Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/492

 

 

 2024           6            26                                    2024/ШЦТ/492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хул Морьт овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2210022490004 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, *******гийн ******* дүгээр гудамжны *******а тоотод оршин суух хаягтай,

******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн 64/63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 03 жилийг өршөөн хасч, үлдсэн 03 жил 16 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, ******* аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хул Морьт овогт *******ын *******ад /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******гийн 3 дугаар гудамжинд хохирогч Д.гийн толгой руу архины шилээр цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210022490004 дугаартай хэргээс:  

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хохирогч Д.гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 13 дахь тал/

Хохирогч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16034 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 42-71 дэх тал/,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөнмэдүүлэг /хавтаст хэргийн 87  дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 24, 123 дахь тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36, 83 дахь тал/, гэрч Ө.Зандансүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/, ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн 64/63 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 90-91 дэх тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 92-93 дахь тал/, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хавтаст хэргийн 93 дахь тал/, ******* аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 97 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 120 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 124 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

 Шүүгдэгч Э.*******, хохирогч Д. нар нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******гийн 3 дугаар гудамжинд нийлж архидан согтуурсан үедээ  Э.******* нь тодорхой шалтгаангүйгээр хохирогчийг толгой руу архины шилээр цохисны улмаас “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хохирогч Д.гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 13 дахь тал/

Хохирогч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр *******гийн ны гэр хороололд Батхуягийнд Батбаатар, Намсрай, Мөнгөнөө гэх эмэгтэй нийт 5-уулаа байсан. Бид тав архи ууж байхад Мандаа буюу /Э.*******/ надад ямар нэгэн юм хэлэлгүйгээр шууд миний толгой тус газарт архины шилээр 2 удаа цохисон...гэсэн  мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд *******гийн гаар явж байгаад өөрийн төрсөн аав тэй 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчимд таарахад түүнийг хамт архи уудаг хүмүүс нь тойроод зогсчихсон, нүд, толгой орой хэсэг нь хавдсан байдалтай газар сууж байсан. Тухайн үед тэнд 5 хүн байсан. Аав хэлэхдээ “Мандах гэдэг залуу намайг буруу хараад сууж байхад архины шилээр миний толгой хэсэгт хоёр удаа цохиж гэмтээсэн” гэсэн. Аавын хэлсэн Мандах гэх хүнийг би танихгүй. Тэгээд би аавыг Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүлэхэд толгойн орой хэсгийн 2 газар арьс нь язарсан байна, яаралтай хэвт” гэж хэлээд эмнэлэгт хэвтсэн. Аав нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал нурууны тасагт хэвтсэн. Эмчлүүлэх үедээ томографид үзүүлж, холбогдох эмчилгээг хийлгэсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16034 дугаартай дүгнэлтэд: Д.гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 42-71 дэх тал/,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2022 оны зун архи их хэмжээгээр уусан. Яагаад гэвэл манай аав хөдөө байдаг бөгөөд бие нь их тааруу байсан. Тэгээд надад хийж чадах зүйл байхгүй байсан, мөн эхнэр, хүүхдээсээ түр хугацаанд хөндийрсөн байсан болохоор сэтгэл санаагаар унаад архийг маш их уусан. Би тухайн үедээ ямар ч хамаагүй хүнтэй архи уучихдаг байсан ба согтуу байхдаа тэй хамт архи уусан. Гэтэл гэнэт уурлаад наамайг “зайл пизда минь” гэж хэлэхээр нь миний уур хүрээд хажуудаа байсан архины шилээр нэг удаа толгой дээр нь цохисон. Тухайн үед , гэх хүмүүс байсан. Өөр хэн, хэн байсныг санахгүй байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Хэрэг болсны дараа тэй холбогдоход бие нь гайгүй, Орхон аймагт байгаа гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87  дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

         “Субьектив тал” нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжийг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.

 

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ хохирогч Д.г тодорхой шалтгаангүйгээр ууж байсан архины шилээр толгойн тус газар нь цохиж халдан зодсон идэвхтэй үйлдэл хийжээ. Шүүгдэгч Э.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шүүгдэгч Э.*******ын үйлдлийн улмаас хохирогч Д.гийн биед гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.гийн толгойн тус газар нь  архины шилээр цохихоор халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсч үйлдсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.*******ын хохирогч Д. руу халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.******* нь ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн 64/63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шитгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 03 жилийг өршөөн хасч, үлдсэн 03 жил 16 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, ******* аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “гэр бүлээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Э.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр гэртээ хувиараа мужаан хийж олсон орлогоор ам бүл 5, эхнэр, 3 хүүхдээ тэжээдэг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.******* нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *******гийн ******* дүгээр гудамжны *******а тоотод байх гэртээ хувиараа мужаан хийдэг гэх байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.*******ад мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.гийн биед “толгойн хуйханд шархбүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хавтаст хэргийн 42-71 дэх тал/ хавтаст хэрэгт авагдсан хэдий ч хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Хул Морьт овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.*******ад  мэдэгдсүгэй.     

 

            4. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

 6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР