Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2021/00460

 

156/ШШ2021/00460

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

156/2021/00256

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************************************************,*******-1*******, Цэвээндоржийн Оюун-Эрдэнэ (РД:СЕ87113000)-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********************************т, (РД:СВ84041116)-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, Н.Мөнхсайхан /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Мөнхсайхантай*******008 онд танилцаж, дотносон, 2009 онд гэр бүл болсон.*******009 оны 5******* сарын*******8-ны өдөр хүү Анандыг төрүүлсэн. Хамт амьдрах хугацаанд Н.Мөнхсайхан нь архи ууж дарамталж зоддог байсан.*******011 онд бид хоёр салж одоог хүртэл хоёр талд амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү М.Анандыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Н.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Оюун-Эрдэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь Н.Мөнхсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Оюун-ЭрдэнэН.Мөнхсайхан нар нь 2008 оны сарын 01-ний өдөр гэр бүл болж,*******009 оны************** сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас*******009 оны 5******* сарын*******8-ны өдөр хүү М.Ананд нь төрсөн болох нь зохигчдын тайлбараар, хүү М.Ананд нь эрүүл эсэн мэнд бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,*******021 оны 5******* сарын 31-ний өдрийн ************** Баянхутаг******* ЕБ сургуулийн захирлын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, хариуцагч нь өөр амьдрал зохиосон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.5-т зааснаар 2009 оны 5******* сарын*******8-ны өдөр төрсөн хүү М.Анандыг эх Ц.Оюун-Эрдэнийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул хүү М.Анандыг эх Ц.Оюун-Эрдэнийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Үндсэн хуулийн 17******* зүйлийн*******-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн*******6******* зүйлийн*******6.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Н.Мөнхсайханаас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн*******6******* зүйлийн*******6.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн*******6******* зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60******* зүйлийн 60.1, 56******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63******* зүйлийн 63.1.5-д зааснаар Н.Мөнхсайханаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,523,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,328  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115******* зүйлийн 115.2.1, 116, 118, 132******* зүйлийн 115.2.1, 116, 118, 132******* зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жигээ Цэвээндоржийн Оюун-Эрдэнэ, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан  2009 оны 5******* сарын*******8-ны өдөр төрсөн хүү М.Анандыг эх Ц.Оюун-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 зүйлийн 38.1,0 зүйлийн0.1.1,0.1.2-т заасныг баримтлан 2009 оны 5******* сарын*******8-ны өдөр   төрсөн хүү М.Анандыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Мөнхсайханаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эхд даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн0 зүйлийн0.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай

5 Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн*******6******* зүйлийн*******6.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60******* зүйлийн 60.1, 56******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63******* зүйлийн 63.1.5-д зааснаар Л.Отгонбаатараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,523,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,328 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг ************** Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120******* зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА