| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0053/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/66 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч С.*******,
Шинжээч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2323000420198 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн *******ажилтай, Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ын *******, регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн ийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа иргэн С.аас гаргасан “...2 ширхэг 180 ампертай аккумлятор хулгайд алдлаа гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгахдаа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогч С.аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 26- ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл зэрэг хуурамч баримтуудыг үйлдэж, дээрх баримтуудад С.ын гарын үсгийг хуурамчаар зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн,
Мөн иргэн Ж.аас гаргасан “…Завхан аймгийн сумын ийн байранд хулгай орж, байгууллагын эрхлэгчийн тамга тэмдэг хулгайд алдагдсан…” гэх дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг шалгахдаа 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ж.д эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааг танилцуулсан, хохирогч Ж.аас дахин мэдүүлэг авсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, Ж.ын гарын үсгийг хуурамчаар зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргасан гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Гэрч С.ын “…Би 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ирсэн байх. Тэр хашаанд миний эзэмшлийн маяти маркийн тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд 07-ны өдөр ирээд аккумлятороо оруулах гээд очоод үзсэн чинь байхгуй болсон байхаар нь цагдаа дуудсан. …Би хоёр ширхэг хар өнгөтэй, солите гэсэн нэртэй 180 ампертай аккумлятор хулгайд алдсан. Тухайн 2 ширхэг аккумляторыг 2021 оны намар Улаанбаатар хотын Өгөөмөр захын Аккума төвөөс тус бүрийг нь 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би урьд нь мэдүүлэг өгөөгүй, завгүй байсан, анх удаа мэдүүлэг өгч байна. Би 2 ширхэг аккумлятор алдсан гэж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. Намайг дуудаад байсан би ирж мэдүүлэг өгөөгүй. Миний алдсан хоёр ширхэг аккумлятор 2-лаа шинэ, ашиглаж байсан. Одоогийн байдлаар 180 ампертай аккумлятор 550 орчим байгаа байх, би тухайн аккумляторыг тус бүрийг нь 500.000 төгрөгөөр авч байсан. Элэгдэл хасаад 400.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би шинжээчийн дүгнэлтийг өөрөө уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээс харахад миний гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон байна. Тэгэхээр шинжлэх ухаантай би юу ярих билээ. Миний гарын үсэг зурж өгсөн мэдүүлгийг хараад дахиж хуурамчаар зурсан байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас, 39-41 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.ын “...Хэсгийн төлөөлөгч ******* надаас манай байгууллагын тэмдэг алга болсон хэргийг хаачих уу гэж асуугаад байхаар нь би тамгаа шинээр авчихсан, хэргийг хаахгүй байж байвал яадаг юм гэж хэлж байсан. Тэгээд намайг Завхан аймгийн суманд ажил дээрээ байхад цагдаагийн алба хаагч ******* над руу залгаад таны тамга алга болсон хэргийг хаалаа. Таны мэдүүлгийг бичээд таны гарын үсгийг зурчих уу гэхээр нь тэг гэж хэлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.*******ын хохирогчоос дахин авсан мэдүүлгийг утсаар надад уншиж өгч байсан. Тэгээд миний өмнөөс гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд түүний дараа ******* надаас би хуурамч гарын үсэг зурсан гээд ажилгүй болох гээд байна гээд гуйгаад байхаар нь би тухайн 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хохирогчийн дахин мэдүүлэг дээр би өөрөө гарын үсэг зурсан гээд мэдүүлсэн юм. Тэрнээс надад санаатай худлаа мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. *******од тус болох гээд өөрөө гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн юм. ...Би хэсгийн төлөөлөгч *******од суманд мэдүүлэг өгч байсан. Харин Завхан аймгийн ******* суманд буюу аймгийн төв дээр мэдүүлэг өгч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,
- Албан тушаалын тодорхойлолт, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230-240 дүгээр хуудас/,
- 377 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалд үзлэг хийсэн тэмдэглэл, материалд авагдсан баримтуудын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 208-219 дүгээр хуудас/,
- 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Прокурорын газрын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/61 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
- Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтуудын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 188-207 дугаар хуудас/,
- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 000000058 дугаартай: Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн 14 дүгээр хуудасны ар хэсэгт /хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа/-д зурагдсан гарын үсэг, Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн 15 дугаар хуудасны ар хэсэгт /хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/-д зурагдсан гарын үсгүүд Ж.аас ирүүлсэн гэх гарын үсгүүд, гар бичмэлийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирохгүй байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 105-117 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3773 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 377 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалын 8, 9, 10, 11, 12, 18 дугаар хуудасны “С.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүд нь, дугаартай хэргийн 14, 15 дугаар хуудасны “Ж.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүдийг нэг хүн зурсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 377 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалын 8, 9, 10, 11, 12, 18 дугаар хуудасны “С.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүд нь, дугаартай хэргийн 14, 15 дугаар хуудасны “Ж.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гар бичвэрийн загваруудтай тохирч байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165-184 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байхгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
“Нотлох баримт” гэж Зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хэлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч С.******* нь албан тушаалын хувьд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй буюу Завхан аймгийн өөр ажиллаж байх хугацаандаа нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, бүрдүүлэх үүргээ биелүүлэхдээ С., Ж. нараас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хуурамч нотлох баримт бүрдүүлж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг … хуурамчаар үйлдсэн ...” үйлдлийг нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Мөн “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчлан тайлбарласан.
Шүүгдэгч С.******* нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/.... дугаартай тушаалаар Завхан аймгийн өөр томилогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн өөр ажиллаж байхдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ биелүүлэлгүй хохирогч С., Ж. нараас мэдүүлэг аваагүй атлаа дахин мэдүүлэг авсан мэтээр тэмдэглэл үйлдэж, гарын үсгийг хуурамчаар зурж хэрэгт хавсаргасан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.*******ын үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
“Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгч С.*******оос гаргуулах төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар хуудас/
Шүүх шүүгдэгч С.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч С.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч С.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч С.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ