Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2021/00491

 

 

 

 

  2021         06           28                                          151/ШШ2021/00491                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: З.М

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч: Б.М холбогдох,

Зээлийн төлбөр 40,216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******************, *******************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай (ҮД:2437), хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа (ҮД:0640), шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******************, ******************* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******************* нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч *******************д 1,500,000 төгрөг хариуцагчийг Надад туслаач гэхэд нь, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,750,000 төгрөгийг нөхөртөө зодуулаад хэцүү байна гэхэд нь 2015 оны 05 дугаар сард 3,920,000 төгрөгийг цэцэрлэгийн санхүүжилт хийнэ гэхэд нь, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг хот руу ажил хөөцөлдөх шаардлагатай боллоо гэхэд нь, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг хүнтэй ярина" гэхэд нь бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 156, 000 төгрөгийг Батсүмбэрт байдаг найзаас зээл гаргана" гэхэд нь, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй ломбардад өөрийн ээмэг бөгжөө барьцаалж 2,000,000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сард 2,000,000 төгрөгийг Төв аймгийн БСУГ-аас цэцэрлэгийн тайлан гаргаж авна гэхэд нь, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдер 8,000,000 төгрөгийг Цэцэрлэгийн санхүүжилтийг бүтээхийн тулд мөнгө хэрэгтэйгэхэд нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 750,000 төгрөгийг Сүхээгийн байранд цэцэрлэгийн байрны түрээсэнд телнө” гэхэд нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус зээлүүлсэн. Мөн хариуцагч нь энэ хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн 3М дэлгүүрээс 580,700 төгрөгийн барааг зээлж авсан байдаг. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүүхэд сургуульд оруулах хүний хоолны мөнгө хэрэгтэй гэж Ч.Лхагвасүрэн гэх хүний 5721340022 дугаартай дансаар 255,000 төгрөг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5721177021 дугаартай дансаар 150,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр кредитын зөрүү өгнө гээд Б.Батболд гэх хүний 5721320719 дугаартай дансаар 210,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөн кредын зөрүү хэрэгтэй гэж Цэцэгжаргал гэх хүний 5042217952 дугаартай дансаар 960,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Энхжаргал гэх хүний 5041078097 дугаартай дансаар 1,360,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаартай дансаар 200,000 төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаартай дансаар ромбоны мөнгө гэж 250,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаартай дансаар ромбоны мөнгө гэж 26,000 төгрөг, бэлнээр 139,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн сансарын Шатахуун түгээх станц дээр 650,000 төгрөг бэлнээр тус тус зээлж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******************д мөнгө зээлүүлэхдээ зээлийн гэрээг амаар хийж харилцан үүрэг хүлээж мөнгө өгдөг байсан.

Дээрх бүгд мөнгөний үнийн дүн нийт 26,416,100 төгрөг болсон байдаг бөгөөд үүнээс хариуцагч *******************гөөс 10,800,000 төгрөгийн буцаан авсан бөгөөд 15,616,000 төгрөгийн авлага үлдсэн. Нэхэмжлэгч нар хариуцагчийн Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж 21 дүгээр байрны 4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцийг өөрийн нэр дээр шилжүүлж Хас банкинд барьцаалж 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 36,600,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг хариуцагч *******************гийн нэхэмжлэгч нараас зээлсэн мөнгийг төлөх зорилгоор авсан бөгөөд 12,000,000 төгрөгийг хариуцагч *******************д бэлнээр өгөөд үлдсэн 24,600,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг Р.Зулбаярт, нэхэмжлэгч урьд нь Р.Зулбаяраас 5,000,000 төгрөгийг зээлж хариуцагч *******************д зээлүүлсэн байсан. Мөн иргэн Г.Ааваргасүрэнд 10,500,000 төгрөгийг өгсөн нэхэмжлэгч урьд нь Г.Аваргасүрэнгээс 10,500,000 төгрөгийг зээлж хариуцагч *******************д зээлүүлсэн байсан. Мөн нэхэмжлэгч *******************ын хадгаламжийн дэвтрийг барьцаалан авсан байсан зээлийг 3,600,000 төгрөгөөр төлсөн. Мөн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй Ломбардад өөрийн ээмэг бөгжөө барьцаалж авсан 2,000,000 төгрөгийн өрийг барагдуулаад үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагч *******************д зээлүүлсэн өрийг төлж барагдуулсан.

Ийнхүү нэхэмжлэгч нар хариуцагчид зээлүүлсэн мөнгийг хариуцагч буцааж бүрэн төлж барагдуулсан гэж үзээд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 21 дүгээр байрны 4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас чөлөөлүүлэх тухай тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын дунд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Хас банкнаас авсан 36,600,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг хариуцагч *******************гөөс жич нэхэмжлэх эрхтэй байхаар 151/ШШ2020/01275 дугаартай шийдвэр гаргаж уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд хариуцагч *******************гөөс Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөр 24,600,000 төгрөг өмнө зээлүүлсэн 15,616,000 төгрөг, нийт 40,216,000 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгч ******************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч ******************* би хариуцагч *******************тэй 2007 онд танилцаж байсан. ******************* 2011 онд манай охины багшийн дээд дээр байсан асуудал дээр тусалсан учраас би *******************д ач санаж байсан. 2015 оны 04 дүгээр  сарын 10-ны өдөр өдөр ******************* надад том тус хүргээч, дүү нь цэцэрлэг ажиллуулсан чинь хүмүүсээс хүүтэй мөнгө аваад шатаад байна гээд би эхний удаа 1,500,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр өгч байсан. Дараа нь манай ах Улсын их хурлын гишүүн М.Энхболд гэж байдаг. Ээжийн маань дүү байгаа юм. Надад цэцэрлэгийн буцалтгүй тусламж гадаадаас оруулж ирж өгөх гэж байгаа. Тийм болохоор та надад ахиад мөнгө өгөөч гээд, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирээд 1,750,000 төгрөгийг авч явж байсан. Нөхөр нь ажлаа хөөцөлдөх гээд гадуур дотуур явахаар зодоод байна, дүүд нь мөнгө хэрэгтэй байна. Жишиг хороололд хашаа байгаа. Тэрийгээ 3,500,000 төгрөгөөр үнэлсэн. Тэрний тал мөнгө 1,750,000 төгрөгийг өгчихвөл асуудлаа дуусгах гээд байна гээд авч байсан. Дараа нь 2015 оны 5 сард 3,920,000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг би найзалдаг дүү Сүндалайгаас авч өгч байсан. Бас худалдаа наймаа хийдэг. Энэ мөнгөөр цэцэрлэгийнхээ санхүүжилтийг хийх гэж байгаа юм. Дүү нь сар болгон 1,800,000 төгрөгийн татаас авдаг болсон. Жилийн 20 гаран сая төгрөг авна. Ийм их мөнгө авах юм чинь таны мөнгийг дор нь төлнө гэж гээд авч байсан. Дараа нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг авсан. Энэ мөнгийг цэцэрлэгийн санхүүжилт бүтээж өгөх гадаадууд ирсэн. Энэ хүмүүсийг Тэрэлж рүү авч явж, ажлаа ярих гэж байгаа гээд авсан. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 16-нд 500,000 төгрөг авсан. Манай дунд хүү ТИС-д 3 дугаар курст сурч байсан. Тэр хүүг маань хурдан төгсгөөд, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр хамруулж өгье, та надад дандаа тусалдаг юм чинь би танд тусалъя гээд 500,000 төгрөгийг авсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 156,000 төгрөгийг Батсүмбэрт байдаг хашаа байшингаа зарах гэж байгаа юм. Манай энэ найз хүүхэн авах гэж байгаа юм. Цалингийн зээлийг нь 156,000 төгрөгөөр хаагаад өгчихвөл зээл авах гээд байна. Энэ мөнгийг төлж чадахгүй бол зээлээ авч чадахгүй байна гээд байхаар нь би зээл авчихвал миний мөнгөнөөс авчирч өгөх гэж байна ойлгоод, зээлийг нь чөлөөлөөд өгсөн.

Дараа нь 2016 оны 03 дугаар сарын 23, мөн оны 03 дугаар сарын 30-нд *******************д Арвай ломбарднаас 1,000,000, 1,000,000 төгрөгөөр нийт 2,000,000 төгрөг авч өгсөн. Эхнийх нь 1,000,000 төгрөгийг авахдаа ******************* надтай хамт ломбард руу орж авч байсан. Ломбард ажиллуулж байсан Батбилэг гэдэг эмэгтэй гэрчилнэ. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 20-нд *******************д 8,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг би өөрийнхөө бэр дүү Аваргасүрэнгээс авч өгсөн. Цэцэрлэгийн санхүүжилт авах гэж байгаа хүн банканд өртэй байж болохгүй. Та миний цалингийн зээлийг дараад өгөөч гээд гэхээр би 8,000,000 төгрөгийг өгч байсан. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 750,000 төгрөг авсан. ******************* нь Төв аймгийн 1 дүгээр багийн Асралт хаан гэдэг эмнэлгийн хажууд “Адтай жаалууд” гэдэг цэцэрлэгээ ажиллуулж байсан. Байрных нь эзэн Гантуяа гэдэг хүн *******************г байрныхаа түрээсийн төлбөрөө төлөхгүй удаад байна гээд, өөрийнхөө охиныг үсчин гоо сайхнаар ажиллуулах гэж байгаа гээд, *******************гийн цэцэрлэгийг байрнаасаа гаргаж байсан. Дунд сургуулийн хойно байдаг Эрдэнэсүх гэдэг залуугийн хүү нь *******************гийн шавь юм гэсэн. ******************* Эрдэнэсүхийн байранд цэцэрлэгээ ажиллуулахаар боллоо, байрны урьдчилгаа 750,000 төгрөг өгөх гэсэн юм гээд авч явж байсан. *******************г цэцэрлэгээ ажиллуулчихвал би бага ч гэсэн мөнгөө цувуулаад авчихна гэж бодож байсан. Яваад очихоор цэцэрлэг нь ажиллахгүй болохоор нь чи яасан бэ гэсэн гэхээр заримдаа утсаа авахгүй, дүү нь завгүй явж байна гэдэг байсан. Цэцэрлэгээ ажиллуулахгүй юм уу гэхээр тэр байр дулаан, цахилгаанд өртэй юм байна. Би засвар хийгээд байгаа. Тогных нь мөнгийг төлчихвөл болох гээд байна. Гэхдээ тогондоо нэлээн их мөнгөний өртэй юм байна. Би боловсролын газрын дарга Нямдорж гэдэг хүнээр яриулж байгаа. 500,000 төгрөг урьдчилаад өгчихвөл болох гээд байна гээд, надаас 500,000 төгрөг аваад, боловсролын газар надаар хүргүүлж очсон. Тэгэхээр ажлаа бүтээх гээд гүйгээд байна даа гэж бодож байсан. 2016 оны 06 дугаар сарын 12-нд 1,500,000 төгрөг авсан. ******************* манай дэлгүүрээс ажлаа хөөцөлдөж байна тэр хүмүүст өгөхгүй бол болохгүй гээд чихэр жимс, архи, дарс авч байсан. Эсвэл утасны хугацаа дуусаж, эрх хаагдчихлаа гээд нэгж авдаг байсан. Мөн Гантуяа гээд цэцэрлэгийнх нь хүний хүүхэд нь хавдар тусаад эмнэлэгт хэвтчихсэн. Хүүхдийг нь эргэнэ гээд бууз хиллэж аваад, боов, компот, чихэр, жимс аваад явж байсан. Дэлгүүрээс авсан юмнуудын мөнгө нь нийлээд 580,700 төгрөг болсон. Дэлгүүрээс авсан бараанууд нь цаг хугацааны хувьд 2015 оны 5 сараас 2016 оны 8 сар хүртэл авч байсан. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 29-нд Ч.Лхагвасүрэн гэдэг хүний дансаар 255,000 төгрөг авсан. Энэ нь манай хүү Билгүүнийг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгнө гээд 500,000 төгрөг авсны дараа дүү нь ярьчихлаа, одоо нөгөө хүмүүсийг хоолонд оруулах гээд байна, хоолны газар сууж байна. Та энэ хүний данс руу мөнгөө хийчих гээд тэр хүнийхээ дансыг өгсөн.  Би тэр хүнийх нь данс руу нь хийж өгч байсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 5721177021 дугаартай дансанд 150,000 төгрөг хийж өгсөн. Энэ дансных нь эзэмшигчийн мэдэхгүй байна. Танай хүүхэд чинь 1 дүгээр курст байхдаа 1 хичээлийн шалгалт дутуу өгсөн юм байна. Би энийг хүнээр шалгуулж байна. Та надад 150,000 төгрөг өгөөд явуулчих гээд, би тэр дор нь хүү рүүгээ утасдаад асуусан чинь манай хүү 1 курст байхдаа тэр шалгалтанд уначихсан юм гэсэн. Тэгэхээр нь би 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрний дараа 2016 оны 05 дугаар сарын 04-нд кредитийн зөрүү Барын Батболд гэдэг хүний данс руу 210,000 төгрөг хийчих гэж хэлсэн. Энэ нь *******************гийн төрсөн дүүгийнх данс байсан. Надад болохоор кредитийн зөрүү хийж өгч байна гэсэн. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр танай хүүхдийн өгөөгүй шалгалтын мөнгө нь 960,000 төгрөг болчихсон байна. Энэ мөнгийг хийхгүй бол танай хүүхэд гадаадын тэтгэлэгт хөтөлбөр хамрагдах нь бүтэхгүй болоод байна. Та энэ мөнгийг хийгээдэх гэсэн.

Тэгээд би 960,000 төгрөгийг 5042217952 тоот Цэцэгжаргал гэсэн данс руу хийж өгч байсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр танай хүүхдийн асуудлыг дахиад нэг хүнтэй ярьчихлаа, гадагшаа явах асуудал нь шийдэгдчихлээ гээд 5041078097 данс руу 1,360,000 төгрөг хийгээд өгөөч гээд, би тэр данс руу нь хийж өгсөн. Энэ нь Энхжаргал гэдэг хүний данс байсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 13-нд 5920121058 дугаартай Ч.Ганхэт гэдэг данс руу 200,000 төгрөг хийчих гээд би хийсэн. Ч.Ганхэт гэдэг нь *******************гийн том хүү нь байсан. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрүүчийн Ч.Ганхэт гэдэг хүүхдийн дансаар 250,000 төгрөг авсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөн Ч.Ганхэтийн дансаар 26,000 төгрөг авсан. 26,000 төгрөгийг авахдаа танай хүүхдийн ромбо, дипломыг аваад явж байна. Ромбын мөнгө 26,000 төгрөг байдаг юм байна. Би орой аваад очно гэж хэлээд, оройн ч ирээгүй, худлаа болсон. Мөн ажил хөөцөлдөөд явж байхдаа бэлнээр 139,000 төгрөг авсан. Энэ нь 2016 оны 07 дугаар сарын 1, 2-ны хавьцаа байгаа. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******************* нь манай хүү Г.Билгүүнээс 650,000 төгрөгийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарын шатахуун түгээх станц дээрээс авсан байдаг. Энэ мөнгийг авах гээд очихдоо нөхөр Э.Мөнхбаатар, нэг хүүгийнхээ хамт явж байсан гэж манай хүү хэлдэг. Энэ үед би ах дүү нартайгаа Говь-Алтай аймагт аялаад явж байсан. Тэгсэн манай хүүхэд утасдаад ******************* эгч утасдаад 650,000 төгрөг одоо өгөхгүй бол гадаад руу явуулах асуудал бүтэхгүй болох гээд байна гэсэн. Тэгэхээр нь би ******************* рүү утасдаад чи өөрөө түр аргалж бай, эгч нь маргааш, нөгөөдөр очихоороо өгье гэсэн чинь надад ёстой мөнгө алга, та одоо 650,000 төгрөг өгөхгүй бол өмнөх өгсөн мөнгө чинь шал хэрэггүй болох гээд байна шүү гээд байхаар нь би өөрийн дүү З.Мөнхжаргал хэлээд, манай хүүхэд энэ мөнгийг манай дүүгээс аваад, Сансарын шатахуун түгээх станц дээр аваачиж өгсөн байдаг. Ингээд нийт 26,416,100 төгрөгийг *******************д өгсөн. Үүний дараа ******************* Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт байрлах 21 дүгээр байрны 4-56 тоот 37 м.кв 3 өрөө байраа барьцаалж, намайг банкнаас мөнгө зээлээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Чи өөрөө зээл аваад, миний мөнгөнүүдийг өгчих гэсэн чинь гадаадаас зээл тусламж авах гэж байгаа хүн банканд зээлтэй байж болохгүй гэсэн. Хоёрдугаарт, би байрныхаа ордероор зээл тусламж орж ирэхээр хөрөнгөтэй гэсэн баримт үзүүлэх гээд байгаа юм. Тийм болохоор би өөрийнхөө нэр дээр зээл авч болохгүй байна. Э.Мөнхбаатарын нэр дээр авчхаач гэсэн чинь нөхрийн нэр дээр бага зэргийн зээл байгаа. Гэр бүлийн лавлагаа авахаар зээлтэй гээд харагдах юм бол надад гадаадаас орж ирэх буцалтгүй тусламж маань бүтэхээ больчихно. 60,000,000 төгрөгийн зээл аваад, тэрнийхээ 10,000,000 төгрөгийг нь би 10 билүү 20 жилийн хугацаанд бага багаар цувуулж өгөх юм. 40,000,000 төгрөгийг нь буцалтгүй тусламжаар авах юм гэхээр нь би нээрээ л энэ ажил нь бүтчихвэл зүгээр юм даа гэж бодсон. ******************* ирээд 7 жилийн хугацаанд төлдөг байрны зээл гэж байдаг юм байна. Та тэр зээлийг нь аваад өгвөл 45,000,000 төгрөг ирэх юм байна. Тэгэх юм бол би таны өрнүүдийг өгч байгаад, дараа нь гадаадаас санхүүжилт ороод ирэх юм бол дүү нь байр барьцаалсан зээлийг төлчихнө. Тийм учраас та ийм зээл гаргаад өгөөч гэсэн. Би зээлийг нь хөөцөлдөөд, 7 жилийн хугацаатай орон сууцны зээл нь шалгуур үзүүлэлт хангахгүй байна гэж мэдэгдсэн. Бизнес эрхлэгч гэдгээрээ 2 хувийн хүүтэй зээлийг авах юм 36,600,000 төгрөг гарах юм байна гэж банкны Энх-Амгалан гэдэг хүн хэлсэн.

Тэгэхээр би *******************д 36,000,000 төгрөг л гарах юм байна. Тэгэхээр чиний зарим өр чинь төлөгдөж дуусахгүй юм байна гэсэн чинь эхний ээлжид өрөө нэгтгэж байгаад, дараа нь хоёулаа учраа олчихно. Дүүд нь тэртээ тэргүй цэцэрлэгийн санхүүжилт 1,800,000 төгрөг орж ирж байгаа юм чинь болгочихно гэхээр нь би хэдэн өдөр сууж дэлгүүрийнхээ тайланг гаргаж байгаад, банканд өгөөд, 2016 оны 08 дугаар сарын 15-нд 36,600,000 төгрөгийн зээлийг банкнаас гаргаж авсан. Байрыг нь худалдах, худалдан авах гэрээ хийгээд, нотариатаар батлуулж авсан учраас энэ байрыг ёс журмынх нь дагуу шилжиж ирж байна гэж бодсон. 36,600,000 төгрөгөөс би хүмүүсээс дамжуулж өгсөн 24,600,000 төгрөгийг өөртөө авсан. Энэ мөнгийг *******************д хүнээс зээлээд авч өгсөн мөнгийг нь өгөхөөр авсан. Үлдсэн 12,000,000 төгрөгийг *******************д өгч явуулсан. Би тухайн үед *******************г залилах гээд байрыг нь барьцаалж зээл авсан бол би энэ бүх мөнгийг аваад явах байсан. Хэрвээ бүх мөнгөө аваад явсан бол цаана нь 3,000,000 гаран төгрөгийн авлагатай үлдэх байсан. Дүү нь цэцэрлэгийн санхүүжилт орж ирэхээр төлчихнө гэж байсан болохоор тэр үгэнд нь итгээд, 12,000,000 төгрөгийг өгөөд, явуулсан. 24,600,000 төгрөгийг *******************д зээлж авч өгсөн хүмүүстээ тараасан. Зээл гарахад 4,700,000 төгрөг хэрэгтэй байна гэхэд нь найз Зулбаяр гэдэг хүнээс 4,700,000 төгрөг авч өгч байсан. Тэрнийг 2016 оны 08 дугаар сарын 15-нд 5,500,000 төгрөг болгож, буцааж өгсөн. Аваргасүрэн гэдэг дүүгээсээ зээлж авсан 8,000,000 төгрөгийг 10,800,000 төгрөг болгож төлсөн. 2016 оны 08 дугаар сарын 15-нд Аваргасүрэнгийн эгч Оюунсүрэнгийн данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 800,000 төгрөгийг өмнө нь энэ мөнгөний хүү нэхэгдээд байна гэхээр нь урьдчилаад, 2016 оны 06 дугаар сарын 10-нд 300,000 төгрөгийг нь өгөөд, түүнээс 20-иод хоногийн дараа 500,000 төгрөгийг нь бэлнээр аваачиж өгсөн. Дараа нь 3,600,000 төгрөгийг ******************* зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг төлөхгүй болохоор байрны ордер гарахгүй байна гээд би нөхөр *******************ыг гуйгаад, чи энэ мөнгийг хийгээд, өгчих, тэгэхгүй бол би мөнгөө авч чадахгүй байна гээд энэ мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 13-нд хадгаламжаа барьцаалаад зээл авч өгсөн. Энэ мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 15-нд буцаагаад төлсөн. Арвай ломбардаас авсан 2,000,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. 3,000,000 төгрөгийг нь үлдсэн жижиг сажиг өрийг нь барагдуулаад, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хасбанкны үүдэнд үлдэгдэл өрөө тооцоолоод, байж байсан чинь жижиг машин ирээд зогссон чинь дотор нь Мөнхбаатар сууж байна. Мэндээ эгчээ та хурдхан яваад өөр газар очоод зогс гэсэн. Надад Э.Мөнхбаатараас салчихсан гэж хэлж байсан. Зээл гарахаас өмнө намайг Э.Мөнхбаатартай уулзуулж байгаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 09-нд ******************* бид өглөө үүрээр *******************гийнд очиж тооцоо нийлж 15,616,000 төгрөгийн үлдэгдлийг гараар бичүүлж авсан. Одоо *******************гөөс нийт 40,216,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв” гэв.

Нэхэмжлэгч ******************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэ олон цувуулж өгсөн мөнгөнөөс хойшоо ярья. Байраа шилжүүлэх замаар банкнаас бид хоёроор зээл авахуулаад, зээлийн хүү болон зээлийн төлбөрийг 100 хувь ******************* хариуцахаар болоод, аман болон бичгээр хэлцэл хийгээд, байраа шилжүүлж, банкнаас бид хоёрын нэрээр зээл авхуулсан. Эхний 1, 2 сарын хүүг нь ******************* төлөөд явж байсан. Сүүлдээ банк нь над дээр ирж нэхээд, *******************гийн очиж гэрт нь сахиж суусаар байгаад, хот руу нөхөртэй хамт машинд сууж явсаар байгаад, 1,600,000 төгрөг авсан. Энэ мөнгийг ******************* намайг дагуулж банканд ороод, 11, 12 сарын зээлийн хүүг төлсөн. Тэрнээс хойш *******************г төлөхгүй болохоор нь би эхнэрийнхээ дүү нар дээр нь очиж эгч чинь хүнд залилуулсан байна гэж хэлээд, ямар ч байсан эхний ээлжинд банкны хүүг нь зогсооё гэж хэлээд дүү нараасаа 28,000,000 төгрөг зээлж авчраад, банканд тушааж, зээлийг хаасан. Яагаад гэвэл байрны ордер бид хоёрын нэр дээр байгаа учраас энэ хүн гарцаагүй байраа авч таарна гэж бодож зээлийг төлсөн. Тэгсэн 2017 оны 01 сарын сүүлээр ******************* надтай утсаар яриад, зээлийн хүүгээ төлөх гээд очсон чинь та 2017 оны 01 дүгээр сарын 12-нд 28,000,000 төгрөг төлсөн байна. Яаж байгаа юм бэ гээд утсаар ярьсан. Тэгэхээр нь би банкны зээлийн өндөр хүүг нь зогсоох гэсэн юм. Чи банканд төлөх надад авчирч өгөөд, өрнөөсөө хасуулаад, яваарай гэж хэлсэн. Намайг төлсний дараагаас ******************* утсаа авахаа больж таг болсон. Байраа зарахад гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөд, та хүн амьтанд үзүүлж байгаарай гээд, илүү түлхүүрээ хүртэл надад өгч байсан. Илүү түлхүүр нь одоо хүртэл надад байна. Би зурагтанд 2 удаа зар хүртэл өгч байсан. Мөн нөхөр Э.Мөнхбаатар нь 2017 оны 3, 4 сарын үед надтай ирж уулзаад, байраа хэл амгүй зараад, асуудлаа цэгцэлье, та биднийг өртэй гэж хүнд битгий яриарай гэж байсан. Ноолуурын үе болсон хүмүүс авчихаж магадгүй гэж байсан.

Бидний хувьд алдсан мөнгөө олж авахын тулд байрыг нь худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулж, шилжүүлж авсан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хуулийн заалт ашиглан байраа буцаагаад авчихна гэж тооцоолсон байсныг бид үнэхээр мэдээгүй. Байрыг нь ном журмын дагуу бичиг баримтыг нь бүрдүүлээд, улсын бүртгэлд бүртгүүлээд авсан болохоор байраа буцааж авахын тулд энэ хүмүүс мөнгөө төлж л таарна гэж бодсон юм. Одоо хариу тайлбартаа 15,616,000 төгрөг болон 8,000,000 төгрөгийн гарын үсэг болон хуруу хээ, хувь тамгаараа баталгаажуулж өгсөн бичгээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бичсэн байна лээ. Энэ хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа дуусгана гэж тооцоолоод, хаа хамаагүй эрүүгийн хэрэгтээ *******************ыг холбоод, цаг хожоод байж гэж одоо бодогдож байна. Манай эхнэр *******************ы хэт итгэмтгий зан байдлыг нь ашиглан бэлнээр голдуу авсан мөнгөө одоо аваагүй гэж мэлзээд байгаа хэрэг. Тухайн үед *******************д итгээд ямар нэгэн гарын үсэггүй өгч байсныг нь би хожим мэдээд, дээрх баталгааны бичгийг үүрийн 4, 5 цагт гэрт нь очин өөрийнх нь гараар бичүүлэн, хурууны хээг нь хүртэл даруулж авсан. Аргаа барж байсан. Нотариатаар батлуулъя гэхэд Төв аймгийн нотариат орохгүй, жижиг газар олны хэл ам ихтэй байдаг гэж татгалзаад байсан учраас яаж ч чадахгүй тамганы тос авч очиж байгаад гарын хээг нь авч үлдсэн юм. Хэрэв бид энэ хүнийг залилж, луйвардах байсан бол юу гэж банкны зээлийг 100 хувь төлөх билээ. Нэгэнт байр нь шилжээд ирсэн байхад, зүгээр л төлөхгүй орхиход банк барьцаанд авчихна шүү дээ. Гагцхүү өөрийнх нь бичиж өгсөн 15,616,000 төгрөгийн үлдэгдлийг олж авахын тулд банкны зээлийг 100 хувь төлсөн. Дүр үзүүлсэн хэлцэл гэсэн хуулийн заалт байдгийг энгийн иргэд бид мэдээгүй. Одоо тус орон сууц ******************* нар шилжсэн учир алдсан мөнгөө олж авахын тулд шүүхэд хандаж байгаа. Миний хувьд энэ яваа насандаа хүн луйвардах нь битгий хэл, хүнээс мөнгө зээлж аваагүй. Байрнаас албадан гаргах нэхэмжлэлийн бид анх гаргаж байсан. Хэрвээ ******************* нар хэлээд байгаа шигээ огт тооцоогүй юм бол яагаад хуулийн байгууллагад хандахгүй яваад байсан юм бэ?. Бидэнд өргүй байсан юм бол яагаад бидний нэр дээр гарсан зээлийн хүүг 4 сар төлсөн юм бэ?. Зээл гарсан өдөр ******************* эгчид 24,600,000 төгрөгийг өгөөд, 12,000,000 төгрөгийг бэлэн аваад явсан гэж өөрөө мэдүүлсэн байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч *******************, ******************* нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч *******************, хариуцагч ******************* нарын хооронд яг ямар харилцаа үүссэн бэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Хэлцлийг заавал бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан баталгааг гаргуулж авсан байгаа. Баталгаа гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг хэлбэр. Үүнээс хойш нэхэмжлэгч, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хийсэн байдаг. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр банканд барьцаалж зээл авсан. 36,600,000 төгрөгийн зээл аваад, 12,000,000 төгрөгийг нь *******************д өгч, үлдэгдэл 24,600,000 төгрөгийг зээлийг нь төлөхөөр авсан харилцаа байгаа. Уг харилцаан дээр талууд маргадаггүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд хийгдээд яваад байгаа гэж хууль зүйн талаасаа тайлбарлаж байгаа. Орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Сая шүүгчээс асууж байна. Үүн дээр хууль зүйн дүгнэлтээ хэлэхэд зээлийн гэрээ хэлбэр нь өөрчлөгдөөд, үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь фидуци юм шиг болоод, худалдах, худалдан авах гэрээ юм шиг болоод, дотроо асуудлууд нь яригдаад байдаг. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрт 24,000,000, 12,000,000 төгрөгтэй холбоотой асуудлууд яваад байгаа. Тэгэхээр энэ дээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд үргэлжлээд яваад байдаг. Шүүхийн магадлал 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гарсан. Үүнээс хойш үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг ярьж болохгүй учраас бид нар зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг ярина гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хүү тооцоогүй, мөнгө бэлнээр авсан. Энэ нь хариуцагчийн хэлсэн тайлбартай таардаг. Хариуцагч өөрөө мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй нь хүү авах эрхээ алдана.

Гэхдээ бичгээр хийгээгүй нь үндсэн мөнгөө авах эрхээ алдана гэсэн үг бол биш. Хариуцагчийн зүгээс *******************ы бичсэн цаасыг барьчихаад, энийгээ нотлох баримт гэж үзээд байгаа нь хангалтгүй байна гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбар дангаараа нотлох баримт болохгүй. Хэрвээ ******************* тайлбараа нотлох баримтаар нотолж байвал зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн юм байна гэдэг асуудал харагдах байх гэж бодож байна. Дээрээс нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг ярих гээд байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгээс илүүтэйгээр шаардах эрх гэдгийг ойлгох нь зүйтэй гэж ойлгож байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэсэн. Тус хуулийн 76.2-т зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж хуульчилсан. Энэ хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэрүүд нь өөрчлөгдөөд, нэг болохоор барьцаа болоод, нэг болохоор баталгаа болоод, нэг бол фидуци болоод байсан. Хэлцэл бол хийгдсэн. Баталгаа болж байгаа хэлбэр нь *******************гийн гараар бичиж өгсөн тооцоо. Фидуци хэлбэрт орж байгаа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр эсгэж хийгээд, хэлбэр нь өөрчлөгдөөд яваад байгаа учраас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх үүсэх хугацааг шууд автоматаар 2015 оноос 3 жил эсвэл 2016 оноос 3 жил байна. Энэ хугацаанд өргөдөл гомдол гаргаагүй байна гэдэг байдлаар хааж болохгүй гэж бодож байна. Дээрээс нь Иргэний хуулийн  79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан.

Сая прокурорын тогтоолын асуудлыг ярьлаа, байр орон сууц чөлөөлүүлэхтэй холбоотой асуудлыг ч ярилаа. Энэ бол хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэж заасан. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана гэсэн. Дээрээс нь 10,800,000 төгрөгтэй холбоотой ойлгомжгүй асуудал үүсчихлээ. 10,800,000 төгрөг нь өмнөх хэлбэртээ орж байгаа юм уу, эсвэл дараагийнхаа тавьсан хэлбэртээ орж байгаа юм уу гээд, алинд нь орж байгаа юм бэ гэж байна. Гэтэл 10,800.000 төгрөгийг ******************* гэдэг хүн тэр тооцоонд орсон юм гэдэг тайлбарыг хэлж байна. Харин ******************* өөрөөсөө 41,450,000 төгрөгийг төлөөд, банкнаас байрны ордерыг чөлөөлөөд авчихсан. Тэгэхээр 10,800,000 төгрөг 2 юм шиг харагдаад байгаа боловч угтаа нэг л асуудал. Сая өмгөөлөгч ******************* бол ээжээс нь 1,500,000 төгрөг аваагүй гэж хэлсэн байна. Энэ бол том нотлох баримт. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтад нэг мэдүүлэг өгөөд, иргэний хэрэгт мөн өөр мэдүүлэг өгдөг юм байна. Яг ийм мэдүүлгийг нотлох баримт юм гэж яриад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хамгийн сүүлд 21,000,000 төгрөгийг буцааж төлсөн гэдэг асуудлыг ярьж байна. Тэдэн сарын тэдний өдөр ******************* гэдэг хүний дансаар тэдийг, ******************* гэдэг хүний дансаар тэдийг шилжүүлсэн, эсвэл дансаар өгөөгүй бол тэдэн сарын тэдний өдөр бэлнээр өгсөн, тэр хүн харсан гэдгийг нотлох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд талууд өөрсдөө цуглуулж, бүрдүүлж өгөх ёстой. Тийм ч учраас бид нар нотлох баримтаа бүрдүүлээд явж байна. Үгээр яриад юуг ч нотлохгүй. Иймд эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Иргэний эрх зүйн хэлцлээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа оролдлого хийж байсан. Огт оролдлого хийхгүй байж байгаад нэг өглөө босож ирсэн асуудал биш. Энэ хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлбэрүүд нь өөрчлөгдөөд яваад байсан юм шүү. Үүнийг анхаарч үзээрэй. Эцэст нь хэлэхэд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр магадлалаар баталгаажсан, цаашид нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээсэн. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******************, ******************* нар 2016 оны 08 дугаар сарын 15-ны Хас банкнаас авсан 36,600,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг хариуцагч *******************гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал таг зогсоогүй юм гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч ******************* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч *******************,******************* нарын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч ******************* би доорх хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага маш тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн төгсгөлөөс харахад  нэхэмжлэгч нь хариуцагч *******************д нийт  40,216,000 төгрөгийг зээлүүлж, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулж хариуцагчаас нийт 40,216,000 төгрөгийн гэрээний үүрэгтэй  холбоотой  нэхэмжлэл гаргасан юм шиг ойлгогдож байна. Тодруулбал: 24,600,000 төгрөгний шаардлага нь ойлгомжгүй, зээлийн үүргийн гүйцэтгэлийн харилцаа гэж үзэх боломжгүй байна.

    Нэг дэх шаардлага болох 24,600,000 төгрөгийн хувьд: Хас  банкнаас хариуцагч ******************* би бие даан 36,000,000 төгрөгийн зээл аваагүй, Ямар нэг хүнтэй дээрх гэрээний үлдэгдэл 24,600,000  төлөх  хэлцэл хийж,  төлөх  үүрэг хүлээгээгүй, Дээрх зээлийн хамтран хариуцагч ******************* би биш 36,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл  24,600,000 төгрөгийн  төлбөрийг  надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн  2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 36,600,000 төгрөгийн зээлдэгч нь *******************, хамтран үүрэг гүйцэтгэгч нь ******************* байна. Энэ зээлд хариуцагч ******************* ямар нэг гарын үсэг зурж төлөх үүрэг хүлээгээгүй ба зээлийн оролцогч гэж харагдахгүй байна. Мөн энэ зээл нь урьд хийгдсэн анхан шатны шүүх хурал дээр төлөгдөөд дууссан хаасан гэж яригдаж байсан.  Харин зээлийг  *******************ыг банкнаас авсан хойно уг зээлийн мөнгөнөөс 12,000,000 төгрөг авсан учир анхан шатны шүүхээс Б. *******************гөөс дээрх зээлээс авсан 12,000,000 төгрөгийг ******************* төлөх ёстой гэж *******************гөөс гаргуулж *******************д олгохоор шийдвэрлэсэн. 

   Нэхэмжлэлээс  зээлүүлсэн  мөнгөнүүдийн хугацааг харвал:  2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс  2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилсэн байна. Нэхэмжлэгч түрүүчийнхээ зээлсэн мөнгийг бүрэн аваагүй байж  дараагчийн зээлийг өгсөн, мөн удаа дараа  өөрийнхөө эд зүйлийг барьцаанд тавьж, мөн хүнээс их хэмжээний  зээл авч  хүнд  эргүүлээд зээлүүлээд байгаа идэвхтэй үйлдлүүдээс харахад өөрт  ямар нэгэн ашиг олох зорилготой байсан байж болохоор харагдаж байна.Нэхэмжлэгч дээрх мөнгөнүүдийг 10-15% ийн хүүтэй, мөн өдрийн 4% -ийн хүүтэй хариуцагчид  өгсөн гэдэг нь  ******************* өөрөө хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичиж өгсөн  ******************* нарын хооронд  тооцоо нийлсэн  баримтаас  маш тодорхой  харагдаж байна. Тэгсэн атлаа  шүүхэд хүү авсан,  хүүтэй өгсөн  талаараа огт  дурдаагүй нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд авсан мөнгөнүүдээ тооцоо нийлсэн баримт, шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл хоёр нь хоорондоо эрс зөрүүтэй нь эргэлзээг төрүүлж байна.  

   1. Нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *******************д  6 сарын хугацаанд  нэхэмжлэлийн өргөдөлд  бичсэн мөнгө  нийт 8,670,000 төгрөг.

    2. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд зээлсэн гэх мөнгө нь 15,406,000 төгрөг.

   3. Дэлгүүрээс авсан бараа 580,700 төгрөг  бусад мөнгөтэй нийлээд 4,780,700 төгрөг

Дээрх мөнгөнүүдийг нэмж үзэхээр нийт 28,856,000 төгрөг болж байна. Гэтэл нэхэмжлэгч дээрх мөнгөнүүд нь нийт 26,416,100 төгрөг  болсон гэж бичсэн нь зөрүүтэй байна. Энэ мөнгөнөөс  хэдэн сарын хэдний өдөр өгсөн гэдэг нь нэхэмжлэлээс харагдаж байгаа боловч, түүний тооцоо нийлсэн он сараас эрс зөрүүтэй бичигдсэн,  буцааж авахдаа хэдэн төгрөгийг нь хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг авсан нь тодорхой бус нийт авсан дүнгээ бүгдийг нийлүүлээд бичсэн нь зээлийн гэрээний зорилго, зарчим алдагдаж үүнээс хугацааг харах ямар ч боломж харагдахгүй байна. Мөнгө өгсөн, авсан  хугацаа нэхэмжлэл гаргах хугацаанд маш чухал ач холбогдолтой. Тодруулбал 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 8,670,000 төгрөгийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх  зээлсэн гэх 15,406,000 төгрөгийн, мөн дэлгүүрийн бараа  бусад 4,780,700 төгрөгийн нэхэмжлэлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрүүдээр дуссан харагдаж байна. Харин нэхэмжлэгч дээрх зээлсэн гэх мөнгөнүүдийн талаар шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ямар нэгэн шаардлага нэхэмжлэл гаргаагүй ба харин 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн учир байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан болохоос зээлсэн мөнгөний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл огт гаргаагүй байна. Энэ нь нэхэмжлэгч  хуульд заасан шаардах эрх дууссан хойно нэхэмжлэл гаргасан  байж болохоор харагдаж байна. 

Нэхэмжлэгчийн зээлүүлсэн гээд нэхээд байгаа  15,616,000 төгрөгөөс төлсөн мөнгө, үлдсэн мөнгө,  мөн аваагүй мөнгөнүүдээ тодруулан тайлбарлах нь:

-  Нэг:  2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлсэн гэх 8,670,000  төгрөгийг тайлбарлахад: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн гэх 1,500,000 төгрөг: *******************ы хүү Билгүүнийх нь дансанд 600,000 төгрөг  шилжүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгч  өөрөө зөвшөөрсөн. 900,000  төгрөг үлдсэн.  2015 онд Хадаа эгчид өгнө гээд 200,000 төгрөгийг хүүд нь 50,000  төгрөг нийт 250,000 төгрөг өгсөн. Мөн Болороод 300,000 төгрөгийг өгнө гээд хүүд нь  25,000 төгрөгийг нэмж  325,000 төгрөг болгож өгсөн. ******************* өөрөө хүү өгөв гэж дээрх  хоёр мөнгөн дээр гарын үсгээ зурж өгсөн. Энэ баримтыг нотлох баримтаар өглөө. Энэ баримт дээр ******************* өөрөө хүү өгөв гэсэн гарын үсэг бичиж өгсөн байгаа.  Дээрх мөнгөнүүд нь нийлээд 1,175,000 болж байгаа үлдэгдэл нь 325,000 болж байгаа.

- 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,750,000 төгрөг:  Хэнээс авч өгснийг нь би мэдэхгүй. Энэ мөнгөнөөс ******************* өөрөө нотариат 25,000 төгрөг, хас 18,500, нэх 8500,түмэн од 18,800 төгрөг гэж бичээд энэ нь 70,800 төгрөг авсан гэж бичсэн. Дээрх мөнгөнүүдийг  хасахаар  1,679,200 төгрөг болж байгаа

- 2015 оны 05 дугаар сард 3,920,000:  Энэ мөнгийг *******************ы өр тооцож бичиж өгсөн ноорог дээр 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг 10%-ийн хүүтэй  Аагий гэж хүнээс авсан гэж  өгсөн.  Энэ мөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,920,000 төгрөгийн хүүтэй 3,920,000 төгрөг болгож төлж дууссан. ******************* өөрийн гараар 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,920,000 төгрөг төлөв гэж  бичиж өгсөн.

-2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000  би  энэ мөнгийг аваагүй. /Бидний хийсэн тооцоон дээр байхгүй/

-2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг  бэлнээр авч явсан:   Би аваагүй. /Бидний нийлсэн тооцоон  дээр байхгүй/

-2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 156,000 төгрөг бэлнээр авсан:  Үүнийг өдрийн  4%-ийн хүүтэй өгсөн. Би 368,160 төлөөд үлдсэн 255,840 төгрөг ******************* би төлсөн гэж бичиж өгсөн. Сувдаа гэж хүнээс авч гэж хэлсэн. Энэ мөнгөнүүдээ надад хүүтэй өгсөн атлаа нэхэмжлэлд хүүтэй өгсөн хүү авсан талаараа огт дурдаагүй байна.

 Хоёр: 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 15,406,000 төгрөгийг тайлбарлахад:   2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000  төгрөг авсан. Энэ мөнгийг 2016 оны 05 дугаар сард би 4-р зөрлөгөөс 680,000 төгрөг авч ирж Хүмүүн цогцолбор сургуулийн үүдэнд 00-65 дугаартай  Мэндээгийн машин дотор өгсөн. Үүнийг Буянгэрэл гэрчилнэ.

-2016 оны 04 сард 2,000,000 төгрөг  12 хоногийн хугацаатай аваад 2,960,000 болгож өгсөн. /Үүнийг өөрөө  авав гэж бичиж өгсөн /.

-2016 оны 04 дүгээр сарын 20-н өдөр Аагийгаас 8,000,000 төгрөгийг 10% ийн  хүүтэй авсан. Энэ өгсөн мөнгөнөөс хасагдана.

 -2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 750,000 авсан гэсэн: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зулаагаас 720,000  төгрөг авсан гэж надад авч ирж өгсөн. /он сар зөрж байна /.

- 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  500,000 төгрөг 10%-ийн хүүтэй аваад  200,000 өгсөн, 300,000 үлдсэн  гэж өөрөө бичиж өгсөн.  Энэ нь он сараараа таарч байна. Энэ мэт надад өгсөн мөнгөнүүдээ 10%ийн хүүтэй өгч байсан нь энэ баримтаар батлагдах болно.

--2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000  зээлүүлсэн гэсэн байна. Үүнийг аваагүй. /Энэ мөнгө бид хоёрын хийсэн тооцоонд байхгүй. /

Гурав : Дэлгүүрээс авсан  бараа 580,700 төгрөг, Бусад хүн рүү *******************аас шилжүүлсэн мөнгө гэж нэхэмжлэлд бичсэн нь нийт 4,780,700  гэж нэхэмжилснийг тайлбарлахад: Бид хоёрын хийсэн тооцоогоор *******************ы өөрийнх нь гараар бичсэн дэлгүүрээс авсан  тооцоо нь 353,700 төгрөг болж байна. /Өөрөө нэг бүрчлэн бичсэн./

-2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Лхагвасүрэнгийн данс руу шилжүүлсэн 255,000  энэ нь үнэн *******************ы бичсэн тооцоотой, өөрөө гарын үсгээр бичсэнтэй таарч байна.

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 авсан энэ нь бидний хийсэн тооцоонд байгаа ба өөрөө бичиж өгсөн.

-2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 210,000 авсан.Энэ бидний нийлсэн  тооцоонд байна. Өөрөө зөвшөөрч бичсэн.

-2016оны 05 дугаар сарын 06-ны өдөр 960,000 авсан  бидний нийлсэн  тооцоонд байна. Өөрөө бичсэн байна.

-2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөг авсан. Энэ нь тооцоонд байгаа. Өөрөө бичсэн.

-2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 250,000 авсан нь бидний нийлсэн   тооцоонд байгаа

-2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 26,000 төгрөг авсан бидний  нийлсэн тооцоонд байгаа.Он сар нь таарч байна.

-2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 650,000 авсан бидний нийлсэн  тооцоонд байгаа

-2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1,360,000 төгрөг:  Би  аваагүй. Үүнийг нэхэмжлэхдээ Энхжаргалын данс руу шилжүүлсэн гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******************* Мөнхбаатар ******************* бид гурав 04-22 ТӨА маркийн *******************гийн эзэмшлийн Супер портерыг Яармагт миний танихгүй *******************ы таньдаг Энхжаргал гэж хүнээс ******************* нь  зээл авахыг тулд барьцаанд тавиад Энхжаргал нь эхлээд машин барьцаанд тавьсан  Мөнхбаатарын данс руу 1,000,000 төгрөг хийсэн. Дараа нь  *******************, Мөнхбаатар,  *******************  гурав  цуг яваад Энхжаргал гэх миний таних хүнтэй  ******************* өөрөө яриад 2,500,000 төгрөгийг 15%-ийн хүүтэй Энхжаргалаас ******************* зээлэх гэж байгаа гэж ойлгуулаад *******************д өгүүлээд, ******************* авсан 2,500,000 төгрөгөө тэр дор нь Энхжаргал Мөнхбаатар хоёрын дэргэд *******************д өгсөн

 *******************  буцаагаад 2,500,000 төгрөгийг хүүтэй нь Энхжаргалд төлж портер машинаа авсан. Иймд Энхжаргалаас  авсан мөнгийг ******************* өөрөө  *******************аар дамжуулж төлсөн болохоос ******************* нь миний өмнөөс Энхжаргалд мөнгө төлөөгүй. Иймд 1,360,000 төгрөгийг би *******************д төлөх ёсгүй. ******************* би хувийн цэцэрлэг ажиллуулж байсан санхүүжилтийн мөнгийг *******************тай цуг очиж аваад ******************* би өөрийнхөө дансаар Энхжаргал руу шилжүүлчихье гээд бэлэн авч шилжүүлсэн. Энэ мөнгийг би *******************аас зээлээгүй учир зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж  байгаа хариуцагчаас нотлох баримт болгож шүүхэд өгч байгаа нэхэмжлэгч хариуцагчдын хооронд зээлсэн мөнгөнүүдийг тооцоог нийлж *******************ы өөрийн гараар бичиж өгсөн  ар өвөргүй 1 хуудас баримтыг хэний гарын үсгээр үйлдэгдсэн болох, энэ  бичвэрүүд нь  *******************ы гарын үсэг мөн болох талаар шүүхээс  шинжээч томилуулах дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ нотлох баримт дээр 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 аваагүй, ******************* ээжээсээ авч өгсөн 1,500,000 төгрөг хоёрт хариуцагч би аваагүй ******************* гэж гарын үсгээ татгалзаж зурсан гарын үсэг нь зөвхөн миний гарын үсэг бусад бүх бичвэрүүд нь нэхэмжлэгч *******************ы гарын үсэг юм.

Би *******************аас нийт 28,966,300 төгрөгийг ихэнхийг нь хүүтэй авсан. Буцаад хүүтэй төлсөн мөнгө 21,577,300 төлсөн. Иймд бид хэн аль нь хууль зөрчиж хүүгийн гэрээг бичгээр хийгээгүй байж нэг нь хүү авч, нөгөө нь хүү өгч байсан. ******************* нь *******************д  өндөр хувийн хүүтэй мөнгө өгч хүүгээ авч байсан учир хохирч үлдээгүй гэж үзэж байна. Иймд одоо би зээлийн үлдэгдэл төлөх ёсгүй.

Иргэний хуулийн 281,1 зээлдэгч мөнгийг шилжүүлсэн боловч зээлдэгчтэй зээлийн гэрээний хугацаа тохирсон байх ёстой.  Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд зээлийг хэдий хугацаатай өгсөн, авсан гэдэг нь огт  харагдаж нотлогдохгүй байна. Хэрвээ нэхэмжлэгчээс дээрх зээлсэн мөнгөнүүдийн хугацааг нарийн гаргаж нэхэмжилбэл  зээлдэгч  зээлийн хугацааг сунгасан эсэх, хугацаа хэтэрсэн эсэхийг зайлшгүй нарийн харах шаардлага гарах ба энэ хугацаанаас мөнгөнүүдийг шүүхээр нэхэмжлэх хугацааг ч нарийн тогтоох шаардлагатай. Мөн хуулийн 282.3 хүү тогтоосон зээлийн гэрээг  бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан. Би тухайн үеүдэд 10-15%, зарим мөнгөнд тодруулбал 2,700,000 төгрөгийг өдрийн 4%-ийн хүүтэй өгч байсан. Иймд нэхэмжлэгч хүүтэй зээлж байсан учир ******************* би хохирч, ******************* нь үндэслэлгүй хөрөнгөжиж   байсан  тул   нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би яг зээл авахад нь хамт байгаагүй учраас тэр талаар сайн яримааргүй байна. Хуулийнхаа дүгнэлтийг хэлье. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээ гэж юуг хэлэх талаар хуульчилсан байгаа. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагаас харвал 40,000,000 төгрөг нь бүгдээрээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байгаа. Энэ хэрэгт шаардах эрх нь хэзээ үүссэн бэ гэхээр, 2017 оны 04 дүгээр сарын 10-нд прокурорын тогтоол гараад, иргэний журмаар нэхэмжил гэсэн байхад үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй байна. Харин байрнаас албадан чөлөөлүүлж өгөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах 2 асуудал нь тусдаа ойлголт. Өөр өөр эрх зүйн зохицуулалттай. Энийг хольж хутгаад, бид нарт хичээл заагаад байгаа юм шиг байж болохгүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэсэн байгаа. Мөн тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Хоёрдугаарт, эрүүгийн хэрэгт Цэцэгээ өмгөөлж орсон. Цэцэгээ ******************* оролцсон, *******************ыг татуулна гэж маш олон удаа хэлж байсан. Одоо энэ нэхэмжлэлийн шаардлагаас харахад 2015 оны 04 дүгээр сарын 10-наас 2017 оныг хүртэл хугацаанд зээлсэн мөнгөө хэдэн төгрөгийг, хэдэн сарын хугацаатай, яаж өгсөн талаар нотолж чадахгүй байна. Өгсөн, авсан мөнгөн дүн зөрүүтэй. 8,000,000 төгрөг аваад, 10,800,000 төгрөгийг өгсөн.

Ганцхан тэр мөнгөө л хасаад байгаа. Гэтэл би нотлох баримт шинжлэн судлахдаа уншсанаар ******************* бүгдийг дэлгэрэнгүй ярьсан байсан. *******************гийн бичсэн гар бичмэлийг яриад байна. Хүн өртэй хүний хувьд хүний барьцаанд орно, өөрсдөө баталгаа гаргаж авсан юм бол өөрсдөө гарын үсгээ зурах ёстой. Ганцхан ******************* гарын үсгээ зурсан байна. *******************гийн ярьж байгаагаар их дарамталдаг байсан, өглөө хар үүрээр орж ирээд бич гэж дарамталсан гэж ярьж байсан. Өөрөө оролцсон бол тэр талаараа ярих байсан байх. Өнөөдөр нөхцөл байдал бүр эсрэгээрээ эргэчихлээ. Эрүүгийн хэргийн харилцаа нэг өөр, иргэний хэргийн харилцаа нэг өөр. Эрүүгийн хэрэгт өөрсдийнх нь талын мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгийг авчирчхаад байхад, тэрийг шүүх үнэлэх үү, үнэлэхгүй юу гэдэг нэг асуудал. Иргэний хэрэгт тэр хүмүүсээ гэрчээр байцаалгаад, оруулж болох байсан. Өнөөдөр ганц ******************* баталгаа гаргасан гэдгээр нь зохицуулж болохгүй. Хэдийд, хэдэн сарын хугацаатай, хэдэн төгрөг өгсөн юм, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм гэдгийг нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой бичих ёстой. *******************, ******************* нарын зээлтэй холбоотой асуудалд ******************* орж ирэхгүй. Би хуульч хүний хувьд энийг хэлье гэж бодож байна. Өнөөдөр энэ 2 хүн яагаад банкны мөнгийг төлөөд байгаа. Эрүүгийн хэрэгт дуудагдсан чинь банкны өрийг төлчихсөн гэсэн. ******************* эрүүгийн хэрэгт дуудагдаж байхдаа төлсөн болохоос сайндаа төлөөгүй. Ийм их мөнгийг олон удаагийн давтамжтайгаар урьд мөнгөө өгөөгүй байхад нь хүнээс зээлж аваад, хүүтэй өгөөд байгаа нь мөнгө хүүлэх зорилго агуулж байсан нь харагдаж байна. Өнөөдөр ийм ороо бусгаа үед хүнээс хүүтэй мөнгө аваад, хүнд өгч байна. Бүр олон удаагийн давтамжтай. Түрүү оныхоо мөнгийг өгөөгүй байхад чинь урьдчилан сэргийлээд, дараа нь онд өгөхгүй байж болно. *******************гийн хувьд зээл өг гэж шахалт дарамт учруулсан юм байхгүй байна. Өөрийнхөө дотоод итгэлээр мөнгө зээлсэн байна. Ломбард л биш бол мөнгө хүүлэх ёсгүй. Мөн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байж, хүү авч байсан байна. Иймд хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч нарын тайлбар, хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******************, ******************* нар нь хариуцагч *******************д холбогдуулан зээлийн төлбөрт 40,216,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******************* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгч *******************, ******************* нарын 40,216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... *******************д бид 2015 оны 04 дүгээр сараас эхлээд надад мөнгө зээлдүүлж туслаач гэсэн хүсэлтийн дагуу мөнгө зээлдүүлж ирсэн...” “...Манай “ЗМ” дэлгүүрээс 580,700 төгрөгний барааг зээлээр авсан...” “...мөн манай хүүг сургалтанд бүртгүүлэхээр хүнтэй ярьчихлаа кредитийн зөрүү ромбоны мөнгө гэх мэтээр 4,700,000 төгрөг...” “... 2017 онд биднээр “Хас банк” ХХК-наас 36,600,000 төгрөгний зээл авхуулж үүний 12,000,000 төгрөгийг *******************д өгч, үлдэх 24,600,000 төгрөг, өмнөх 2015 оноос 2016 оны хооронд нийт зээлдүүлсэн мөнгө нийт 26,416,100 төгрөгнөөс ******************* нь 10,800,000 төгрөг өгч үлдэгдэл 15,616,000 төгрөг нийт 40,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу татгалзалын үндэслэлээ: “...нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд 2015 оноос 2016 оны хоорондох зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 15,616,000 төгрөг нь тооцооны зөрүүтэй, цаг хугацааны хувьд тодорхой бус байна...” “...Мөн 24,600,000 төгрөгний хувьд миний бие “Хас банк” ХХК-наас зээл аваагүй нийт 36,600,000 төгрөгний зээлээс 12,000,000 төгрөгийг надад өгсөн үлдэх 24,600,000 төгрөгийг нэхэмжлэгч нар өмнөх өрөндөө суутган авсан тул энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзан ...” хариу тайлбар гаргасан байна.

Хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбар үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч ******************* нь *******************д 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,750,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сард 3,920,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 156,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд 2,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 750,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, мөн 24,600,000 төгрөгний задаргааг *******************д зээл өгөхийн тулд Р.Зулбаяраас 5,500,000 төгрөг, Г.Аврагасүрэнгээс 10,500,000 төгрөг, Ломбарданд тавьсан ээмэг бөгжөө авахын тулд 5,000,000 төгрөгийг дээрхи хүмүүсээс зээлж *******************д өгсөн гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч ******************* нь 24,600,000 төгрөг нь нэхэмжлэгч *******************, ******************* нарын “Хас банк” ХХК-аас авсан 36,600,000 төгрөгний үлдэгдэл бөгөөд тухайн үед өмнөх зээлж авсан мөнгөний өрөндөө хүүтэй нь бодож 24,600,000 төгрөгийг суутган авсан тул энэхүү мөнгийг төлөх үндэслэлгүй. 2015 оноос 2016 оны хоорондох зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 15,616,000 төгрөгийг би хүүтэй нь хамт буцааж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж хариу тайлбараа гаргасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэг талаас *******************, *******************, нөгөө талаас ******************* нарын хооронд бичгээр хийсэн зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд талуудын гараар бичсэн тодорхойлолт, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан баталгаа, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *******************гийн гарын үсэг хурууны хээтэй 2015 оноос 2016 он хүртэл хүлээж авсан мөнгөний жагсаалт, ХААН банкны 5721171233 дугаарын *******************ы данснаас нийт 4,700,000 төгрөгийг шилжүүлсэн гэх дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар мөнгө өгч авалцсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээрхи тохиолдолд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй байна.

Нэхэмжлэгч ******************* нь хариуцагч *******************д олон удаагийн давтамжаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 51,016,000 төгрөг зээлдүүлсэн үүнээс ******************* нь 10,800,000 төгрөгийг буцаан өгч одоо үлдэх 40,216,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Гэвч *******************, *******************, ******************* нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 51,016,000 төгрөгийг *******************д бэлнээр олон удаагийн давтамжтайгаар өгсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын өөр, өөрсдийн тодорхойлсон баталгааны бичгээр үлдэгдэл мөнгийг тооцоолж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, Мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна.

Харин 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №1300015592 дугаартай зээлийн гэрээгээр “Хас банк” ХХК-наас *******************, ******************* нар нь 36,600,000 төгрөгний зээл авсан бөгөөд энэхүү мөнгөнөөс хариуцагч *******************д 12,000,000 төгрөгийг өгч, үлдэх 24,600,000 төгрөгийг нэхэмжлэгч ******************* миний бие *******************д мөнгө өгөхийн тулд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Р.Зулбаяраас 4,700,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Г.Аваргасүрэн 8,000,000 төгрөг, нөхөр *******************оос 2016 оны 08 дугаар сард 3,600,000 төгрөг, иргэн Сүндалайгаас 1,000,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, иргэн Нансалмаагаас 2,000,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сард тус тус зээлсэн зээлийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр суутган авсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж , мөн хуулийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч *******************, ******************* нарын тодорхойлсоноор тухайн зээлүүдийг өгсөн хамгийн сүүлийн хугацаа болох 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тусгай хугацааг хуульд тусгайлан заасан байна.  

Үүнээс үзвэл 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийг тоолвол 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тухайн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Талуудын хооронд мөнгө өгсөн, авсан үйл баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нарын тодорхойлж байгаагаар цаг хугацааны хувьд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд талууд энэхүү хугацааны талаар маргаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч *******************, ******************* нар нь *******************г Төв аймаг дахь цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан байх боловч тухайн өргөдөл нь зээлийн гэрээтэй холбоотой бус, харин байрнаас албадан гаргуулах агуулга бүхий өргөдлийг Төв аймгийн хяналтын прокурор Г.Энхмаа 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай тогтоолд “*******************, ******************* нарын хооронд үүссэн маргаан нь байгуулсан гэрээ, хэлцэл нь хуульд нийцсэн эсэхийг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж” хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Энэхүү Прокурорын тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны Прокурорт ******************* гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар тус гомдлын хариуг өгсөн бөгөөд энэхүү хариу мэдэгдэх хуудас хүчин төгөлдөр болсон байна.

Мөн энэхүү Төв аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг тоолвол 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дууссан байна. 

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болгох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ”, мөн хуулийн 79.3-т “Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно” гэж тус тус тодорхойлсон бөгөөд дээрхи хугацаанаас хойш нэхэмжлэгч нар нь шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй энэ талаархи нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т зааснаар “Талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчилж болно” гэж заасан ба нэхэмжлэгч *******************, ******************* тэдний өмгөөлөгч Баярмагнай нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх хүсэлт гаргаагүй тул уг заалтыг шүүх хэрэглэхэд талуудын хүсэл зоригоор илэрхийлэгдэх ажиллагаа байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч *******************д холбогдох зээлийн гэрээний үүрэг 40,216,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******************, ******************* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаан дээр хариуцагч ******************* нь Э.Мөнхбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч хариуцагч ******************* нь тухайн өдрөө хүсэлтээсээ татгалзаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******************, ******************* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч *******************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,216,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******************, ******************* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******************, ******************* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 71.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2021/01397 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл  хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ТҮВШИНЖАРГАЛ