| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00257/И |
| Дугаар | 104/ШШ2021/00314 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 104/ШШ2021/00314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .................................................... тоотод байрлах, ..................... ХХК /РД: .............../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............................................ ХХК /РД: .............../-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэг 9 820 980 төгрөг гаргуулах тухай иргэнvcий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ /цахимаар/,
хариуцагчийн төлөөлөгч Ц.Отгонбаяр, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
гэрч Р.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: .......................... ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ..................... ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Улсын их дэлгүүрт байрлалтай 1.2 м.кв талбай бүхий 1 ширхэг лангууг түрээсэлсэн. .......................... ХХК нь түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу сарны түрээсийн төлбөр болох 167 880 төгрөгийг сар бүрийн 07-ны өдөр ..................... ХХК-д төлөх үүргийг хүлээсэн. .......................... ХХК нь 2018 оны 01, 02, 03 дугаар сарын түрээсийн төлбөр 504 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 04 дүгээр сараас хойш 2021 оны 06 дугаар сарыг дуустал хугацаа буюу 39 сарын түрээсийн төлбөр 6 547 320 төгрөгийг огт төлөөгүй. Иймд хариуцагчаас 6 547 320 төгрөг, алданги 3 273 660 төгрөг, нийт 9 820 980 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бидний түрээсэлсэн тавилга нь ........................... ХХК-ийн биш зөвхөн манай өмчлөлийн тавилга. Манай компани ........................... ХХК-тай гэрээ байгуулан Улсын их дэлгүүрт талбай түрээсэлдэг боловч энэ нь тавлига түрээсэлснээс тусдаа асуудал гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ..................... ХХК-тай гэрээ байгуулж Улсын их дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулах болсон. Түрээсийн гэрээний дагуу тавилгыг Улсын их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах талбайн хамт түрээслэхээр тохиролцсон. Их дэлгүүрт лангууны түрээсийн төлбөрийг касстай хамт авдаг. Үүний дагуу касстай холбож өгөхийг хүсэхэд холбож өгөөгүй. ..................... ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2019 онд дууссан. Миний түрээслэсэн тавилгыг 2019 оны 08 дугаар сард О гэх хүнд хувааж түрээслүүлсэн. Гэтэл Огаас өнөөдрийг хүртэл төлбөр аваагүй. Надаас бүтэн тавилгын төлбөрийг нэхэмжилж байна. Гэтэл манай компани нэхэмжлэгчийн дурдаад байгаа хугацаанд талбайн түрээсийг ........................... ХХК-нд төлсөөр ирсэн. Тухайн тавилгаас 1 ширхэг лангууг одоо хүртэл ашиглаж байгаа дээр маргахгүй, гэхдээ энэ нь нэхэмжлэгчийн өмч биш, харин ........................... ХХК-иас түрээсэлсэн тавилагаа зөвшөөрөл авалгүйгээр давхар түрээсэлсэн асуудал гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Гэрч Р.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би .......................... ХХК-ийн эсрэг талын залгаа лангууг түрээсэлж ажиллуулдаг. ........................... ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Улсын Их дэлгүүрийн лангууны түрээсийн төлбөр 696 000 төгрөг, тавилгын түрээсийн төлбөр 271 000 төгрөгийг тус тусд нь сар бүр төлдөг. ..................... ХХК-д түрээсийн төлбөр өгч байгаагүй, гэрээ байгуулж байгаагүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..................... ХХК нь хариуцагч .......................... ХХК-д холбогдуулан 2018 оны 04 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сарыг дуусах хүртэлх 39 сарын тавилгын түрээсийн төлбөр 6 547 320 төгрөг, алданги 3 273 660 төгрөг, нийт 9 820 980 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.
..................... ХХК-иас хүлээн авсан худалдаа үйлчилгээний зориулалттай 1.2 м.кв талбай бүхий хэмжээтэй 1 ширхэг тавилгыг .......................... ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхээр маргааныг шийдвэрлэж байгаа энэ цаг хугацааг хүртэл тухайн зориулалтаар ашиглаж байгаа гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон байна. Харин тухайн тавлига нь үйл ажиллагаа явуулах талбайн хамт түрээслэгдэх ёстой байсан эсэх, нэхэмжлэгч нь тавлигын өмчлөгч, эсвэл өмчлөгчөөс зөвшөөрөл авч давхар түрээсэлсэн эсэх дээр хариуцагч мэтгэлцээний байр сууриа илэрхийлсэн.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан ..................... ХХК, .......................... ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Тавлигын түрээсийн гэрээ-ээр хариуцагч нь 1.2 м.кв талбай бүхий хэмжээтэй тавилга /лангуу/-ыг аж ахуйн үйл ажиллагаа буюу гоо сайхны бүтээгдэхүүн худалдах зорилгоор хүлээн авч, түрээсийн төлбөрт сар бүр 167 880 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Нэхэмжлэгч нь тавилгын өмчлөгч гэдгээ нотлоогүй, хэрэв ........................... ХХК-иас түрээсэлсэн бол Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д заасан зөвшөөрлийг аваагүй гэж хариуцагч маргаж байгаа боловч гэрээ байгуулагдах үед тавлигыг нэхэмжлэгчээс хүлээж авсан, түүнчлэн өөр этгээдийн хамаарал бүхий хөрөнгийг түрээсэлж авсан болохоо баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу тавлигыг хүлээн авч одоо хүртэл ашиглаж буй хариуцагч тал нь нотолгооны хуваарилалтын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны хэрэгслээр нэхэмжлэгчийн байр суурийг няцаах үүргийг хүлээнэ.
Мөн түрээсийн гэрээний зүйлд зөвхөн өмчлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг хамааруулахгүй ба Иргэний хуулийн Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэх зохицуулалт зөрчигдсөн гэж үзвэл энэ нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хариуцагч нь тухайн тавлигын түрээсийг төлбөрийг тавилга байршуулсан талбайн түрээсийн хамт ........................... ХХК-нд төлсөөр ирсэн гэх мэтгэлцээний байр сууриа баримтаар нотлоогүй, гэрч Р.О нь мэдүүлэхдээ ... Улсын их дэлгүүрт тавлига болон ашиглаж буй талбайн түрээс тусдаа байдаг, ..................... ХХК-тай аливаа гэрээ хийгээгүй, тавлига хүлээн аваагүй, мөн өөрийнх нь лангуу /тавлига/ нь хариуцагчийнхаас тусдаа болохыг мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь байгуулсан гэрээний дагуу зөвхөн худалдаа, үйлчилгээний зориулалттай тавлигыг хариуцагчид түрээслүүлсэн байх бөгөөд хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байсан талбайн түрээс, гэрч Р.Огийн хариуцагчийн зэргэлдээ байршилд үйл ажиллагаа явуулах болсон нь энэ хэрэгт хамааралгүй байна. Мөн хариуцагч нь 1 ширхэг тавлигыг өнөөг хүртэл ашигласаар ирсэн гэдгээ маргахгүй байдлаар тайлбарласан нь нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэсэн 1 ширхэг тавлига түрээслүүлсэн гэх үндэслэлтэй мэтгэлцээний зөрүүтэй байр суурь үүсгээгүй болно.
Иймд хариуцагчаас гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацааны буюу 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 3 525 480 төгрөг, алданги 1 164 480 төгрөгийг гаргуулж байна.
Харин гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний хэрэгжилтийн талаар аливаа шаардлагыг нэхэмжлэгч тал гаргаж байгаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэх зохицуулалтын дагуу гэрээг сунгагдсанд тооцох шаардлагагүй гэж үзэв.
Хариуцагч нь гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон өдрөөс шүүхээр хэрэг хянан шийдвэрлэж буй цаг хугацаанд тухайн тавилгыг үргэлжлүүлэн эзэмшиж ашиглаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 3 021 840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ хугацаанд хуульд зааснаар алданги тооцох үндэслэлгүй тул алдангид нэхэмжилсэн 2 109 180 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас түрээсийн төлбөр 6 547 320 төгрөг, алданги 1 164 480 төгрөг, нийт 7 711 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2 109 800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй тул хэргийн 71-р талд авагдсан ..................... ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 94/21 тоот албан бичгийг үнэлээгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 172 086 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 138 338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй боловч өмгөөлөгч нь хүрэлцэн ирсэн, нэхэмжлэлийг буцаах хүсэлт гараагүй зэргийг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
нэхэмжлэлийн шаардлагаас 2 109 180 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 172 086 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 138 338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ