| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0082/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
4 07 0******* 4/ШЦТ/*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 4 оны 0 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр ******* суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-нд ажилтай, ам бүл ******* , хамт дүүргийн ******* дугаар хороо, *******2 дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд ******* ын дүгээр 02 оны дугаар сарын өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жил сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, овогт /РД:0**************/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
******* Эрүүгийн хуулийн ангийн 27.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ :
.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 оны дүгээр сарын өдрийн 4//9******* дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 4 оны дугаар сарын өдрийн 2 цагийн үед дүүргийн ******* дугаар хороо, *******2 дугаар байрны орчим *******.7 хувийн согтолттойгоор “ -” загварын 4*******-9 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна цагдаагийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 4), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан болон согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-), Цагдаагийн ерөнхий газрын 4 оны дугаар сарын өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 7, 9), гэрч мэдүүлэг (хх-ийн 2), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 оны дүгээр сарын өдрийн 4//9******* дугаар шийтгэврийн хуулбар (хх-ийн - дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ангийн 27.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ангийн 27.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж үзэв.
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 оны дүгээр сарын өдрийн 4//9******* шийтгэврээр *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хассан байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ангийн 27.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялын хугацааг дээрх хугацааг дууссан үеэс буюу оны 0 дүгээр сарын 2*******-ны өдрөөс эхлэн тоолох зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйл байхгүй болохыг тус тус тогтоолд дурдах зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэг, *******.2 дугаар зүйлийн -4 дэх хэсгүүд, *******. дугаар зүйл, *******.7 дугаар зүйл, *******. дугаар зүйл, *******.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ :
. овогт г Эрүүгийн хуулийн ангийн 27.0 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ангийн 27.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар овогт д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2.700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
*******. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийг журамлан *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оны 0 дүгээр сарын 2*******-ны өдрөөс эхлэн тоолсугай.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА