Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/849

 

 

 

 

 

 

 2024         07           29                                      2024/ШЦТ/849

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Э.Мөнх-Оргил,

Хохирогч, шүүгдэгч О.Н,

Хохирогч, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Наран-Очрыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2406 00000 1273 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20.... оны 02 дугаар сарын.........-ний өдөр ............аймгийн У............ суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны станцын инженер мэргэжилтэй, ......................ын хэсгийн инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 1........... дүгээр хороо, ............. байрны ............. тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Оын Н /РД: /.

Монгол Улсын иргэн, 19.... оны 0...... дүгээр сарын 06-ны өдөр .........аймгийн .............. суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ........... дүгээр хороо, 1 дүгээр байрны ..............тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Оовогт Тын Б /РД: /.

Хэргийн товч агуулга:     

О.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ............. дүгээр хороо Гаалийн 1 дүгээр байрны үүдэнд хохирогч Т.Б........... үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг цохиж, түлхэж эрүүл мэндэд дагзанд шарх, зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Гаалийн 1 дүгээр байрны үүдэнд хохирогч О.Н.............үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний автомашины баруун хойд талын салхины шилийг хагалж, баруун хойд крыло, хаалга хэсгийг цохиж 388,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хоорондоо ярьж ойлголцсон. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Н өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би ажлаа хийгээд машиндаа сууж байсан. Тэгээд согтуу хүн машин цохихоор нь гарсан. Бид хоёр тэр үедээ харилцан зодоон байсан. Намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд гэртээ орсон. Тэгээд за за гэртээ орчихлоо гэсэн чинь гарч ирээд миний машиныг цохиод, машины ард крыло дээр цохихоор нь буугаад болиулах гэхэд намайг таягаараа дахиад цохихоор нь унагаачихъя гээд унагаасан чинь хаалганы төмөр мөргөөд унасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б өгсөн мэдүүлэгтээ: “Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би унаад, дагз юманд цохигдоод 5 оёдол тавьсан. Бид хоёр түлхэлцээд, ноцолдсон. Одоо гомдол санал байхгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.01-07/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.11/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.13-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Н.............өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрийнхөө ажлаа хийж байх үедээ буюу Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Гаалийн 1 дүгээр байранд дуудлага, мэдээлэл авчихсан усаа хаагаад дотор хийгдэж байгаа засварыг дуусахыг нь хүлээгээд өөрийнхөө автомашины дотор сууж байсан. Тэр үед согтууруулах ундаа хэрэглэчихсэн, нэлээн согтуу эрэгтэй хүн машины хажууд ирж зогсчхоод, замаас зайлаач гэж хэлээд, миний машин руу гараараа хойд крыло руу цохисон. Тэгэхээр нь би буугаад ирсэн чинь миний хөл рүү өшиглөхөөр нь би ямар нэгэн юм хэлээгүй зөрүүлээд өшиглөсөн. Тэгсэн чинь газарт уначхаад буцаж босож ирээд дахиад намайг цохих гэхээр нь би бултаад нүүр лүү 1 удаа гараараа цохисон. Тэр үедээ шууд гэр лүүгээ орж байгаа мэт байрны орц луу орсон. Тэгээд машиндаа суугаад буцаад хэвтэж байхад баруун хойд талыг юмаар цохигдож цонх хагарчихсан бөгөөд буугаад ирэх хооронд суга таягаар машин руу 2- 3 удаа хойд крыло, хаалга хэсэг рүү цохисон, өөдөөс нь очиход зүүн гар луу таягаараа 2 удаа, зүүн хавирга орчимд 1 удаа цохисон. Түүний үйлдлийг болиулах гээд таягийг нь бариад унагаахад газарт унахдаа хаалганы төмөр буланг толгойгоороо мөргөж унасан ба босож ирэхдээ толгойноос нь цус гарч байсан. Түүний дараа байрны оршин суугч нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Миний автомашины баруун хойд цонх хагарсан, хаалга зурсан, хойд крыло хонхойж зурагдсан...” гэх мэдүүлэг /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бы өгсөн: “... Тухайн өдөр би хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 01-ний өдөр байсан билүү гэж санаж байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар гадуур явж байгаад байр луу орох гээд байрныхаа урдуур явж байхад орцны үүдийг том машин хаагаад шахаад тавьчихсан байсан, орох гэхэд арай шахуу харагдсан ба машинаас 2 залуу юм буулгаж байхыг хараад, би “хүмүүсийн замыг хаагаад байна, хүмүүс гарч чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь 1 залуу нь “танд хамаагүй, бид нар юм хийж байна” гэхэд нь би хамаатай гэдгийг нь сануулж хэлсэн. Хашааныхаа хаалгыг нь түгжээд хаачихсан чинь нөгөө залуучууд намайг түлхээд эхэлсэн бөгөөд би ч тэднийг түлхэж байгаад ноцолдож эхэлсэн. Тэр үедээ цохилдсон болж байгаад би цохиулаад сүүлдээ тайвшраад босож ирээд, сандал дээр сууж байхад бол миний толгойноос цус гарчихсан байгаа нь мэдэгдээд манай байрны залуу намайг гэр лүү маань оруулж өгсөн. Тэгээд би гэртээ орчхоод цонхоор харахад, байрны гадаа байхаар нь би өөрийнхөө таягийг барьж гараад уур хүрээд байсан учраас түүний автомашины шилийг нь хагалчихсан. Удаа ч үгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн. ...Тухайн үедээ миний биед толгой хагарч 5 ширхэг оёдол тавиулсан, шалбарч, цээжээр өвдөж байсан. ...Тухайн үедээ надтай хамтдаа цагдаа дээр ирсэн улбар шар цамцтай цайвар царайтай залуу учруулсан. Намайг цохиж зодчихоод тоох ч үгүй байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О................ өгсөн: “...Тухайн өдөр би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, хамт ажилладаг Нтой хамтдаа Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо гаалийн 1 дүгээр байранд айл засвар хийх гээд усаа хаалгая гээд дуудлага өгсөн байсан, тэрний дагуу би очоод ажиллаж байсан. Айлынх нь засвар удахгүй дуусна гэж хэлсэн учраас би Н...............хамтаар гадаа Наран-Очрын машинд нь суугаад хүлээж байсан. Тэр үед байрных нь оршин суугч нь бололтой настай эрэгтэй хүн, согтуурсан байдалтай хүрч ирээд Наран-Очрын автомашины хойд багаж орчимд нь гараараа цохиод байсан, бид хоёр яагаад байгаа талаар нь асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй зайлаа гэж хэлээд хөөгөөд байсан, ажлаа хийгээд явж байгаа гэдгийг ойлгоогүй. Тэр үедээ тэгээд нөгөө хүн өөрөө шууд орц луугаа ороод явчихсан, буцаж машиндаа ороод сууж байхад удаа ч үгүй дахиж нөгөө хүн гарч ирээд суга таягаар Н.............автомашиных нь арын цонхийг цохиж хагалсан, Н нь буухын хооронд түүний автомашины хаалганы гадна хэсэг орчимд нь нөгөө таягаараа дахиж хэд хэдэн удаа цохиод байхаар нь Н бууж ирээд нөгөө согтуу хүнийг тэврээд цааш нь болгоод газарт унагасан, би Наран-Очрыг салгаад холдуулахад нөгөө согтуу ах босож ирсэн бөгөөд тэр үедээ толгойны дагзнаас нь их хэмжээний цус гарч эхэлж байхаар нь цааш нь байрны гадна сандал дээр аваачиж суулгасан. Тэгээд л цагдааг Н дуудаж, түргэн тусламжийг тус байрны оршин суугч дуудлага мэдээлэл өгч дуудсан. ...Тэр согтуурсан эрэгтэй хүн гэрээсээ юм уу хаанаас ч юм авч ирсэн суга таягаар цохиж хагалсан. Ямар нэгэн юм шидээгүй суга таягаараа цохиж л хагалсан...” гэх мэдүүлэг /хх.35/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5953 дугаартай:

“1. Т.Бы биед дагзанд шарх, зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.41-42/,

 “Хас үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.48-49/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Н.............яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед ажлаа хийгээд явж байхдаа өөрийнхөө машинд сууж байхад согтууруулах ундаа хэрэглэсэн хүн миний автомашины цонхыг хагалсан, түүнийг буугаад болиулсан чинь намайг цохисон, тийм учраас түүнийг үйлдлийг таслан зогсоох гэж унагахад унахдаа тухайн гэмтлийг аваад толгойноос нь цус гарч эхэлсэн. Ийм л зүйл болсон. Би өөрийнхөө гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Надад мөн ялгаагүй хохирол учирсан, гэхдээ тухайн хүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл үгүй болно, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.63/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.66-67/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б яллагдагчаар өгсөн: “...Би тухайн автомашины шилийг хагалсан, гэхдээ намайг зодсон учраас би түүний шилийг цохиж хагалсан...” гэх мэдүүлэг /хх.68/,

Хохирогч Г.Түвшинтөрийн хохиролд 1.800.000 төгрөг хүлээж авсан, гомдол, санал байхгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.52/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх.58/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Т.Бы хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.72-89/,

Шүүгдэгч О.Н............хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.91-94/,  

Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.69-70/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

О.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо Гаалийн 1 дүгээр байрны үүдэнд хохирогч Т.Баярсайхантай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг цохиж, түлхэж эрүүл мэндэд дагзанд шарх, зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Гаалийн 1 дүгээр байрны үүдэнд хохирогч О.Н..............үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний автомашины баруун хойд талын салхины шилийг хагалж, баруун хойд крыло, хаалга хэсгийг цохиж 388,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Н............., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Быг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Т.Бы биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд зулгаралт, уруул, цээжинд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.Н нь хохирогч Т.Бы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл, сэргээн засварлахааргүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч О.Н............тээврийн хэрэгслийн эд зүйлсийг гэмтээж 388.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Н...........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Т.Б нь хохирогч О.Н.............эд зүйлсийг гэмтээж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш буюу 388.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч О.Н, Т.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч О.Н...........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

О.Н, Т.Б нар хохирогчийн хувьд хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч О.Н, Т.Б нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:

“1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:

1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.

Шүүгдэгч О.Н, Т.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч О.Н, Т.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Оын Н...............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Оовогт Тын Бы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н.............,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

          3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Н, Т.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР