Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/02334

 

 

 

 

 

 

2021 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 102/ШШ2021/00000

Улаанбаатар хот

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  гудамж, хд  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Ш-ийн Э /РД:ТГ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоотод байрлах, Х ХХК /РД:00000/-д холбогдох,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд тооцож төлсөн 00,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ш.э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

ш.э миний бие 0000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Х ХХК-тай 04/01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололд баригдаж байсан Х орон сууцны барилгын 7 давхрын 53.07 м.кв, 2 өрөө байрыг зоорийн давхарт 1 автомашины зогсоолын хамт нийт 120,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингээд нийт төлбөрөөс өмнө нь ах Ч хариуцагч талд өгсөн байсан ягаан өнгийн 1,33 кг жинтэй Х Б иж бүрэн сийлбэртэй шүрийг 80,000,000 төгрөгт тооцохоор тохиролцож, үүнийг гэрээний 4 дүгээр зүйлд тусгаж баталгаажуулсан болно. Үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлж дуусгаснаар 0000 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд байр ашиглалтад орж өмчлөх эрх Худалдан авагчид үүсэхээр гэрээний 6,7 дугаар зүйлд тусгаж баталгаажуулсан байдаг. Гэрээ байгуулагдсанаас хойш сарын дараа буюу 0000 оны 5 дугаар сардХ ХХК-ийн гүйцэтгэх захирал т.ггийн эхнэр А-ын Хаан банк дахь эзэмшлийн 000000000 дугаар дансанд 2,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд 0000 оны 11 дүгээр сард Х орон сууцны барилга ашиглалтад ороогүй бөгөөд цаашид ашиглалтад орохгүй нь тодорхой болсон.Х ХХК нь одоог хүртэл байрны урьдчилгаа төлбөрт надаас авсан 00,000,000 төгрөгийг буцааж төлж барагдуулаагүй, хариу өгөхгүй байна. 

Иймд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үнэд төлсөн 00,000,000 төгрөгийгХ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Учир нь хариуцагч ш.эээс нэхэмжлэлд дурдсан ягаан өнгийн 1,33 кг жинтэй Х Б иж бүрэн сийлбэртэй шүрийг хүлээн аваагүй болно. Харин 2,000,000 төгрөгийг иргэн н.а хаан банкны дансаар дамжуулан авсан тул уг 2,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин иргэн Ч шүрийг бол авсан. н.Ч нь манай дүүтэй орон сууцны гэрээ байгуулаад шүрний үнийг урьдчилгаанд тооцчих гэсний дагуу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэрээнд заасан орон сууц баригдаагүй тул ш.эээс авсан 2,000,000 төгрөгөө буцааж өгнө. Харин нэхэмжлэгч талаас н.Ч ямар хамаараалтай эсэхийг нотлоогүй, н.Ч өмнөөс шүрийг нэхэх эрхтэй этгээд мөн эсэх гэх мэт нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Шүрний эзэмшигч нь гарал үүсэл, гаалийн бичиг, хаанаас орж ирсэн болох нотлох баримтаа гаргаж өгөх ёстой боловч гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ш.э нь хариуцагчХ ХХК-д холбогдуулан 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ш.э нь 0000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөрХ ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б дүүрэг 00 дугаар хороо 00 дугаар хороололд баригдаж байсан Х орон сууцны барилгын 7 давхрын 53,07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, зоорийн давхарт 1 автомашины зогсоолын хамт нийт 120,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-д зааснаар хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг 0000 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээж, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийн урьдчилгаанд тооцон ягаан өнгийн 1,33 кг жинтэй Х Б иж бүрэн сийлбэртэй шүрийг өгч, үлдэгдэл 40,000,000 төгрөг төлснөөр орон сууцыг захиран зарцуулах эрх үүсэхээр талууд тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч тал нь гэрээнд заасан орон сууцыг одоог хүртэл барьж ашиглалтад оруулаагүй, цаашид барьж ашиглалтад оруулах боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөр болох 00,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох орон сууц баригдах боломжгүй болсон учраас гэрээний дагуу нэхэмжлэгчээс авсан 2,000,000 төгрөгийг төлнө. Харин нэхэмжлэгчээс ягаан өнгийн 1,33 кг жинтэй Х Б иж бүрэн сийлбэртэй шүрийг аваагүй, иргэн н.Ч авсан бөгөөд Ч авсан шүрийг ш.э нэхэмжлэх эрхтэй гэдэг нь нотлогдохгүй байна гэх агуулгаар тайлбарлан, маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болдог.

 

Хариуцагч тал нь иргэн н.Ч ягаан өнгийн 1,33 кг жинтэй Х Б иж бүрэн сийлбэртэй шүрийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан н.Ч нь манай дүүтэй гэрээ байгуулаад надаас авсан шүрийг урьдчилгаа 80,000,000 төгрөгт тооцчих гэсний дагуу ш.этэй гэрээ байгуулсан гэх тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд нийт төлбөрөөс 80,000,000 төгрөгийг бараа солилцоогоор /Үүнд ягаан өнгийн 1,33 кг жинтэй Х Б иж бүрэн сийлбэртэй шүр/ төлсөн болно гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ш.эийн төлбөр төлөх үүргээс 80,000,000 төгрөгийн үүрэгт тооцон н.Ч нь хариуцагчид уг шүрийг өгсөн гэж үзэхээр байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэсэнтэй нийцэж байх тул нэхэмжлэгч ш.эийг талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 00,000,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардаж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хариуцагч тал нь гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт хүлээн авсан ягаан өнгийн 1,33 кг жинтэй Х Б иж бүрэн сийлбэртэй шүрийг худалдах зорилгоор н.Мандах гэгчид шилжүүлэн өгсөн, өөрийнх нь эзэмшилд байхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дэх хэсэгт зааснаар талуудын гэрээгээр тохиролцсон шүрний үнэ болох 80,000,000 төгрөгийг, мөн хариуцагчийн нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрч байгаа 2,000,000 төгрөгийг нийт 00,000,000 төгрөгийг хариуцагчХ ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ш.эт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчХ ХХК-аас 00,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ш.эт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчХ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ш.эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА