Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2021/00466

 

156/ШШ2021/00466

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00396/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************************************************,**************, (РД:НУ97070608)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************** Хэрлэн****************************,**************, Цагаанмөнх (РД:СА96112117)-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Мөнхцэцэг, хариуцагч Э.Батмөнх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие 2015 онд Э.Баянмөнхтэй танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Бүжмаа төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оноос тус тусдаа амьдрах болсон. Иймд Э.Баянмөнхөөс охин Б.Бүжмаад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Баянмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Б.Бүжмаа нь миний төрсөн охин мөн. Маргаантай зүйл байхгүй, охин Б.Бүжмаад хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Мөнхцэцэг нь хариуцагч Э.Баянмөнхөд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Баянмөнх нь нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26******* зүйлийн 26.2.2, 38******* зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл Н.Мөнхцэцэг, Э.Баянмөннх нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Э.Баянмөнх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд охин Б.Бүжмааг эх Н.Мөнхцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26******* зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Э.Баянмөнх нь охин Б.Бүжмааг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох бөгөөд эцэг Э.Баянмөнхөөр охин Б.Бүжмааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн*******0 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Мөнхцэцэгт  даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56******* зүйлийн*******6.1, 60******* зүйлийн 60.1, 63******* зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баянмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгт олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115******* зүйлийн 115.2.1, 116, 118******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23******* зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Бүжмаагийн эцэг нь Цагаанмөнх  мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38******* зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Бүжмааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн*******0 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Баянмөнхөөр сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Мөнхцэцэгт  даалгасугай

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын*******0 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56******* зүйлийн*******6.1, 60******* зүйлийн 60.1, 63******* зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7******* зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******5,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баянмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж*******5,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхцэцэгт олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120******* зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА