхдаа Зариг.мн сайтад тагнаж чагнаад яг хорих анги шиг нөхцөл рүү оруулаад Хүний эрхийн Үндэсний комисс зөвхөн энэ тагнаж чагнахаас гадна хүний эрхийн зөрчил, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, бэлгийн хүчирхийлэл хүртэл энд орж ирсэн байгаа 256 ийм дотроосоо бичиг гомдол бичгээр өгсөн байгаа. Сэтгүүлчийн Удирдлагуудын зүгээс бэлгийн хүчирхийлэл гэж үү гэсэн асуултад Тийм, тийм асуудал орж ирсэн гэж хариулсан ярилцлага өгсөн байна.

Уг ярилцлагад дурдсан бэлгийн хүчирхийлэл гэсэн мэдээллийг үндэслэлгүй, худал, ташаа мэдээлэл бөгөөд нэхэмжлэгч нарын нэр, нэр төр, ажилд хэргийн нэр хүндийг гутаасан гэж нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч ... нь уг мэдээллийг үндэслэлтэй бодит, үнэн зөв мэдээлэл гэж татгалзлаа тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 511 дугаар зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511.2-д ... мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нарын шаардах эрхийн тухайд:

 

...ийн ярилцлагад дурдсан мэдээлэл нь МҮОНРТ-ийн удирдлагуудад хамаатай мэдээлэл байна.

МҮОНРТ-ийн удирдлага гэж хэн бэ гэх асуудал хөндөгдөж байна.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэнэ/ байна гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал /цаашид Ерөнхий захирал гэнэ/-ыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно гэж, 31.6-д Ерөнхий захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 31.6.1. олон нийтийн радио, телевизийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах; 31.6.6. олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах; 31.6.7. Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ, хэлцэл хийх, олон нийтийн радио, телевизийг гадаад, дотоодод төлөөлөх гэж тус тус заажээ.

Түүнчлэн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн хөдөлмөрийн дотоод журмын Удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа гэсэн Хоёрдугаар дугаар бүлгийн 2.1-д Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлөөс томилогдсон Ерөнхий захирал байгууллагын үлй ажиллагааг удирдан зохион байгуулна гэж зааснаар тус байгууллагын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг хүн нь Ерөнхий захирал байна.

Улмаар Хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т Ерөнхий захирлын дэргэд байгууллагын стратеги төлөвлөгөө, төсөв, хөрөнгө оруулалт зэрэг бодлогын чанартай болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, зөвлөх, хянах, үнэлэлт дүгнэлт өгөх эрх бүхий Захирлуудын зөвлөл ажиллах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий захирлын тушаалаар томилж чөлөөлнө гэж заажээ.

...ийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны Б/110 тоот тушаалаар МҮОНРТ-ийн дэд захирлаар, Т.Б 2017 оны Б/699 тоот тушаалаар МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирлаар, Ч.Б2018 оны Б/152 тоот тушаалаар Үндэсний телевизийн захирлаар, ...г 2018 оны Б/343 тоот тушаалаар Олон нийтийн радиогийн захирлаар, ...ийг 2018 оны Б/341 тоот тушаалаар MNB Спорт сувгийн захирлаар,... 2020 оны Б/289 тоот тушаалаар Гадаад харилцааны хэлтсийн даргаар, Ц.Ц 2020 оны Б/145 тоот тушаалаар Маркетингийн хэлтсийн даргаар, ...г 2017 оны Б/44 тоот тушаалаар Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор, ...ыг 2017 оны Б/54 тоот тушаалаар Программын нэгдсэн хэлтсийн даргаар тус тус томилсон байна.

Нэхэмжлэгч нар нь Захирлуудын зөвлөлийн гишүүн бөгөөд МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэгчид, ...ийн ярилцлагад дурдсан удирдлагууд гэдэгт өөрсдийгөө хамаарна гэж тодорхойлж, өөрсдийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх шаардлага гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэгч нарыг иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх шаардлага бус албан тушаалтны хувьд нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр шаардаж байна гэж дүгнэлээ. Учир нь хариуцагчийн Зариг.мн сайтад өгсөн ярилцлагад ямар нэгэн иргэний нэр, албан тушаал дурдагдаагүй байна.

Ажилд томилсон тушаалаар нэхэмжлэгч нар нь МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтан болохыг хувьд өөрсдийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээхээр шаардах эрхтэй байна.

 

Мэдээлэл үнэн зөв, бодитой эсэх тухайд:

 

Хариуцагч ...ийн ярилцлагад дурдсан 256 гомдол нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хамт олны зөвлөлөөс хамтран 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 3 өдөр ажиллуулсан санал гомдлын хайрцагт ирсэн санал гомдол болох нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үйлдвэрчний эвлэлээс ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 14-нйи өприйн 2020/49 тоот албан бичиг, хөдөлмөрийн харилцаан дахь эрүүл аюулгүй ажлын байр, дарамт, хүчирхийлэл, коронавирусын үеийн хөдөлмөрийн нөхцлийг тандах судалгааны хураангуйгаар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Улмаар энэхүү 256 гомдлын дагуу Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизэд ажиллаж, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5/28 тоот шаардлага, мөн өдрийн 5/29 тоот зөвлөмжийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлд хүргүүлснээр гомдол мэдээллийг тус байгууллагын ажилтнуудаас гаргасан болох нь нотлогдож байна.

Дээрх 256 санал гомдол дотор бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол ирсэн болох нь Санал гомдлын хайрцагт ирсэн судалгааны хураангуй, гэрч Туулын мэдүүлэг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмжид ...МҮОНРТ-ийн хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт, ажлын байрны олон ажлын байранд бэлгийн дарамт учруулдаг гэсэн гомдол баримтаар тогтоогдоогүй боловч ажилтнуудаас авсан санал асуулгын дүнгээр ажлын байрны болон ажлын байрны бэлгийн дарамтад байдаг гэж цөөнгүй ажилтан хариулжээ. Тухайлбал, Удирдлагын зүгээс ажлын чанар, ..... үгээр, биеэр, бусад хэлбэрээр ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг гэсэн хариулт 56 удаа дурдагджээ... гэж дурдсан зэргээр тогтоогдлоо.

Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлагын 1-д ... МҮОНРТ-ийн төв байранд эд хөрөнгө хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 124 хяналтын камерыг байрлуулсан бөгөөд албан тасалгаанд 11, студид 27 камер ажиллаж байна. 2020 оны 5 сард MN студийн 1, 2 дугаар сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд, 150 студид, Нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн болон нэгдсэн зөвлөлийн өрөөнд, Монголын мэдээ сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд тус бүр нэг, нийт 6 ширхэг .... загварын дүрс, дуу бичих зориулалттай камерыг байрлуулжээ. Шинээр байрлуулсан эдгээр камерыг мөн эд хөрөнгө хамгаалах зорилготой гэх боловч энэ зорилгыг биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай эсэх нь эргэлзээтэй байна. Харин эдгээр нэмэлт камерууд ажилтнуудын хувийн халдашгүй чөлөөтэй байх, захидал харилцааны нуж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөх, бичигдсэн дуу, дүрсний бичлэгийг бусдад ил болгох, урвуулан ашиглаж болзошгүй зэрэг тавгүй байдал үүсгэж байгаа нь ажилтнуудтай хийсэн ярилцлага, ирүүлсэн мэдээлэлд авагджээ... гэсэн дүгнэлтээр ажилтнуудын зүгээс тагнаж, чагнаж байгаа гэсэн мэдээлэл буюу санал гомдол гарсан байна.

Өөрөөр хэлбэл, ...ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зариг.мн сайтад өгсөн ярилцлагад дурдагдсан мэдээлэл нь зохиомол, бодит үнэнд нийцээгүй, худал мэдээлэл биш болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч ... нь МҮОНРТ-ийн ажилтнуудын гаргасан санал гомдлын талаар Зариг.мн сайтад ярилцлага өгөхдөө нэхэмжлэгч нарын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч ..., ... ..., ..., ..., ...... ... нар нь хариуцагч ...т холбогдуулан нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Зариг.мн сайтаар няцаалт хийхийг даалгах тухай хариуцагч ...т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг баримтлан ...т холбогдох нэхэмжлэгч ..., ... ..., ..., ..., ...... ... нарын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Зариг.мн сайтаар няцаалт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ...т холбогдох сэтгэл санааны хохиролд тус бүр 1,000,000 төгрөг буюу 9,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

А.САРАНТУЯА