| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2017/0133/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2017-03-31 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Г.Хайнзан,
шүүгдэгч Ц.Батпүрэв,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-147/, Г.Алтанчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-146/,
шинжээч Д.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байчууд овгийн Цэвэгжавын Батпүрэвт холбогдох эрүүгийн 2016 2601 1836 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Байчууд овгийн Цэвэгжавын Батпүрэв Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 26 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 25 тоотод оршин суудаг гэх, РЮ78070677 дугаарын регистртэй,
-урьд ял шийтгэл:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.Батпүрэв нь 2016 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 01 дүгээр орцны 4 тоотод иргэн Г.Хайнзанг “...хадам эгч А.Отгончимэгтэй хардлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохихдоо ханатай хавсарч цохиж бие махбодид нь “...тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт...” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Ц.Батпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хохирогч Г.Хайнзан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны 04 тоотод хамтран амьдрагч А.Отгончимэгийн гэрт Ц.Батпүрэвийн хамт ирсэн. Тэгээд А.Отгончимэг, Ц.Батпүрэв бид нар шөнийн 23 цагийн үед нэг шил архи хувааж уусан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед унтахаар хэвтэж байгаад би бие засахаар гарсан. Тэгээд бие засчихаад эргээд А.Отгончимэгийн өрөөнд орж ирсэн чинь Ц.Батпүрэв, А.Отгончимэгийг тэврээд хэвтэж байсан. Тэгэхээр нь Ц.Батпүрэвийг А.Отгончимэгтэй хардаж түүнийг “тэвэрлээ” гэдэг шалтгаанаар Ц.Батпүрэвтэй маргасан. Тухайн үед А.Отгончимэгийн амьдарч байсан өрөө нь жижиг байсан болохоор өрөөнөөс гарч, коридорт нь маргасан. Гэтэл Ц.Батпүрэв миний нүүрэн тус газар 2-3 удаа коридорын бетонон ханатай хавсарч цохисон. Тухайн үед миний хоёр нүд хөхөрсөн. Тэгээд бид хоёр эвлэрээд буцаад А.Отгончимэгийн гэрт ороод байж байтал цагдаа нар ирсэн. Ц.Батпүрэв бид хоёрыг маргалдаж байхад хажуу өрөөний хүмүүс цагдаа дуудсан юм байна лээ. Тэгээд Ц.Батпүрэв бид хоёрыг цагдаа нар аваад явсан. Ц.Батпүрэв бид хоёр цагдаатай хамт явж байх замдаа бид хоёр эвлэрсэн явуулчих гээд гуйж байгаад цагдаагийн машинаас буугаад буцаад А.Отгончимэгийн гэрт очиж хоносон. Тэгээд өглөө нь Ц.Батпүрэв надад толгойны эм, нүдний тосон түрхлэг авчирч өгчихөөд явсан. Би 2016 оны 7 дугаар сарын 3-ны орой дахин А.Отгончимэгийн гэрт хоноод 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед гэртээ очсон. Намайг очиход манай ээж Отгон гэртээ байсан. Гэртээ очиход миний толгой өвдөөд байсан. Тухайн үед Ц.Батпүрэвт цохиулаад тархи хөдөлсөн гэж бодсон. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр толгой өвдөөд байхаар нь Балт гэдэг эмчид үзүүлсэн. Балт эмч надад эм тариа бичиж өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гэрт манай дүү ирсэн. Гэтэл би бие засах гээд явж байгаад хашаандаа ухаан алдаж унасан байсныг харж гэртээ оруулсан байсан. 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай эгч Хандсүрэн гэрт ирээд, эгчийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж компьютер томографийн зураг авахуулсан чинь тархиндаа гэмтэл авсан байна гээд 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хэвтэн эмчилүүлж, тархины цус хуралтыг шимэгдүүлэх, хаван хөөх эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд 850.000 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгч Ц.Батпүрэв нь эмчилгээний зардалд 850.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад 250.000 төгрөг өгсөн. Сүүлд 600.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шинжээч Д.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай дүгнэлтээр компьютер томографийн зургийг үзээд Г.Хайнзангийн биед баруун талын лямбда заадас дайрсан шугаман хугарал, баруун тал бөмбөлөгийн дагз хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан гэж дүгнэсэн байсан. Ингээд миний бие оролцсон шинжээчдийн бүрэлдэхүүн дахин дүгнэлт гаргахаар материалыг үзэхэд хохирогч Г.Хайнзангийн биед баруун талын лямбда заадас дайрсан шугаман хугарал тогтоогдоогүй. Хайнзан гэдэг хүний зураг дээрээс хугарал гэж дүгнэсэн хэсгийг нь харахад хугаралгүй байсан. Харин лямбда заадасны ар талд, дагзны ясны гадна ба дотор ялтас хоёр бага зэрэг ойртсон, ховилтой хэсгийг диастазон хугарал гэж үзсэн байсан. Лямбда заадас нь хүн бүрт өөр өөр байдаг. Заримт хүмүүст өргөн, заримд нь нарийн байна. Хүний гавал тархины яс нь хоёр хатуу хальстай байдаг. Бага наснаас насанд хүрсэн үед хүний толгойн гадна талын хальс нь судастай болдог. Зурагт байгаа шиг зэрэгцээ явдаг ялтас ховор юм. Дагз яс өөрөө олон булчинд бэхлэгддэг, мөн хүзүүний урт том холбоос шөрмөс бэхлэгддэг, судасны хувилууд мөн байдаг. Булчинд бэхлэгддэг хэсэгтээ гадна талын ялтас нь хонхорхой үүсгэж явдаг. Тэр дотор нь судасны ором байдаг. Лямбда заадас нь байхад хойд талд нь ховил байна. Үүнийг компьютер томографийн зурагт үзэхэд гадна талын ялтас нимгэрсэн байдалтай орж ирснийг өмнөх шинжээч нар хугарал гэж харсан байсан. Мөн дагз ясны гадна, доторх ялтас нь хоорондоо ойртох нь элбэг байдаг. Мөн дагз яс дагасан хугарлыг гэрчлэх зүйл бол цус хуралт нь хатуу бүрхэвчийн дээгүүр байх ёстой. Өөрөөр элбэл хэрэв хугарал үүссэн бол цус хуралт хатуу бүрхэвчийн дээгүүр нь үүснэ. Энэ нь лямбда яс заадсаараа хугарах юм бол их тархи, бага тархийг хамгаалдаг хатуу бүрхэвч нь яснаасаа хөндийрч хатуу бүрхэвчийн дээгүүр цус хуралт үүсдэг. Гэтэл үүссэн цус хуралт нь хатуу бүрхэвчийн доогуур үүссэн байна. Компьютер томографийн зургийг үзэхэд энэ хүний дагзных нь баруун талд байгаа толгойны ясны бүтэц нь адил хэмжээтэй байна. Лямбада заадасны шугаман хугаралын гэмтэл авсан бол удаан хугацаанд эдгэрдэг. Урт хугацаанд буюу 1 жилийн дотор эдгэрэх боломжтой. Энэ хүний авсан гэмтэл нь 7 хоног, зарим тохиолдолд нэг сарын дараа ч илэрч болно. Энэ гэмтлийн үед гэмтлийн байршлаас хамаарч тухайн хүнд огих, бөөлжих, толгой өвдөх шинж илэрнэ. Удаан хугацаанд үйлдэл хийгээд яваад байх боломжтой. Лямбда заадас гэмтлийн үед байрлал нь дагз хэсэг рүү байгаа болохоор их тархины баруун тал нь шууд ухамсарт ухаан хөдөлгөөнд оролцохгүй байгаа болохоор өөрчлөлт илрэхгүй яваад байж болно гэв.
Эрүүгийн 2016 2601 1836 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:
1.Хохирогч Г.Хайнзангийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:
“...Би Отгончимэгтэй танилцаад нэг жил гаруй болж байна. Отгончимэг охины хамт амьдардаг. Дарханд ээжийнх нь байдаг, хааяа ээжийндээ очно. Би бас ээжтэйгээ хамт амьдардаг болохоор Отгончимэгийн гэрт ирэн очин байдаг байсан. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ Отгончимэгтэй уулзахаар гарсан. Отгончимэг Дархан руу тавилга өгч явуулах гэсэн юм, хүрч ирж туслаачээ гэхээр нь би гэрээсээ гараад Отгончимэгийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 32-р байрны 1-р орцны 1 давхрын 04 тоотод амьдардаг болохоор гэр рүү нь очиход гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр “Хангай” зах руу очин Батпүрэвтэй уулзаад портерийг нь аваад гэр рүү нь очсон. Тэгээд тавилгуудыг нь ачаад 22-ийн товчооны тэнд машинд аччихаад бид гурав Отгончимэгийн гэр рүү явцгаасан. Тэднийд очиж хоол идчихээд хоёр шил 0,5 граммын архийг бид гурав хувааж уусан. Тэгээд бид нар 23.00 цагийн хооронд байх бид гурав унтацгаасан. Тэгээд шөнө цагийг нь сайн санахгүй байна, би ариун цэврийн өрөө орж бие засчихаад эргээд ороод ирсэн чинь Батпүрэв Отгончимэгийг тэвэрчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би Батпүрэвт хандан “яаж байгаа юм, яагаад Отгончимэгийг тэвэрчихсэн байгаа юм” гэсэн чинь “ямар хамаатай юм” гэснээ миний нүүр, нүд рүү гараараа 2-3 удаа цохьсон. Би тухайн үед коридорын ханатай ойрхон зогсож байсан учраас нүүр, нүд рүү 2-3 удаа цохих үед нь хананд миний толгой буюу дагз нэг удаа хавсарч цохигдсон. Тэгээд бид хоёр зодоон болсоны дараа хоорондоо эвлэрч ярилцаад унтацгаасан. Маргааш нь буюу 07 дугаар сарын 03-ны өглөө Батпүрэв 9 цагийн үед Отгончимэгийн гэрээс явчихсан байсан. Би өөрийнхөө царайг харахад хоёр нүд хавдаад хөхөрчихсөн, миний толгой өвдөж байсан. Отгончимэгийн гэрт нүднийхээ хөхөрсөнийг гайгүй болгох гэж, мөн миний толгой өвдөөд байсан учир 07 дугаар сарын 03-ны өдрөө тэдний гэрт нь Отгончимэгтэй хамт хоноод маргааш нь буюу 07 дугаар сарын 04-ний орой гэр рүүгээ харихаар гараад гэртээ 17 цагийн үед ирэхэд манай ээж Отгон байсан. Надаас “наад нүд чинь яагаад хөхөрчихсөн юм” гэхээр нь “хүнд зодуулсан” гэж хэлчихээд орон дээрээ хэвтсэн. Тухайн үед миний толгой аймар өвдөөд босож чадахгүй толгой эргээд байсан. ...07 дугаар сарын 04-ний өдрөө би гэртээ хэвтэж байгаад 07 дугаар сарын 06-ны өдөр ойролцоо байх Балт эмчид үзүүлсэн чинь надад эм тариа бичиж өгсөн. Тэгээд 07 дугаар сарын 08-ний өдөр бүр бие өвдөөд байхаар нь түргэн тусламж дуудсан. Намайг толгойн зургаа авахуул гэхээр нь 07 дугаар сарын 09-ний өглөө гэмтлийн эмнэлэг явж толгойн зургаа авахуулчихаад шууд гавал тархины тасагт хэвтсэн. Би 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өглөө хүртэл гэрээсээ огт гараагүй хэвтэрт байсан. Яагаад гэвэл миний толгой өвдөөд, дотор муухай оргиод байсан учраас босож чадахгүй байсан. Балт эмч намайг толгойндоо гэмтэл авсан байна гээд надад дусал хийж өгөөд эм, тариа бичиж өгсөн. Би 32-ийн автобусны буудлаас 7-н буудлын автобусанд суугаад 7-н буудлаас Гүнтийн автобусанд суусан. Би замдаа хүнтэй маргалдаагүй зүгээр яваад гэртээ ирсэн. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг [1] ,
-түүний 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Тухайн өдөр бид гурав хоёр шил архи хувааж уучихаад 23 цагийн үед унтацгаасан. Унтаж байгаад би 00 цагийн үед ариун цэврийн өрөө орж бие засах гээд Отгончимэгийн өрөөнөөс гарч бие засчихаад ороод ирсэн чинь Батпүрэв Отгончимэгийг тэвэрчихсэн бас хөхийг нь барьчихсан хэвтэж байсан. Тэгсэн хэрнээ хоёулаа унтаж байсан. Тэгэхээр нь би Батпүрэвийг сэрээгээд яагаад Отгончимэгийг тэвэрчихсэн байгаа юм гэсэн чинь “юу яриад байгаа юм, би тэврээгүй” гэсэн. Отгончимэгийн амьдардаг өрөө жижиг учраас бид хоёр коридорт нь гарч маргалдсан. Батпүрэв энэ үед миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон. Би энэ үед ханатай их ойрхон зогсож байсан учраас Батпүрэвийг 3 дахь удаа нь цохих үед толгойны ар дагзаараа хана хавсарч цохигдсон. Тухайн үед Батпүрэв өөрийнхөө өмсөж явсан хувцастайгаа унтаж байсан. Харин Отгончимэг дээгүүрээ футболктой доогуураа дотуур өмдтэйгээ байсан. Отгончимэг тухайн үед унтаж байсан. Бид хоёр хүн амьтан унтаж байхад гээд коридорт гарч маргалдсан. Гэхдээ айхтар чимээ шуугиан тариагүй. Тэнд байсан хажуу айл нь мэдсэн үгүйг би мэдэхгүй байна. Маргалдсаны дараа цагдаа нар ирсэн. Бид хоёр хоорондоо маргалдсан, одоо гомдол санал байхгүй гээд цагдаа нарыг явуулсан. Би Батпүрэвийн биед гар хүрээгүй цохьсон бол Батпүрэвийн нүүр нүд нь гэмтэх байсан байх. Маргааш нь харахад нүүр нүд нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг [2] ,
-түүний 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлсэн: “...Би гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл 13 хоног хэвтэн эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа гавал тархины тасгийн эрхлэгч нь эмчилж байсан. Миний тархинд үүссэн цусан хураа, хаванг шимэгдүүлэх, мөн хаванг буулгах зорилгоор судас болон булчинд тариа тарьж эмчилж байсан. ...Би хохирлын мөнгө болох 840,000 төгрөгийг Батпүрэвээс авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг [3],
-түүний 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Миний биед учирсан гэмтлийг Батпүрэвт учруулсан. Би өөр ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийж муудалцсан асуудал байхгүй. ...Би Батпүрэвт цохиулчихаад толгой хөдөлчихсөн юм болов уу гэж бодоод гайгүй болчих болов уу гээд эмнэлгийн байгууллагад хандаагүй....” гэх мэдүүлэг [4],
2.Гэрч Г.Хашчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:
“...Манай төрсөн ах болох Хайнзан ээжтэй хамт амьдардаг. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай ээж ахын чинь бие муу байна, хүнд зодуулсан бололтой байна гээд утсаар ярихаар нь би 07 дугаар сарын 08-ны өдөр гэрт нь очсон. Очиход Хайнзан ах гэрийнхээ үүдэнд татчихсан байдалтай газар хэвтэж байсан. Би гэрт оруулаад түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний эмч ирээд даралт бууруулах тариа хийсэн. Маргааш өглөө толгойны зураг авхуулаарай гээд явсан. 07 дугаар сарын 09-ний өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очин толгойных нь зургийг авахуулаад шууд гавал тархины тасагт хэвтүүлсэн. Толгойнд нь цус хурсан, тархины хавантай гээд их хүнд гэмтэлтэй байсан. Сахиуртай хэвтэж байгаад 07 дугаар сарын 22-ны өдөр эмнэлгээс гарсан. ...Манай ах надад хэлэхдээ Отгончимэг энэ гурав архи уусан гэсэн. Гарчихаад ороод ирэхийн хооронд Отгончимэг нь тэр залуутай тэврэлдчихсэн байж байсан. Тэгээд хэрүүл үүсээд зодуулсан гэж хэлсэн. 07 дугаар сарын 04-ний өдөр Хайнзан ах гэртээ нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирэнгүүтээ хэвтээд өгсөн гэж ээж утсаар залгаж хэлсэн. Би ирээд ээжээс асуухад 07 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирээд толгой өвдөөд хэвтээд өгсөн гэж хэлж байсан. Би 07 дугаар сарын 08-ны өдөр гэрт нь очиход гадаа татчихсан байдалтай хэвтэж байхаар нь түргэн тусламж дуудсан. Түүнээс өмнө гэрт нь ирээгүй болохоор мэдэхгүй байна. Манай ээж хэлэхдээ гэрээсээ гараагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [5],
3. Гэрч А.Отгончимэгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:
“...Батпүрэв бол манай дүү болох Оршихмаагийн нөхөр байсан. Одоо тэр хоёр салчихсан. Гэсэн ч Батпүрэвтэй би холбоотой байдаг. Гэхдээ тусламж гуйх журмаар холбоотой байдаг. Батаа хувиараа Портер машинтай юм. Хайнзантай нэг жил гаруйн өмнө танилцсан. ...Тухайн өдөр 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хайнзан манай гэрт 13 цагийн үед ирсэн. Бид хоёр хамт байж байгаад гэрээс үдээс хойш байсан байх, Батпүрэвийн ажил болох “Хангай” зах дээр очсон. Батпүрэвтэй уулзчихаад гэр рүү нь Хайнзан бид гурав очсон. Учир нь Батпүрэвийн гэрт манай хуучин тавилганууд байсан. Түүнийг Дархан руу өгч явуулах гэж байсан. Хайнзан Батпүрэв хоёр хамт тавилгануудыг машин дээр ачаад 22-н товчооны тийшээ машинд ачуулсан. Нэг мэдсэн чинь цаг 19 цаг болчихсон байсан. Манай гэрт бид гурав ирээд хоол хийж идчихээд хоёр шил 0,5 граммын архи хувааж уусан. Гадаа харанхуй болчихсон байхаар нь 23.00 цагийн хооронд бид гурав унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед боссон чинь Хайнзангийн аль талын нүд гэдгийг мэдэхгүй хөхөрчихсөн байхаар нь яасан, юу болсон юм гэж Батпүрэвээс асуусан чинь Хайнзан намайг Отгоог тэвэрчихсэн унтаж байсан гээд бид хоёр маргалдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Хайнзанд хандан энэ жижиг өрөөнд гурвуулаа яаж багтах вэ дээ, шахалдаад л унтана шүү дээ, юун сүртэй юм, юу гэж намайг тэврээд унтаж байдаг юм гэсэн чинь Хайнзан миний өөдөөс юм дуугараагүй. Тухайн үед Батпүрэвийг унтаж байхад Хайнзан татаж чангаагаад босгосон юм шиг байгаа юм. Би тухайн үед унтаж байсан болохоор маргаан болсоныг мэдээгүй. Хэн нь хэнийгээ цохисон гэдгийг би юу ч мэдэхгүй. Хайнзан манай гэрээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний үдээс хойш оройхон явсан. Намайг унтаж байх хойгуур явчихсан байсан. ...Хайнзан манай гэрт 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирээд 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой гэр рүүгээ харихаар явсан. Хайнзан, Батпүрэв хоёрыг хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй байна. ...Хайнзан, Батпүрэв нар нэг нэгийгээ 2-3 удаа харж байсан. Би өмнө нь Батпүрэвийн машиныг гуйхаар дуудаж байсан. Хайнзан Батпүрэвт зодуулсаны дараа биеийн байдлаа надад хэлэхдээ миний толгой өвдөөд байна, эм өгөөч гэж хэлж байсан. Би Хайнзанг эмнэлэгт хэвтсэн байхад нэг эргэж очсон чинь толгой нь өвдсөн байдалтай хэвтэж байсан. ...Би Хайнзангаас яг юу болсон юм гэж асуухад чамайг тэвэрчихсэн унтаж байсан юм чинь би уурлалгүй яах юм гэхээс өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг [6] ,
4.Гэрч Ж.Отгоны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:
“...Манай хүү Хайнзан эхээс зургуулаа, айлын дөрөв дэх хүүхэд байгаа юм. ...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хайнзан явлаа гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би Отгончимэгтэй уулзахаар гарч байгаа байгаа юм байна даа гэж бодсон. ...Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үдээс өмнө хэдэн цаг гэдгийг санахгүй байна, хоёр нүд нь хөхөрчихсөн орж ирэхдээ эрүүл архи хэрэглээгүй байсан. Орон дээрээ шууд хэвтээд толгой өвдөөд байна, миний толгой хөдөлчихлөө гээд хэвтэж байсан. Дараахан нь ус уугаад бөөлжөөд байсан. Тэгсэнээ надаас даралтны эм байна уу гэхээр нь би өөрийнхөө уудаг эмнээс өгөөд даралтыг нь үзсэн чинь 90/160-тай байсан. Ийм байдлаар 07 дугаар сарын 05-ны өдөр мөн гэртээ өдөржин хэвтсэн. Маргааш нь буюу 06-ны өдөр бүр бие нь муудаад байсан. Тамир тэнхээгүй, сульдаатай, хоол идэхгүй байхаар нь эмч Балт гэдэг хүүхнийг ирж үзээд өгөөч гэж гуйсан чинь Хайнзанг үзээд энэ хүн чинь хордлогонд орчихсон, толгойдоо гэмтэл авсан, тархиндаа цус хуралттай болсон байна хурдан эм тариа авч өг гээд гарсан. Маргааш нь буюу 07-ны өдөр охин Хандсүрэнд хандан дүүгийн чинь бие өвдөөд байна, хурдан ир гэж дуудахад өглөө 09 цагийн үед ирээд ахдаа төв рүү орж толгойгоо бариулах уу гэсэн чинь Хайнзан за яахав, ингээд гайгүй болох байлгүй дээ гэхээр нь Хандсүрэн удалгүй явчихсан. Маргааш нь 08-ны өдөр Хашчимэг гэдэг бага охиноо дуудсан чинь өглөөгүүр ирсэн. Гэрт орж ирэхдээ Ханзанг гадаа татчихсан хэвтэж байна гээд авч орж ирсэн. Тэгээд түргэн тусламж дуудахад эмч ирээд даралт нь их өндөр байна гээд тариа хийж өгөөд Балт эмчийн бичиж өгсөн эм, тариаг үзээд, энэ эмчийн бичиж өгсөн эмчилгээ зөв байна, яаралтай толгойн зураг авхуул гэсэн. Тэгэхээр нь маргааш нь буюу 09-ний өглөө Хандсүрэн ирж Хайнзанг авч гэмтлийн эмнэлэг явж толгойн зураг авхуулсан чинь дагзны яс цуурсан, цус хуралттай, хавантай байна яаралтай хэвтэж эмчлүүл гэхээр нь шууд гавал тархины тасагт сахиуртай хэвтүүлсэн. ...Хайнзан 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс хойш толгой өвдөөд байна гээд гэрээсээ гараагүй. Харин 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Хандсүрэн гэмтлийн эмнэлэг дагуулж явсан...” гэх мэдүүлэг [7],
5.Гэрч Б.Балтын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“...Би Цэрэнбал гэх хүнийг эмчилж байхад хөгшин эмэгтэй хүн миний байрлаж байсан гэрт орж ирээд манай хүүгийн бие муу байна туслаач гэсэн. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр билүү 06-ны өдрийн үеэр орж ирсэн. Тэгэхээр нь би хамт яваад гэрт нь ороход 30-40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байхаар нь бие чинь яаж байна гэж асуухад дуугарахгүй байсан. Даралтыг нь үзчихээд эм, тариа бичиж өгөөд тариа хийж өгчихөөд түргэн тусламж дуудаж яаралтай эмнэлэгт үзүүл, цаг алдаж болохгүй гэж хэлсэн. Намайг гадна биеийг нь харахад жаахан бөөлжиж, хоёр нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэр хүн босож явах чадваргүй, тархиндаа гэмтэл авсан байсан. Хайнзангийн ээж нь надад хүнд зодуулсан талаар яриагүй. Намайг эм тариа хийж өгсөн нь их юм гэж бодсон байх. Намайг үзсэнээс хойш хоёр хоногийн дараа түргэн тусламж ирсэн байсан. Би энэ үед хамт байсан. Миний бичиж өгсөн эмчилгээг үзчихээд зөв эмчилгээ бичсэн байна, яаралтай очиж үзүүл гэж зөвлөгөө өгч байсан. Намайг үзэхэд хүнд байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь хандаж энэ хүнийг хөдөлгөж болохгүй тархиндаа гэмтэл авсан байна, яг яасан юм бэ гэж асуухад ээж нь болон Хайнзан юу ч дуугараагүй...” гэх мэдүүлэг [8],
-түүний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дүүгийнхээ гэрт дүүгээ эмчлээд байж байсан чинь гаднаас настайвтар эмэгтэй орж ирээд “манай хүүгийн бие маш муу байна, манай хүүг үзэж тус болооч” гээд гуйгаад байхаар нь хамт тэдний гэрт орсон. Гэрт нь ороход 40 орчим насны эрэгтэй хүн баруун талынхаа орон дээр хэвтэж байсан. Биеийг нь үзээд юм асуутал “асуусан асуултанд хариулахгүй, орчиндоо идэвхгүй байдалтай, нүд нь хөхөрчихсөн байдалтай хэвтэж байсан. Тэр залууг үзэхэд тархиндаа гэмтэл авсан байсан. Би яаж мэдэж байна вэ гэхээр би эмнэлгийн байгууллагад их эмчээр олон жил ажилласан. Мөн шүүх эмнэлэгт хүртэл эмчээр ажиллаж байсан болохоор тархины гэмтэл авсан ямар нэгэн хүнийг үзээд мэргэжлийн онцлогоор мэддэг болсон гэж ойлгож болно. Тухайлбал тархины гэмтэл авсан хүн асуусан асуултанд хариулахгүй, орчиндоо идэвхгүй, хүүхэн хараа жигд бус, даралт буурсан гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Мөн тэр залуугийн гадна биед үзлэг хийхэд бага зэрэг бөөлжих гээд огиод, нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би тархины гэмтэл авсан байж магадгүй гэж бодоод манетол /тархины хаван буулгах, даралтыг нь хэвийн хэмжээнд байлгах/ , лабор /тархины цусан хангамж сайжруулдаг/ тариа дусал хийж өгсөн. Тэгээд түргэн дуудаж үзүүлээрэй гэж ээжид нь хэлж зөвлөгөө өгсөн. Миний ажигласнаар тэр залуу хүнд зодуулсан байдалтай ажиглагдсан. Аль нүдийг нь санахгүй байна, ямар ч байсан нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг [9],
6.Гэрч С.Гал-Эрдэнийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн:
“...Би тухайн үед уг дуудлаганд цагдаа жолооч а/а Мөнхболдтой хамт очсон. Намайг очиход 32 дугаар байрны 1-р орц 01 тоотын 04 тоот өрөөний гадаа буюу коридорт нь хоёр эрэгтэй хүн зодолдсон байдалтай байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна, ямар ч байсан шөнө байсан байх. Уг тоотод орохдоо би ганцаараа орсон. Намайг ороход 40-50 орчим насны хоёр эрэгтэй хүн байсан. Тод хар хөмсөгтэй 40-50 орчим насны эрэгтэйгийн нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай, нилээн согтолттой байсан. Тэгэхээр нь тэр хоёр эрэгтэйг хэлтсийн байр руу авч явахаар авч гарсан. Замд явж байхад тэр хоёр эрэгтэй бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлээд машинаас буусан. ...Намайг очиход тэр хоёр эрэгтэй хүнээс гадна эмэгтэй хүн байсан. Гэхдээ 04 тоот өрөөнд унтаж байсан...” гэх мэдүүлэг [10],
7.Гэрч С.Мөнхцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн:
“...Би хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 32 байрны 1-р орцны 4 тоотод хажуу өрөө түрээслэн амьдардаг. ...Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой гэртээ унтаж амарсан. Тэгээд унтаж байтал хажуу өрөөний хүмүүс хоорондоо хэрэлдээд, зодолдоод байх шиг байхаар нь цагдаагийн байгууллагад өөрийнхөө гар утсаар дуудлага өгсөн. Тэгээд өглөө босоод бие засах гээд өрөөнөөсөө гараад ариун цэврийн өрөө рүү орох гэхэд коридорын шалан дээр цус болчихсон байхаар нь хажуу өрөөний хүмүүс урьд шөнө хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэд нарын хэн нэгнийх нь цус юм болов уу гэж бодож байсан. ...Би 23 цаг өнгөрч байхад орондоо орсон. Тэгээд унтаж байхад тийм зүйл болоод байсан болохоор дуудлага өгсөн. Миний бодлоор 00 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг [11],
8.Ц.Батпүрэвийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн:
“...Хайнзан бол манай салсан эхнэрийн төрсөн гэч болох Отгончимэгийн найз нь байгаа юм. Отгончимэг манай хадам эгч учраас бид нар хоорондоо холбоотой, нэг нэгэндээ туслаад явдаг. Харин Хайнзантай Отгончимэг нэг жил гаруйн өмнөөс танилцсан гэсэн. Отгончимэг манай гэрт зарим тавилгаа тавьсан байсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Отгончимэг, Хайнзантай манай гэрт ирээд Дархан руу тавилгуудаа ачуулсан. Ачиж дуусчихаад Отгончимэг бид гурав тэдний гэр рүү явсан. Энэ үед 17 цаг болж байсан байх, хоол идчихээд байж байсан чинь Отгончимэг хөлөө хугалчихсан байсан юм байна лээ, ...би архи сайн шүү дээ гэсэн чинь Хайнзан бас тийм шүү дээ гээд гаднаас 0,5 литрийн архи авч хувааж уусан. Дараа нь дахин 0,5 литрийн архи уугаад дуусахад цаг орой болсон тул бид нар унтацгаасан. Гэхдээ яаж ямар байдалтай унтсанаа санахгүй байна, нилээн согтуу байсан. Тэгсэн чинь хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, унтаж байсан чинь Хайнзан намайг сэрээгээд чи манай найзыг тэвэрчихсэн байна шүү дээ гэхээр нь би юу яриад байгаа юм, зүгээр унтаж байна гэсэн чинь Хайнзан чи тэвэрчихсэн байна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд Хайнзан миний толгой руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа 2-3 удаа цохисон. Бид хоёр тэдний гэрийн үүд хавьцаа зодолдсон. Харин Отгончимэг унтаж байсан өрөөндөө үлдсэн. Ямар нэгэн байдлаар оролцоогүй, салгаагүй. Дараа нь та хоёр яагаад муудалцаад байгаа юм гэж байсан. Тэгээд би хоночихоод 2016 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед Отгончимэгийн гэрт нь Хайнзанд тос өгсөн. Энэ үед Хайнзан миний толгой өвдөөд байна, хөдөлчихсөн юм байхдаа гэж хэлж байсан. Мөн хоёр нүд нь хөхөрчихсөн байсан. Би толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. Намайг цохих үед Хайнзан ямар нэгэн үйл хөдлөл хийсэн эсэхийг санахгүй байна. Гэхдээ газар унаагүй, хана саваагүй. Энэ хэрэг 2016 оны 07 дугаар сарын 03-ны шилжих шөнө болсон. Хэдэн цагт болсон гэдгийг санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [12],
-түүний 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн:
“...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хайнзан, Отгончимэг бид гурав 2 шил 0,5 граммын архи хувааж уучихаад унтсан. Би хэний хажууд унтаж байснаа санахгүй байна. Тэгээд унтаж байтал Хайнзан миний нөмөрч байсан хөнжлөөс татаад чи манай найз Отгончимэгийг тэвэрчихсэн байна гэхээр нь би өөрийнхөө байгаа байдлыг харсан чинь Отгончимэг миний хажууд унтаж байсан. Түүнээс Отгончимэгийг яг тэвэрч унтсан гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үед Отгончимэгийн хөл нь хугарсан байсан болохоор тэгж ойрхон унтаагүй байх гэж бодож байна. Хайнзан намайг чи Отгончимэгийг тэвэрлээ гэхээр нь би юу гэж хадам эгчийгээ тэвэрдэг юм гэж хэлсэн чинь Хайнзан миний толгойн тус газар гараараа нэг удаа цохисон. Бид хоёр Отгончимэгийн гэрийн коридорт маргалдсан. ...” гэх мэдүүлэг [13],
-түүний 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг [14],
-дахин 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хайнзан, Отгончимэг нартай 17 цагийн үед тавилгыг нь зөөж өгөөд Отгончимэгийн гэрт нь очоод хоол хийж идчихээд, 2 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд орой нь 23 цагийн үед бид гурав унтахаар болоод унтсан. Тэгээд миний санаж байгаагаар 03-нд шилжих шөнө 01 цагийн орчим байх Хайнзан намайг татаж сэрээгээд “Отгончимэгийг тэвэрчихсэн байна шүү дээ” гэж хэлээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би Ханзанд “хоёулаа маргалдаад яах юм бэ” коридорт гаръя гэж хэлээд коридорт гарсан. Тэгтэл намайг Хайнзан “чи яагаад Отгончимэгийг тэвэрчихсэн хэвтэж байгаа юм бэ” гээд над руу уурлахаар нь миний уур хүрээд Хайнзангийн нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд буцаад өрөөндөө ороод унтаж байтал цагдаа нар ирээд Хайнзан бид хоёрыг аваад явсан. Бид хоёр цагдаагийн машинд суугаад явж байхдаа цагдаа нараас эвлэрчихлээ, бид хоёрыг буулгаад явуулчихаач гэхэд тэр хоёр цагдаа бид хоёрыг буулгасан. Тэгээд бид хоёр буцаж Отгончимэгийнд ороод унтсан. Би Хайнзанг цохих үед түүний толгой нь ханатай хавсаргадсан гэж бодоогүй. Би Хайнзанд хохирлын мөнгө гэж 840,000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг [15], мөн түүний 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ял өөрчлөн сонсгож байцаахад мэдүүлсэн мэдүүлэг [16],
9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9791 тоот актын:
“...-Г.Хайнзангийн биед баруун талд лямбда заадас дайрсан диастазан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /Шинжээч Б.Долгормаа/...” гэсэн дүгнэлт [17],
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1450 тоот актын:
“...-Шинжээч эмч Б.Долгормаагийн 2016.07.22-ны өдрийн 9791 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
-Хохирогч Г.Хайнзанд тархины хаван бууруулах, цусан хангамж сайжруулах, үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, шингэн сэлбэх, халуун бууруулах, витамин нөхөх эмчилгээнүүд хийгдсэн байна.
-Хохирогчийн биед баруун талд лямбда заадас дайрсан диастазан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах үндэслэлгүй байна.
-Г.Хайнзангийн биед учирсан баруун талын лямбда заадас дайрсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /Шинжээч М.Энхбаяр, С.Чулуунсүх, Д.Мөнхбат/...” гэсэн дүгнэлт [18],
11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 тоот актын:
“...-Шинжээч эмч Б.Долгормаагийн 2016.07.22-ны өдрийн №9791 тоот дүгнэлт, шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан №1450 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
-Г.Хайнзангийн биед баруун талын лямбда заадас дайрсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчээ.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
-Оношинд тохирсон эмчилгээ хийсэн байна.
-Эмчилгээ хийгээгүйгээс Г.Хайнзангийн биед хүндрэл үүссэн гэх зүйл тогтоогдохгүй байна. Хохирогч Г.Хайнзангийн биед баруун талын лямбда заадас дайрсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учирчээ.
-Гэмтлийн эмч нар зөв оношилж, эмчилсэн байна. /Ахлах зэргийн шинжээч Ө.Сарангэрэл, М.Энхтайван, М.Золжаргал/...” гэсэн дүгнэлт [19],
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142 тоот актын:
“...-Шинжээч эмч Б.Долгормаагийн 2016.07.22-ны өдрийн 9791 тоот дүгнэлт, шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1450, 33 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна.
-Г.Хайнзангийн биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчээ.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь 2016.07.02-03-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна.
-Буруу эмчилгээ хийгдсэнээс болж хүндрэл үүсээгүй байна.
-Гэмтлийн эмч нар эмчилгээг зохих ёсоор хийжээ.
-Г.Хайнзангийн 2016.07.09, 2016.07.19-ний өдрүүдийн компьютер томографийн хальсыг шинжлэхэд баруу талын лямбда заадас дайрсан шугаман хугарал гэмтэл тогтоогдохгүй байна. Иймээс тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Ундармаа, ахлах зэргийн шинжээч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, Ш.Цэцэгмаа, Дүрс оношилгооны эмч Д.Түвшинжаргал/...” гэсэн дүгнэлт [20],
13. Шинжээч Ц.Ганболдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:
“...Хохирогч Г.Хайнзангийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч Цэцэгмаа, Ундармаа, Ганцэнгэл, мөн миний бие, Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлөөс томилогдсон Д.Түвшинжаргал эмч бид хохирогчийн 2016 оны 07 дугаар сарын 09-ний болон 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр авахуулсан компьютер томографийн зургийг шинжилж дахин үзэхэд уг хальснууд дээр хохирогчийн гавал тархинд диастазан хугарал гэмтэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл диастазан хугарал гэмтэл нь байгаагүй. Урьд дүгнэлт гаргасан шинжээч эмч нар хохирогчийн компьютер томографийн зураг дээр авагдсан ховил, заадас хэсгийг хугарал гэж үзэж байсан юм байна лээ. Гэхдээ ховил, заадас нь хугарал биш. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарагдаж байгаа гэмтэл юм...” гэх мэдүүлэг [21],
14. Шинжээч Ш.Цэцэгмаагийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:
“...Хохирогчийн 2016 оны 07 дугаар сарын 09-ний болон 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрүүдийн гавал тархины компьютер томографийн зургийг Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн эмч Д.Түвшинжаргалаар уншуулахад гавал ясанд хугаралгүй буюу баруун талын лямбда диастазан заадас дайрсан шугаман хугарал тогтоогдоогүй. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл байгаа нь тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтэл авсанаас хойш 28 хоногоос дээш хугацаанд эдгэх боломжтой...” гэх мэдүүлэг [22],
15.2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлсэн гэрэл зураг [23],
16. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [24],
17.Хохирогч Г.Хайнзангаас 3 ширхэг компьютер томографийн зураг хураан авсан тэмдэглэл [25], Хохирогч Г.Хайнзангаас хураан авсан 3 ширхэг компьютер томографийн зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, [26], 3 ширхэг компьютер томографийн зургийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол [27], Хохирогч Г.Хайнзангийн хохирол нэхэмжилсэн баримтууд[28], гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтаар гаргасан хохирлын тооцоо [29], Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт [30], Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч Г.Хайнзангийн давтан компьютер томографийн дүгнэлт [31], Хохирогч Г.Хайнзангийн өвчний түүхийн хуулбар [32],
18.Шүүгдэгч Ц.Батпүрэвийн иргэний үнэмлэхийн лавлагаа [33], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [34], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [35] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүхийн хууль зүйн дүгнэлт.
Нэг.Шүүгдэгч Ц.Батпүрэв нь 2016 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 01 дүгээр орцны 4 тоотод иргэн Г.Хайнзантай “...хадам эгч А.Отгончимэгтэй хардлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохихдоо коридорын бетонон ханатай хавсарч цохиж бие махбодид нь “...тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт...” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
мөрдөн байцаалтад:
-хохирогч Г.Хайнзангийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...би ариун цэврийн өрөө орж бие засчихаад эргээд ороод ирсэн чинь Батпүрэв Отгончимэгийг тэвэрчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би Батпүрэвт “хандан яаж байгаа юм, яагаад Отгончимэгийг тэвэрчихсэн байгаа юм” гэсэн чинь “ямар хамаатай юм” гэснээ миний нүүр, нүд рүү гараараа 2-3 удаа цохьсон. Би тухайн үед коридорын ханатай ойрхон зогсож байсан учраас нүүр, нүд рүү 2-3 удаа цохих үед нь хананд миний толгой буюу дагз нэг удаа хавсарч цохигдсон. ...” гэх мэдүүлэг [36] , түүний 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [37] , түүний 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [38], түүний 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [39], мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
-гэрч Г.Хашчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:
“...Манай ах надад хэлэхдээ Отгончимэг энэ гурав архи уусан гэсэн. Гарчихаад ороод ирэхийн хооронд Отгончимэг нь тэр залуутай тэврэлдчихсэн байж байсан. Тэгээд хэрүүл үүсээд зодуулсан гэж хэлсэн. 07 дугаар сарын 04-ний өдөр Хайнзан ах гэртээ нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирэнгүүтээ хэвтээд өгсөн гэж ээж утсаар залгаж хэлсэн. Би ирээд ээжээс асуухад 07 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирээд толгой өвдөөд хэвтээд өгсөн гэж хэлж байсан. Би 07 дугаар сарын 08-ны өдөр гэрт нь очиход гадаа татчихсан байдалтай хэвтэж байхаар түргэн тусламж дуудсан. ...Манай ээж хэлэхдээ гэрээсээ гараагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [40],
-гэрч А.Отгончимэгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Манай гэрт бид гурав ирээд хоол хийж идчихээд хоёр шил 0,5 граммын архи хувааж уусан. Гадаа харанхуй болчихсон байхаар нь 23.00 цагийн хооронд бид гурав унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед боссон чинь Хайнзангийн аль талын нүд гэдгийг мэдэхгүй хөхөрчихсөн байхаар нь “яасан, юу болсон юм” гэж Батпүрэвээс асуусан чинь “Хайнзан намайг Отгоог тэвэрчихсэн унтаж байсан” гээд бид хоёр маргалдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Хайнзанд хандан “энэ жижиг өрөөнд гурвуулаа яаж багтах вэ дээ, шахалдаад л унтана шүү дээ, юун сүртэй юм, юу гэж намайг тэврээд унтаж байдаг юм” гэсэн чинь Хайнзан миний өөдөөс юм дуугараагүй...” гэх мэдүүлэг [41] ,
-гэрч Ж.Отгоны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:
“...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хайнзан явлаа гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би Отгончимэгтэй уулзахаар гарч байгаа байгаа юм байна даа гэж бодсон. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үдээс өмнө хэдэн цаг гэдгийг санахгүй байна, хоёр нүд нь хөхөрчихсөн орж ирэхдээ эрүүл архи хэрэглээгүй байсан. Орон дээрээ шууд хэвтээд толгой өвдөөд байна, миний толгой хөдөлчихлөө гээд хэвтэж байсан. Дараахан нь ус уугаад бөөлжөөд байсан. Тэгсэнээ надаас даралтны эм байна уу гэхээр нь би өөрийнхөө уудаг эмнээс өгөөд даралтыг нь үзсэн чинь 90/160-тай байсан. Ийм байдлаар 07 дугаар сарын 05-ны өдөр мөн гэртээ өдөржин хэвтсэн. Маргааш нь буюу 06-ны өдөр бүр бие нь муудаад байсан. Тамир тэнхээгүй, сульдаатай, хоол идэхгүй байхаар нь эмч Балт гэдэг хүүхнийг ирж үзээд өгөөч гэж гуйсан чинь Хайнзанг үзээд энэ хүн чинь хордлогонд орчихсон, толгойдоо гэмтэл авсан, тархиндаа цус хуралттай болсон байна хурдан эм тариа авч өг гээд гарсан. ...08-ны өдөр Хашчимэг гэдэг бага охиноо дуудсан чинь өглөөгүүр ирсэн. Гэрт орж ирэхдээ Хайнзанг гадаа татчихсан хэвтэж байна гээд авч орж ирсэн. Тэгээд түргэн тусламж дуудахад эмч ирээд даралт нь их өндөр байна гээд тариа хийж өгөөд Балт эмчийн бичиж өгсөн эм, тариаг үзээд, энэ эмчийн бичиж өгсөн эмчилгээ зөв байна, яаралтай толгойн зураг авхуул гэсэн. ...маргааш нь буюу 09-ний өглөө Хандсүрэн ирж Хайнзанг авч гэмтлийн эмнэлэг явж толгойн зураг авхуулсан чинь дагзны яс цуурсан, цус хуралттай, хавантай байна яаралтай хэвтэж эмчлүүл гэхээр нь шууд гавал тархины тасагт сахиуртай хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг [42],
-гэрч Б.Балтын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр билүү 06-ны өдрийн үеэр хөгшин эмэгтэй хүн ирээд манай хүүгийн бие муу байна, туслаач гэж орж ирсэн. Тэгэхээр нь би хамт яваад гэрт нь ороход 30-40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байхаар нь бие чинь яаж байна гэж асуухад дуугарахгүй байсан. Даралтыг нь үзчихээд эм, тариа бичиж өгөөд тариа хийж өгчихөөд түргэн тусламж дуудаж яаралтай эмнэлэгт үзүүл, цаг алдаж болохгүй гэж хэлсэн. ...бөөлжиж, хоёр нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэр хүн босож явах чадваргүй, тархиндаа гэмтэл авсан байсан. ...” гэх мэдүүлэг [43], түүний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [44],
-гэрч С.Гал-Эрдэнийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...дуудлагаар очсон. Намайг ороход 40-50 орчим насны хоёр эрэгтэй хүн байсан. Тод хар хөмсөгтэй 40-50 орчим насны эрэгтэйгийн нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай, нилээн согтолттой байсан. ...” гэх мэдүүлэг [45],
-гэрч С.Мөнхцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой гэртээ унтаж амарсан. Тэгээд унтаж байтал хажуу өрөөний хүмүүс хоорондоо хэрэлдээд, зодолдоод байх шиг байхаар нь цагдаагийн байгууллагад өөрийнхөө гар утсаар дуудлага өгсөн. Тэгээд өглөө босоод бие засах гээд өрөөнөөсөө гараад ариун цэврийн өрөө рүү орох гэхэд коридорын шалан дээр цус болчихсон байхаар нь хажуу өрөөний хүмүүс урьд шөнө хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэд нарын хэн нэгнийх нь цус юм болов уу гэж бодож байсан. ...” гэх мэдүүлэг [46],
-Ц.Батпүрэвийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “... ...унтаж байсан чинь Хайнзан намайг сэрээгээд чи манай найзыг тэвэрчихсэн байна шүү дээ гэхээр нь би юу яриад байгаа юм, зүгээр унтаж байна гэсэн чинь Хайнзан чи тэвэрчихсэн байна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд Хайнзан миний толгой руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа 2-3 удаа цохисон. Бид хоёр тэдний гэрийн үүд хавьцаа зодолдсон. ...” гэх мэдүүлэг [47], түүний 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн мэдүүлэг [48], түүний 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...23 цагийн орчимд Хайнзан намайг сэрээж маргаан болсон. Бид хоёр Отгончимэгийн өрөөнөөс гарч коридорт нь Хайнзангийн нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг [49], түүний 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр [50], 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг [51],
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142 тоот акт дүгнэлт [52], шинжээч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа нарын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [53], [54], шинжээч Д.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [55], эд мөрийн баримт, хохирогч Г.Хайнзангийн өвчний түүхийн хуулбар [56] зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батпүрэв нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тухайн хэрэг маргаан нь хохирогч Г.Хайнзан нь хамтран амьдрагч А.Отгончимэгийг тэвэрч хэвтлээ” гэж шүүгдэгч Ц.Батпүрэвтэй маргаан үүсгэж хардалтын улмаас тэдний хооронд таарамжгүй харьцаа үүсч, шүүгдэгч Ц.Батпүрэв нь хохирогч Г.Хайнзангийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Харин мөрдөн байцаалтын явцад хохирогч Г.Хайнзангийн биед махбодид учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9791, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1450, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай тус тус дүгнэлтээр “хохирогч Г.Хайнзангийн биед баруун лямбда заадас дайрсан шугаман хугарал, баруун тал бөмбөлөгийн дагз хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирсан, гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна” гэж дүгнэсэн байх боловч уг дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасныг мөрдөн байцаалтад хүлээн авч, дахин шинжээч томилжээ.
Дахин томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчид 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 142 дугаартай дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлтдээ “... шинжээчдийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9791, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1450, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай тус тус дүгнэлтүүд тус тус үндэслэлгүй байна. Г.Хайнзангийн биед тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчсан байна. Хайнзангийн 2016 оны 7 дугаар сарын 9, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрүүдийн компьютер томографийн хальсыг шинжлэхэд баруун талын лямбда заадас дайрсан шугаман хугарал гэмтэл тогтоогдохгүй байна. Иймээс тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт [57]-ийг гаргажээ.
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцсон Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүн, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч Д.Түвшинжаргал нь шүүх хуралдаанд шинжээчээр мэдүүлэг гаргахдаа “...Хохирогч Г.Хайнзангийн биед баруун талын лямбда заадас дайрсан шугаман хугарал тогтоогдоогүй. Хайнзан гэдэг хүний зураг дээрээс хугарал гэж дүгнэсэн хэсгийг нь харахад хугаралгүй байсан. Харин лямбада заадасны ар талд, дагзны ясны гадна ба дотор ялтас хоёр бага зэрэг ойртсон, ховилтой хэсгийг диастазон хугарал гэж үзсэн байсан. Компьютер томографийн зурагт үзэхэд гадна талын ялтас нимгэрсэн байдалтай орж ирснийг өмнөх шинжээч нар хугарал гэж харсан байсан. Мөн дагз ясны гадна, доторх ялтас нь хоорондоо ойртох нь элбэг байдаг. Мөн дагз яс дагасан хугарлыг гэрчлэх зүйл бол цус хуралт нь хатуу бүрхэвчийн дээгүүр байх ёстой. Өөрөөр хэлбэл хэрэв хугарал үүссэн бол цус хуралт хатуу бүрхэвчийн дээгүүр нь үүснэ. Энэ нь лямбда яс заадсаараа хугарах юм бол их тархи, бага тархийг хамгаалдаг хатуу бүрхэвч нь яснаасаа хөндийрч хатуу бүрхэвчийн дээгүүр цус хуралт үүсдэг. Гэтэл үүссэн цус хуралт нь хатуу бүрхэвчийн доогуур үүссэн байна ...” гэж тайлбарлаж мэдүүлсэн, энэ талаар мөн шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцсон шинжээч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа нар мэдүүлжээ.
Дээрх тархины лямбда заадасны шугаман хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байсан байх бөгөөд Г.Хайнзанд уг гэмтэл учраагүй болох нь тогтоогдож, харин хохирогч Г.Хайнзанд учирсан “тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь...” гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай 142 дугаартай дүгнэлтэд дурдаж, мөн шинжээч нар мэдүүлжээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Ц.Батпүрэвийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Харин мөрдөн байцаалтын явцад Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гишүүн, дүрс оношилгооны эмч Д.Түвшинжаргал нь шинжээчээр оролцож 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаартай дүгнэлтийг гаргасан байхад түүнийг байцаан шийтгэх ажиллагааны явцад гэрчээр тогтоож, гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45, 46 дугаар зүйлд тус тус гэрч, шинжээч нарыг тус тусад нь тодорхойлсон, эдгээр нь өөр өөр эрх, үүрэгтэй субъектүүд байхад шинжээчээр оролцсон Д.Түвшинжаргалыг гэрчээр байцаасан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч А.Ганзоригоос “эмч Д.Түвшинжаргал нь Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлөөс томилогдсон эмч, харин шинжээч биш тул гэрчээр мэдүүлэг авсан. Шинжээч эмч гэдэг нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчээр бүртгэлтэй этгээдийг шинжээч гэж үзнэ...” гэж тайлбарласан.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т ”шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг;” хэлнэ гэж заасан.
Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 3 /4760 дугаартай албан бичгээр “Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахад гавал тархи, дүрс оношилгооны 2-оос доошгүй нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн томилуулах” тухай албан бичгийг хүргүүлсэн, мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор Г.Хайнзангийн биед дүгнэлт гаргах шинжээчдийн бүрэлдэхүүнд Д.Түвшинжаргалыг томилсон тогтоол гарч [58]Эрүүл мэндийн яамны дэргэдэх, салбар зөвлөлийн гишүүн Д.Түвшинжаргал нь дүрс оношилгооны эмчийн тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийн хувьд шинжээчээр оролцжээ. Иймд Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлгийг хууль зөрчсөн нотлох баримт гэж үзэж, шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хайнзан нь гэм хорын хохиролд эм тариа худалдан авсан 480,659 төгрөг, 2 удаа толгойн компьютер томографикийн зураг авхуулсаны төлбөр 160,000 төгрөг, үзлэгийн төлбөр 46,863 төгрөг гэсэн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байх ба эдгээрийн үнийн дүн нь 687,522 төгрөг болж байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Хайнзан нь шүүгдэгч Ц.Батпүрэвээс эмчилгээний зардалд 850,000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч, хохирогч нар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 840,000 төгрөгийг хохирлын төлбөрт хүлээлцсэн талаарх мөнгө хүлээлцсэн тухай, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэмж 10,000 төгрөг төлсөн зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.
Шүүх хуралдаанд хохирогч Г.Хайнзан нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Иймээс шүүгдэгч Ц.Батпүрэвийг хохирогч Г.Хайнзанд төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.
2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагааны хуудсаар шүүгдэгч Ц.Батпүрэв нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
Прокурорын шатанд хэргийг хянах явцад Ц.Батпүрэв нь дээрх тогтоолоор оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлсэн эсэх талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа гаргуулсан байх ба үүнд:
-Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвөөс Ц.Батпүрэв нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь заалтаар арга хэмжээг авагдсан бүртгэл мэдээлэл нэгдсэн санд байхгүй тухай 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 20/311 дугаартай албан бичгээр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ц.Батпүрэвт холбогдох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялаар шийтгэсэн тухай гүйцэтгэх баримт бичиг тус албаны мэдээллийн санд байхгүй тухай 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3/6814 дугаартай албан бичгээр тус тус хариу ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох ба хорих ялыг тэнссэн бол хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Батпүрэв нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг эдэлсэн эсэх талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлэл байхгүй байгаа боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүй болно” гэж заасан тул Ц.Батпүрэвийг ялгүй болсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Батпүрэвт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хайнзанд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Дөрөв. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хохирогч Г.Хайнзангийн толгойн томографийн 42.5х35.5 см-ийн хэмжээтэй 2 ширхэг, 30х24.6 см-ийн хэмжээтэй 1 ширхэг, нийт 3 ширхэг зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Хайнзангийн хүсэлтээр түүнд буцаан олгохоор шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Батпүрэв цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг удирдлага болгон
[1] Хавтаст хэргийн 23-25 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 113 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 114-115 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.
[9] Хавтаст хэргийг 117 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 37 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 118-119 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[14]Хавтаст хэргийн 55-56 дугаар тал.
[15]Хавтаст хэргийн 153-154 дүгээр тал.
[16]Хавтаст хэргийн 156-157 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 123-124 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 131-133 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 140-142 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 143-144 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 145-146 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 5-8 дугаар тал
[24] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[27] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[28] Хавтаст хэргийн 74-85 дугаар тал
[29] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.
[30] Хавтаст хэргийн 72, 86 дугаар тал.
[31] Хавтаст хэргийн 88-89 дүгээр тал.
[32] Хавтаст хэргийн 90-95 дугаар тал.
[33] Хавтаст хэргийн 58 дугаар тал.
[34] Хавтаст хэргийн 63 дугаар тал.
[35] Хавтаст хэргийн 65-68 дугаар тал.
[36] Хавтаст хэргийн 23-25 дугаар тал.
[37] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[38] Хавтаст хэргийн 113 дугаар тал.
[39] Хавтаст хэргийн 114-115 дугаар тал.
[40] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[41] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[42] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[43] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.
[44] Хавтаст хэргийг 117 дугаар тал.
[45] Хавтаст хэргийн 37 дугаар тал.
[46] Хавтаст хэргийн 118-119 дүгээр тал.
[47] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.
[48] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[49]Хавтаст хэргийн 55-56 дугаар тал.
[50]Хавтаст хэргийн 153-154 дүгээр тал.
[51]Хавтаст хэргийн 156-157 дугаар тал.
[52] Хавтаст хэргийн 140-142 дугаар тал.
[53] Хавтаст хэргийн 143-144 дүгээр тал.
[54] Хавтаст хэргийн 145-146 дугаар тал.
[55] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.
[56] Хавтаст хэргийн 90-95 дугаар тал.
[57] Хавтаст хэргийн 140-142 дугаар тал.
[58] Хавтаст хэргийн 138-139 дүгээр тал.