| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 184/2023/01844/И |
| Дугаар | 001/ХТ2024/00190 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/00190
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01085 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/01033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч М.Н-д холбогдох “Ө” цехийн орлогоос 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “14.7” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан С дүүрэг, ** дүгээр хороо, Ө хороолол, ** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө, Ү-2****** бүртгэлийн дугаартай орон сууцыг М.Н, Б.М нарын дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоож, орон сууцнаас ногдох хэсэгт хариуцагч М.Н-өөс 32,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож, тус байрны өмчлөгчөөс Б.М-ийг хасаж, өмчлөх эрхийг М.Н-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Н-ийн 2024.07.02-ны өдөр төлсөн 528,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА