| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00411/И |
| Дугаар | 156/ШШ2021/00462 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2021/00462
156/ШШ2021/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00411/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************************************************,************** тоотод, (РД:ЛЗ97050506)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* Дэлгэрхаан**************,******* Хэрлэн**************, Хийдийн7-2б тоот /, Боржигон овогт Баярхүүгийн Ганжууржав (РД:СЕ96072015)-д холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бурмаанадмид, хариуцагч Б.Ганжууржав шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бурмаанадмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оноос Б.Ганжууржавтай хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамт амьдрах хугацаанд буюу 2018 оны1 сарын 21-ний өдөр хүү Г.Төртулга төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Б.Ганжууржав нь******* Цагдаагийн газарт алба хаадаг бөгөөд 2021 онд******* Дадал суманд томилогдон ажилласан. Дадал сум руу явснаас хойш хүү бид хоёртой холбоо тасарсан. 2021 оны 7******* сард Хэрлэн суманд ирж ажилласан боловч нөгөө эмэгтэйтэйгээ үргэлжлүүлэн хамт амьдарч байна. Г.Төртулга хүү миний асрамжид эрүүл, саруул өсөн торниж. Иймд Б.Ганжууржавтай цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Г.Төртулгад хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ганжууржав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Б.Бурмаанадмидтай танилцаж, хамт амьдрах болсон. Хүү Г.Төртулга нь миний төрсөн хүүхэд мөн. Хүү Г.Төртулгад хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бурмаанадмид нь хариуцагч Б.Ганжууржавт холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Ганжууржав нь нэхэмжлэгч Б.Бурмаанадмидын шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26******* зүйлийн 26.2.2, 38******* зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл Б.Бурмаанадмид, Б.Ганжууржав нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Б.Ганжууржав нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хүү Г.Төртулгыг эх Б.Бурмаанадмидын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26******* зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Б.Ганжууржав нь хүү Г.Төртулгыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох бөгөөд эцэг Б.Ганжууржаваар хүү Г.Төртулгыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,1-16 нас /суралцаж бол8 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бурмаанадмидад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56******* зүйлийн*******6.1, 60******* зүйлийн 60.1, 63******* зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Бурмаанадмидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганжууржаваас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бурмаанадмидад олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15******* зүйлийн15.2.1,16,18******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38******* зүйлийн 38.1, 40 зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 4 сарын9-ний өдөр төрсөн хүү Г.Төртулгыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,1-16 нас /суралцаж бол8 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ганжууржаваар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бурмаанадмидад даалгасугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын*******0 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56******* зүйлийн*******6.1, 60******* зүйлийн 60.1, 63******* зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Бурмаанадмидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганжууржаваас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бурмаанадмидад олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 зүйлийн19.4,19.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш4 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 зүйлийн19.2,20******* зүйлийн20.1,20.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш4 хоногийн дотор Хэнтий аймаг дахьЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА