| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00101/И |
| Дугаар | 104/ШШ2021/00276 |
| Огноо | 2021-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 104/ШШ2021/00276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...........................................-д байрлах, ..................... ХХК /РД:............./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................................................. тоотод байрлах, ..................... ХХК /РД:............/,
Хариуцагч: .................................................. тоотод байрлах, .......................... ХХК /РД:............./,
Хариуцагч: .................................................. тоотод оршин суух, ******* овогт Л.Т /РД:.................../,
Хариуцагч: .................................................. тоотод оршин суух, ******* овогт Ч.Т /РД:................./ нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 637 100 197.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, баталгаа гаргагч нараар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,
хариуцагч .......................... ХХК, ..................... ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Л.Т,
хариуцагч Ч.Т,
хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Шаравнямбуу,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: ..................... ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/RCC190322023-1 тоот зээлийн гэрээ, ЗБ/*******, ЗБ/*******, ЗБ/-1-3, ЗБ/-1-4, ЗБ/-1-5, ЗБ/-1-6, ЗБ/-1-7, ЗБ/-1-8, ЗБ/-1-9, ЗБ/*******0 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 500 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Иймд хариуцагч ..................... ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/RCC190322023-1 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээл 490 779 324.19 төгрөг, хүү 139 131 552.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 115 820.70 төгрөг, нотариатын зардал 73 500 төгрөг, нийт 637 100 197.16 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч .......................... ХХК болон иргэн Л.Т нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөнгөн төлбөр нэхэмжилсэн шаардлага, гэрээ цуцлах асуудлыг ..................... ХХК-нд холбогдуулан гаргасан. Бид гэрээ цуцлах мэдэгдэл өгч байснаас гэрээг цуцлаагүй байсан бөгөөд шүүхэд хандснаар гэрээ цуцалж байгаа. Төлсөн мөнгийг гэрээнд заасан хуваарилалтын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасан гэв.
Хариуцагч ..................... ХХК, .......................... ХХК, Л.Т, Ч.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ..................... ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цар тахлын нөхцөл байдлаас болж үйлдвэрлэл зогссон. Хариу тайлбарыг өмгөөлөгч гаргана гэв.
Хариуцагч ..................... ХХК, .......................... ХХК, Л.Т, Ч.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн 53 дугаар тогтоолын дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан асуудлаар зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид зээлдэгч нь зээл авсан хугацаандаа зээлээ төлөөгүй бол хүүг төлөх үүрэгтэй. Ингэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, дараа нь хүүг төлнө гэж дарааллыг заасан. Хариуцагч ..................... ХХК нь зээлийн эргэн төлөлтийн дагуу 35 762 695.89 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндсэн төлбөрийг 490 779 324.19 төгрөг гэсэн байгаа. Дээд шүүхийн зөвлөмжийн дагуу хариуцагчийн төлсөн мөнгийг хасч тооцвол 464 237 304.11 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс төлөх үүрэг үүснэ. Цар тахалтай холбогдуулан ..................... ХХК-д “хүүгийн төлбөрийг тооцохгүй байгаач” гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Иргэний хуулийн 225.1, 225.2, 225.5-д зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг шаардаж 13 удаагийн мэдэгдэх хуудас өгсөн. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа учир энэ хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх шаардлага гаргасан. Иргэний хуулийн 116 дугаар зүйлд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж заасан. Ирээдүйд бий болох зүйлийн талаар шийдвэрт тусгах боломжгүй.
Иймд зээлийн үндсэн төлбөрт 464 237 304.11 төгрөг, хүү 83 562 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 105 820 төгрөг, нийт 549 905 834.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, хувь хэмжээ дээр маргаан байхгүй. Харин төлсөн мөнгөн төлбөрийг Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлийн төлбөрөөс хасах ёстой байтал хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хассан нь буруу, үүнээс болж төлөх үндсэн төлбөр өссөн байна. Мөн гэрээ цуцалснаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй.
Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалсан гэж уг зүйлд байхгүй нэр томьёог ашиглаж байна. Төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь нийт нэхэмжлэлийн шаардлагад хүрэхгүй байна. Хариуцагч талын зүгээс 549 905 834.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2018 оны 08 дугаар сард ,, тоотод байрлах, орон сууцыг компанийн хувь лизингээр авч, төлбөрийг төлж дуусгасан. Би уг орон сууцыг компанийн барьцаа хөрөнгөд нь нэмэлт болгож өгсөн. Би биш ..................... ХХК нь зээл авсан тул би уг зээлийг төлөх үүрэггүй. Миний хөрөнгө барьцаанд байгаа тул анх зээлийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнийг төлж байраа барьцаанаас чөлөөлөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..................... ХХК нь хариуцагч ..................... ХХК-д холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/-1 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 490 779 324.19 төгрөг, хүү 139 131 552.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 115 820.70 төгрөг, нотариатын зардал 73 500 төгрөг, нийт 637 100 197.16 төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч ..................... ХХК, .......................... ХХК, Л.Т, Ч.Т нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч .......................... ХХК болон иргэн Л.Т нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №ЗГ/RCC190322023-1 тоот зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №ЗБ/RC190322023-1-1, №ЗБ/RC190322023-1-2, №ЗБ/RC190322023-1-3, №ЗБ/RC190322023-1-4, №ЗБ/RC190322023-1-5, №ЗБ/RC190322023-1-6, №ЗБ/RC190322023-1-7, №ЗБ/RC190322023-1-8 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №БГ/, №БГ/*******0 тоот баталгааны гэрээ болон зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбар зэргээр ..................... ХХК нь ..................... ХХК-иас 500 000 000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авахаар тохиролцож зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, үүнээс 35 762 695.89 төгрөгийг төлсөн, зээлийн барьцаанд хариуцагч ..................... ХХК, Ч.Т, Л.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ж нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, .......................... ХХК, Л.Т нар нь нэхэмжлэгчтэй баталгааны гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 637 100 197.16 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Хариуцагч ..................... ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч ..................... ХХК-иас удаа дараа ирүүлсэн, хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7-426/716, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 7-426/764, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 7-426/897, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 7-426/939, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7-426/962, , 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7-426/985, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7-426/1042, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7-426/013, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 6/1016, 2020 оны 03 дугаар сарын 6/1406, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 5/2162 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч нь гэрээг цуцалж байгаа болохоо илэрхийлсэн учир 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ цуцлагдсан, үүнтэй холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл 464 237 304.11 төгрөг, хүү 83 562 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 105 820 төгрөг, нийт 549 905 834.11 төгрөгийг төлөх ёстой. Зээлийн гэрээ цуцлагдсан байсан учир хариуцагчийн төлсөн 35 762 695.89 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу зээлийн үндсэн төлбөрөөс хасах ёстой гэж маргасан. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон тооцоололтой маргахгүй гэдгээ илэрхийлсэн.
Дурдагдсан албан бичгүүдээр нэхэмжлэгч нь гэрээний зөрчлийг арилгуулах талаар урьдчилж мэдэгдэж байсан боловч дээрх зөрчил одоо арилаагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ..................... ХХК болон ..................... ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №ЗГ/-1 тоот зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.
..................... ХХК нь цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд орсон болохоо илэрхийлсэн ч үүнтэй холбогдуулан гэрээг цуцлах хүсэлтийг өөрсдөө хэрэгжүүлэх эрх нь нээлттэй байсан билээ.
Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзах гэж заасан тул гэрээг цуцлах тохиолдолд энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёсгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийг төсөөтэй хэрэглэх зохицуулалтын хүрээнд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж байгаа болно.
Нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн албан бичгүүд нь гэрээний оролцогчийн хувьд ..................... ХХК-ийн зүгээс өөрийн эрхээ хэрэгжүүлж байсан үйлдэл байх бөгөөд хуульд заасан журмын дагуу ..................... ХХК нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлээгүй, харин зээлийн төлбөрийг төлөх болохоо мэдэгдэж байсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг хүлээн авах боломжгүй байна.
Хариуцагч тал нь өөрийн төлсөн 35 762 695.89 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үндсэн үүрэг, хүү гэсэн дарааллаар суутгах ёстой гэж байгаа боловч шүүхээр маргааныг хянан шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан зээлийн гэрээний нөхцөлийн дагуу хариуцагчийн төлсөн 35 762 695.89 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ, бодолт дээр маргаан гараагүй, хариуцагчийн зээлийн төлбөр төлөх дарааллын талаарх байр суурийг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар ..................... ХХК-иас үндсэн зээл 490 779 324.19 төгрөг, хүү 139 131 552.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 115 820.70 төгрөг, нотариатын зардал 73 500 төгрөг, нийт 637 100 197.16 төгрөгийг гаргуулан ..................... ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд
№ЗГ/RCC190322023-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №ЗБ/RC190322023-1-1, №ЗБ/RC190322023-1-2, №ЗБ/RC190322023-1-3, №ЗБ/RC190322023-1-4, №ЗБ/RC190322023-1-5, №ЗБ/RC190322023-1-6, №ЗБ/RC190322023-1-7, №ЗБ/RC190322023-1-8 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл болох 8 үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн, дээрх барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ж нь зээл аваагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагатай маргасан боловч өөрөө барьцааны гэрээг байгуулсан, байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байгаа учир түүний мэтгэлцээний байр суурийг хүлээн авах боломжгүй болно. Харин Ц.Ж нь зээл аваагүй атлаа хөрөнгөө барьцаалж хохирсон гэж үзвэл энэ талаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдвал зохино.
Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд баталгаа гаргагч .......................... ХХК болон иргэн Л.Т нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд барьцааны гэрээний зүйл болох 8 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй гэж одоо үзэх боломжгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасан журмын хүрээнд мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар баталгаа гаргагч нараас шаардаагүй болохыг дурдаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч баримтаар нотлогдоогүй тул шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмын хүрээнд баримтаар нотлогдоогүй хүсэлтийг хангахаас татгалзаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3 483 852 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдэж, хариуцагчаас 3 483 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс тэмдэгтийн хураамж дутуу төлөгдсөн гэж маргасан нь үндэслэлгүй, хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж урьдчилан төлөгдсөн гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч .......................... ХХК болон иргэн Л.Т нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ