| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0451/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/604 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр /томилолтоор/,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, хохирогч *******, иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , аав, дүүгийн хамт, дүүргийн дугаар хороо, 1 дугаар гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ******* (РД: ЧО82014),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн дугаар хорооны 1 дугаар гудамжны тоотод байхдаа өөрийн төрсөн дүү *******гийн хэвлий рүү нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чамархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Бүгдээс нь уучлалт хүсье...” гэсэн, Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хэргийн т үзлэг хийсэн "...хэрэг учрал болсон гэх нь дүүргийн дугаар хороо ************ тоотод байх ба. ...үзлэгийг үргэлжпүүлэхэд явцад тус байшингийн үүд хэсгээс бор өнгийн бариултай нийт урт нь 2 см ажлын хэсэг нь 12 см урттай бариул хэсэг нь 11 см урттай хэрэглээний хутга олдсон ба тус хутгыг 1 дугаараар тэмдэглэж гэрэл зургаар баримтжуулж авч эд мөрийн баримтаар хураан авсан болохыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгав" гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн -1 дахь тал/,
2.Хохирогч *******гийн мэдүүлэг “...би 2024 оны 02 дугаар сарь:н 18-ны өдөр буюу шинийн 8 болж байх үед манай аав нь өдөр 1-14 цагийн .ед эгчийндээ очно гээд яваад өгсөн. Гэртээ төрсөн ах ******* бид хоёр үл би 15:00 цагийн үед ганцаараа гараад хажуу талд байдаг нэрийн санахгүй дэлгүүрээс "Хараа" нэртэй 0.5 литрийн архи аваад гэртэй ирээд ахтай цуг тэнцүү шахуу хувааж уугаад би дахиж 18:00 цагийн үед ганцаараа гараад бас нөгөө дэлгүүрээс "Хараа" нэртэй 0.5 литрийн архи аваад гэртэй ирээд ах бид хоёр хувааж уугаад тэгээд маргалдсан зүйл байхгүй байж байсан чинь манай ах нь гэрийн модон шар иштэй хутгийг гартаа бариад явж байсан. Би буйдан дээр суугаад зурагт үзээд байж байсан чинь миний хэвлий хэсэг руу гартаа байсан хутгаараа нэг удаа хутгалахаар нь би түргэн тусламж дуудаад түргэн тусламж ирээд намайг авч яваад ах гэртээ ганцаараа үлдсэн. ...шалтгаан мэдэхгүй байна, архи уугаад согтуу байсан болохоор тэгсэн байх. ...ямар нэгэн гомдол санал байхгүй" /хх-ийн 21 дэх тал/,
.Гэрч Д.******* мэдүүлэг "...надад хүн хэлсэн зүйл байхгүй. Гэхдээ миний гадарлаж байгаагаар бол , нар нь архи хувааж ууж байгаад хоорондоо маргалддаг, манай нь архи уухаараа, архи нь ихдэх юм бол догшин авиртай. ...өмнө нь маргалдаж байсан уух болгондоо архи нь ихдэх юм бол асуудал болдог, бие биенийгээ уруу татдаг, мөнгөний бараа харж чаддаггүй хүмүүс" /хх-ийн 2 дахь тал/,
4.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 0 дугаар сарын 04-ний өдөр гаргасан, 072 дугаартай “1. *******гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чамархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.11 -д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. З.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/,
5.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 0 дугаар сарын 01-ний өдөр гаргасан, 14 дугаартай, ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,
.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан, 202 дугаартай биологийн дээж болон ДНХ-ийн тогтоцыг доторхойлсон шинжээчийн дүгнэлт "...1.Шинжилгээнд ирүүлсэн *******, ******* нарын биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 2024 оны 14 дугаартай дүгнэлтэд тусгасан бор өнгийн бариултай хутга дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой *******гийн ДНХ-ийн тогтоц тохирч байна" /хх-ийн 1- дахь тал/,
7.Яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг "...нэг сэрсэн чинь нь надад хутгалуулсан юм шиг байна лээ, шалан дээр дээшээ харсан байдалтай гэдсээ гараараа дарсан ах түргэн тусламж дуудаарай гэсэн тэр үед би ухаан ороод түргэн тусламжийн 10 дугаарт залгаад манай гэрт хүн хутгалуулсан байна гэж дуудлага өгсөн. ...бид хоёр уухаараа жоохон таарамж муутай байдаг. ...би өөрийнхөө гэм буруутай маргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,
шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар гэм буруугийн тал дээр маргахгүй гэсэн байр суурьтайгаар тус тус шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн дугаар хорооны 1 дугаар гудамжны тоотод байхдаа өөрийн төрсөн дүү *******гийн хэвлий рүү нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чамархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:
1.Хэргийн т үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн -1 дахь тал/,
2.Хохирогч *******гийн мэдүүлэг “... манай ах нь гэрийн модон шар иштэй хутгыг гартаа бариад явж байсан. Би буйдан дээр суугаад зурагт үзээд байж байсан чинь миний хэвлий хэсэг руу гартаа байсан хутгаараа нэг удаа хутгалахаар нь би түргэн тусламж дуудаад түргэн тусламж ирээд намайг авч яваад ах гэртээ ганцаараа үлдсэн. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,
.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 0 дугаар сарын 04-ний өдөр гаргасан, 072 дугаартай “1. *******гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чамархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.11 -д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. З.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/,
4.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 0 дугаар сарын 01-ний өдөр гаргасан, 14 дугаартай, ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,
5.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан, 202 дугаартай биологийн дээж болон ДНХ-ийн тогтоцыг доторхойлсон шинжээчийн дүгнэлт "...1.Шинжилгээнд ирүүлсэн *******, ******* нарын биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 2024 оны 14 дугаартай дүгнэлтэд тусгасан бор өнгийн бариултай хутга дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой *******гийн ДНХ-ийн тогтоц тохирч байна" /хх-ийн 1- дахь тал/ гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг ашигласныг тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгож хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “ "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. ...” гэж, мөн Улсын шүүхийн 200 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт зааснаар “2."Зэвсгийн чанартай бусад зүйл" гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий /тухайлбал, хайч, сэрээ, сүх, хөрөө, халив (отвёртка), хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга г.м./ эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох /тухайлбал, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м./ эд зүйл, хэрэгслийг ойлгоно. ...” гэж тус тус тайлбарласан байна.
Шүүгдэгч ******* нь зэвсэг (хутга) хэрэглэж хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулсан нь нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн шинж болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын зэвсэг (хутга) хэрэглэж хохирогч *******гийн хэвлий рүү шууд санаа зорилготой, нэг удаа хутгалсан идэвхтэй үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чамархай, хэвлийн арын гялтанг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд гэмтэл учирсан хоёр шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг (хутга) хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нийслэлийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч өөс шүүгдэгч “******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан ба хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт 5.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 5.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох талаар мөрдөгч шинжээч томилсон боловч тэрээр сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулаагүй, шинжээч эмчид үзүүлэхээс сайн дураараа татгалзсан байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй байна. Энэ хэрэгт 2024 оны 07 дүгээр сарын 17-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 7 хоногийг хүртэл цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн үр дагаварт энэ 2 хүний ард өндөр настай аав байгаа. Энэ нөхцөл байдлын ард шаналаад үлдэх аавын сэтгэл байгаа. Иймд энэрэнгүй ёсны зарчмыг баримталж дээрх нөхцөл байдал, гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн биеийн байдал бүрэн эдгэсэн байгаа зэргийг харгалзан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү. ...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлав.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж зааснаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ******* ******* 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч *******ын 2024 оны 07 дугаар 17-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 41 дүгээр хаалттай ангид цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон 7 хоногтой, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор өнгийн бариултай нийт урт нь 2 см ажлын хэсэг нь 12 см урттай бариул хэсэг нь 11 см урттай хэрэглээний хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тогтоолд дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1, .2, ., .7, .8 дугаар зүйлийн 1, 4, .10 дугаар зүйлийн 4, .1 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогтой ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******т оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор өнгийн бариултай нийт урт нь 2 см, ажлын хэсэг нь 12 см урттай, бариул хэсэг нь 11 см урттай, хэрэглээний хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ