Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/495

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Урангоо,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 23*******00073*******25 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******977 оны 4 дүгээр сарын 2*******-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан ******* дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоо Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг *******2 дугаар хороо, *******ийн *******9 дүгээр гудамжны **************77 “о” тоотод оршин суух хаягтай,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 202*******/ШЦТ/2*******2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт *******ийн ******* /РД:АК77042**************/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн төрсөн дүү Т.*******гийн гэр болох Чингэлтэй дүүргийн *******2 дугаар хороо, ын *******9-**************770 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ч.тай маргалдан баруун талын тохойгоороо нүүрэн тус газар нь цохьсон, мөн 2023 оны 02 дугаар сарын 0-ны өдөр Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо 2 хороолол, *******042 дугаар байрны тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ч.ыг “гэрээс хөөлөө” гэж маргалдан 3-4 удаа түлхэж унагааж зодсоны улмаас Ч.ын биед “дагзны хуйханд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дотор буланд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, хүзүү, өвчүү, зүүн бугалга, тохойд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн *******0.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 23*******00073*******25 дугаартай хэргээс:  

 

Цагдаагийн *******02 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн *******0 дахь тал/,

Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******4-*******5, 74 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын *******6-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-2******* дэх тал/,

Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 3-47 дахь тал/,

Хохирогч Ч.ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 6 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 7******* дэх тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           *******. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 Шүүгдэгч Т.*******, хохирогч Ч. нар нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн *******2 дугаар хороо, *******ийн *******9 дүгээр гудамжны **************77 “0” тоот Т.*******гийн гэрт нийлж архидан согтуурсан байна. Шүүгдэгч нь Т.******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч болох хамтран амьдрагч Ч.ыг “харанхуй шөнө явах гэлээ” гэж баруун тохойгоороо нүүрэн тус газар нь цохьсон, мөн 2023 оны 02 дугаар сарын 0-ны өдөр Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо “- 2 хорооллын *******042 дугаар байрны тоотод “гэрээсээ хөөлөө” гэж маргалдаж, улмаар хохирогчийг түлхэж унагаан, нүүрэн хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед  “дагзны хуйханд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дотор буланд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, хүзүү, өвчүү, зүүн бугалга, тохойд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Цагдаагийн *******02 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн *******0 дахь тал/,

Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын *******0-ны өдөр өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хамтран амьдрагч ******* намайг дагуулаад ийн *******000-д байдаг дүү *******гийнд очсон. *******, ******* хоёр архи уусан. Харин би 0,5 литрийн хэмжээтэй 3 лааз пиво уусан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би “боль” гэхэд ******* намайг зодсон. Маргааш буюу 2023 оны 02 дугаар сарын 0-ны өглөө ******* бид хоёр гэртээ хамт ирээд ******* намайг дахин зодоод “цагдаа дуудвал ална” гээд миний гар утсыг авчхаад өгөхгүй байсан. Би гомдолтой байна, бас хамгаалах байранд очмоор байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******4-*******5 дахь тал/,

2023 оны ************** дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн: Би анх *******тай 20*******5 онд танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш 0******* жилийн дараа буюу 20*******6 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр 20******* онд салаад, тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны дугаар сард надтай утсаар холбогдоод “би гэмтэл авсан” гэхээр нь өрөвдөөд *******ыг гэртээ авчирсан юм. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаагүй. 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнө *******гийн гэрт *******, *******, бид гурав байсан ба ******* согтоод намайг явна гэсэн чинь “шөнө орой болсон хойно явах гэлээ” гэж маргалдаж намайг дүү *******гийн гэрт байхдаа гараараа миний нүүр, толгой хэсэг рүү цохиод, тэгснээ миний дээр гараад бас цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний ар дагзаар шалан дээр унагаагаад дээрээс дараад цохиод байсан. Мөн намайг явуулахгүй гээд цээж рүү түлхсэн. Тэрнээс өөр надад гар хүрсэн зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын *******6-ны өдрийн 250 дугаартай: Ч.ын биед дагзны хуйханд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дотор буланд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, хүзүү, өвчүү, зүүн бугалга, тохойд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-2******* дэх тал/,

Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 36 дахь тал/

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 3-47 дахь тал/,

Хохирогч Ч.ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 0******* сарын **************-ний өдрийн 23*******00073*******25 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2023 оны 02 дугаар сарын 0-ны өдөр Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо - 2 хорооллын *******042 дугаар байрны тоотод хамтран амьдарч байсан Ч.тай хамт пиво хуваагаад ууж байхад надад одоо манай гэрээс яв, харь, зайл гэх зэргээр хөөгөөд байхаар нь түүнийг хойш нь түлхэж унагаахад шалан дээр толгойны араараа унаад толгойгоо хагалсан. Тэрнээс хэд хоногийн өмнө бас Ч. согтуу ийн явна гээд байхаар нь харанхуй шөнө яах гээд байгаа юм гээд татаад нүүр, нүдний хэсэгт нь гараараа 3 удаа цохисон. Ч.ын биед учруулсан гэмтлүүдийг би цохиж, зодож учруулсан. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надаас өөр хүн цохиж, зодсон зүйл байхгүй. Тухайн хэрэг болох үед Ч. бид хоёроос өөр хүн байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын *******6-ны өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж,  тус тус заасан.

Шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 02 дугаар сарын 07, 0-ны өдрүүдэд хамтран амьдрагч Ч.ыг “харанхуй шөнө явуулахгүй”, “гэрээсээ хөөлөө” гэж шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийг түлхэж унагаах нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед дагзны хуйханд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дотор буланд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, хүзүү, өвчүү, зүүн бугалга, тохойд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

           “Субьектив тал” нь *******6 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжийг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.

 

         Шүүгдэгч Т.******* нь хохирогч болох хамтран амьдрагч Ч.ыг түлхэж унагаах, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдан зодсон идэвхтэй үйлдэл хийжээ. Шүүгдэгч Т.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.ын биед “дагзны хуйханд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дотор буланд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, хүзүү, өвчүү, зүүн бугалга, тохойд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учирсан, шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ч.ын биед гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Т.*******, хохирогч Ч. нар нь 20*******5 онд танилцаж, 20*******6 оноос хойш хамтран амьдарч байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.******* дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамааруулна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тодорхойлсон, Эрүүгийн хуулийн *******.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ...заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэсэн хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Т.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн *******0.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн *******0.******* дүгээр зүйлийн 2. дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татан хуульчилсан байх тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.*******ыг хамтран амьдрагч Ч.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн *******6 дугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 202*******/ШЦТ/2*******2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

202******* оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын *******5 жил, Ардын хувьсгалын *******00 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 202******* оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ба 202******* оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна гэж хуульчилсан.

Шүүгдэгч Т.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д мэдэгдэх нь зүйтэй.

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч  Ч.ын биед “дагзны хуйханд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дотор буланд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, хүзүү, өвчүү, зүүн бугалга, тохойд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

         Хохирогч Ч. нь мөрдөн байцаалтын шатанд хохирол хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба тэрээр “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд утсаар мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Т.*******д нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

*******. Боржигон овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР