Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 7

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Э.Д , нарийн бичгийн дарга Н.Батзаяаг суулцуулан, улсын яллагч Б.Ичинхорол, хохирогч Ц.А-, хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, шинжээч эмч Ж.Ариунзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О-ийн Бт холбогдох эрүүгийн хэргийг 2017-02-14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Болормаагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны ....-р сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ...ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, Хэнтий аймгийн ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй РД: ........................, Х овогт О-ийн Б.

Шүүгдэгч О.Б нь 2016-11-16-ны орой Хэнтий аймгийн .............................. тоот хашаанд өөрийн гэртээ согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.О-ыг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                      

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.А-аас мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-11-16-ны орой 23 цаг 30 минутын үед манай талийгаач дүү О-ын хадам эгч залгаад О нэг л сонин байна, Б энд бахираад байна, та хэд хүрээд ирээч, түргэн дуудсан чинь ирэхгүй байна, гэж хэлэхээр нь гайхаад та нар машинтай биз дээ түргэн ирэхгүй байгаа юм бол эмнэлэг рүү очоод үзүүлчихгүй яасан юм гэж хэлсэн. Түүнээс хойш 5 минут орчмын дараа талийгаач дүү рүүгээ явах гэж байхад талийгаач дүүгийн хадам эгч нь дахиад залгасан. Тэгээд аваад ярьтал манай сумын эмнэлгийн М эмч байсан. Дүү чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Намайг очиход хашаанд нь баахан машин тэрэг цуглаад цагдаа ирсэн байсан. Гэрт ороход эмч болон цагдаагийн албан хаагчид байсан. Талийгаач маань хойд орон дээрээ дээшээ харсан байдалтай, 2 нүд нь хагас аниастай, ам нь хагас ангайсан, нүүр нь ам нь хөх няц болчихсон байсан. Тэгээд талийгаачийнхаа нүүрэнд хүрэхэд хүйтэн байсан, харин талийгаачийн нөхөр Б зуухныхаа тэнд явган суучихсан уйлаад сууж байсан. Бид нарыг гэр рүү ороход бараг зөрөөд Быг цагдаа нар аваад гарсан. Өмнө нь нэг, хоёр удаа Б архи уучихаад агсан тавиад байна гэж хэлж байсан. Нэг жилийн өмнө шиг санагдаж байна, мөн над руу Быг агсан согтуу тавьлаа гээд ярихаар нь би очиж авч байсан. Хаяа нэг нүүр нь хөхөрчихсөн байдаг байсан. Тэгээд нүдний шилээрээ нуугаад харуулдаггүй байсан. Өөрөө бол зодууллаа барьлаа гэж хэлж байгаагүй. Маш их гомдолтой байна, оршуулгын зардал 4.888.140 төгрөгийг нэхэмжилж байна гэв. /1хх-43-45 тал/

Гэрч О.А-аас 2016-11-17-ны өдрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай дүү Бынх Бор-Өндөр сумын 3-р баг ХолбОн 11-05 тоот хашаанд ээж Б, дүү Днарын хамт байдаг. 2016-11-16-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ээжийндээ очсон, тэгэхэд ээж "Энэ хоёр муудалцаад байх шиг байна даа, чи нэг ордоо" гэхээр нь гэрт ороход Б гэрийнхээ хойд талын орон дээр сууж байсан. Харин манай бэр О- гэрийнхээ баруун урд хувцасны шкафныхаа урд хөлөө жийчихсэн газар сууж байсан, бэрийн баруун нүд нь улайгаад хавагнасан байдалтай байхаар нь Бт "та 2 яагаад муудсан юм бэ, алив гар" гэж хэлээд Быг гэрээс нь гаргасан. Талийгаач бэр "ус ууя" гэхэд нь ус хийж өгч уулгачихаад гараад явсан. Намайг гарахад манай бэр гэрийнхээ баруун урд шкафныхаа урд суугаад үлдсэн. Харин Б хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Би тэднийхээс гараад шууд гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ хариад хоол ундаа хийж идээд байтал 23 цаг өнгөрч байхад ээжийн утсаар манай охин Ц "Ээжээ хүрээд ир, О эгч нэг сонин болчихоод байна" гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол талийгаач хойд орныхоо урд гудсан дээр хэвтэж байсан, дээгүүр нь хөнжил тавьсан байсан. Тэр үед талийгаачийг харахад баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, нэг сонин болчихсон байхаар нь түргэн дуудсан. Түргэн дуудчихаад талийгаачийн эгч А-д утасдаж "О нэг сонин болчихоод байна, хүрээд ирээч" гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэн ирж, манай сумын эмнэлгийн эмч М үзээд О-ыг нас барсан байна гэж хэлээд цагдаа дуудсан. Мөн миний гар утсаар А-д хэлсэн. Тэгээд цагдаа удалгуй ирсэн. Өчигдөр 19 цагийн үед Бын гэрт ороход зүгээр байсан. Харин хувцасных нь чемодам нь үүдэндээ байж байсан. Талийгаачийн хамар амнаас цус гарсан зүйл ажиглагдаагүй. Баруун нүд нь хавдаж улайсан байсан. Мөн үс нь сэгсийчихсэн байсан. Б 20 цаг өнгөрч байхад манай руу орж ирээд хүүгээ үлдээчихээд хажуу талын айл болох хүргэн Б-ийнх руу орсон. Тэр 2 архи уусан гэж байсан гэжээ. /1хх-47-49 тал/

Гэрч А.Цээс 2016-11-17-ны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-11-16-ны өдөр 15 цаг 30 минутын үед Б өөрийнхөө приус маркийн машинтайгаа Нархан цэцэрлэгийн гадаа очоод зогсохоор очиход Б ах архи уучихсан байсан, машинаасаа ганцаараа бууж ирсэн, эхнэр нь машин дотор унтаж байсан. Б ах цэцэрлэгээс хүүхдээ авъя гэхэд цэцэрлэгийн үйлчлэгч хүүхэд тарах цаг нь болоогүй байна гэсэн. Би эмээ Бын хамт .... тоот хашаанд Б, Дахыхантай хамт амьдардаг. Өчигдөр орой 19 цагийн үед Дахынд байж байтал Б ах болон бэр эгч О- нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байгаа нь сонсогдсон. Тэгээд Дахынхаас гарч эмээгийнх рүү орж эмээд хэлсэн чинь ээж А- руу утсаар яриад “иp гэж” хэлж байсан. Би буцаад Дахынх руу орсон. Би өөрөө Б ахынх руу орохоосоо айгаад Б-ыг хүргэн ах Б-ийнх руу явуулж эхнэр С эгчийг дуудуулахаар явуулсан. Б-тай манай ээж зөрөөд ирсэн байсан. Удалгуй Б- эргэж ирээд С эгч хуралд явчихсан байна, А- эгч Б ахыг аваад эмээгийнх руу орж байна гэж хэлсэн. Тэгээд би нилээн байж байгаад эмээгийнх руу орсон чинь Б ах болон манай ээж байхгүй, эмээ ганцаараа сууж байсан. Үүнээс хойш 21 цагийн үед С эгчийн хамт Б ахынх руу ороход талийгаач О- хойд орныхоо урд газар гудсан дээр хэвтэж байсан. Талийгаачийг харахад баруун нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Мөн ногоон өнгийн биеийн тамирын өмд гуянаасаа доошоо норчихсон байхаар нь С эгч бид 2 тэр ногоон өмдийг нь тайлаад хөнжил нөмрүүлсэн. Тэгээд би гараад явсан. С эгч тэднийд үлдсэн. Намайг Дахынд байж байхад С эгч орж ирээд "О нэг сонин болчихсон байна" гэж хэлэхээр нь ээжийг утсаар дуудсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа Б ахын гэр рүү ороход тэнд Б ах талийгаачийг хойд орон дээр нь хэвтүүлсэн байсан. Б ах эхнэрийнхээ хажууд уйлаад сууж байсан гэв. /1хх-52-54 тал/

                        Гэрч О.С-ээс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг А- эгчийнх рүү ороход Б эхнэрээ зодоод, ДБг зодоод гэж хэлсэн. Би Б ахынх руу Цтэй хамт ороход талийгаач О- гэрийнхээ хойд орны урд гудсан дээр хэвтэж байхаар нь согтоод л унтаж байгаа юм байх гэж бодсон. Баруун нүд нь хөхөрчихсөн, өмсөж байсан ногоон өнгийн биеийн тамирын өмд нь норчихсон байхаар нь Ц тайлж хөнжлөөр бүтээгээд хөхөрсөн нүдэн дээр нь төмс зүсч тавиад гарсан. Тэгээд гэртээ орж галаа түлчихээд эргээд иртэл Б ахын гэрт нь Б ах, Д, эгч А-, ээж нар цугалчихсан түргэн дуудах гээд нэгжтэй утас байхгүй гээд байж байсан. Тэгээд миний ....................... дугаарын утсаар А- эгч дуудлага өгсөн. Талийгаач О- унтаж байгаа юм шиг харагдсан. Б ах наана нь тэврээд уйлж байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд О-ыг нас барсан болохыг хэлээд цагдаа дуудсан. Цтэй хамт Бын гэр рүү ороход зүүн хөмсөгнийх нь орчимд цус болсон мөн хамраас нь цус гарсан бололтой байхаар нь би арчаад хавдсан нүдэн дээр нь төмс тавьсан. Шал нь зуухныхаа хойхон талд цус юм уу гэмээр улаан туяатай нойтон зүйл байсан. Тэгээд шалыг нь алчуураар арчаад угаалтуур доогуур нь шалных нь алчуурыг хийсэн гэжээ. /1хх 56-57 тал/

                        Гэрч Г.Б-гаас мөрдан байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би ......................т нярав хийдэг. 2016-11-16-ны өдөр 15 цаг өнгөрч байхад үйлчлэгч А.................. өрөөнд орж ирээд цэцэрлэгийн хашааны урд талд машин дотор хүн эхнэрээ зодоод байна яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би салгаачээ гээд ажлаас гарсан. Намайг ажлаас гарахад манай цэцэрлэгийн жижүүр Б машиных нь хажууд очсон чинь машинтайгаа хөдлөөд явсан. Тэр хүн машинтай цэцэрлэгийн гаднаас өөрийнхөө хашаанд орсон. Би тэр хүний эхнэрийг нь таньдаг, хүүхэд нь манай цэцэрлэгт явдаг юм. Тэдний гэр манай ажлаас ил харагддаг. Би араас нь харж байхад машинтайгаа хашаандаа орсон. Би тэр залууг машинтайгаа хөдлөөд хашаандаа ороод зогссоны дараа О-ын ээж рүү нь хэл өгсөн. Тэрнээс хойш юу болсоныг нь мэдэхгүй. Би О-ын ээж рүү хэл өгүүлээд цагаа харахад 15 цаг 50 минут болж байсан. Ажлынхаа цонхоор харахад Б машин дотроо эхнэрийнхээ толгой руу гараараа хэд хэдэн удаа цохьсон гэжээ. /1хх 68-69 тал/

                        Гэрч Б.Т-гаас мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-11-16-ны өдөр А-а, О- хоёр 11 цаг болж байхад хүрэн савтай 2.5 литрийн 2 ширхэг пивотой ирсэн. Би угаасаа архи, пиво уудаггүй болохоор талийгаач, А-а, манай эхнэр 3 пивоо хуваагаад уусан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад талийгаач О-ын нөхөр Б ганцаараа ирсэн, Быг эхнэр нь утсаар дуудсан. Быг манай гэрт ирэхэд тэр гуравын ууж байсан пиво дуусч байсан. О-, А-а, Б 3 хамт гэрээс гарч яваад ирэхдээ нэг шил 0.75 литрийн Улаанбаатар гэх нэртэй архи авчирч ууцгаасан архи ууж байх үедээ хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй, дуулж хуурдаад л ууж байсан. Харин Б манай гэрээс явлаа, хүүхдээ цэцэрлэгээс нь авна гэж яриад, эхнэрээ авч явах гээд байхаар манайд үлдээгээд яв, эхнэр чинь согтсон байна гэж хэлэхэд Б эхнэрээ заавал авч явна гээд миний үгэнд ороогүй. Мөн машинаа манайд үлдээгээд явган яв гэж хэлэхэд үгэнд орохгүй машинаа унаад, эхнэрээ хажуудаа суулгаад яваад өгсөн. Б, О- хоёр манай гэрээс 15 цаг өнгөрч байхад явсан, талийгаачийн биед гэмтэл шарх байгаагүй гэжээ. /1хх 70-72 тал/

Гэрч Д.Бэс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би ......... хийдэг. 2016-11-16-ны өдөр 16 цаг болоогүй байсан юм. Намайг хашааны хаалга хаах гээд хаалга руу ойртсон чинь миний араас манай ажлын хүн наад машинтай хүн чинь авгайгаа зодоод байна гэж хашгирсан. Тэгэхээр нь би тэр приус маркийн машин руу харсан чинь урд талд 2 хүн сууж байсан ба жолооч талд нь сууж байсан эрэгтэй хүн хажуудаа сууж явсан эмэгтэй хүний толгой нүүр рүү нилээн хэдэн удаа цохиж байгаа харагдсан, тэгээд намайг дөхөөд очиход хөдлөөд яваад өгсөн гэжээ. /1хх 79-80 тал/

                Гэрч Р.Н-ээс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Нархан цэцэрлэгт бага бүлгийн багш ажилтай, 2016-11-16-ны өдөр 15 цаг болж байхад үйлчлэгч ................. орж ирээд танай ангийн хүүхдийн аав согтуу ирээд хүүхдээ авъя гэхээр нь согтуу хүнд хүүхэд өгөхгүй гэж хэлээд явуулчихлаа шүү гэж хэлээд ангиас гарсан. ................. удалгүй гүйж орж ирээд нөгөө танай ангийн хүүхдийн аав нь эхнэрээ машин дотор зодоод байх шиг байна, цохиж аваад байна та гарахгүй юм уу гэж хэлэхээр нь би ангиасаа гараад .................тай хамт цэцэрлэгийн цонхоор харсан чинь манай цэцэрлэгийн хашааны гадна талд явган хүний хаалганы цаад талд машин дотор Б эхнэрийнхээ толгой нүүр рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд цэцэрлэгээсээ гарахаасаа айгаад цонхоор харж байсан чинь манай цэцэрлэгийн жижүүр Б тэр машин руу чиглээд явж байхаар нь ................., Б- бид 3 цэцэрлэгээс гараад ирсэн чинь Б машинтайгаа хөдлөөд нилээн хурдтай явсан. Намайг цэцэрлэгийн цонхоор харахад Б машин дотроо эхнэрийнхээ толгой болон нүүр рүү нь гараараа нилээн ширүүхэн цохиж байгаа харагдсан, ойр ойрхон хүчтэй цохиж байгаа харагдсан гэжээ. /1хх 81-82 тал/

1 . Шүүхийн шинжилгээний албаны 2016-12-14-ний өдрийн 28-р шинжээчийн дүгнэлт: Ц.О-ын цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цус хуралдалт /2 литр 300 мл/, элэгний баруун, зүүн дэлбэнгийн холбоос бэхлэгдэх хэсгийн элэгний эдийн язрал, урагдал, салмарсан байдал. Толгойн хуйхны орой хэсэг, дагз/ баруун, зүүн хэсэг/, 2 талын чамархайн булчингийн хэсэг, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун нүдний доод зовхи болон баруун нүдний дотор  гадна хажуу хэсгүүд,зүүн нүдний гадна хажуу доод хэсэг, эрүүний баруун хажуу  хэсэг, зүүн гарын бу галганы дотор хэсэг, зүүн гарын шууны гадна дээд, дунд хэсэг, зүүн мөрний гадна д ээд хэсэг, шууны гадна дээд хэсэг, баруун гарын тохойны гадна хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, баруун хөлийн шилбэний гадна дунд хэсгүүдийн цус хуралт. Зүүн хөмсөгний гадна хажуу хэсгийн няцарсан шарх. Баруу н чихний урд дунд хэсэг, хэвлийн баруун хажуу доод хэсэг, ар нуруу хэсэг, бүсэлхүй   нурууны зүүн хажуу доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой

          3. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Талийгаачийн цуса нд 3.5 промилли этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн  согтолтын хэмжээ болно.

            5. Талийгаачийн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.

      6. Талийгаачид шинжи лгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

      7. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. /1хх-110-111 тал/

Шүүгдэгч О.Баас мөрдөн байцаадтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016-11-16-ны өглөө 10 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ 11 цаг дөхүүлээд очсон. Намайг ажлаасаа ирэхэд манай эхнэр гэртээ байхгүй байсан, утсаар залгаж ярихад төвд явж байна гэж хэлсэн. А-ын утсаар залгаад Т-гийнд байна, хүрээд ир гээд байхаар очсон. Тэнд 1 аяга пиво уусан, тэгээд архи уусан би архины ихэнхийг уусан. Согтсон байсан болохоор юу болсныг санахгүй байгаа. Эхнэрийнхээ нүүрийг харахад баруун нүд нь хөхөрсөн байсан. Би зодсон гэж бодож байна. Эхнэрийнхээ нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Мөн эхнэрийн үснээс нь үстээд доош нь дарж байгаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчийг асуухаар тийм гэж мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би эхнэрээ муу хүн гэж хэзээ ч хэлэхгүй. Эхнэр бид хоёр хүүхэдтэй болох гэж их хичээсэн боловч болоогүй. Сайхан амьдрах гэж хүүхэд өргөж авсан, сайхан ч амьдарч байсан. Гэр бүлийн маргаан байдаг л байсан. Өмнө эхнэрээ зодож байгаагүй. Оршуулгын зардлыг төлнө. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Б нь согтуугаар 2016-11-16-ны өдөр талийгаач Ц.О-ыг Нархан цэцэрлэгийн гадаа авто машиндаа толгой, нүүрэн тус газарт цохиж зодож, мөн ..................... тоот хашаанд өөрийн гэртээ нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж, үсдэж гэдэс рүү 2-3 удаа өшиглөж талийгаачийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цус хуралт /2 литр 300 мл/, элэгний баруун, зүүн дэлбэнгийн холбоос бэхлэгдэх хэсгийн элэгний эдийн язрал, урагдал, салмарсан байдал. Толгойн хуйхны орой хэсэг, дагз/ баруун, зүүн хэсэг/, 2 талын чамархайн булчингийн хэсэг, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун нүдний доод зовхи болон баруун нүдний дотор гадна хажуу хэсгүүд,зүүн нүдний гадна хажуу доод хэсэг, эрүүний баруун хажуу  хэсэг, зүүн гарын бугалганы дотор хэсэг, зүүн гарын шууны гадна дээд, дунд хэсэг, зүүн мөрний гадна дээд хэсэг, шууны гадна дээд хэсэг, баруун гарын тохойны гадна хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, баруун хөлийн шилбэний гадна дунд хэсгүүдийн цус хуралт. Зүүн хөмсөгний гадна хажуу хэсгийн няцарсан шарх. Баруун чихний урд дунд хэсэг, хэвлийн баруун хажуу доод хэсэг, ар нуруу хэсэг, бүсэлхий нурууны зүүн хажуу доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ц.А-ын нэхэмжилсэн оршуулгын зардал 4.888.140 төгрөг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч О.Баас гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290.3, 294-298, 301-р зүйлүүдэд

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

1. Шүүгдэгч Х овогт О-ийн Быг согтуугаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт О-ийн Быг 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт О-ийн Бт оногдуулсан 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Бын цагдан хоригдсон 130 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар 32 см урттай улаан өнгийн тасарсан уяа 1 ширхэг, хажуу хэсэгтээ цагаан өнгийн 3 канттай ногоон өнгийн даавуун биеийн тамирын өмд 1 ширхэг, үдээстэй хар өнгийн хос гутал 1 ширхэг, хар өнгийн богино куртик, улаан ягаан өнгийн хагас ханцуйтай подволк, хар өнгийн SPORT гэсэн бичигтэй өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 4.888.140 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан О.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                         С.БАЙГАЛЬМАА

М.ЭНХМАНДАХ