Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2021/00289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                        

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................................................т байрлах, ................ ХХК /РД:............../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .............................................................................. тоотод оршин суух, Б.О /РД: ................. /,

Хариуцагч: ................................................................................... тоотод оршин суух, А.Ц /РД:................../,

Хариуцагч: ................................................................................... тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт Б. Г /РД:.................../ нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 742 449 484 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, Б.Сэргэлэн,

хариуцагч Б. Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: 1. Б.О, А.Ц нар нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/20184325148 тоот зээлийн гэрээ, №БГҮ201843425148 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 204 000 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн барьцаанд:

  • Б.О, А.Ц нарын өмчлөлийн ........................................................ тоот хаягт байрлах, 289.44 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  • JTMHV05J004244987 арлын дугаартай Б.Оийн өмчлөлийн Toyota Land cruiser 200VX маркийн авто машиныг барьцаалсан. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 190 460 853 төгрөг, хүү 48 215 294 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 551 651 төгрөг, нийт 239 227 798 төгрөгийг гаргуулах.

2. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээ, №БГҮ201843792785 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, 135 000 000 төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн барьцаанд:

- А.Ц, Б. Г нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005657 дугаартай, .................................................................................... тоот хаягт байршилтай 153 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө,

- Б. Ггийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207001821 дугаартай, .................................................................................... тоот хаягт байршилтай 153 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- А.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004940 дугаартай, .................................................................................... тоот хаягт байршилтай 153 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- Б.О, А.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005671 дугаартай, .................................................................................... тоот хаягт байршилтай 348.16 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын №18668296939070 дугаартай, .................................................................................... тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай газар,

- Б. Ггийн эзэмшлийн нэгж талбарйн №18668296932034 дугаартай, 153 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ/201843792785/1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж 65 000 000 төгрөгийг авсан. Зээлийн үндсэн төлбөр 195 302 368 төгрөг, хүү 73 108 982 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 170 622 төгрөг, ний 269 581 972 төгрөгийг гаргуулах.

 

3. Б.О, А.Ц нар нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ/201843532965 тоот зээлийн гэрээ байгуулж, 9 940 000 төгрөгийг 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн үндсэн төлбөр 7 459 665 төгрөг, хүү 2 427 969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 479 төгрөг, нийт 9 962 113 төгрөгийг гаргуулах.

4. Б.О, А.Ц нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/201843532965 тоот зээлийн гэрээ, №БГҮ201843532965 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, 180 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлж авсан. Ингэхдээ зээлийн барьцаанд:

- Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18668296939070 дугаартай, .................................................................................... тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай газар,

- Б. Ггийн эзэмшлийн нэгж талбарын 18668296932034 дугаартай, Налайх дүүрэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 153 м.кв талбайтай газар,

- Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18668296937038 дугаартай, ...................................................................................а тоот хаягт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 221 м.кв талбайтай газар,

- Б. Ггийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207001821 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 153 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004638 дугаартай, ...................................................................................а тоот хаягт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 343 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004189 дугаартай,  .................................................................................... тоот хаягт байрлах,  үйлчилгээний зориулалттай 51.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004471 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 101.84 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Уг зээлийн үндсэн төлбөр 154 349 678 төгрөг, хүү 67 988 285 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 339 638 төгрөг, нийт 223 677 601 төгрөгийг гаргуулах.

Иймд хариуцагч А.Ц, Б.О нартай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ/20184325148, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ/201843792785, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 742 449 484 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Ц, Б.О, Б. Г нарын барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б. Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 180 000 000 төгрөгийн зээлийн 40 000 000 төгрөгийн хэмжээнд өөрийн өмчлөлийн .................................................................................... тоотод байрлах 153 м.кв талбайтай газар, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээг байгуулахдаа 40 000 000 төгрөгийг төлж дуусахаар тохиролцсон. Миний хөрөнгийг надад мэдэлгүйгээр барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулсан. Үүнийг би зөвшөөрөхгүй байгаа. Өөрийн өмчлөлийн 153 м.кв талбайтай газар, үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээнд барьцаалсан талаар би мэдээгүй. Харин бусад зээлийн гэрээний барьцаанд байгаа хөрөнгүүдийг би өөрөө зөвшөөрсөн тул маргах зүйлгүй. Би энэ талаар ................ ХХК-д мэдэгдэж байсан. Миний хөрөнгийг зээлийн гэрээний хөрөнгийг барьцаанд тавьсан талаар банкинд удаа дараа мэдэгдэж хүсэлт гаргасан боловч хариу арга хэмжээг аваагүй өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул 40 000 000 төгрөгийн барьцаанд байгаа хөрөнгийг минь чөлөөлж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би ................ ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш барьцаа хөрөнгө тавих талаар хүсэлт гаргаагүй. Б. Ггийн нэр дээрх 153 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл авалгүйгээр барьцааны гэрээ байгуулсан байна. ................ ХХК-ийн зүгээс миний зөвшөөрөлгүйгээр дансан дахь мөнгөнөөс авч байсан учир энэ талаар ................ ХХК-ийн гүйцэтгэх захирал, холбогдох ажилтнуудад зээлийг төлөх боломжгүй талаар гомдол гаргасан. Гэтэл ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Б.Оийн хамтран зээлдэгчээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ................ ХХК-ийн Дэнжийн мянга дахь тооцооны төвтэй зээлийн гэрээ байгуулсан.  Уг тооцооны төвийн захирал, харилцааны менежер гэх хоёр хүн нь зээлийн барьцаанд Б. Ггийн нэр дээрх 153 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл авалгүйгээр бүртгэж зээлийн гэрээ үйлдсэн. Мөн минмй зөвшөөрөлгүйгээр дансан дахь мөнгөнөөс авч байсан. Энэ талаар ................ ХХК-ийн гүйцэтгэх захирал, холбогдох ажилтнуудад зээлийг төлөх боломжгүй талаар гомдол гаргасан. Гэтэл ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй. Мөн надад мэдэгдэлгүй хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээг цуцлах, төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ................ ХХК нь хариуцагч А.Ц, Б.О нарт холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/20184325148, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201843532965, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785, тоот зээлийн гэрээг тус тус цуцлах,

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот гэрээний үндсэн төлбөр 154 349 678 төгрөг, хүү 67 988 285 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 339 638 төгрөг, нийт 223 677 601 төгрөг,

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/20184325148 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 190 460 853 төгрөг, хүү 48 215 294 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 551 651 төгрөг, нийт 239 227 798 төгрөг,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201843532965 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 7 459 665 төгрөг, хүү 2 427 969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 479 төгрөг, нийт 9 962 113 төгрөг,

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 195 302 368 төгрөг, хүү 73 108 982 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 170 622 төгрөг, нийт 269 581 972 төгрөг буюу дээрх зээлийн гэрээдийн нийт үүрэгт 742 449 484 төгрөгийг гаргуулах, барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээг цуцлах, гэрээний үндсэн төлбөр 154 349 678 төгрөг, хүү 67 988 285 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 339 638 төгрөг, нийт 223 677 601 төгрөгийг гаргуулах, маргаанд хамаарч буй өмчлөлийнх нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. Гд холбогдуулан гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга болон зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбараар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээгээр Б.О, Б.О, А.Ц, Б. Г нар нь 180 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үндсэн төлбөрт 25 650 322 төгрөг, хүү 101 568 089 төгрөг, нийт 127 218 411 төгрөгийг төлсөн,

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201843425148 тоот зээлийн гэрээгээр Б.О, А.Ц нар нь 204 000 000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж, зээлийн үндсэн төлбөр 13 539 147 төгрөг, хүү 32 960 854 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360 төгрөг, нийт 46 500 361 төгрөгийг төлсөн,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201843532965 тоот зээлийн гэрээгээр Б.О, А.Ц нар нь 9 940 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн үндсэн төлбөр 2 480 335 төгрөг, хүү 1 666 725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 төгрөг, нийт 4 147 180 төгрөгийг төлсөн,

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээгээр Б.О, А.Ц нар нь 135 000 000 төгрөгийг жилийн 22.2 хувийнн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ201843792785/1 тоот нэмэлт зээлийн гэрээгээр 65 000 000 төгрөгийг нэмэлтээр зээлж, зээлийн үндсэн төлбөр 4 697 632 төгрөг, хүү 11 951 425 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 198 төгрөг, нийт 16 653 255 төгрөгийг төлсөн, дээрх зээлийн гэрээдийн барьцаанд А.Ц, Б.О, Б. Г нарын хөрөнгийг барьцаалсан байна.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Зээлийн гэрээг цуцлах, 742 449 484 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд

................ ХХК нь хариуцагч А.Ц, Б.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/20184325148 тоот зээлийн гэрээнд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгдэлгүй зөрчил гарсан нь одоо хэвээр байгаа, энэ талаар хариуцагч нар маргаагүй, урьдчилан сануулахад төлөхгүй болохоо илэрхийлж байсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээдийг цуцлах нь зүйтэй.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201843532965 тоот зээлийн гэрээний хугацаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч гэрээ цуцлах шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэлийн энэ шаардлага хэлэлцэгдэхгүй болов.

Иймд гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ, бодолт дээр маргаан гараагүй, хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О, А.Ц нараас

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/20184325148 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 190 460 853 төгрөг, хүү 48 215 294 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 551 651 төгрөг, нийт 239 227 798 төгрөг,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201843532965 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 7 459 665 төгрөг, хүү 2 427 969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 479 төгрөг, нийт 9 962 113 төгрөг,

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 195 302 368 төгрөг, хүү 73 108 982 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 170 622 төгрөг, нийт 269 581 972 төгрөг буюу дээрх зээлийн гэрээдийн нийт үүрэгт 518 771 883 төгрөгийг гаргуулан ................ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Энэ хэсэгт хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байсан учир зээл төлөхөө больсон, мөн хохирсон гэж мэтгэлцээний байр суурь илэрхийлсэн боловч эрх бүхий байгууллагаар шалгагдаж тогтоогдсон баримт байхгүй, үүнтэй холбогдуулан гэрээ албан ёсоор цуцлагдаж, дуусгавар болоогүй учир мөнгөн төлбөрийн үүргийг гаргуулахад харшлахгүй болно.

 

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээг ................ ХХК болон А.Ц, Б.О, Б.О, Б. Г нарын хооронд байгуулсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 21 дүгээр бүлэгт заасанчлан үүрэгт олон этгээд оролцсон явдал болжээ.

................ ХХК нь гэрээний хэрэгжилт, үүргийн зөрчилд холбогдуулж хариуцагчаар А.Ц, Б.О, Б. Г нарыг тодорхойлж шүүхэд хандсан байх бөгөөд гэрээний эрх тэгш оролцогч Б.Од энэ талаар мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Холбогдуулан авч үзвэл гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, дуусгавар болгох асуудал нь зөвхөн ................ ХХК болон А.Ц, Б.О, Б. Г нарын хоорондын асуудал биш бөгөөд Б.Од хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргийг гэрээний бүх талууд хүлээх ёстой.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хуульд зааснаар хариуцагчаа тодорхойлох эрхийг эдлэх боловч олон талт гэрээний харилцааг цуцлах маргааныг бүх талуудыг хамруулсан, тэдгээрт мэдэгдсэн тохиолдолд цуцлах эсэхийг шийдвэрлэх ёстой тул 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээг цуцлуулах, үүнтэй холбогдуулан нэхэмжилсэн 223 677 601 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээ нь шүүхээс хэргийг энэ шийдвэрээр шийдвэрлэсний дараа гэрээг цуцлуулах, гэрээ цуцалсантай холбогдуулан гарах үүргийн гүйцэтгэлийг шаардах  нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй, дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдвал зохино.

Учир нь энэ шийдвэрээр цаашид гэрээний харилцаанд гарах өөрчлөлтийг дүгнээгүй, зохигчийн гэм бурууг тогтоогоогүй, харин гэрээ цуцлах үндэслэл одоо байхгүйг тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн№ЗГ/20184325148, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201843532965, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээдийн үүргийн гүйцэтгэлд хариуцагч А.Ц, Б.О нараас 518 771 883 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул эдгээр гэрээтэй холбогдуулан байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БГҮ201843425148, 2018 оын 09 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/201843792785 тоот барьцааны гэрээний зүйл болох

- Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18668296939070 дугаартай ............................................... тоот хаягт байршилтай, 576 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

- Б. Ггийн эзэмшлийн нэгж талбарын 18668296932034 дугаартай, Налайх дүүрэгт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 153 м.кв талбай бүхий газар,

- Б. Ггийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207001821 дугаартай, .................................................................................... тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 1 давхарын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

- А.Ц, Б.О нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005020 дугаартай, ............................................... тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, 2 давхарын 289.44 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн, дээрх барьцааны гэрээдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх учир  зээлийн гэрээний үүргийг дээрх барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй байна.

Хариуцагч Б. Г нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот 180 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд өөрийн эзэмшлийн Налайх дүүрэгт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 153 м.кв талбай бүхий газар, өмчлөлийн .................................................................................... тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 1 давхарын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь үнэн боловч 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээнд дээрх хөрөнгөө барьцаалаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. Хэрэгт авагдсан 2018 оын 09 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/201843792785 тоот барьцааны гэрээ болон газрын гэрчилгээнд бичигдсэн улсын бүртгэл, Б. Г нь өөрөө барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зэргээр хариуцагчийн өөрийн эд хөрөнгөө дахиж барьцаалаагүй гэх байр суурь үгүйсгэгдсэн болно.

Харин 2018 оын 09 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/201843792785 тоот барьцааны гэрээнд тусгагдсан бусад үл хөдлөх эд хөрөнгө болох:

  • Б. Г, А.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005657 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 3 давхрын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
  • А.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004940 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 2 давхрын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
  • Б.О, А.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005671 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 348.16 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хуульд заасан журмын хүрээнд улсын бүртгэлд бүртгэгдсэн болохыг нэхэмжлэгч талын шүүхийн өмнө нотлоогүй учир эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэхдээ энэ нь тухайн барьцааны гэрээ, барьцааны зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа асуудал биш болохыг дурдвал зохино.  

 

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 223 677 601 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ/201642811893 тоот барьцааны гэрээнд тусгагдсан:

  • Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18668296937038 дугаартай ...................................................................................а тоот хаягт байршилтай, 221 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,
  • Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004638 дугаартай, ...................................................................................а тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 343 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
  • Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004189 дугаартай, ............................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 51.3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

- Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004471 дугаартай, ............................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 101.84 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Гэхдээ уг гэрээний зарим барьцаа хөрөнгө болох Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18668296939070 дугаартай, 576 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, Б. Ггийн эзэмшлийн нэгж талбарын 18668296932034 дугаартай, 153 м.кв талбай бүхий газар, Б. Ггийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207001821 дугаартай, 1 давхарын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БГҮ201843425148, 2018 оын 09 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/201843792785 тоот барьцааны гэрээний барьцааны зүйл болсон тул дээрх гэрээдийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа билээ.

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БГХ/20184325148 гэрээний барьцаа болох тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй бөгөөд дээрх тээврийн хэрэгсэл нь Н.Булганы нэр дээр бүртгэлтэй байсан болохыг дурдаж байна.

 

Хариуцагч А.Ц, Б.О нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн ба хариуцагч хариуцагч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтыг ирүүлээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн хариуцагч Б. Г өөрийн эзэмшлийн Налайх дүүрэгт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 153 м.кв талбай бүхий газар, өмчлөлийн .................................................................................... тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 1 давхарын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээ, БГҮ/201642811893 тоот барьцааны гэрээнээс чөлөөлж авах эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлгага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4 010 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдэж, хариуцагч нараас 2 751 809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1,  242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан , 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/20184325148, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/201843792785 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.О, А.Ц нараас 518 771 883 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ ХХК-д олгож,

           нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээг цуцлах, 223 677 601 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 173 дугаар зүйлийн 173.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ц, Б.О нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох

- Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18668296939070 дугаартай ............................................... тоот хаягт байршилтай, 576 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

- Б. Ггийн эзэмшлийн нэгж талбарын 18668296932034 дугаартай, Налайх дүүрэгт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 153 м.кв талбай бүхий газар,

- Б. Ггийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207001821 дугаартай, .................................................................................... тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 1 давхрын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

  • А.Ц, Б.О нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005020 дугаартай, ............................................... тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, 2 давхар, 289.44 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас,

           - Б. Г, А.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005657 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 3 давхрын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

           - А.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004940 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 2 давхрын 153 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

           - Б.О, А.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207005671 дугаартай, .................................................................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 348.16 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө

         - Б.Оийн эзэмшлийн нэгж талбарын 18668296937038 дугаартай ...................................................................................а тоот хаягт байршилтай, 221 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

         - Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004638 дугаартай, ...................................................................................а тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 343 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

         - Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004189 дугаартай, ............................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 51.3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

- Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004471 дугаартай, ............................................... тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 101.84 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 010 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Ц, Б.О нараас тэмдэгтийн хураамжид 2 751 809 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ